EPISODE · Aug 25, 2022 · 17 MIN
#16 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурхан яагаад зовлон шаналалыг зөвшөөрдөг юм бэ?
from ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ · host CTTW
Таны эргэн тойронд аймшигтай их зовлон шаналал, саад бэрхшээлийн дунд амьдардаг хэн нэгэн хүн бий юу? Тэр их зовлон бэрхшээлийг яаж давж амьдардаг юм болоо? гэж бодмоор тийм хүмүүстэй та таарч байсан уу? Шударга бусаар гүтгүүлэн доромжлуулсан ч юмуу, бүх эд хөрөнгөө алдаж булаалгасан ч юмуу, эдгэрэшгүй аймшигтай өвчин зовлонд нэрвэгдсэн хэн нэгнийг та мэдэх үү? Магадгүй та өөрөө ийм хүнд хүчир зовлон дунд амьдарч байгаа юм биш биз? Ийм их зовлон шаналалын дунд амьдарч байгаа хүмүүст Бурханы тухай, тэдний амьдралд хандсан Бурханы гайхамшигтай төлөвлөгөөний тухай яриад ямар ч нэмэргүй байдаг. Тэдний дотор Бурхан байхгүй, Бурхан байдаг юм аа гэхэд тэднийг огт харж анхаардаггүй гэсэн бодол нэвт суусан байдаг. “Хэрвээ Бурхан байдаг юм бол яагаад надад ийм их зовлонг тэр Бурхан чинь зөвшөөрсөн юм бэ?” хэмээн тэд асуудаг. Найз минь, хэрвээ чи ийм асуултыг хэзээ нэгэн цагт тавьж байсан бол чамд дуулгах сайн мэдээ надад байна. Бурхан байдаг. Бурхан байгаад зогсохгүй таны амьдралд юу тохиолдож байгааг ч маш сайн мэдэж байдаг. Тэр ч бүү хэл таныг анхааран харж, таныг хайрлаж байдаг юм шүү.
Embed this episode
Ready to play
#16 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурхан яагаад зовлон шаналалыг зөвшөөрдөг юм бэ?
No transcript for this episode yet
Similar Episodes
No similar episodes found.