#12 ЯЛГУУСАН АМЬДРАЛ|Уяман өвчтэй 10 хүн episode artwork

EPISODE · Dec 21, 2021 · 26 MIN

#12 ЯЛГУУСАН АМЬДРАЛ|Уяман өвчтэй 10 хүн

from ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ · host CTTW

Өнөөдрийн драма бидэнд “Эзэнтэй уулзсан” 10 уяман өвчтэй хүний тухай түүхийг өгүүлэх болно. Энэ түүхийг бид Библийн Лук номоос олж унших боломжтой юм. Иерусалим руу явах зам зуураа Есүс Самари болон Галилын хил дагуух нэгэн тосгонд иржээ. Тэнд уяман өвчтэй 10 хүн Есүс дээр ирж өршөөл гуйн хашхирчээ. Есүс тэдэнд явж тахилчдад бие үзүүлэхийг тушаасан байна. Учир нь уяман өвчин нь эдгэрч эрүүл болсноо батлуулахын тулд тухайн үед уяман өвчтэй хүмүүс эхлээд заавал тахилчдад биеэ шалгуулдаг байжээ. Ингээд тэднийг тахилч нар луу явах зам зуур Есүс тэдний биеийг эдгээсэн байна. Гэвч гайхамшигтайгаар эдгэрч цоо эрүүл болсон 10 хүнээс ганцхан Самари хүн л Есүс дээр эргэн ирж талархлаа илэрхийлсэн байна. Тэр Есүсийн хөлний өмнө сөгдөж, гайхамшигтай эдгэрлийн төлөө Бурханд алдрыг өргөсөн байна. Харин Есүс түүнийг босгож, сайныг ерөөгөөд явуулсан юм. Үүний дараа Фарисайчууд Есүсээс Бурханы хаанчлал хэзээ ирэх тухай асуусан байна. Харин Есүс тэдэнд Бурханы хаанчлал бидний нүдэнд үзэгдэх ямар нэгэн газраар хязгаарлагдахгүй гэдгийг хэлсэн байна. Харин ч Бурханы хаанчлал аль хэдийн тэдний дунд ирчихээд байгааг сануулсан байна. Учир нь Есүс энд энэ дэлхийн хаанчлалын тухай биш харин сүнслэг хаанчлалын тухай ярьж байсан юм. Үүний дараа Есүс шавь нартаа Өөрийгөө маш их зовлон эдэлсний дараа тэднийг орхих тухайгаа бас хожим нь эрх мэдэл, хүч чадал дотор дахин ирэх тухайгаа хэлсэн юм. Харин энэ зуур Түүний дахин ирэлтийн тухай олныг хуурч мэхлэх хуурамч эш үзүүлэгчдэд хууртахгүй байхыг анхааруулсан байна. Ингэхдээ Тэрээр Өөрийнхөө дахин ирэх өдрийг тэнгэрт цахилах аянга цахилгаантай зүйрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ үйл явдлыг бүгд нүдээр харж, ойлгох болно гэсэн үг. Гэвч Ноагийн болон Лотын амьдарч байсан цаг үе шиг маш олон хүн Есүсийг дахин ирэх үед ямар ч бэлтгэлгүй, өдөр тутмын амьдралдаа түүртэн байх болно гэдгийг Есүс сануулсан хэлсэн байна. Ингээд энэ бүх үйл явдал хэрхэн өрнөснийг Есүсийн шавь Петр бидэнд хэрхэн өгүүлэхийг хамтдаа чих тавин сонсоцгооё.

Episode metadata supplied by the publisher feed · Published Dec 21, 2021

Embed this episode

NOW PLAYING

#12 ЯЛГУУСАН АМЬДРАЛ|Уяман өвчтэй 10 хүн

0:00 26:03

No transcript for this episode yet

We transcribe on demand. Request one and we'll notify you when it's ready — usually under 10 minutes.

No similar episodes found.

Frequently Asked Questions

How long is this episode of ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ?

This episode is 26 minutes long.

When was this ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ episode published?

This episode was published on December 21, 2021.

Can I download this ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ episode?

Yes. Use the download control on the episode player to save the publisher-provided media file.
URL copied to clipboard!