PODCAST · health
Safe Space Podcast
by Positive Dadal
"Таны мэдэрч байгаа зүйлс зөвхөн таны дотоод мэдрэмж үү? Эсвэл орчин тойрон, нийгмийн хүлээлт таны бодол, сэтгэл хөдлөлд нөлөөлж байна уу? "Safe Space подкаст" – таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна. Бид таны safe space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай. 🎙💙
-
5
Тодорхойгүй харилцаа, тогтворгүй сэтгэл зүй
Safe Space подкастын энэ удаагийн дугаарт тодорхойгүй харилцаа бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцаж, чин сэтгэлээ уудлан бичсэн нэгэн захидлыг хүргэж байна.Тэвчээр сорьсон, эргэлзээ дүүрэн, хэцүү үе мөч амьдралд цөөнгүй тохиолддог. Хэнд хандахаа, сэтгэлээ хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй ганцаардсан өдрүүд ч байдаг шүү дээ.Тэгвэл энэ мэдрэмжүүдийг тань ойлгож, чимээгүйхэн сонсож, магадгүй хань болж чадах нэгэн орон зай — Safe Space подкасттай хамт байгаарай. Энэ бол таны аюулгүй орон зай. 🤍🎙️ Хөтлөгч: Б.Батцэцэг🎙️ Зочин: Сэтгэл судлаач Б.ҮүрийнтуяаХэрвээ та өөрийн түүхээ хуваалцахыг хүсвэл📩 @pd_safespace Instagram хаяг✉️ [email protected] хаягаар бидэнд илгээгээрэй.
-
4
Дундуур хуваагдсан хүн шиг... | EP07
Амьдралд тохиосон хагацал, уй гашуу хүнийг бүхэлд нь өөрчилчих шиг болдог. Гаднаа “зүгээр” мэт инээж явсан ч, дотроо босох ч тэнхэлгүй сөхөрсөн мөчүүд үргэлжилсээр…Хэн ч ойлгохгүй юм шиг, өөрийгөө ч танихаа больсон мэт мэдрэмжүүд чимээгүйхэн хуримтлагддаг. Гэхдээ бид шаналлаа ганцаараа л үүрэх ёстой гэж үү? Safe Space подкастын маань энэ удаагийн дугаарт ээжийгээ алдсаны дараах дотоод тэмцэл, ганцаардал, өөрийгөө дахин олох замын тухай чин сэтгэлийн нэгэн захидлыг хүргэж байна. Хүлээн авч, тайван орон зайд сонсоорой. ❤️ Өөрийн хамгийн эмзэг мэдрэмжүүдээ бидэнтэй хуваалцсан захидлын эзэнд гүнээ талархаж байна. 🎙️Хөтлөгч Ц.Ариунсанаа,🎙️Сэтгэл судлаач О.Марал-Эрдэнэ "Safe Space подкаст" – таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна. Бид таны safe space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай.Хэрвээ та өөрийн түүхээ хуваалцахыг хүсвэл📩 pd_safespace Instagram хаяг руу эсвэл ✉️ [email protected] хаягаар бидэнд илгээгээрэй.
-
3
Сонголт хийх нь чухал биш, өөрийгөө ойлгох нь чухал.
Заримдаа хэн нэгнийг явууллаа гэж бодсон ч сэтгэлээ бүрэн татаж авч чаддаггүй мөчүүд байдаг шүү дээ. Харилцаа дууссан ч асуултууд үлдэж, ямар сонголт зөв байсан бэ гэдэг дээр өөртөө эргэлзэж, сүүлд нь өөрийгөө буруутгаад дуусдаг. Хааяа зөв сонголт хийх гэж оролдох тусам буруу юм хийж байгаа мэт мэдрэмж төрдөг үеүд бий. Гэхдээ чиний дотоод амар тайвныг алдагдуулж, байнга тодорхойгүй байдалд үлдээж байгаа харилцаа хэр чухал бол? Safe space подкастын маань 6 дах дугаараар хамгийн нандин хийгээд сэтгэл зовоож буй дурсамжаа бидэнтэй хуваалцсан нэгэн захидлыг хүргэж байна. Хүлээн аван сонсоорой.
-
2
Хэрхэн түүнийг мартах вэ?
Урьд нь хэнээс ч авч байгаагүй хүчтэй мэдрэмжийг мартъя гэхэд маш хэцүү шүү, тийм ээ? Мартах гэж хичээх тусам тэдгээр хором мөчүүд илүү тодроод байгаа юм шиг санагддаг уу? Хэдийгээр мэдрэмж нь хүчтэй байсан ч, энэ мэдрэмжийн эзэн бол та өөрөө юм шүү дээ. Хэчнээн сайхан байсан ч чамайг тодорхойгүй байдалд үлдээж, улам өөртөө итгэлгүй болгож байвал энэ харилцаа тийм ч эрүүл биш харилцаа болон хувирч байж болох юм. Safe space подкастын маань 5 дах дугаараар хамгийн нандин хийгээд сэтгэл зовоож буй дурсамжаа бидэнтэй хуваалцсан нэгэн захидлыг хүргэж байна. Хүлээн аван сонсоорой. ❤️ Өөрийн дотоод мэдрэмж, туршлагаа хуваалцаж захидал илгээсэн уншигчдаа баярлалаа.🎙️Хөтлөгч Ц.Ариунсанаа,🎙️Сэтгэл судлаач Б.Үүрийнтуяа "Safe Space подкаст" – таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна.Бид таны safe space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай. Safe Space Instagram: /pd_safespace Safe Space Facebook: /pd.safespace Positive Dadal Instagram: /positive_dadal Positive Dadal Facebook: /positivedadal
-
1
Ямар мэргэжил сонгох вэ?
"Би хэн бэ? Би ямар мэргэжил сонгох вэ? Би яг юунд дуртай юм бол?" гэх асуултууд 10 жилээ төгсөх дөхөх тусам бидний толгойд эргэлдэж, зүүдлэхээс холгүй байдаг шүү дээ. Хэрэв та одоо ч гэсэн эдгээр асуултуудыг өөрөөсөө асууж байгаа бол энэ дугаар танд хань болно гэдэгт итгэлтэй байна.Мөн илгээсэн захидлын эзэнд Safe space подкастын хамт олноос хандаж хэлэхэд, шантралгүй, тусламж эрж, асууж лавлаж, өдөр бүр бага багаар урагшлаарай. Таны захидал олон хүнд урам зориг төрүүлж байгаа гэдгийг бүү мартаарай. Амжилт хүсье! ❤️Өөрийн дотоод мэдрэмж, туршлагаа хуваалцаж захидал илгээсэн уншигчдаа баярлалаа.🎙️Хөтлөгч Ц.Ариунсанаа,🎙️Сэтгэл судлаач Б.Үүрийнтуяа"Safe Space подкаст" – таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна.Бид таны safe space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай.💌Захиа илгээх: [email protected] эсвэл PD_safespace сошиал сувгууд руу явуулах боломжтой шүүSafe Space Instagram: /pd_safespace Safe Space Facebook: /pd.safespace Positive Dadal Instagram: /positive_dadal Positive Dadal Facebook: /positivedadal
-
0
Тэр хүнтэй хүнгүй маргааш болдгоороо болох болохоор…
Хэр хугацааг хамт өнгөрүүлснээс үл хамааран хэн нэгэнд дассан сэтгэлээ татаж авах үйл явц амаргүй ээ. Туулж өнгөрүүлсэн хүн бүр шинэ амьдралынхаа төлөө салалт гэх тэрхүү хаалгыг хаах ямар хүнд гэдгийг мэдэрдэг биз ээ. Хэрвээ яг одоо таны сэтгэлийг харилцааны төгсгөл, салалт маш ихээр өвтгөж байвал энэ дугаар танд хань болно гэдэгт итгэлтэй байна.Мөн илгээсэн захидлын эзэнд Safe space подкастын хамт олноос хандаж хэлэхэд, танаар маш ихээр бахархаж байна. Таны сэтгэл зүрх шавхагдашгүй их баялаг байсан, байгаа, байх ч болно. Өөрийгөө сонгосонд нь баяр хүргэе. Таны захидал олон хүнд урам зориг төрүүлж байгаа гэдгийг бүү мартаарай. Амжилт хүсье! ❤️Өөрийн дотоод мэдрэмж, туршлагаа хуваалцаж захидал илгээсэн уншигчдаа баярлалаа.🎙️Хөтлөгч Ц.Ариунсанаа,🎙️Сэтгэл судлаач Б.Үүрийнтуяа"Safe Space подкаст" – таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна.Бид таны safe space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай.💌Захиа илгээх: [email protected] эсвэл PD_safespace сошиал сувгууд руу явуулах боломжтой шүүSafe Space Instagram: /pd_safespace Safe Space Facebook: /pd.safespace Positive Dadal Instagram: /positive_dadal Positive Dadal Facebook: /positivedadal
-
-1
Би түүнд сайн боловч, даанч тэр маань...
Хэн нэгэнд хэзээ ч байгаагүйгээрээ татагдаж, хамт өнгөрүүлсэн цаг хугацаа хэчнээн жаргалтай байсан ч, нэг л өдөр тэдгээр бүхий л сайхан мэдрэмжийг өгсөн хүнээсээ холдох, өнгөрүүлсэн дурсамжаа хүндлэн зайгаа авах өдөр үе ирэх нь бий. Давж туулж барахгүй мэт хөндүүртэй ийм л өдрүүдийнхээ тухай хуваалцсан хоёр захидалд “Safe space” подкаст маань хариуллаа. Энэхүү дугаарт анхны хайр, үерхэл, салалт, түвэгтэй хосын харилцаа, хардалт, харилцаагаа үргэлжлүүлэхэд үүсэх эргэлзээ зэрэг сэдвүүдийг хөндлөө.Өөрийн дотоод мэдрэмж, туршлагаа хуваалцаж захидал илгээсэн уншигчдаа баярлалаа.Хөтлөгч Ц.Ариунсанаа,Сэтгэл судлаач Б.Үүрийнтуяа"Safe Space подкаст" – таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна. Бид таны safe space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай.
-
-2
Би хэзээ ч өөртөө хангалттай санагдаж байгаагүй
Safe Space podcast-ын эхний дугаарт өөрийгөө үнэлэх үнэлэмж, ганцаардал, нийгмийн дарамт, ажлын байрны стресс зэрэг сэдвүүдийг хөндлөө 🫂💙 Өөрийн дотоод мэдрэмж, туршлагаа хуваалцаж захидал илгээсэн уншигчдаа баярлалаа.🎙️Хөтлөгч Ц.Ариунсанаа, 🎙️Сэтгэл зүйч Б.Үүрийнтуяа "Safe Space подкаст" – таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна.Бид таны safe space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай.
We're indexing this podcast's transcripts for the first time — this can take a minute or two. We'll show results as soon as they're ready.
No matches for "" in this podcast's transcripts.
No topics indexed yet for this podcast.
Loading reviews...
ABOUT THIS SHOW
"Таны мэдэрч байгаа зүйлс зөвхөн таны дотоод мэдрэмж үү? Эсвэл орчин тойрон, нийгмийн хүлээлт таны бодол, сэтгэл хөдлөлд нөлөөлж байна уу? "Safe Space подкаст" – таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна. Бид таны safe space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай. 🎙💙
HOSTED BY
Positive Dadal
Loading similar podcasts...