#154 Өөдрөг байгаарай
from Миний өглөө
Хотол олноороо сайхан наадаж байна уу? Миний өглөө подкаст баяр наадмын тусгай дугаартаа Үндэсний урлагийн их театрын гоцлон бүжигчин, МУГЖ Жамсрангийн Мандухайтай ярилцлаа. Түүнийг та бүхэн “Тамгагүй төр” түүхэн жүжгийн Б.Баатар найруулагчийн тавьсан хувилбарт үнэгний дүрд бүжиглэснээр санаж байгаа байх. Их театрын тайзнаа бүжиглэж эхэлснийх нь 20 жилийн ой тохиож байгаа энэ үед тэрбээр баяр наадмын өдрүүдэд нэгэн шинэ уран бүтээлээ толилуулахаар бэлтгэж байх үеэр нь саатан ярилцсан юм. Үндэсний өв соёлоо танин мэдэж, өвлүүлэн үлдээх үнэтэй хувь нэмэр оруулж яваа шинэхэн Гавъяатдаа баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Хүндэтгэсэн: Миний өглөө подкастын хамт олон
Embed this episode
No transcript yet.