Skip to content
#176 Шинэлэг байя  episode artwork

Dec 18, 2022 24 min

#176 Шинэлэг байя

from Миний өглөө

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 176 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа "Улс төрийн залуу манлайлагчид" хөтөлбөрийн 7 дахь элсэлтийн төгсөгчид болох Я.Болортуяа, Ц.Хонгорзул нартай ярилцлаа. Тэдний хувьд Нийслэлийн БГД, БЗД-ийн засаг дарга нарын мөрийн хөтөлбөр дэх залууст чиглэсэн үйл ажиллагааны хэрэгжилтэд мониторинг хийсэн юм. Төслийн онцлох үр дүнгээсээ бидэндтэй хуваалцлаа. Судалгааны голлох үр дүнг хураангуйлбал : - Чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд нь өөрсдийн хийж, хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд түгээж, таниулж чаддаггүй улмаар залуусын оролцоог нь хангаж чадахгүй байна. - Залуучууд 62.9% нь боловсрол, 48.5% нь эрүүл мэнд, 47.7% нь бизнес, эдийн засаг, 38% нь хууль эрх зүйн чиглэлээрх хөгжлийн үйл ажиллагаанд оролцох сонирхолтой байдаг. - Залуус нийгмийн тэр дундаа дүүргийн бүтэц зохион байгуулалтын талаар мэдлэг, мэдээлэл маш дутмаг, дүүргийн хэмжээний үйл ажиллагааны талаарх мэдээллийг хаанаас авахаа мэддэггүй, ер нь энэ талаар сонирхдоггүй байна. - Төрөөс зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцох, үйлчилгээг авах үед мэдээллийн зөрүү үүсэх, төрийн албан хаагчид хайхрамжгүй зан харилцаа үзүүлэх гэх мэт хүндрэл бэрхшээл үүсдэг гэсэн үр дүн гарчээ. Мөн улс, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ нь жендэр, хүний эрхийн мэдрэмжгүй байдагт гайхдаг гэдгээ судалгаанд оролцсон зарим залуус илэрхийлсэн байна. Мөн тэд мэдээллийн хүртээмжтэй, ил тод байдлыг төр засгаас хүсэж байгаагаас гадна тэдний хүсэлтийг хүлээн авсан эсэх, хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэх зэргээр эгэх холбоотой байхыг хүсэж байгаагаа илэрхийлж байв. Нөгөө талаас төрийн чиг үүрэг бүхий байгууллагууд нь залуучуудад чиглэсэн ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхийг зорьдог ч нийт залуучуудыг хэрхэн, яаж, ажил арга хэмжээндээ татан оролцуулах арга барилыг бүрэн эзэмшээгүй байдаг бөгөөд эдгээр нь төсөв, хүний нөөцийн хомсдолтой байдал зэрэг хүчин зүйлээс шалтгаалдаг гэдгийг онцолж байв. Судалгаанаас гарсан ЗӨВЛӨМЖ: - Мэдээ, мэдээллээ албан ёсны цахим сайт, залуучууд хамгийн их хэрэглэдэг мэдээллийн арга хэрэгслээр дамжуулан тогтмол хүргэж байх, - Хуулийн дагуу мэдээллээ ил тод байршуулах, нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах, - Хөтөлбөр үйл ажиллагааг батлан хэрэгжүүлэхдээ цаг үе, хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар судалгаанд үндэслэн төлөвлөх, залуучуудын олон талт төлөөллүүдийг оролцуулах, тэдний санал санаачилгыг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр анхаарах. - Залуучуудын бүх талын оролцоог хангах уламжлалт аргыг халж шинэлэг, асуудлыг шийдвэрлэхүйц чөлөөт, хүртээмжтэй байдлаар зохион байгуулах, - Дүүргийн хэмжээнд явуулж байгаа үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг шинэ төрлийн арга хэрэгсэл ашиглан зорилтот бүлэгтээ хүргэх шаардлагатайг зөвлөж байна.

Episode details come from the podcast's RSS feed.

Embed this episode

Ready to play

#176 Шинэлэг байя

0:00 24:05

No transcript yet.

Requests help us decide what to transcribe next.

МИНИЙ ӨГЛӨӨ Ganaa Цаг хугацаа бидэнд тэгш боломжийг олгодог. Харин тэр цаг хугацааг хэрхэн ашиглаж чадсан нь аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн амьдардаг. Хүн бүхний өглөө өөр өөрөөр эхэлдэг. Минийх, таных, бид бүгдийнх...Яг үүний адил бидний хүсэл тэмүүлэл ч өөр өөр. Тэр хүсэл тэмүүлэлд хүрэх арга зам нь бас л өөр.Үе тэнгийн залуус нь юуг хийж бүтээж, бидэнд тэгш заяагдсан тэр л цаг хугацаанд юуг бодож, юунд тэмүүлж явдгийг “Миний өглөө” цуврал подкастаар дамжуулан бусад залууст хүргэж, урам зориг, хүсэл тэмүүлэл бэлэглэх зорилготой билээ. Explicit О.Батбилэг Найруулагч , Уран уншигч Batbileg_O Сайн байцгаана уу? Та бүхэн миний хуудсанд нэгдэж байгаад баярлалаа. Хэрвээ та бүхэнд таалагдсан бол Like, Share хийгээрэй. Мөн та бүхэн доорх линк ээр зочлоорой таалагдсан бол subscribe,Like, Share хийгээрэй https://www.youtube.com/c…/UCNFq-8UnhBbhvVxf579U8Eg/featuredМөн миний facebook page:https://www.facebook.com/O_Batbileg-462573317831886/… Explicit МИНИЙ ӨГЛӨӨ Миний өглөө Цаг хугацаа бидэнд тэгш боломжийг олгодог. Харин тэр цаг хугацааг хэрхэн ашиглаж чадсан нь аз жаргал, баяр хөөрөөр дүүрэнамьдардаг. Хүн бүхний өглөө өөр өөрөөр эхэлдэг. Минийх, таных, бид бүгдийнх... Яг үүний адил бидний хүсэл тэмүүлэл ч өөр өөр. Тэрхүсэл тэмүүлэлд хүрэх арга зам нь бас л өөр. Үе тэнгийн залуус нь юуг хийж бүтээж, бидэнд тэгш заяагдсан тэр л цаг хугацаанд юугбодож, юунд тэмүүлж явдгийг “Миний өглөө” цуврал подкастаар дамжуулан бусад залууст хүргэж, урам зориг, хүсэл тэмүүлэл бэлэглэхзорилготой билээ. Explicit

Frequently asked questions

How long is this episode of Миний өглөө?

This episode is 24 minutes long.

When was this Миний өглөө episode published?

This episode was published on December 18, 2022.

Can I download this Миний өглөө episode?

Yes. Use the download control on the episode player to save the publisher-provided media file.