PODCAST · education
Sustainable Mongol
by Sustainable Mongol
Hosted by Enkhzul Natsagdorj an environmentalist by training and vocation, Sustainable Mongol is a blog-turned podcast that focuses on sustainability issues. Available on all major platforms, the Sustainable Mongol Podcast is the first Mongolian podcast dedicated to the topic of sustainable development. Since 2017, more than 118 episodes have been produced, covering various sustainability themes in the context of Mongolia, including climate change, green financing, waste management, air pollution, and others. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
120
120: Гүйлт ба хөгжим: Хөл ядрах үед хөгжим илүү хүч нэмдэг
Гүйлтийн спортын соёл, эрч хүчинд дурлаж буй Жожо (Б.Ган-Очир)-той энэ удаагийн дугаараар ярилцлаа. Тэрээр "Хөл ядрах үед хөгжим хурд нэмдэг" хэмээн онцолж, гүйх үеэр дуу сонсож төвлөрдөг хэмээн ярьж байлаа. Жожо замын эхэнд "Titanium" дуугаар эхлүүлж, цааш "Running Up That Hill", "You Can't Take Me" зэрэг сонсох дуртай дуунуудаа бидэнтэй хуваалцлаа. Ээлжит дугаараа тухлан сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
119
119: Сэтгэл зүйн эрүүл мэнд ба гүйлт
Гүйлтийг амьдралынхаа салшгүй хэсэг болгож, ирээдүйд эрч хүчтэй спортлог ээж, эмээ болохыг зорьж буй Э.Хүслэнтэй ярилцлаа. Дасгал хөдөлгөөн хүний сэтгэл санаанд хэрхэн эерэг өөрчлөлт авчирдгийг энэ дугаараас сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
118
118: Өглөөг гүйлтээр эхлүүлэх нь хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг
Нар мандах агшинд хотын гудамжаар гүйж өглөөг угтах нь түүний амьдралдаа мэдэрсэн хамгийн үзэсгэлэнтэй өдрүүдийн эхлэл байдаг гэж тэрээр яриандаа дурдаж байлаа. Нью-Йоркийн өглөөг хэрхэн гүйлтээр сэрээж, энэ спортод яагаад тэгж их дурлах болсон тухай С.Сүбээдэйтэй ярилцсан шинэ дугаарыг хүлээн авна уу. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
117
117: Гүйлттэй холбоотой дурсамжуудаа хуваалцах нь
Түүний гүйлтийн хэв маягт Япон дахь амьдрал, соёл, мөн найз нөхөд хэрхэн нөлөөлж, түлхэц болсон дурсамжуудаа бидэнтэй хуваалцлаа. Түүнчлэн бүтэн 42км марафондоо хэрхэн бэлдэж байгаа тухай энэ дугаараас сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
116
116: Гүйлтийг амьдралын нэг хэсэг болгосон нь
Гүйлтээр дамжуулан Европын Ром, Наполи, Будапештын марафонуудад оролцсон туршлагаа бидэнтэй хуваалцлаа. Түүнчлэн олон улсын марафоны үеийн бэлтгэл, сэтгэл хөдлөл, мэдрэмж болон гүйлт түүний амьдралын хэв маягт хэрхэн эерэг өөрчлөлт авчирсан тухай сонирхолтой түүхийг эндээс сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
115
115: Гараанаас бариа хүртэл: Гүйлтийн клуб хэрхэн үүссэн талаар
Энэ удаагийн дугаарт, "Номатлете 21" гүйлтийн клуб санаачлагч Н.Мөнх-Эрдэнэ (Сөүл хотоос) Улаанбаатар дахь "Гүйлээ Гүйлээ"-г санаачлагч нар нэгдлээ. Эдгээр гүйлтийн клубуудын туршлага, зохион байгуулах арга барил, ололт амжилт болон сорилт бэрхшээлүүдийн талаар тэд дэнсэлж ярилцлаа. Гүйлтийн клуб хэрхэн үүссэн түүхээс эхлээд, гүйлтийн хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулж буйг сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
114
114: "E-Waste"-ээр барилгын түүхий эд бүтээсэн нь
♻️ Монголд жилд 30,000 тонн цахим хэрэгсэл импортлогддог ч, хэрэглээнээс гарсан цахим хог хаягдал "e-waste"-ийн 95% нь хогийн цэгт дахин боловсруулагдалгүй хаягддаг. Энэ удаагийн дугаарт Юнивишн нь 29,239 айл өрхөөс 6.7 тонн "e-waste" цуглуулж, хэрхэн тойрог эдийн засгийн жишиг тогтоож буйг онцоллоо. Та ч бас хуучин төхөөрөмжөө Юнителийн салбарт буцаан өгч, энэхүү ногоон санаачилгад нэгдээрэй 🌿 Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
113
113: Берлинээс Улаанбаатар хүртэл: Хотуудын огтлолцох цэгүүд
Хот бүр өөрийн өнгө төрх, түүх, хэмнэлтэй. Гэхдээ хаа нэгтээ бидний алхдаг гудам, амьдардаг хорооллууд хоорондоо төстэй ч юм шиг санагдах үе байдаг. Энэ удаагийн дугаарт Берлин хотоос Улаанбаатар юуг суралцаж болох вэ? Тогтвортой, хүн төвтэй хот гэж юу вэ? Хоёр өөр систем, соёлтой хотууд ямар ижил зүйлс, туршлага дээр огтлолцдог вэ? гэсэн асуултуудаар архитектор, хотын аяллын хөтөч (city tour guide) Б.Ивээлтэй ярилцлаа.Ковер зураг: Лхагвабат Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
112
112: No e-waste!
Дурсамж хаягддаггүй харин боловсруулагддаг. Тантай хамт цаг хугацааг туулсан эд зүйлс дахин оршин байх боломжтой. Хязгааргүй эргэлдэн байх эд зүйлс дунд эзэн болж, ухамсарлан хариуцлага үүрэх боломж энэ үеийн бидэнд байна.#Univision #ЭлектронХаягдалгүйЮнивишн Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
111
111: Women in TECH, зочин Б.Гэрэлмаа
Ээлжит дугаартаа технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог онцолж байна. Хэдий энэ салбар эрчүүд давамгайлсан хэвээр байгаа ч эмэгтэйчүүдийн үүрэг, дуу хоолой өссөөр байна. Монголд ч энэ өөрчлөлт ажиглагдаж, финтек, карбон кредит зэрэг шинэ салбаруудыг идэвхтэйгээр хөгжүүлж буй ORDA Wealth Tech-ийн Б.Гэрэлмаатай бид ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
110
110: Election & Environment
Намууд мөрийн хөтөлбөртөө уур амьсгалын өөрчлөлт-байгаль орчны асуудлуудыг хэрхэн тусгасан бол? Хөгжсөн улс орнуудын улс төрийн намууд үүнд хэрхэн яаж анхаарч буй талаар энэ дугаараас сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
109
109: Оюу толгой уурхайн хог хаягдлын менежмент
Оюу толгой уурхайн үйл ажиллагаа болон ажилчдын суурингаас ямар ямар төрлийн хог хаягдал гардаг болох? Хог хаягдлаа хэрхэн 50 нэр төрлөөр нь бүртгэж, дахин ашиглаж, боловсруулж, тээвэрлэдэг вэ? зэрэг асуултуудын хариултыг энэ дугаараас мэдэж авсан байх болно.Тус дугаар нь Central TV-тэй зочин хөтлөгчөөр хамтран ажилласан нэвтрүүлгийн аудио хувилбар нь болно. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
108
108: Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагаа, зочин Ж.Чойханд
Монгол улс нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу: Хүлэмжийн хийн тооллоготой холбоотой тайлан илтгэлүүдээ хэрхэн бэлддэг болох? Уур амьсгалын санхүүжилт, карбоны зах зээлийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд,Засгийн газрын хоорондох хамтын ажиллагааны ямар ямар ажлууд хийгддэг вэ?зэрэг асуултуудын хариултуудыг энэ удаагийн дугаараас сонсоорой. Зочиноор Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Ж.Чойхандтай (Ph.D) ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
107
107: Mazaal AI - AI in Sustainability, зочин Б.Энхболд
Хиймэл оюун ухааны тусламжтайгаар тогтвортой хөгжлийг хурдасгах боломжтой юу? Технологийн шийдлээр бүхий л салбарт хиймэл оюун ухааныг хүртээмжтэй хүргэхийг зорьж буй "Mazaal AI"-н үүсгэн байгуулагч Б.Энхболдтой ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
106
106: COP 28 ба Монгол талын оролцоо, зочин Ш.Цэрэндулам
Дэлхийн удирдагчид "Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор дэлхийн дулаарлыг хэрхэн 1.5 хэмд барих вэ? Улс орнууд үүний тулд юу хийж, хэрхэн хамтран ажиллах вэ?" гэх асуултад хариулт олохоор "COP28" арга хэмжээг зорицгоосон билээ.Энэ удаагийн талуудын бага хурал дэлхийн газрын тосны өлгий нутаг болон хүлэмжийн хий хамгийн ихээр ялгаруулдаг Арабын Нэгдсэн Эмиратад зохион байгуулагдсан.Тус уулзалтад оролцоод ирсэн БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга, Доктор (PhD) Ш.Цэрэндуламтай бид "COP28 ба Монгол талын оролцоо" сэдвийн хүрээнд ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
105
105: Электрон хог хаягдлын менежмент, зочин Г.Ану
Монголдоо электрон хог хаягдлыг дахин боловсруулж, барилгын туслах материал туршиж буй туршлагаас хуваалцаж байна.Зочиноор Юнител группийн БОНЗ-ын менежер Г.Анутай ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
104
104: E-Waste буюу Электрон хог хаягдал гэж юу вэ?
Хүн тус бүрд 7,3 кг электрон хог хаягдал ноогддог гээд боддоо 🤯 Бид энэ дугаартаа электрон хог хаягдлын төрөл зүйл болон тэдгээрийг дахин боловсруулж буй бизнесийн байгууллагын сайн жишээнүүдийг хүргэж байна. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
-
103
103: Тал нутгийн хотоор алхах нь, зочин Б.Мэнд-Амар, Э.Эрдэнэ
Ингэхэд та амьдарч буй хотоо хэр сайн мэдэх вэ? 🤔 Улаанбаатар хотын иргэдэд алхаж явахдаа хоттойгоо ахин танилцаж, хотын амьдралыг шинээр харах боломжийг энэхүү дугаар танд олгож байна. Улаанбаатар, Сөүл, Токио, Бээжин, Шанхай, Тайпэй, Хонгконг зэрэг Зүүн Азийн 7 хотыг хамран хэрэгжиж буй “Урбан Волкс-Улаанбаатар" төслийг хэрэгжүүлэгч Б.Мэнд-Амар, Э.Эрдэнэ нартай ярилцлаа.
-
102
102: Үер ба Өндөр хүчдэл, зочин Э.Жавхлан
9 сар гарснаас хойш дэлхийн 10 улс үерийн аюулын нөхцөл байдалтай нүүр тулгараад байгааг мэдсэн үү 🤯 Харин Монголд Улаанбаатар хот гэлтгүй 7 аймгийн 57 сум тог цахилгаангүй болж, дэд бүтэц болон хүний амь нас, эд хөрөнгөөрөө бид энэ зуны үерээр хохироод үлдсэн билээ. Бид энэ удаа үерийн аюулыг урьдчилан мэдээлэгч бот хөгжүүлсэн Tesla компанийн дата инженер Э.Жавхлантай ярилцлаа.
-
101
101: Хөгжмийн боловсрол, Сити Поп - “Cipy Top Festival”
"Cipy Top Festival"-н голлох хөгжмийн төрөл болох City Pop хөгжмийн урсгалын гарал үүсэл, гол төлөөллүүдийг танилцуулсан тусгай дугаарыг хүргэж байна. Танд таалагдвал 8 сарын 5-ны өдөр Zaisan hill-ийн Z’TERRA-д болох City Top festival-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Initiated by: Cipy Top Festival Organisers Producers:Sanchir Enkhmend, Tenuun Nuunee, Aagie Dulzenrav Illustration Art: Misheereh
-
100
100: Хөгжмийг хүн бүрд, зочин Б.Өнөрзул (Jojo)
Улаанбаатар хотын орчин цагийн жазз хөгжмийн өнгө, дүр төрхийг тодорхойлогч Fat Cat жазз клубээс хөгжмийг хүн бүрт хүргэж, залуу уран бүтээлчдээ олон нийтэд таниулах зорилготой зохион байгуулж буй "Тоглолт" төслийн талаар уран бүтээлч Б.Өнөрзул (Jojo)-той ярилцлаа.
-
99
99: Эх дэлхийн цаг, зочин Б.Бүжинлхам, Б.Цэлмэг
Жил бүрийн 3 сарын сүүлийн Бямба гаригт дэлхий нийтээрээ 60 минут гэрлээ унтрааж эх дэлхийдээ амс хийх цагийг олгодог билээ. Хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн хамгийн том хөдөлгөөн Эх Дэлхийн цагийн талаар Б.Бүжинлхам, Б.Цэлмэг нартай ярилцлаа.
-
98
98: Монгол бөхөн, зочин Б.Батсайхан
Мөстлөгийн үеэс өдийг хүртэл тэсэж үлдсэн, эртний эрмэл амьтан хэмээгддэг дүр төрхөө хадгалан Монголд нутагшин амьдарч буй нэн ховор амьтан Бөхөнг бид онцолж байна. Зочиноор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн Бөхөн хамгаалах сүлжээ багийн ахлагч Б.Батсайхантай ярилцлаа.
-
97
97: Өндөр уулын эзэн буюу миний цоохор найз, зочин Д.Гэрэлмаа
Ээлжит байгаль хамгааллын дугаартаа бид цоохор ирвэсийг яагаад хамгаалах шаардлагатай талаар болон хүүхэд залуусын мэдлэгийг нэмэгдүүлэхэд ямар ямар нөлөөллийн ажлууд хийдэг талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн ажилтан Д.Гэрэлмаатай ярилцлаа.
-
96
96: Тогтвортой эдийн засаг, зочин Д.Ачит-Эрдэнэ
Ээлжит дугаартаа бид Тогтвортой эдийн засгийн талаар ярилцлаа. Зочиноор Монгол улсын хөрөнгө оруулалтын салбарт 100 гаруй хэлцлийг амжилттай хийсэн Д.Ачит-Эрдэнэ захиралтай ярилцлаа.
-
95
95: Винтэж соёл, зочин Г.Цэлмэн
Сайн байцгаана уу, ээлжит дугаартаа бид Винтэж соёлыг дэлгэрүүлж буй залуусын төлөөлөл Г.Цэлмэнтэй ярилцлаа. Дэлхий нийтээрээ хуучин хувцасны талаарх үзэл бодлоо өөрчилж, өөр өөрсдийн гэсэн ялгарах байдал, амьдралын хэв маяг, үзэл бодлоо өмсөж буй хувцсаараа дамжуулж хэрхэн байгальд ээлтэй амьдарч болох талаар энэ дугаартаа онцлон ярилцлаа.
-
94
94: Хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зочин Г.Сарангэрэл
Ээлжит дугаартаа Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд нийгмийн бүхий л бүлгийн хүмүүст хүртээмжтэй хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгож буй ажил олгогчийн төлөөллийг онцолж байна. Үйлчилгээний соёлын стандартыг ая тухтай дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж, өсөн хөгжиж буй CU компанийн захиргаа, хүний нөөцийн бодлого, чиглэл, ашигладаг арга барил зэргийн талаар Г.Сарангэрэлтэй бид ярилцлаа.
-
93
93: Soft Skill яагаад чухал вэ? зочин, О.Энхзул
Ээлжит дугаартаа Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд бид ажил, амьдралд зайлшгүй шаардлагатай өсөн нэмэгдэж буй ур чадваруудын нэг болох Soft Skill буюу зөөлөн ур чадварын талаар ярилцлаа. Тэгвэл зөөлөн ур чадвар гэж юу болох, үүнийг хэрхэн яаж үнэлж, хөгжүүлэх боломжууд байдаг талаар Эдүкэйтид энтерпрайзын үүсгэн байгуулагч О.Энхзултай ярилцлаа.
-
92
92: Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт, зочин Б.Тамир
Ээлжит дугаартаа бид Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд "Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт"-ийн талаар Лоринет сангийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Тамиртай ярилцлаа. Тус дугаараас хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд залуустай холбоотой олон талт асуудлуудад гарч буй хүндрэл бэрхшээлүүд, тэдгээрийн онцлог, шаардагдах ур чадваруудын талаар хийсэн судалгааны голлох үр дүнг энэ дугаарыг сонссоноор мэдэж авах болно. Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой.
-
91
91: Цахим шилжилт ба дижитал ур чадвар, зочин З.Гантогоо
Ээлжит дугаартаа бид Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд "Цахим шилжилт ба дижитал ур чадвар"-ын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого төлөвлөлт хариуцсан газрын дарга З.Гантогоотой ярилцлаа.
-
90
90: COP26 юу болоод өнгөрөв? зочин А.Энхбат
Сайн байцгаана уу, 2022 оны эхний дугаартаа бид өнгөрсөн оны 11 сард Шотландын Глазго хотноо болсон COP26 хуралд Монгол улсаа төлөөлөн яваад ирсэн БОАЖЯамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбаттай ярилцлаа. Тус дугаартаа COP26 бага хурлын эргэн тойронд яригдсан UNFCCC, NDC, хүлэмжийн хийн шингээлт, нет зеро, хүлэмжийн хийг бууруулах санхүүжилтийн асуудал гэж юу болох түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгчийн 1 тэрбум мод хөдөлгөөнөөр дамжуулан хэрхэн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах зорилго тавьж буй талаар энэ удаагийн дугаараас хүлээж авч сонсоорой.
-
89
89: The New Map: Energy, Climate, and the Clash of Nations
“Wall Street Journal”-ын 2020 оны шилдэг номын зохиогч, Пулицерын шагналт, эдийн засгийн түүхч, эрчим хүчний шинжээч Даниел Йергины “Шинэ газрын зураг” номыг онцолж байна. Энэхүү номонд эрчим хүчний шинэ технологиуд, уур амьсгалтай холбоотой асуудлууд улс орнуудын геополитик гадаад харилцаанд хэрхэн нөлөөлж, эрчим хүчний зах зээл яаж хувьсан өөрчлөгдөж буйг бүх талаар тайлбарласан. Зочдоор О.Баттулга, П.Баасан, З. Хишигсайхан, Б.Базаррагчаа нар тус номыг тоймлон та бүхэнд хүргэж байна.
-
88
88: Хариуцлагатай бизнес, зочин В.Уянга
Ээлжит дугаартаа Шведийн алдарт аяны хувцас хэрэглэлийн Fjällräven брэндийн алсын хараа, үнэт зүйлс болон бүтээгдэхүүнүүд хэрхэн байгальд ээлтэй байдлаар хийгдэж хэрэглэгчдэд хүрдэг тухай онцоллоо. Зочноор Fjällräven брэндийн Монгол дах албан ёсны дистрибьютер ТАЙК компаний төлөөлөл В.Уянгатай ярилцлаа.
-
87
87: Circular Economy буюу Тойргон эдийн засаг, зочин Э.Өнөрбат
Ээлжит дугаартаа бид "Circular Economy" буюу Тойргон эдийн засгийн талаар ярилцлаа. Зочноор Бельги улсын "KU Leuven"-ын их сургуульд тойргийн эдийн засгийг хэмжих сэдвээр магистрын зэрэг хамгаалсан, Climate Tech - уур амьсгалын технологийн компанид хиймэл оюун ухаан хариуцан ажиллаж буй Э.Өнөрбаттай ярилцлаа.
-
86
86: Хот төлөвлөлт ба иргэдийн оролцоо, зочин Г.Лувсанжамц
Өглөөний мэнд, ээлжит дугаартаа Хот төлөвлөлт ба иргэдийн оролцооны талаар ярилцлаа. Зочиноор Токиогийн их сургуульд хот төлөвлөлтөөр магистр, докторын зэрэг хамгаалсан Г.Лувсанжамц (Лука) оролцлоо. Тус дугаараас пост-социалист улс орнуудын хот төлөвлөлтийн төстэй болон ялгаатай талууд, иргэдийн оролцоотой хот төлөвлөлтийн сайн жишээнүүдийг онцоллоо.
-
85
85: Бэрх биш ээлтэй аяны талаар, зочин Э.Тамир
Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголт, хандлага харилцааг сайжруулах үүднээс олон нийтэд хүртээмжтэй, зөв мэдээлэл түгээх зорилготой Бэрх биш ээлтэй аяныг онцолж байна. Энэ удаагийн зочноор тус аяныг санаачлагч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Тамиртай ярилцлаа. “Бэрх биш ээлтэй” нийгмийг хамтдаа бий болгоё.
-
84
84: Одны аялал жуулчлал, зочин Б.Энхтүвшин
Яагаад Улаанбаатар хотод хөдөө харагддаг шиг од харагддаггүй вэ? Их хотын гэрэлтүүлгээс үүдэж бидний дээгүүр гэрлэн манан үүсэж өөрсдийн мэдэлгүй байгалиасаа алсарч буй энэ орон зайг танин мэдэхүй, оддын аяллаар ойртуулж өгч буй Б.Энхтүвшинтэй энэ удаагийн дугаараар ярилцлаа. Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой.
-
83
83: Хүн ба Байгалийн харилцан хамаарал, зочин PhD Ч.Чинзориг, Ө.Мөнхзаяа
Та байгалиас юу мэдэрдэг вэ? УУЛ, УС, УРГАМАЛ, АМЬТДЫН гоо үзэсгэлэн таны тархи оюун санаанд хэрхэн нөлөөлдөг юм бол? Эдгээр асуултад хариулт олох зорилгоор Япон улсын Тояама их сургуульд нейросайнс-тархи судлалын шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан залуу хосууд Ч.Чинзориг, Ө.Мөнхзаяа нартай бид энэ удаагийн дугаартаа ярилцлаа.
-
82
82: Хүнсний Тогтвортой Тогтолцоо, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага
НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтыг угтаад “Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийн үеэр яригдсан хүнсний салбарын голлох оролцогчид хүнсний тогтолцоог хэрхэн хөгжүүлэх арга зам, гарц, шийдлээ ярилцаж, гаргасан шийдвэр, үр дүнгийн талаар энэ удаагийн дугаартаа онцлон та бүхэнд хүргэж байна. #FoodSystems #SummitDialogues #UNFSS2021 @UNFoodSystems
-
81
81: Дугуйчдын дуу хоолой, зочин О.Удвал
Ээлжит дугаартаа бид хотуудын дугуйн замын талаар ярилцлаа. Зочиноор Английн Лийдсийн их сургуульд тээврийн тогтвортой байдлаар магистрын хөтөлбөрт суралцсан, дугуйн спорт сонирхогч О.Удвал оролцлоо. Түүнчлэн АНУ, Англи, Япон, Унгар, Итали улсуудад дугуйн зам хэр хүртээмжтэй, аюулгүй байдаг талаарх дугуйчдын сэтгэгдлийг та энэ удаагийн дугаараас хүлээн авч сонсоорой. О.Удвалын Тээврийн тогтвортой байдлын талаарх нийтлэлүүдийг http://jargaldefacto.com/ вебсайтаар орж уншаарай.
-
80
80: Хариуцлагатай хөрөнгө оруулалт, зочин Б.Хулан
Энэ удаагийн дугаараар 170 гаруй жилийн түүхтэй HSBC банкны хөрөнгө оруулалтын сангийн ахлах шинжээч Б.Хулантай хариуцлагатай хөрөнгө оруулалт гэж юу болох, хөрөнгө оруулалт хийсний дараа ямар үйл явц өрнөдөг болон дэлхий нийтийн хөрөнгө оруулалтын чиг хандлага хааш явж буй талаар ярилцлаа. Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой.
-
79
79: Текстилийн салбарын ногоон зээл, зочин Э.Нандин-Эрдэнэ
Та бүхэнд Европын холбооны санхүүжилтээр "AVSF Монгол" байгууллагаас хэрэгжүүлж буй Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн хүрээнд тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрүүдийг ногоон зээлийн боломжуудтай холбож өгөх чиглэлд ТoС холбоотой хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаарх мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байна. Зочиноор ТоС холбооны төсөл хамтын ажиллагаа хариуцсан менежер Э.Нандин-Эрдэнэ оролцлоо.
-
78
78: Агаарын бохирдол ба аз жаргал, зочин С.Чимэдрэгзэн
Агаарын бохирдлын сөрөг нөлөөлөл Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн амьдралын сэтгэл ханамж, аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ, агаарын бохирдол нэмэгдэх тутамд иргэн бүрт гарч буй эдийн засгийн хохирол, зардал гэж юу болох талаар бид энэ удаагийн дугаартаа онцолж байна. Зочиноор "PlanetGOLD Mongolia" төслийн ажилтан С.Чимэдрэгзэнтэй ярилцлаа. Та подкастын бүхий л платформуудаар хүлээн авч сонсоорой.
-
77
77: Уур амьсгалын өөрчлөлт ба 1.5 хэмийн зорилт, зочин Ц.Гэрэлт-Од
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй "Уур амьсгалын долоо хоног" цахим арга хэмжээний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах замаар дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих зорилтыг бид онцолж ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад олон улсын засгийн газар хооронд хэрхэн яаж зохицуулалт хийгдэж үр дүнд хүрдэг талаар Германы хамтын ажиллагааны нийгэмлэг "GIZ"-ын Парисын хэлэлцээрийн "NDC" үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлын Үндэсний зөвлөх Ц.Гэрэлт-Одтой ярилцсан дугаарыг хүлээн авна уу.
-
76
76: Уур амьсгалын өөрчлөлт ба веганизм, зочин Ц.Ананд
Сайн байцгаана уу, ээлжит дугаараараа бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй Уур амьсгалын долоо хоног (Climate week) цахим арга хэмжээний хүрээнд "Уур амьсгалын өөрчлөлт ба Веганизм"-ын талаарх сэдвийг хөндөж байна. Залуус бидний ирээдүй уур амьсгалын өөрчлөлттэй зэрэгцээд амьтны гаралтай хүнснээс ургамлын гаралтай хүнсрүү хэрхэн шилжин өөрчлөгдөж буй талаар БОАЖЯамны, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Анандтай ярилцсан дугаарыг хүлээн авна уу.
-
75
75: Малчид тогтвортой үйлдвэрлэлд
Монголоос байгальд ээлтэй, тогтвортой ноолуурыг дэлхийн зах зээл рүү нийлүүлэхэд малчид хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар бид ярилцлаа. Зочдоор малчдын хоршоо, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, мэргэжлийн холбоодын төлөөлөл болох "Тогтвортой ноолуур" холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэл, Швейцарын Хөгжлийн Агентлаг "Ногоон алт" малын эрүүл мэнд төслийн менежер, доктор Ц.Энх-Амгалан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн "Байгальд ээлтэй ноолуур" төслийн менежер Ж.Чанцаллхам, Баянхонгор аймгийн Өгөөж, Баян өлзийт гол хоршооны дарга Г.Энхтайван нар оролцлоо. Та бүхэн подкастын бүхий л платформуудаар хүлээн авч сонсоорой.
-
74
74: Ногоон барилга, зочин Ж.Номиндарь
Өглөөний мэнд, ээлжит дугаараараа бид дэлхий даяар 700 гаруй төслүүдэд ногоон барилгын зөвлөх үйлчилгээг үзүүлсэн "BEE incorporation" буюу Ногоон барилгын зөвлөх үйлчилгээний компанийн Монгол дахь салбарын тогтвортой хөгжлийн төслийн менежер Ж.Номиндарьтай ярилцлаа. Тус дугаараас та бүхэн ногоон барилга гэж юу болох түүний шалгуур үзүүлэлт, олон улсын сертификат, гэрчилгээ, стандартууд болон баталгаажуулалтын үе шат, ногоон барилгын ирээдүйн чиг хандлага, сайн жишээнүүдийн талаарх сонирхолтой мэдээллүүдийг мэдэж авах болно.
-
73
73: Сэргээгдэх эрчим хүч ба эмэгтэйчүүд
Дэлхий нийтийн дунд хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж буй энэ цаг үед сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй бид ярилцлаа. Нийгэмд хэвшсэн хэвшмэл ойлголтоос хамааран эмэгтэйчүүд STEM буюу (Science, technology, engineering, and mathematics)-ийн салбарын мэргэжлийг сонгон суралцаж, ажиллах нь бага байдаг билээ. Энэ удаагийн дугаарт сэргээгдэх эрчим хүчний салбартаа манлайлж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болох Азийн Хөгжлийн Банкны Зүүн Өмнөд Азийн Эрчим Хүчний хэлтэсийн мэргэжилтэн А.Баярмаа, Ультрасоник ХХК-ний ерөнхий захирал Б.Чимэгцэцэг, Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн инженер Г.Үемаа, СЭХҮХолбооны хөтөлбөр хариуцсан захирал Л.Баярмаа нарын ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
-
72
72: Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, зочин Н.Эрдэнэсайхан
Хөл хорионы үеийн ээлжит дугаартаа Текстилийн буюу ноос ноолуур, нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн эрх зүйн орчны зохицуулалтын талаар Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төвийн тэргүүн Н.Эрдэнэсайхантай ярилцлаа. Түүнчлэн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааны цар хүрээг цаашид хэрхэн уялдаа холбоотойгоор сайжруулах боломж, шийдлийн талаар тус дугаараас сонсоорой.
-
71
71: COVID-19 Хавьтал тогтоож мэдэгдэх цогц системийн шийдэл, зочин A.Aмарбаяр
Хөл хорионы үеийн ээлжит дугаараараа бид COVID Tracing Mongolia буюу Хавьтал тогтоож мэдэгдэх цогц системийн шийдлийг сайн дурын залуусын хамт хөгжүүлж буй мэдээлэл технологийн мэргэжилтэн А.Амарбаяртай ярилцлаа. Энэхүү нээлттэй эхийн төслийн суурийг Google, Apple компаниуд өнгөрөгч хавар хамтарч гаргасан бөгөөд Exposure Notification технологи дээр суурилж, хувь хүний мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чухалчилсан хөгжүүлэлтийг хэрхэн хийж буй талаар та энэ дугаараас сонсоорой.
We're indexing this podcast's transcripts for the first time — this can take a minute or two. We'll show results as soon as they're ready.
No matches for "" in this podcast's transcripts.
No topics indexed yet for this podcast.
Loading reviews...
ABOUT THIS SHOW
Hosted by Enkhzul Natsagdorj an environmentalist by training and vocation, Sustainable Mongol is a blog-turned podcast that focuses on sustainability issues. Available on all major platforms, the Sustainable Mongol Podcast is the first Mongolian podcast dedicated to the topic of sustainable development. Since 2017, more than 118 episodes have been produced, covering various sustainability themes in the context of Mongolia, including climate change, green financing, waste management, air pollution, and others. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
HOSTED BY
Sustainable Mongol
CATEGORIES
Loading similar podcasts...