#10 ЯЛГУУСАН АМЬДРАЛ|Есүсийг оройн зоогт урьсан Фарисай episode artwork

EPISODE · Dec 20, 2021 · 26 MIN

#10 ЯЛГУУСАН АМЬДРАЛ|Есүсийг оройн зоогт урьсан Фарисай

from ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ · host CTTW

Өнөөдрийн драмаар бид Библийн Лук номонд бичигдсэн нэгэн түүхийг үзэх болно. Энэ бол Есүсийг оройн зоогт урьсан нэгэн Фарисай хүний тухай түүх юм. Тэр бол “Эзэнтэй уулзсан” олон хүмүүсийн нэг юм. Тэр Фарисай хүн хамт оройн зоог барихаар Есүсийг гэртээ урьжээ. Гэтэл Есүс оройн зоог барихынхаа өмнө тэдний уламжлалын дагуу угаал үйлдээгүйд тэр ихэнд гайхсан байна. Харин Фарисай хүний энэ байдал Есүсийг тэнд байсан хүмүүст хандан хатуухан үг хэлэхэд хүргэсэн юм. Есүс эхлээд Фарисайчуудад хандан тэдний 10-ны нэгийн өргөлөөрөө сайрхах бардамнал, олны өмнө хүндлүүлэх гэсэн хүсэл болон 2 нүүртэй байдлыг нь буруутган зэмлэсэн бол дараа нь хуулийн багш нарт хандан тэднийг эгэл жирийн хүмүүсийн нуруун дээр шударга бус ачаа дарамт нэмдэг байдал, хуурамч хүндлэл болон Бурханыг эрэн хайж буй хүмүүст саад болдог байдлыг нь дайруулан зэмлэсэн байдаг. Энэ бүхнийг хэлэхдээ Есүс шашны тэргүүнүүдийн гаднаа цэвэр ариун харагдах гэж хичээдэг ч зүрх сэтгэлдээ бузар мууг тээж байдаг 2 нүүртэй байдлыг нь илчлэн хэлсэн юм. Гэвч Фарисайчууд болон шашны тэргүүнүүд гэмшихийн оронд Есүст уурлан хилэгнэж, Түүний эсрэг хуйвалдаан өрнүүлэх болсон билээ. Гэсэн ч тэдний энэ байдал Есүсийг зогсоогоогүй юм. Харин ч дараа нь Есүс сүм дотор илүү олон хүмүүсийн өмнө тэдний үнэн байдлыг ил тод шүүмжлэн хэлсэн байдаг (Матай 23:1-29). Ингээд тэр өдөр Есүс Фарисай хүн Лемуелын гэрт юу ярьсныг, тэр өдөр үйл явдал хэрхэн өрнөснийг Есүсийн шавь Петр бидэнд өгүүлэх болно.

Episode metadata supplied by the publisher feed · Published Dec 20, 2021

Embed this episode

NOW PLAYING

#10 ЯЛГУУСАН АМЬДРАЛ|Есүсийг оройн зоогт урьсан Фарисай

0:00 26:18

No transcript for this episode yet

We transcribe on demand. Request one and we'll notify you when it's ready — usually under 10 minutes.

No similar episodes found.

Frequently Asked Questions

How long is this episode of ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ?

This episode is 26 minutes long.

When was this ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ episode published?

This episode was published on December 20, 2021.

Can I download this ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ episode?

Yes. Use the download control on the episode player to save the publisher-provided media file.
URL copied to clipboard!