EPISODE · Aug 24, 2022 · 15 MIN
#15 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурхан намайг хэн гэдгийг мэднэ гэж үү?
from ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ · host CTTW
Хэрвээ та над шиг эгэл жирийн хүн бол энэ дэлхий хүнд хэцүү амьдралд нухлагдан амьдарч байгаа хүмүүсээр дүүрэн гэдгийг анзаарсан байх. Өнөөдөр олон олон хүмүүс бор хоногийг арай хийн өнгөрөөж, амьдралын наад захын шаардлагатай хоол хүнс, орон байраар дутагдаж гачигдаэ амьдарч байна. Тэдний дотор “Би өнөө орой ямар хоол идэх вэ?” гэсэн бодол биш харин “Би өнөөдөр ямар нэгэн хоол идэж чадах болов уу?” гэсэн бодол төрдөг. Амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа ийм хүмүүст Бурханы тухай, тэдний амьдралд хандсан Бурханы гайхамшигтай төлөвлөгөөний тухай яриад ямар ч нэмэргүй юм. Тэдний дотор Бурхан байхгүй, Бурхан байдаг юм аа гэхэд тэднийг огт харж анхаардаггүй гэсэн бодол нэвт суусан байдаг. “Бурхан намайг хэн гэдгийг мэднэ гэж үү?” хэмээн тэд асуудаг. Найз минь, хэрвээ чи ийм асуултыг хэзээ нэгэн цагт тавьж байсан бол чамд дуулгах сайн мэдээ надад байна. Бурхан таныг хэн гэдгийг мэдээд зогсохгүй таныг энэ дэлхийд мэндлэхээс чинь ч өмнө таныг сайн мэддэг байсан. Бурханы үгэн дээр “Та гэдэс дотрыг минь хэлбэржүүлж, эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ... Надад тотоогдсон өдрүүд болоогүй байхад бүгд номд тань бичигдсэн байжээ” (Дуу. 139:13,16) хэмээн хэлсэн байдаг.
Embed this episode
NOW PLAYING
#15 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурхан намайг хэн гэдгийг мэднэ гэж үү?
No transcript for this episode yet
Similar Episodes
No similar episodes found.