Lez Ketchup Podcast podcast artwork

PODCAST · society

Lez Ketchup Podcast

Хоёр найз суугаад хобо жибэ, аз жаргал, амьдрал ярьдаг подкаст

  1. 46

    E46: Хайр хэзээ үүссэн юм бэ? Хайрын тухай философийн ойлголтууд..

    Хайр, романтизм хэзээ үүссэн бэ? гэдгээс эхлээд хайранд хандах хандлагуудын талаар философийн ойлголтуудад юу гэсэн байдаг талаар буу халлаа. Эрэгтэй зочин урьсных эрэгтэй хүний хайрыг харах өнцгийг бас ярилцлаа. 💌 : [email protected]

  2. 45

    E45: Бат бөх харилцааны байшин буюу The Sound Relationship House

    💌 : [email protected] Байшингийн даацын хана буюу ИТГЭЛ, ТУУШТАЙ БАЙДАЛ НЭГДҮГЭЭР ДАВХАР: Хайртай хүнээ таньж мэдэх, түүний тухай газрын зургийг бүтээх (Love maps) ХОЁРДУГААР ДАВХАР: Энэрэл, талархал, магтаал, хүндэтгэлийг хуваалцах (Share fondness and admiration) ГУРАВДУГААР ДАВХАР: Эерэг хариу үзүүлэх буюу сэтгэл зүйн хэрэгцээгээ илэрхийлэхэд нээлттэй хандах (Turn toward instead of away) ДӨРӨВДҮГЭЭР ДАВХАР: Сайхан, таатай зүйлсэд төвлөрөх (Positive perspective)ТАВДУГААР ДАВХАР: Асуудлаа шийдвэрлэх буюу ялах бус шийдвэрлэхэд чиглэх. Шийдэж болох болохгүй асуудлыг ангилж ялгах (Manage conflict) ЗУРГААДУГААР ДАВХАР: Амьдралын зорилгыг нь биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх (Make life dreams come true) ДОЛООДУГААР ДАВХАР: Нийтлэг зорилго, үнэт зүйл, утга учрыг бүтээх (Create shared meaning) ХАРИЛЦААНЫ 4 ТААЛАМЖГҮЙ ХЭВ МАЯГ буюу 4 МОРЬТОН 1. Шүүмжлэл - Гомдол уу? Шүүмжлэл үү? Гомдол тодорхой зан, үйл явдалд төвлөрдөг бол шүүмжлэл хувь хүнд бүхэлд нь чиглэдэг. 2. Зэвүүцэл, ёжлол - Би түүнээс илүү гэх бодол, мэдрэмжээс эхэлдэг эрх мэдлийн тэнцвэргүй байдал. Асуудлыг шийдвэрлэхэд бус хамтрагчаа зэмлэх, цээрлүүлэхэд чиглэдэг. 3. Биеэ өмөөрч хамгаалах - Өөрийгөө хамгаалах нь хамтрагчаа буруутгах арга буюу ухрах, уучлалт гуйх, асуудлаа шийдвэрлэх бус өөрийгөө хамгаалах оролдлого. 4. Чулуун хана босгох - Сонсохоо болих, үг болон үйлдлээр хариу үйлдэл үзүүлэхээ болих. Энэ нь аюултай нөхцөл байдал дахь өөрийгөө хамгаалах хариу үйлдэл байж болно.

  3. 44

    E44: Хайрын тухай ойлголт өөрчлөгддөг үү?

    2026 оны турш сар бүр нэг том сэдвийг задалж сарын турш гурван дугаараараа өөр өөр өнцөг, өөр зочидтой ярилцаж байхаар болсон билээ. Хоёрдугаар сарын сэдэв- ХАЙР Бидний үзэж туулсан зүйлсээс эхлээд өөрийгөө илүү таних тусам хайр гэх томьёо өөрчлөгддөг үү? 💌 : [email protected]

  4. 43

    E43: Light Pollution

    Аняа маань Австри улсад архитектурын дизайны specialist- ээр ажилладаг. Бидний амьдарч буй орчны гэрэл гоо зүй болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, зэрлэг байгалийн амьтадын амьдрах нөхцөлд яаж сөнгөөр нөлөөлдөг талаар ярилцлаа.💌 : [email protected]

  5. 42

    E42: Дасгалжмаар байна. Юунаас эхлэх вэ? with @kushzorigt ​

    Энэ удаагийн дугаартаа дасгал хөдөлгөөнийг юунаас эхлэн зөв дадал болгох талаар Kush-тэйгээ буу халлаа. Биеийн поз оо яаж засах, яаж хүссэн үр дүндээ хүрэх талаар мөн төрсний дараах ээжүүдэд тохиолддог асуудлууд, хөдөлгөөн заслын талаар ярьсан байна. Та нар минь манай Kush-ийн @kushzorigt сувгийг дагаад гэртээ дасгалжиж болох юм шүү.

  6. 41

    E39: Аялал зугаалга, Playtime ба бусад

    Зуны урин дулаан цаг ирж, Улаанбаатарчууд маань гэр бүл, найз нөхдөөрөө аялал зугаалганд явдаг үе эхэлж байгаатай холбогдуулан бид шинэ дугаараа бэлтгэлээ. Хөдөө майхантай ба морин аялал хийхэд авч явдаг зүйлс ба анхаарах зүйлс, аялал зугаалгын тухай санаа бодлоо хуваалцаж буу халав.

  7. 40

    E41: Удаан хэмнэлтэй амьдрах ба одоо цагтаа байх тухай

    Бид энэ удаад завгүй, хурдан хэмнэлтэй өнөөгийн нийгэмд утга учиртай "удаан" амьдарч, одоо цагтаа байх гэж хичээж байгаа тухайгаа ярилцлаа.

  8. 39

    ep40: Улаанбаатарт хүүхдэдээ сургууль сонгох хэр хэцүү вэ?

    Энэ жил Чимка бид хоёр сургуулийн насны хүүхдүүдтэй болсон юм. 2-3 жил судалж шаналсны эцэст нэг юм сургуульд орцгоолоо. Өөрсдийн туулсан зүйлсээ хуваалцаж нэг дугаар бэлтгэснийг минь хүлээн авна уу. Хувийнх юм уу, улсын сургууль уу гээд бодох зүйлс маш их байдаг юм байна лээ. Ер нь сургууль сонгох хэр хэцүү вэ? 💌 : [email protected]

  9. 38

    E38: Ээж Ари, ээж Тиа хоёр буу халав

    Бид хоёр энэ удаад ээж гэдэг дүрээрээ ярилцаж энэхүү дугаарыг бэлтгэлээ. Шинэ ээжийн сэтгэл зүй, түгшүүр, сэтгэл гутралаас эхлээд хүүхэд өсгөхтэй холбоотой янз бүрийн сэдвээр буу халав.

  10. 37

    E37: IVF буюу Үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэсэн тухай

    Энэ удаагийн дугаараар Монголд IVF хийлгэсэн Энхчимэг найзыгаа зочноор урьж оролцууллаа. Зочин маань IVF буюу үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэж хөөрхөн хүүтэй болсон хувийн туршлагаасаа илэн далангуй хуваалцсан энэхүү дугаар маань олон хүмүүст мэдлэг, мэдээлэл хүргэнэ гэж найдаж байна.

  11. 36

    ep36: Огцрох амархан, Үзэл бодлоо илэрхийлэх амархан with @philosophymn ​

    Энэ удаагийн дугаартаа одоо болж буй жагсаал цуглаан, улс төрийн талаарх философийн ойлголтуудын талаар Philosophy.mn болон ux/ui дизайны Renew компанийн үүсгэн байгуулагч М. Дөлгөөнбаяртай буу халлаа. Улс төрөөс гадна бидэнд хамгийн ойр жижиг нэгж болох гэр бүлийн талаар сүүлдээ бүр хайрын тухай яриад дууссан шинэ дугаарыг маань хүлээн авна уу. Бие биедээ хайртай байгаарай ❤️ 💌 : [email protected]

  12. 35

    ep35: Дурсамжийн газрын зураг

    У. Бямбаням найзынхаа саяхан шинээр гаргасан зүймэл романы талаар, бидний болон улс эх орны хамтын дурсамжууд ярьж суунгаа номын талаар гэхээсээ илүү номоо яаж бичсэн талаар буу халлаа💌 : [email protected]

  13. 34

    Ep34: Ойрын сонин сайхан

    Тогтмол дугаар хийж амжихгүй байгаа ч энэ хүртэл хамт байдаг та нартаа баярлалаа. Ари маань гэнэтийн том шийдвэрийнхээ талаар, Тиа аялаад ирсэн сонин сайхнаа ярьж буу халсан маш энгийн дугаар хүлээн авна уу 💌 : [email protected]

  14. 33

    E33: Шинэ дасгал хөдөлгөөн буюу “Pravilo”

    Hi guys, бид 2 энэ удаагийн дугаараа анх удаа хоёр талаас цахимаар холбогдож бичлээ. Ойрын сонин сайхнаа хуваалцангаа Тиа маань Pravilo гэдэг дасгалын хөтөлбөрт явж үзсэн туршлагаа хуваалцаж байна.

  15. 32

    E32: Хуучир, хөгжим яриад аавуудаа маш их саналаа

    Хуучирч Э. Цэндсүрэнтэй хөгжим, хуучир, аавуудынхаа тухай буу халлаа. Багаасаа л яг ингэж хөгжмөө тоглоод амьдрахыг мөрөөддөг байснаасаа эхлээд бид хоёр "эрхийн мангарууд" гэдгээ ярьцгаасан хөөрхөн дугаарыг минь хүлээн авна уу.

  16. 31

    E31: Q&A - Төрөлт, ном, баримталдаг зарчим ба бусад

    Бид сонсогчдоос ирсэн асуултуудад илэн далангуй хариулж энэхүү дугаараа бэлтгэлээ. Төрөл, сүүлд уншсан ном, амьдралдаа баримталдаг зарчмууд гээд олон сэдвээр нээлттэй ярилцсан шинэхэн дугаарыг маань хүлээн авна уу.

  17. 30

    E30: 1 жилийн ойн дугаар

    Яг нэг жилийн өмнө бид анхны дугаараа цацаж байжээ. Энэ хугацаанд бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа! Бид энэ удаад өнгөрсөн жил подкастынхаа болон өөрсдийнхөө амьдралд тохиолдсон онцлох зүйлсийн тухай, ирэх оны зорилтуудын тухай ярилцлаа. Мөн энэ удаагийн дугаар маань нэг шинэ хүнтэй хамт бичсэн онцгой дугаар байгаа шүү ;)

  18. 29

    Нийгмийн бизнес ( Social Enterprise ) - Дэлхийн ирээдүй

    Нийгмийн бизнес эрхлэгч гэж хэн бэ? Бид хойч үедээ эрүүл нийгэм, байгаль орчин өвлүүлэн үлдээхийн тулд хийж чадах зүйл байгаа юу? Удахгүй нээгдэх impact club, impact lab-ийн талаар Social Entrepreneur Агнууштай буу халлаа.

  19. 28

    E28: Амьдралын чанарын тухай

    Бид энэ удаад манай хост Аригийн эгч Аняг зочноор урьж, амьдралын чанар, амьдарч буй орчин, улс орноос хамаараад амьдралын чанар хэрхэн өөрчлөгддөг тухай буу халав.

  20. 27

    E27: Мөнгөтэй харилцах харилцааны тухай

    Мөнгө бол бидний амьдралын чанарт шууд нөлөөлдөг томоохон хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн. Мөнгө бидэнд сонголт хийх эрх чөлөөг олгодог. Гэхдээ мөнгө "аз жаргалын түлхүүр" мөн үү? Та мөнгөтэй хэрхэн харилцдаг вэ? Мөнгөтэй харилцах харилцаагаа ойлгох нь ямар чухал вэ? Эдгээр асуултуудын хүрээнд бид энэ удаагийн дугаараа бэлтгэлээ.

  21. 26

    E26: Бидний амьдралын олон дүрүүд

    Бид ээж, эхнэр, охин, найз, ажлын мэргэжилтэн гээд маш олон дүр буюу "identity"-тайгаар нийгэмд оролцож, бас өөрийгөө бүтээдэг билээ. Амьдралын мөчлөгөөс хамаарч бид зарим үед нэг дүрээ илүү тордож, нөгөөгөө түр хойш тавих шаардлагатай болдог. Нэг дүр маань үгүй болоход ахин нэг өөр дүр шинээр бий болох үе ч амьдралд бишгүй тохиолддог. Бид энэ удаа өөрсдийн амьдралын олон дүрүүдийн тухай ярилцлаа.

  22. 25

    E25: Хэрэв бид 20-иод насандаа эргээд очсон бол

    Хориод насандаа хөл тавиад удаагүй байгаа нэгэн сонсогчийнхоо хүсэлтээр бид энэ удаад өөрсдийн 20-иод насны хөгтэй, сургамжтай, дурсамжтай үеүүдээ дурсаж шинэхэн дугаараа бэлтгэлээ. Бид энэ дугаартаа эргээд 20-иод насандаа очсон бол юуг яаж хийх байсан, бүх зүйл тодорхойгүй мэт санагддаг сэтгэл догдлом хэрнээ ээдрээтэй, донсолгоотой, адал явдалтай амьдралын энэ үеийн тухай буу халав.

  23. 24

    E24: Хосын харилцаа яг 50/50 байх боломжтой юу?

    Гэр бүл, хосуудын харилцаанд мөнгө санхүү, гэрийн ажил, сэтгэл зүй гээд бүхий л талаар хоёр талаас яг эн тэнцүү буюу 50/50 хувь оролцоотой байх боломжтой юу? Бид энэ удаад хосын харилцааны балансын тухай буу халлаа.

  24. 23

    E23: Нойрны чанарын тухай (+Захидлууд)

    Энэ дугаарын ивээн тэтгэгч Zakka Mongolia - Nerugoo Hot Mask Хүн дунджаар амьдралынхаа 3-ны 1-ийг унтаж өнгөрүүлдэг гэдэг. Нойрны чанар бидний бие махбодь, сэтгэл зүй болоод амьдралын чанарт шууд нөлөөлдөг билээ. Бид энэ удаад нойрны чанарын тухай, нойрны чанараа сайжруулахын тулд хийж үзсэн, туршиж үзсэн зүйлсийнхээ тухай ярилцлаа. Мөн бидэнд ирсэн захидлуудыг хуваалцаж байна.

  25. 22

    E22: Эрүүл нийгэм, эмпати, феминизмийн тухай (@agiimaa.burged)

    Хүүхдүүдээ зөв, эрүүл өсгөх нь эрүүл, аз жаргалтай нийгмийг бүтээх анхны алхам. Тун удахгүй ээж болох гэж буй болон аль хэдийн хүүхдүүдээ өсгөх аялалаа эхэлчихсэн ээжүүд хамтдаа суугаад эрүүл нийгэм бүтээх тухай, феминизмын тухай буу халав. Бид энэ удаагийнхаа дугаараар трифт соёлыг сурталчилж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой контентуудыг бүтээж байгаа @agiimaa.burged -ийг урьж оролцууллаа.

  26. 21

    E21: Хосын харилцаан дахь хүчирхийллийн тухай

    Сүүлийн үед цахим орчинд Сэксцагаанбогд, Урин нарын асуудал хурцаар яригдаж байгаатай холбогдуулан бид энэ удаагийн дугаартаа хосын харилцааны хүчирхийллийн тухай ярилцлаа. Хосын харилцаан дахь хүчирхийлэл гэж юу вэ, энэ нь ямар ямар хэлбэрээр илэрч болох вэ, хос хоорондын маргаан, хүчирхийлэл зөвхөн тэр хосын хувийн асуудал уу, эсвэл нийгмийн асуудал уу гээд олон сэдвийг хөндсөн шинэ дугаарыг маань хүлээн авна уу.

  27. 20

    E20: Амьдралын шинэ бүлэг

    Бид хоёрын аль алины амьдралд нэгэн шинэ бүлэг эхэлж байгааг тохиолдуулан энэхүү дугаарыг бэлтгэв. Хүн бүрийн амьдралд нэгэн хуучин бүлэг ард хоцроход шинэ бүлэг эхлэх шилжилтийн үе байдаг билээ. Амьдралынхаа шинэ бүлэг эхэлж байсан үеүүдээсээ коммент хэсэгт, эсвэл имэйлээр бидэнтэй хуваалцаарай.

  28. 19

    E19: Эмэгтэй хүн байх сэтгэл зүй

    Эмэгтэй хүн байх сэтгэл зүй ямар байдаг вэ? Өөрийгөө голох мэдрэмж, нийгмээс ирэх хүлээлт дарамтыг даван туулах тэрний хажуугаар сэтгэл гутрал гэгч зүйлтэй яаж зохицон амьдарч буй талаар Vika ( Дөлгөөн ) найзтайгаа буй халлаа. Та хэд бас яаж энэ үеийг даван туулдаг вэ? Санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай. Мөн бидэн рүү захидал илгээх, өөрсдийн түүх, санал сэтгэгдэлийг хуваалцахыг хүсвэл манай [email protected] хаяг руу илгээгээрэй.

  29. 18

    E18: Хортой харилцаанд байдаг УЛААН дохионууд

    Хортой харилцааг илтгэх "Red Flag" буюу Улаан дохионуудын тухай бид энэ удаад буу халав. Хайр дурлал, найз нөхөд, гэр бүлийн гээд бүхий л харилцаанд эдгээр улаан дохионууд элбэг тохиолдох нь бий. Та харилцаандаа улаан дохионуудыг байнга мэдэрдэг юм биш биз? Тэгвэл тийм хортой харилцаанд та цаг хугацаа, энерги, сэтгэл зүрхээ зарцуулах хэрэгтэй гэж үү? Санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай. Мөн бидэн рүү захидал илгээх, өөрсдийн түүх, санал сэтгэгдэлийг хуваалцахыг хүсвэл манай [email protected] хаяг руу илгээгээрэй.

  30. 17

    E17: Хот доторх ногоон орон зай

    Улаанбаатарт чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг гоё шинэ цэцэрлэгт хүрээлэн нээгдээд удаагүй байгаа билээ. Бид энэ удаад шинэ парк болон Улаанбаатарт байдаг бусад олон нийтийн газруудын тухай ярилцлаа. Чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, цэцэрлэгт хүрээлэн хотын соёл, хотын иргэдийн аз жаргалд ямар нөлөө үзүүлдэг вэ? Та бүхэн маань санал бодлоо хуваалцаарай.

  31. 16

    E16: Playtime 2024-ийн хобо жибэ (Live @Playtime)

    Бид энэ жилийн Playtime-ийн сүүлийн өдөр Waldo асар дээр анх удаа подкастынхаа шинэ дугаарыг live-аар бичиж үзлээ. Энэ жилийн Playtime-ийн сонин хачин, хобо жибэг хуваалцаж байна.

  32. 15

    E15: Cонгууль 2024 ба сошиал медиа

    Энэ жилийн УИХ-ын сонгууль холимог системээр санал хураана. Энэ системийн талаар, санал өгөх хуудас ямар байх, 4 жилд нэг болдог энэ цаг үед цахим орчинд тархаж буй ташаа мэдээллээс гадна мэдээлэл авах баталгаатай эх сурвалжуудын талаар “Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв”-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан менежер Ж. Өнөмөнх найзтайгаа буу халлаа.

  33. 14

    E14: Улаанбаатараас Хутаг-Өндөр лүү (Ч.Бат-Уянга)

    Бидний амьдарч буй орчин, хүрээлэн байгаа газар нутаг амьдралын чанар, аз жаргалд шууд нөлөөлдөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл бид энэ удаад амьдрах орчноо огцом өөрчилж, гэр бүлээрээ хотоос хөдөө орон нутаг руу суурьшсан бүсгүй Ч.Бат-Уянгыг шинэ дугаартаа урьж оролцууллаа.

  34. 13

    E13: Өөртөө итгэх итгэл ба өөрийгөө хайрлах тухай

    Өөрийгөө хайрлан халамжлах гэдэгт зөвхөн маникюр, педикюрт орохыг хэлэх үү, эсвэл өөрийн мэдрэмж, хэрэгцээгээ ойлгож, тэр хэрэгцээгээ хангах тухай асуудал уу? Бид энэ удаад өөрөө өөртэйгээ харилцах харилцааны тухай, өөрийгөө хайрлах тухай, мөн энэ сэдэв өөртөө итгэх итгэлтэй хэрхэн холбогддог тухай санаа бодлуудаа хуваалцаж, буу халав. Та бүхэн хэрхэн өөрийгөө хайрладаг вэ? Тэр аргуудаасаа бусадтайгаа хуваалцаарай ;)

  35. 12

    E12: "Гадаад"-д үнэхээр аз жаргал байдаг уу?

    Танд заримдаа Монголоос л гарчихвал амьдрал сайхан болчих гээд байгаа юм шиг санагддаг уу? Энэ бодол магадгүй залуу хүн бүр хэзээ нэгэн цагт ийм мэдрэмж авч байсан байх. Тэгвэл бид энэ удаад гадаад л явчихвал "тэнд" үнэхээр аз жаргал байдаг эсэх тухай ярилцсан юм.

  36. 11

    E11: Аяллын сонин сайхан ба Амьдралын философи

    Манай хост Ари нэг том, сонирхолтой аялал зохиогоод ирсэн тухай сонин сайханаа хуваалцлаа. Мөн бид хоёр өөрсдийн баримталдаг амьдралын философи, энд тэндээс сонссон амьдралын утга учир, аз жаргалын тухай үзэл санаануудын тухай буу халав.

  37. 10

    E10: 0-5 насны хүүхэдтэйгээ аялахад юу бэлдэх вэ?

    Энэ удаагийн дугаартаа Энэрэлтэйгээ бага насны хүүхэдтэй аялахад юуг анхаарах талаар мөн аялал хүүхдийн хүмүүжил, хөгжилд хэрхэн нөлөөлдөг тухай өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.

  38. 9

    E9: Цахим сүлжээний хортой нөлөөнөөс сэтгэл санаагаа яаж хамгаалдаг вэ?

    Өнөөдрийн дугаартаа Маралаатайгаа сошиал бүллиг хэрхэн даван туулсан талаар ярилцлаа.

  39. 8

    E8: Гэр бүлийн хүнтэйгээ бизнес эрхлэхийн сайхан ба саар талууд (DashaLulu )

    Бид энэ удаагийн дугаартаа хүүхдийн модон тоглоом, тавилга үйлдвэрлэн олон улсын, тэр дундаа БНХАУ, АНУ-ын зах зээлд худалдаалж буй Avdar Toys компанийн үүсгэн байгуулагч DashaLulu-г урьж оролцууллаа. Том хүүдээ зориулан хийсэн нэг модон тоглоомноос эхлэн олон улсын зах зээлд өрсөлдөгч бизнес болтлоо өргөжин хөгжиж байгаа энэхүү бизнесийг Даша нөхөртэйгээ хамт БНХАУ-д явуулдаг. Бид гэр бүлийн хүнтэйгээ бизнес эрхлэхийн сайхан ба саар талууд, бизнес ба гэрийн ажлуудаа эрх тэгш хуваарилах тухай гээд олон сонирхолтой сэдвээр буу халав.

  40. 7

    E7: Дасгал хөдөлгөөн ба бүтээлч байдал (Kush Zorigt)

    Бид энэ дугаарт хувийн дасгалжуулагч Куш найзтайгаа дасгал хөдөлгөөн хүний амьдралын чанар, аз жаргалд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа. Мөн дасгал хөдөлгөөн бидний бүтээлч байдалд ямар нөлөө үзүүлдэг тухай санал бодлоо хуваалцаж байна.

  41. 6

    E6: Найз нөхдийн харилцаа - Ажлын найзууд амьдралын найзууд болсон нь

    Ажлын шугамаар найзалж эхэлсэн хүмүүстэйгээ амьдралын найзууд болсон тухайгаа бид хоёр найзуудтайгаа тойрч суугаад ярьсан байдаг юм. Хүний амьдралд ямар төрлийн найзуудын хүрээллүүд байдаг вэ? Ер нь хүн найз нөхдийн харилцаанаас юу авч, юу өгдөг вэ? гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа.

  42. 5

    E5: Ээж аавтайгаа харилцах харилцаа ба үеийн ялгаа

    Төрөлхөөс бидэнд заяагддаг зүйлсийн нэг бол бидний төрсөн ээж, аав, гэр бүл билээ. Бид хоёр энэ дугаартаа ээж аавтайгаа харилцах харилцааны тухай олон өнцгөөс ярилцлаа.

  43. 4

    E4: Эдгэрэх аялал

    Бид энэ удаад салалт, төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэл зүйн шарх гээд маш олон эмэгтэйчүүдэд тохиолддог чухал сэдвүүдийг хөндлөө. Подкастын хөтлөгч Тиа маань өөрийнхөө эдгэрэх аялалын тухай энэхүү дугаарт дэлгэрэнгүй хуваалцлаа.

  44. 3

    E3: Хосын харилцаа, Хайр ба Хурим

    Хайр, хосын харилцаа бол яах аргагүй бидний аз жаргалд нөлөөлдөг хамгийн том зүйлсийн нэг билээ. Бид хоёр энэ удаад хайр, хосын харилцааны тухай, манай хөтлөгч Аригийн хурим, харилцааны тухай, мөн хосын харилцааны тухай үзэл бодлуудаа хуваалцсан байгаа.

  45. 2

    E2: Хийдэг зүйлс маань аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ?

    Бидний хийж байгаа ажил, чөлөөт цагаараа хийдэг зүйлс, хобби зэрэг нь бидний аз жаргалд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа.

  46. 1

    E1: Шинэ подкаст & Шинэ оны зорилтууд

    Тиа, Ари гэдэг хоёр найз суугаад хобо жибэ, аз жаргал, амьдрал ярьдаг подкастын анхны дугаарыг хүлээн авна уу. Бид анхны дугаартаа өөрсдийгөө, подкастаа танилцуулж, бас шинэ оны уур амьсгал дуусахаас урьтаж шинэ ондоо тавьсан зорилтуудынхаа тухай ярилцав.Та нар маань ямар шинэ оны зорилтууд тавив? Ер нь шинэ оны зорилт тавих хэрэг байдаг ч юм уу гүй ч юм уу? Санал сэтгэгдэлээ comment хэсэгт хуваалцаарай. Цаашид шинэ дугааруудыг маань алгасалгүй үзэхийг хүсвэл SUBSCRIBE ;)

Type above to search every episode's transcript for a word or phrase. Matches are scoped to this podcast.

Searching…

We're indexing this podcast's transcripts for the first time — this can take a minute or two. We'll show results as soon as they're ready.

No matches for "" in this podcast's transcripts.

Showing of matches

No topics indexed yet for this podcast.

Loading reviews...

ABOUT THIS SHOW

Хоёр найз суугаад хобо жибэ, аз жаргал, амьдрал ярьдаг подкаст

HOSTED BY

Lez Ketchup

CATEGORIES

Frequently Asked Questions

How many episodes does Lez Ketchup Podcast have?

Lez Ketchup Podcast currently has 46 episodes available on PodParley. New episodes are automatically indexed when they're published to the podcast feed.

What is Lez Ketchup Podcast about?

Хоёр найз суугаад хобо жибэ, аз жаргал, амьдрал ярьдаг подкаст

How often does Lez Ketchup Podcast release new episodes?

Lez Ketchup Podcast has 46 episodes. Check the episode list to see recent publication dates and frequency.

Where can I listen to Lez Ketchup Podcast?

You can listen to Lez Ketchup Podcast on PodParley by clicking any episode. We provide an embedded audio player for direct listening, and you can also subscribe via your preferred podcast app using the RSS feed.

Who hosts Lez Ketchup Podcast?

Lez Ketchup Podcast is created and hosted by Lez Ketchup.
URL copied to clipboard!