PODCAST · education
Айлын Хүүхдүүд Подкаст
by AIXTAP
Гадаадад суралцахаар төлөвлөж байна уу? Хаашаа аль улсыг зорихоо мэдэхгүй байна уу? Тэгвэл манай подкаст дэлхийн өнцөг булан бүрд суугаа энгийн нэгэн монгол оюутнуудыг урьж оролцуулан сургууль, амьдрах орчин, нийгэм зэрэг гадаадад сурахаар төлөвлөж буй хүн бүхэнд тулгардаг асуудлуудын талаар тэдний бодит түүхийг сонсож та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болоод байна. Таалагдвал найзуудтайгаа хуваалцаарай, subscribe!
-
13
#13 Ema from Tokyo, Japan
Подкастын 13 дахь дугаарын зочноор Япон улсад Yahoo компанид Дата инженер мэргэжлээр ажилладаг Эма маань оролцлоо. Тэрээр Япон улсад Японы засгийн газрын тэтгэлэгт хамрагдан Мэдээллийн технологи мэргэжлээр сурч төгссөн бөгөөд төгсөөд ажилд орсон туршлага, Одоо ажиллаж буй мэргэжил зэргээ бидэнтэй дэлгэрэнгүй хуваалцлаа. Instagram: https://www.instagram.com/ema_erdenemaa/
-
12
#12 Buyna from LA, California
Америк улсын Калипорниа мужийн New School of Architecture and Design-д архитектур мэргэжлээр магистраа төгсөөд одоо мэргэжлээрээ Лос Анжелес хотод ажиллаж байгаа Буянаа маань оролцлоо. Банкны удирдлагаар Монголд төгсөн ажиллаж байгаад мэргэжлээ өөрчлөж дуртай мэргэжлээрээ ажиллаж байгаа бөгөөд карьераа өөрчлөх бодолтой хэн бүрт маш хэрэгтэй дугаар болсон байх гэж бодож байна. Америкт магистраар сурангаа ажиллах боломж мөн төгсөөд ажиллах, ажлын виза зэрэг сэдвүүдээр мөн ярилцлаа. Таалагдсан бол коммент үлдээгээрэй бас биднийг subscribe хийвэл шинэ дугаар алдахгүй сонсох болно шүү. Баярлалаа. Porgram Website: https://newschoolarch.edu/academics/school-of-architecture-and-cm/school-of-architecture/graduate-architecture-programs/master-of-architecture-ii/ Instagram: https://www.instagram.com/buyana19/
-
11
#11 Selenge from Leuven, Belgium
Бельги улсын Левен хотод Civil Engineering мэргэжлээр сурдаг Сэлэнгэ маань манай энэ удаагийн дугаарт оролцлоо. Энэ дугаарын эхний 20 минутад Японы засгийн газрын тэтгэлгийн тухай ярьж, түүний дараагаар мэргэжил, KU Leuven их сургууль Европоор аялсан хөгжилтэй түүх зэрэг маш сонирхолтой яриаг өрнүүлжээ. KU Leuven их сургуулийн “Хүн амын нутагшилт, суурьшил” мастерын программ нь НҮБ – ын систем байгууллагуудын нэг болох UN-Habitat (The United Nations Human Settlements Program) байгууллагын ивээл дор бүтсэн бөгөөд хот болон хөдөөгийн тогтвортой хөгжил, хүн амын нутагшилт, суурьшил, хот байгуулалт зэрэг сэдвүүдийг хамардаг. website: https://www.kuleuven.be/programmes/master-human-settlements instagram: https://www.instagram.com/selengesc/
-
10
#10 Erkhemee from Corse, France
Энэ удаагийн дугаараар Франц улсыг зорьж Легион армийн Шүхэрчний ангид алба хааж байгаа Эрхэмээ маань оролцлоо. Армийн амьдрал, Франц улс армид хэрхэн элсэх гэх мэт сэдвүүдээр дэлгэрэнгүй ярилцлаа. Манай эрэгтэй сонсогчдод таалагдана гэж найдаж байна. instagram: https://www.instagram.com/_rkhmee/ Легион армийн мэдээлэл: http://foreignlegion.info/joining/
-
9
#9 Aria from Budapest, Hungary
Манай энэ удаагийн зочиноор Унгар, Будапешт хотын Obuda их сургуульд 'Industrial design'-р сурж байгаа Ариунзаяа маань оролцлоо. Ариа маань их сургуульд явхаасаа өмнө 5-6 компанид ажиллаж туршлага хуримтлуулж чадсан бөгөөд бид gap year авах, баклаврын зэрэггүйгээр ажиллах боломж, linkedin хөгжүүлэлт, гадаадад болзох гэх мэт маш олон сонирхолтой олон сэдвийг хамран ярьсан байгаа. Сонсогч та бүхэн шимтэн сонсоорой <3 Сургуулийн website: https://uni-obuda.hu/main-page/ Fb: Aria Zorigt Insta: @aria_zrgt
-
8
#8 Batuujin from California, USA
Манай энэ удаагийн зочиноор Америкийн Калипорниа муж дахь Scripps судалгааны төвд Бүтцийн биологийн судалгааны чиглэлээр докторын судалгаа хийж байгаа Батуужин маань оролцлоо. Батуу маань баклаврын зэргээ Япон улсын Нагояа их сургуульд 100% тэтгэлэгтэйгээр хамгаалсан бөгөөд Япон дахь оюутны амьдрал болон Америк дахь судлаачын амьдралаа ний нуугүй хуваалцсан дугаар боллоо. Америкийн Scripps судалгааны газар https://www.scripps.edu Нагояа сургуулийн G30 програм https://admissions.g30.nagoya-u.ac.jp Fb: Batuujin Burendei Insta: @batuujin
-
7
#7 Nomi from Chungju, Korea
Подкастын маань энэ удаагийн дугаарт Солонгос улсын Чунжү хотод байрлах Korean National University of Transportation-д Management Information System мэргэжлээр бакалавраа хийж байгаа Номи маань оролцлоо. Солонгос дахь оюутны амьдрал болон тэнд суралцах давуу болон сул талуудыг өөрийн зүгээс бидэнтэй хуваалцаж карьераа яаж төлөвлөж байгаа талаараа дэлгэрэнгүй хуваалцлаа. instagram: https://www.instagram.com/nomidavinci/
-
6
#6 Anujin from Sweden
Манай энэ удаагийн зочноор Швед улсын Мальмо хотод Олон улсын эрх зүй мэргэжлээр сурч төгссөн Анужин маань оролцлоо. Тэрээр World Maritime University (https://www.wmu.se) -д далайн эрх зүйн чиглэлээр мастерын зэрэгт 100% ийн тэтгэлгээр суралцаад одоо Монголдоо мэргэжлээрээ ажиллаж байгаа бөгөөд маш олон сонирхолтой зүйлсийн талаар ярилцлаа. instagram: https://www.instagram.com/aquaqun/ youtube: https://www.youtube.com/channel/UCB4TupguKVS4k1lMBh6-scA/featured
-
5
#5 Nomin from Sydney, Australia
Манай энэ удаагийн зочиноор Америкийн Нью-Йорк Албани их сургуульд баклавраа Clinical Psychology & Communications чиглэлээр төгсөөд одоо Автралийн Сидней хотын Маккуари их сургуульд Public Health, Infectious disease control мэргэжлээр магистраа хийж байгаа Номин маань оролцлоо. Америк дахь оюутны амьдрал болон Австралид дахь амьдралаа харьцуулан бидэнтэй хуваалцаж карьераа яаж төлөвлөж байгаа талаараа дэлгэрэнгүй хуваалцлаа. https://www.facebook.com/noomi3.e
-
4
#4 Amarjargal from Dresden, Germany
Манай энэ удаагийн зочиноор Герман улсын Дрэсдэн хотын технологийн их сургуульд Үерийн Усны менежмент чиглэлээр мастерийн зэрэгт суралцаж байгаа Амаржаргал маань оролцлоо. Европын холбооны санхүүжилттэй Эрасмус Мундус хөтөлбөрөөр явсан тэрээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд Европд нүүдэлчний амьдралаар амьдраад сураад ковид, үер, хэт халалт, галт уулын дэлбэрэлт за одоо тэгээд дайнтай гээд л маш олон адал явдалтай учраад түүндээ дасан зохицоод амьдраад байж байна хэмээгээд өөрийн амьдралаа дэлгэрэнгүй хуваалцсан дугаар болсон тул таалан сууж тухлан сонсоно уу. Амаржаргалын маань сошиал хаягууд https://www.facebook.com/profile.php?id=100010140697458 www.linkedin.com/in/amarjargal-enkhbaatar Эрасмус Мундус Мастерийн хамтарсан хөтөлбөрүүд (Erasmus Mundus Joint Master Degrees): https://www.eacea.ec.europa.eu/scholarships/erasmus-mundus-catalogue_en Cranfield-ийн их сургууль (https://www.cranfield.ac.uk/courses/taught/advanced-water-management)
-
3
#3 bayka from Taoyuan, Taiwan
Манай подкастын дараагийн зочиноор Тайвань улсын Таоюань хотод олон улысн харилцаагаар сурдаг Баярмөнх маань оролцож өөрийн амьдралаасаа элэн далангүй хуваалцаж тэр бүр сонсогдоод байдаггүй ч маш үнэтэй зөвөлгөөнүүдийг өглөө. Instagram: https://www.instagram.com/__bayk__/ Facebook: https://www.facebook.com/Bayk.Bolortuya
-
2
#2 Tergel from Hungary, Budapest
Подкастынхаа дараагийн дугаараараа Hungary улсын Budapest хотод сурч төгссөн одоо хүний эрхийн мэргэжлээр ажиллаж буй нэгэн охинийг урьж оролцуулсан байгаа. Унгар улсын засгийн газрын тэтгэлэг, Duolingo англи хэлний шалгалт, мэргэжил сонгох болон сайн дурын ажил хийх зэрэг олон сэдвийг хамран ярьсан байгаа. Сонсогч та бүхэн шимтэн сонсоорой <3 тэтгэлгийн website: https://apply.stipendiumhungaricum.hu сургуулийн website: https://www.elte.hu/en/ тэргэл-н IG: https://www.instagram.com/be.tergel/ тэргэл-н FB: https://www.facebook.com/tergel.tergel.566
-
1
#1 Tugsuu from Japan, Yokohama.
Япон явж сурвал ямар байдаг бол??? гэсэн асуултын хариултыг хайж байна уу? тэгвэл та яг зөв газраа ирсэн байна. Айлын хүүхдүүд Подкастын анхны дугаараар Япон улсын Ёокохама хотын үндэсний их сургуульд хот төлөвлөлт мэргэжлээр докторын зэргээ хамгаалж буй Төгсдэлгэр маань оролцож байна. Түүний хувьд 4 дэхь жилдээ Япон улсын засгийн газрын 100% ийн тэтгэлгэтэй суралцаж байгаа бөгөөд энэ дугаараараа бид хэрхэн Япон улсад суралцах, тэнд очоод давуу болон сул тал юу байдаг гээд бүхий л сэдвийн талаар ярилцахыг хичээлээ. Эхний дугаар учраас алдаж оносон зүйл их байх бөгөөд та бүхэн санал шүүмжээ харамгүй хайрлаарай. FB: https://www.facebook.com/togsoo.chinbat Insta: https://www.instagram.com/tugsu____/
We're indexing this podcast's transcripts for the first time — this can take a minute or two. We'll show results as soon as they're ready.
No matches for "" in this podcast's transcripts.
No topics indexed yet for this podcast.
Loading reviews...
ABOUT THIS SHOW
Гадаадад суралцахаар төлөвлөж байна уу? Хаашаа аль улсыг зорихоо мэдэхгүй байна уу? Тэгвэл манай подкаст дэлхийн өнцөг булан бүрд суугаа энгийн нэгэн монгол оюутнуудыг урьж оролцуулан сургууль, амьдрах орчин, нийгэм зэрэг гадаадад сурахаар төлөвлөж буй хүн бүхэнд тулгардаг асуудлуудын талаар тэдний бодит түүхийг сонсож та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болоод байна. Таалагдвал найзуудтайгаа хуваалцаарай, subscribe!
HOSTED BY
AIXTAP
CATEGORIES
Loading similar podcasts...