Бидний Ус - Бидний Ирээдүй

PODCAST · society

Бидний Ус - Бидний Ирээдүй

Энэхүү подкаст нь ус олборлолтоос эхлээд хэрэглэгчид хүрэх, цаашлаад бохир ус татан зайлуулж цэвэрлэн байгальд буцаан нийлүүлэх хүртэлх усны үйлчилгээний бодит үйл явцыг хүргэнэ. Усны бодит өртөг, дэд бүтэц, байгаль орчны хариуцлагын талаар өгүүлж, ус хэрэглэгчдийн ухамсартай хэрэглээг дэмжихийг зорилоо.

  1. 20

    "Тэргэл хүүгийн үлгэр" - Зохиолч С.Батжаргал

    Эрт урьд цагт уян уулын өвөр хадан Ононгийн бэлчирт Тэргэл гэдэг хүү байжээ. Тэргэл хүү ухаант сайн аав, удамт сайхан ээжтэй юм гэнэ. Аав нь хүүдээ “Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан энэрч яв. Онц чухал хэрэггүй бол газар дэлхийгээ бүү сэндийч” гэж сургадаг байжээ. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.

  2. 19

    "Чандмань эрдэнэ үлгэр" - Зохиолч Ч.Батцэцэг

    Зохиолч Ч.Батцэцэгийн энэхүү үлгэрт рашаан, булаг усанд бохир оруулах, бохир саваар хутгах,  сүү цагаан идээ дусаахыг цээрлэдэг Монгол ардын уламжлалт ухаан нь гол усыг хайрлаж буй нэг хэлбэр болохыг Өөлэй хүү болон тэдний найзуудаар дүрслэн харуулжээ.  Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.

  3. 18

    "Луугийн сувд" - Хятад ардын үлгэр

    Хятад ардын энэхүү үлгэр нь ус бол бүхнийг тэтгэгч, тэжээгч, дэлгэрүүлэгч, бүгдэд хамааралтай хүртээмжтэй байх ёстой гэдгийг луугийн сувдаар дамжуулан гаргасан. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.

  4. 17

    "Тиддалик мэлхий" - Гуннай Курнай ардын үлгэр

    Австрали тивийн онцлог амьтдаар дамжуулан усны үнэ цэн, хүртээмжийн талаар өгүүлсэн түүх. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.

  5. 16

    "Колускэп ба Усны Мангас" - Уоласток ардын үлгэр

    Тосгоны ахлагч, тосгоны иргэд болон мангасаар төлөөлүүлэн усыг эзэмшихийг оролдож буй оролдлого, усгүй хүмүүсийн туйлдаж буй байдлыг энэхүү үлгэрт өгүүлжээ. Ус бол хэн нэгний эзэмшил биш түүнээс гадна хүн бүр устай байх эрхтэй болохыг сургажээ. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.

  6. 15

    "Нар сарны гэр" - Нигери ардын үлгэр

    Ус тэдний гэрт зочлох нь боломжгүй гэдгийг мэдэж байсан ч найзуудаа дахин гомдоохгүйн тул бүх хүүхдээ дагуулан нар сарны гэрийн зүг явлаа. Түүнийг гол горхи, нуур цөөрөм, далай тэнгис тэнд амьдрах загас жараахай гээд маш том сүрэг дагалдав.  Ингээд тэд нар сарны гэрийн гадаа очоод хаалгыг нь тогшлоо. Сар хаалган дээрээ ирээд “Хэн бэ?” гэхэд ус “Би байна аа. Гэхдээ чи хаалгаа онгойлгохоос өмнө биднийг оруулах эсэхээ сайн бодоорой. Бид танай гэрийг сүйтгэчихэж ч магадгүй” гэхэд “Хамаагүй ээ” хэмээгээд сар хаалгаа тайллаа... Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.

  7. 14

    "Худагтай болсон нь" - Энэтхэг ардын үлгэр

    Нэгэн тосгоныхон худаг гаргуулахаар болох бөгөөд ус бол амьтай бүхнийг тэтгэгч тул хүрээлэн буй орчноо анзаарч, анхаарч, хайрлаж байх ёстой гэдгийг энэхүү үлгэрт онцолжээ. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.

  8. 13

    “Ногоон хүн” - Энэтхэг ардын үлгэр

    Мөнх амьдрал олсон гэх Ногоон хүний домгоор дамжуулан амьдралыг тэтгэгч нь ус бөгөөд мөнх амьдралыг хүн бүр хүсдэг ч тэр мөнх амьдрал нь хувь хүний бус дэлхий хэмээх гарагийн тухайд юм гэдгийг энэ үлгэрээр харуулахыг зорьжээ. Сайхан сэтгэл, тусч зан, хэрэгтэй үедээ гарч ирдэг Ногоон хүн болон түүний хаан мөнх амьдруулдаг усыг хайх явцад хатсан загас хүртэл усанд ороод амилж байгаа талаар өгүүлнэ. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.

  9. 12

    "Селекана ба Голын бурхан" - Ботсвана ардын үлгэр

    Гол ус ариун дагшин, хир буртаггүй байх нь түүнийг хайрлаж, хайрыг нь хүртэх хэлбэр. Хүндээ хичнээн чухал үнэтэй зүйл ч гэсэн голыг бохирдуулдаг гэдэг санааг энэхүү үлгэрээр сургажээ.  Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.

  10. 11

    "Үүл залгигч мангас ба ихэр баатруудын түүх" - Навахо ардын үлгэр

    Байгаль дэлхий өөрийн зарчмаар өнгө будаг, олон үзэгдлээ үзүүлэн амар амгалан амьдарч байлаа. Гэвч үүл залгигч мангас гарч ирснээр бороо хур орохоо болин ган гачигт нэрвэгдэж ард иргэд зовлонд нэрвэгдэж эхэлнэ. Байгаль дэлхий гэдэг бүхий л талаараа зохицсон байх бөгөөд хэрэггүй амьтан, ургамал гэж үгүйг мөн энэхүү үлгэр харуулна. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.

  11. 10

    "Хэн усны эзэн бэ?" - Энэтхэг ардын үлгэр

    Хонхор борооны усаар дүүрч, эргэн тойронд нь зүлэг ногоо ургажээ. Үүнийг харсан одос үхэр шавартай усанд хөлбөрч өнөөх хонхрыг цөөрөм болгох нь тэр. Ингэж энэ хонхор аажмаар тэлсээр амьтай бүхнийг ундаалах газар болов.  Энэ хонхрын ойролцоо аж төрөн суудаг нэгэн ядуу тариачин цөөрмийг холоос хармагцаа ургацаа услах устай болох нь гээд эхнэртээ хэлж, энэ баярт үйл явдлыг адислуулахаар тосгоны санваартныг дууджээ.  Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.

  12. 9

    Чөлөөт ярилцлага: Б.Доржбат - Усны зохицуулах хорооны үнэ тариф, судалгааны газрын дарга (Terminal 1.0)

    Хэрэгцээтэй сонирхолтой яриа өрнүүлэх зорилготой чөлөөт ярилцлагын нэвтрүүлэгHost: Terminal 1.0Released date: Feb 16, 2026

  13. 8

    Ц.Болормаа: Усны лабораторийн хүчин чадал, тулгамдаж буй асуудлыг компактын хүрээнд хэрхэн шийдвэрлэж шинэчлэв (Од Мөндөр)

    “Бидний ус, бидний ирээдүй” сэдвийн хүрээнд Ус Сувгийн Удирдах Газар (УСУГ)-ын Лабораторийн дарга Ц.Болормаа "ОД МӨНДӨР" подкастын 'Онцлох Сэдэв'-т оролцоо.Host: ODMUNDURReleased date: Feb 23, 2026

  14. 7

    Б.Баянмөнх: Монголчууд усны тансаг хэрэглээтэй (Sanaa suuy)

    "Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо"- ны Сургалт, судалгааны хэлтсийн дарга, Ус судлаач, Доктор Б.Баянмөнх  оролцож, усны хэрэглээний талаар  САНАА СУУЛГАХ ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Host: Sanaa SuuyReleased date: Feb 13, 2026

  15. 6

    Э.Өгөөмөр: Амжиргааны үндэс (KAT'S TALK)

    Бидний өдөр тутмын амьдралд хамгийн их хэрэглэгддэг, гэхдээ хамгийн бага анзаарагддаг зүйл бол ус. Өглөө босоод шүдээ угаахаас эхлээд хоол унд хийх, хувцас хунараа угаах гээд ус бидний амьдралын салшгүй нэг хэсэг.Ахуйн хэрэглээний хувьд бид бүгд өөртөө болон гэр бүлдээ сайн, аюулгүй, тав тухтай орчныг хүсдэг. Тиймээс л ус тасрах, уснаас зэв амтагдах, өнгө нь хувирах, даралт сулрах зэрэг асуудлууд ганцхан өдөр тохиолдоход л бидний амьдрал шууд хүндрээд эхэлдэг. Ус бол зүгээр нэг хэрэглээ биш, бидний амьжиргааны үндэс юм.Ихэнх хүмүүсийн хувьд усны үйлчилгээ гэдэг нь сар бүр конторт төлбөр төлдөг л газар мэт ойлгогддог. Гэтэл бодит амьдрал дээр энэ үйлчилгээ доголдоход ямар их нөлөөтэй вэ гэдгийг бид бүгд мэдэрдэг.Тийм ч учраас энэ салбарын мэргэжилтэнтэй ярилцаж, усны үйлчилгээ, түүний цаад нарийн процесс, бидний анзааралгүй өнгөрөөдөг асуудлуудын талаар илүү ойлголт авах гэж байгаадаа маш их баяртай байна.Компьютерын системийн инженер Дунд Мандал ХХК-н захирал Э. ӨгөөмөрHost: TsoilogsoZ /KAT'S TALK/Released date: Feb 11, 2026

  16. 5

    М.Даариймаа: Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий

    Айл болгонд нэвтрэх нэр, код бий. Үүгээр нэвтэрч, халаалт болон ус нь хэдэн төгрөг гарсан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Одоохондоо хэвшил болоогүй байна. ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2-ын ахлах инженер М.Даариймаатай ярилцлаа.

  17. 4

    Б.Шинэхүү: Тостой хоол, үс, ноос суултуур руу хийж, худгийг бөглөдөг.

    Нийслэлд анхны орон сууцыг 70 жилийн өмнө барихад орон сууц, нийтийн аж ахуйн газрыг хамт байгуулсан түүхтэй. Эмч, онцгойгийн ажилтнууд 24 цагаар ажилладаг шиг орон сууц, нийтийн аж ахуйн засварчид мөн байнгын бэлэн байдалд байдаг. ОСНААУГ-ын Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Шинэхүүтэй ажлынх нь онцлог, энэ салбарт тулгамдсан асуудлуудын талаар ярилцав.

  18. 3

    Х.Соёл-Эрдэнэ: Хүүхдүүд крантнаас ус шууд уугаад байна. Болох уу?

    Крантнаасаа гарч буй усны эрүүл ахуйн чанарт та итгэдэг үү?УСУГ-ын Төв лабораторийн  химич Х.Соёл-Эрдэнэтэй энэ сэдвээр ярилцав.

  19. 2

    З.Дагдан: Нийслэлийн цэвэр усны шугамын талаас илүү нь 25-аас дээш жилийн насжилттай болсон

    Усны салбарын онцлог, өнөөгийн нөхцөл байдал, дэд бүтцийн хөгжлийн талаар ОСНААУГ-ын Инженерийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Дагдантай ярилцлаа.Тэрээр "Халаалт доголддог хэд хэдэн шалтгаан бий. Айлуудын инженерийн шугам сүлжээ зэвэрсэн, муудсан байж болно. Турба хоолойн нүх нарийсан бөглөрдөг. Халаалт залгахаас өмнө шугам сүлжээг угаагаагүй бол мөн асуудал үүсдэг гэв.

  20. 1

    Б.Батдэлгэр: Ус, дулааны үйлчилгээний үнийг өртөгт нь хүргэх хэрэгтэй

    Монголд задгай мөнгөөр үнэлсэн ганц зүйл байгаа нь ус. Нэг литр ус 1 төгрөг 34 мөнгө буюу маш хямдОрон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ) Улаанбаатарын оршин суугч,  хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангадаг. Мөн  бохир усыг татан зайлуулах үйлчилгээг  24 цагийн турш тасралтгүй найдвартай үзүүлдэг.  Тус газар Түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангуулан ажилладаг байна.

Type above to search every episode's transcript for a word or phrase. Matches are scoped to this podcast.

Searching…

We're indexing this podcast's transcripts for the first time — this can take a minute or two. We'll show results as soon as they're ready.

No matches for "" in this podcast's transcripts.

Showing of matches

No topics indexed yet for this podcast.

Loading reviews...

ABOUT THIS SHOW

Энэхүү подкаст нь ус олборлолтоос эхлээд хэрэглэгчид хүрэх, цаашлаад бохир ус татан зайлуулж цэвэрлэн байгальд буцаан нийлүүлэх хүртэлх усны үйлчилгээний бодит үйл явцыг хүргэнэ. Усны бодит өртөг, дэд бүтэц, байгаль орчны хариуцлагын талаар өгүүлж, ус хэрэглэгчдийн ухамсартай хэрэглээг дэмжихийг зорилоо.

HOSTED BY

GoGo.mn

URL copied to clipboard!