EPISODE · Aug 10, 2022 · 19 MIN
#1 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурхан намайг хэн бэ гэдгийг мэддэг
from ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ · host CTTW
Бурхан гэж яг хэн юм бэ? Бид Бурханы талаар чухам юуг мэдэх билээ? Магадгүй заримынх нь хувьд Бурхан ууртай, өш санагч, алдаж эндсэн нэгнийг хайр найргүйгээр шийтгэгч мэтээр төсөөлөгддөг байх. Харин өөр заримынх нь хувьд Бурхан алс холын нууцлаг Нэгэн мэтээр төсөөлөгддөг. Гэтэл хэрвээ Бурхан биднийг Өөрийг нь таньж мэдээсэй гэж хүсдэг бол яах вэ? Хэрвээ Бурхан ингэж хүсдэг бол бидэнд яг ямар чанаруудаа мэдүүлэхийг хүсэх байсан бол? Магадгүй хэзээ нэгэн цагт таны дотор ийм асуултууд төрж байсан бол танд дуулгах нэгэн сайн мэдээ надад байна. Бурхан үнэхээр та бидэнд Өөрийгөө илчилж таниулахыг хүсдэг. Тиймдээ ч Бурхан бидэнд Өөрийгөө нэгэн Хүнээр дамжуулан илчилж өгсөн юм. 2000 жилийн тэртээд амьдарч байсан тэр Хүн бидний төлөө төгс амьдралаар амьдарсан. Тэр хэдийгээр гуравхан жилийн хугацаанд л олны өмнө гарч үйлчилсэн боловч энэ дэлхийг бүхлээр нь өөрчилж чадсан юм. “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэдгийг Тэр хүмүүст зааж сургасан. Бас хөршөө төдийгүй дайснуудаа ч хайрлах учиртай гэж Тэр сургасан. Тэр ч бүү хэл Бурхан биднийг хүн нэг бүрчлэн мэддэг бөгөөд бидний ширхэг үс унахыг ч андахгүй мэдэж байдаг гэдгийг Тэр хэлж өгсөн юм. Тэр бүх хүмүүсийг нөхцөл болзолгүйгээр хайрлаж, гайхамшгуудыг үйлдэж, өвчнийг эдгээж, үхэгсдийг амилуулж, бүх хүмүүсийн төлөө Өөрийнхөө амийг өгсөн. Түүний хийсэн бүхэн нь бидэнд Бурхан гэж хэн болохыг таниулж өгсөн юм. Тэр Хүний нэрийг Есүс гэдэг.
Embed this episode
NOW PLAYING
#1 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурхан намайг хэн бэ гэдгийг мэддэг
No transcript for this episode yet
Similar Episodes
No similar episodes found.