#18 ЯЛГУУСАН АМЬДРАЛ|Есүсийн загалмайг үүрсэн эр episode artwork

EPISODE · Dec 23, 2021 · 27 MIN

#18 ЯЛГУУСАН АМЬДРАЛ|Есүсийн загалмайг үүрсэн эр

from ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ · host CTTW

Өнөөдрийн драмаар бид “Эзэнтэй уулзсан” нэгэн эр буюу Курений Симоны түүхийг хүлээн авч сонсох болно. Энэ түүхийг бид Библийн Марк, Матай, Лук номуудаас үзэх боломжтой юм. Есүс Христ энэ дэлхий дээр хүмүүн болон мэндлээд гэм зэмгүй төгс амьдралаар амьдарсан. Тэрээр 30 орчим настайдаа үйлчлэлээ эхлүүлж, хүмүүсийг Бурхан Эзэнээ болон хөршөө хайрлахыг уриалан дуудаж байсан. Түүний сургаал номлол, эдгэрлийн болон бусад гайхамшигт үйлсүүд нь хаа явсан газарт нь үй олон хүнийг Түүн рүү татаж байсан юм. Үүний зэрэгцээ Тэрээр шашны тэргүүнүүдтэй байнга зөрчилддөг байлаа. Учир нь тэд Есүсийг өөрсдийнх нь байр суурь, амьдралын хэв маягт заналхийлж байна гэж үзэж байсан юм. Харин Есүс хүмүүсийн бий болгосон уламжлалыг бус харин Бурханы үнэнийг эн тэргүүнд тавьдаг байсан юм. Тиймээс ч Есүс гэм нүгэлтэй, нийгэмдээ гадуурхагдсан хүмүүст хүрч, тэдэнд үйлчилдэг байсан юм. Харин энэ бүх зөрчил Есүсийн үйлчлэлийн 3 дахь жилийн Алгасал баярын үеэр оргилдоо хүрсэн юм. Чухамдаа Бурхан хэрхэн Израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлсөн болохыг дурсан санах энэ л баярын үеэр Есүсийн нэгэн шавь Түүнээс урваж Түүнийг барьж өгсөн юм. Шашны тэргүүнүүд Есүсийг хороохоор шийдсэн ч тэдэнд тийм эрх мэдэл байсангүй. Тиймээс тэд Есүсийг гавлаж дөнгөлөөд Ромын захирагч Пилатын өмнө аваачжээ. Пилат Есүсийг байцаасан ч Түүнээс ямар ч гэм бурууг олж харсангүй. Гэсэн ч тэр ард түмний шахалт дарамтанд автсан юм. Ингээд Есүсийг цовдлох болжээ. Тэд Есүсийг зодож нүдэн, дооглон тохуурхсаар Голготын толгод руу туужээ. Ийнхүү явах зам зуураа цэргүүд Есүсийн загалмайг Курений Симонд үүрүүлсэн байдаг. Курений Симоны тухай энэхүү түүх хэрхэн өрнөснийг Есүсийн шавь Иохан бидэнд өгүүлэх болно. Хамтдаа хүлээн авч сонсоцгооё.

Episode metadata supplied by the publisher feed · Published Dec 23, 2021

Embed this episode

NOW PLAYING

#18 ЯЛГУУСАН АМЬДРАЛ|Есүсийн загалмайг үүрсэн эр

0:00 27:27

No transcript for this episode yet

We transcribe on demand. Request one and we'll notify you when it's ready — usually under 10 minutes.

No similar episodes found.

Frequently Asked Questions

How long is this episode of ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ?

This episode is 27 minutes long.

When was this ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ episode published?

This episode was published on December 23, 2021.

Can I download this ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ episode?

Yes. Use the download control on the episode player to save the publisher-provided media file.
URL copied to clipboard!