Номын хураангуй

PODCAST · education

Номын хураангуй

Завгүй амьдралын хэмнэлд дэлхийн шилдэг ном зохиолуудыг уншиж амжихгүй байна уу? Тэгвэл та зөв газраа ирлээ."НОМЫН ХУРААНГУЙ" подкаст нь шилдэг ном зохиолуудыг шүүн тунгааж, хамгийн чухал санаануудыг нь аудио хэлбэрээр хураангуйлан хүргэдэг оюуны талбар юм.Бид зөвхөн үйл явдлыг яриад зогсохгүй зохиолчийн далд мессеж, дүрүүдийн сэтгэл зүй, амьдралд хэрэгжүүлж болох бодит ухаарлуудыг хамгийн цэгцтэйгээр уудлан гаргадаг. Долоо хоног бүр шинэ ном, шинэ ертөнц.Мэдлэгийг товчоор, Ухаарлыг гүнээс.

  1. 3

    Сүнз - Дайтах урлаг номын хураангуй

    Та төсөөлөөд үз дээ. МЭӨ 5-р зуун. Хятадын "Байлдаант улсуудын үе" буюу улс гүрнүүд нэгнээ залгиж, цус асгаруулсан дайн тасралтгүй үргэлжилж байсан тэр цаг үе. Яг энэ хатуу ширүүн цагт Сүнз хэмээх нэгэн гарамгай жанжин 13 бүлэг бүхий нэгэн номлол бичиж үлдээсэн нь өнөөдрийн бидний ярих "Дайтах Урлаг" (The Art of War) юм. Америкийн Нэгдсэн улсын Холбооны мөрдөх товчооны барьцаалагдсан хүнийг аврах тактикын суурь логик нь Сүнзийн стратегитай яв цав нийцдэг. Мөн Харвард, Стэнфордын бизнесийн сургуулийн шилдэг гүйцэтгэх захирал нарт заадаг стратегийн хичээл, тэр ч байтугай дэлхийн шилдэг хөлбөмбөгийн дасгалжуулагчдын ширээн дээр энэ ном байдаг. Яагаад гэж үү? Учир нь энэ ном цус урсгах тухай биш, харин Ялалтын тухай ном юм. Бүр тодруулбал, зөрчилдөөнийг хэрхэн оюун ухаанаар, хамгийн бага хохиролтойгоор даван туулах вэ гэдэг сэтгэл зүйн гарын авлага юм.Амьдрал өөрөө тэр чигтээ тулаан шүү дээ. Бизнесийн өрсөлдөөн, ажлын байран дахь үл ойлголцол, гэр бүлийн маргаан, тэр ч байтугай өөрийнхөө залхуурал, айдастай хийх дотоод тэмцэл... Энэ бүхэнд хэрхэн ялагч байх нууцыг Сүнз бидэнд хэлж өгнө.

  2. 2

    Жорж Оруэлл 1984 номын хураангуй

    Бидний бодол санааг хэн удирдах эрхтэй вэ? Хэрэв түүхийг өчигдөр өөрчилчихвөл, өнөөдөр бид юунд итгэх вэ?Энэ дугаараар бид 20-р зууны хамгийн хүчирхэг, хамгийн аймшигтай антиутопи зохиол болох Жорж Оруеллийн "1984"-ийг задлан шинжилнэ. Эрх чөлөө бол боолчлол, Дайн бол энх тайван, Мэдлэггүй байх нь хүч чадал гэж тунхагладаг "Океан" улсын хар дарсан зүүд шиг бодит байдлыг бид хэрхэн ойлгох вэ?Энэ дугаараас та юу мэдэх вэ?"Том ах" гэж хэн бэ? Түүний нүд бүхнийг харж, чих бүхнийг сонсдог систем хэрхэн ажилладаг вэ?Сэтгэлгээний гэмт хэрэг (Thoughtcrime): Хүн бодож байгаа зүйлийнхээ төлөө яагаад ял авдаг вэ?Шинхэл (Newspeak): Үгсийн санг хумиснаар хүний бодох чадварыг хэрхэн боомилдог вэ?Уинстон Смитийн тэмцэл: Системийн эсрэг ганцаараа тэмцэх нь ялалт уу, эсвэл мөхөл үү?Орвелл бидэнд зөвхөн хуучин үеийн аймшгийг сануулаагүй, харин өнөөгийн технологийн эрин зуунд бидний хувийн орон зай, үнэн бодит байдал хэрхэн аюулд өртөж байгааг харуулсан юм.Мэдлэгийг товчоор, Ухаарлыг гүнээс. Биднийг дагаж, дараагийн дугааруудаар оюун санаагаа цэнэглээрэй!

  3. 1

    Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд номын хураангуй

    Бид яагаад заримдаа өөрийгөө бусдаас дутуу, "өнгөгүй" мэт мэдэрдэг вэ? Яагаад хамгийн нандин харилцаа ч гэнэт нуран унадаг вэ? Тазаки Цүкүрү бол галт тэрэгний буудал барьдаг инженер залуу. Гэвч түүний дотор 16 жилийн турш баригдаагүй нэгэн "сэтгэлийн буудал" бий. Энэ дугаараар бид түүний шарх, Финланд хүртэлх алс аялал, нөхөрлөлийн гашуун золиос болон тэрхүү эргэлзээтэй хайрын тухай ярилцах болно.

Type above to search every episode's transcript for a word or phrase. Matches are scoped to this podcast.

Searching…

We're indexing this podcast's transcripts for the first time — this can take a minute or two. We'll show results as soon as they're ready.

No matches for "" in this podcast's transcripts.

Showing of matches

No topics indexed yet for this podcast.

Loading reviews...

ABOUT THIS SHOW

Завгүй амьдралын хэмнэлд дэлхийн шилдэг ном зохиолуудыг уншиж амжихгүй байна уу? Тэгвэл та зөв газраа ирлээ."НОМЫН ХУРААНГУЙ" подкаст нь шилдэг ном зохиолуудыг шүүн тунгааж, хамгийн чухал санаануудыг нь аудио хэлбэрээр хураангуйлан хүргэдэг оюуны талбар юм.Бид зөвхөн үйл явдлыг яриад зогсохгүй зохиолчийн далд мессеж, дүрүүдийн сэтгэл зүй, амьдралд хэрэгжүүлж болох бодит ухаарлуудыг хамгийн цэгцтэйгээр уудлан гаргадаг. Долоо хоног бүр шинэ ном, шинэ ертөнц.Мэдлэгийг товчоор, Ухаарлыг гүнээс.

HOSTED BY

Ochir-Erdene

CATEGORIES

URL copied to clipboard!