EPISODE · Apr 30, 2024 · 55 MIN
#S1E10 Б.Номин (Tenuuka's mom)- Яаж эрүүл хооллодог хүүхэдтэй болох вэ?
from Цонхтой Цаг (@TsonhtoiTsag) · host Sundari Enkhtugs
(Зайнаас бичсэн энэ дугаар маань багахан дууны асуудалтай болсонд сонсогчдоосоо уучлалт хүсье. Маш гоё агуулгатай болсон тул дахиж бичихээс илүү оруулахаар шийдлээ. Та бүхэн ойлгоорой.) Хүүхэд ирээдүйд их сургуульд элсэж чадах эсэх, амжилттай суралцаж чадах эсэх хүүхдийн хоол, шим тэжээлээс хамааралтай гэвэл итгэх үү? Цаашлаад гэр бүлээрээ нэг хоолны ширээнд хамт сууж иддэг айлын хүүхдүүд илүү амжилттай суралцдаг гэж PISA 2022 шалгалтын тайланд бичжээ. Иймд бид хүүхдийн хоол, шим тэжээлийн боловсроллын талаар Tenuuka's mom буюу хүүхдийн хоол, шим тэжээл судлаач Б.Номинтой ярилцлаа. Хүүхдийн хоол, шим тэжээл судлаач (магистр) Б.Номин нь МУБИС-д бакалавр, ШУТИС-д Хоол зүй, шим судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр БНСУ-ын Чангвоны Их сургууль ба Швейцарын холбооны улсын Лузаны их сургуулиудыг тус тус төгссөн. Швейцар улсад гэр бүлийн хамт амьдардаг ба Tenuuka's mom хуудсаараа дамжуулан бага насны хүүхдийн хоол зүйн сургалт явуулж, тогтмол эцэг эхчүүдийг үнэн, бодит мэдээллээр хангадаг билээ.
NOW PLAYING
#S1E10 Б.Номин (Tenuuka's mom)- Яаж эрүүл хооллодог хүүхэдтэй болох вэ?
No transcript for this episode yet
Similar Episodes
May 8, 2024 ·50m
May 7, 2024 ·52m
May 5, 2024 ·35m
May 5, 2024 ·34m
May 5, 2024 ·38m
May 5, 2024 ·34m