EPISODE · Jan 14, 2024 · 1H 25M
#2 Б.Дорждэрэм - Бага насны хүүхдийн хэл яриа хөгжил яагаад чухал вэ?
from Цонхтой Цаг (@TsonhtoiTsag) · host Sundari Enkhtugs
Бага насны хүүхдийн хэл яриа хөгжил хүүхдийн бүх талын хөгжил, цаашдын хичээл сургуулийн амжилт, их сургуульд орох магадлал, сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлдөг. Хүүхдийн хэл яриа хөгжил хэрхэн явагддаг, гэр бүл, орчин хэрхэн нөлөөлдөг болон хүүхдээ яаж дэмжих талаар судлаач Б.Дорждэрэмтэй ярилцлаа. Б.Дорждэрэм нь Герман Улсын Кайзерзлаутэрн-Ландаугийн их сургуульд тархи, сэтгэл судлалын чиглэлээр 2022 онд шинжлэх ухааны мастерын зэрэг хамгаалсан. Судалгааны голлох чиглэл нь бага насны хүүхдийн танин мэдэхүй, хэл яриа, харилцааны хөгжил зэрэг болно. Одоо тус сургуульд докторантурт үргэлжлүүлэн суралцаж байгаа бөгөөд докторын судалгаандаа олон улсад түгээмэл ашигладаг хүүхдийн хэл яриа, харилцааны хөгжлийг үнэлэх аргачлалыг (MacArthur-Bates Communicative Development Inventories-CDI) 1.5-4 настай Монгол хүүхдийн түүвэр дээр нутагшуулж стандарчлах төслийг боловсруулан ажиллаж байна.
Embed this episode
Ready to play
#2 Б.Дорждэрэм - Бага насны хүүхдийн хэл яриа хөгжил яагаад чухал вэ?
No transcript for this episode yet
Similar Episodes
No similar episodes found.