EPISODE · May 20, 2021 · 41 MIN
#25 ХРИСТИЙН АМЬДРАЛ| Найдвар сэргэсэн нь
from ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ · host CTTW
Өнөөдрийн түүхийг Иохан бидэнд үргэлжлүүлэн өгүүлэх гэж байна. Иохан 11 дагалдагч нарын хамтаар 3 жилийн туршид Есүсийг дагалдаж явсан юм. Түүний сургаалыг сонсож, гайхамшгуудынх нь амьд гэрч нь болж байсан. Есүс Христ үнэхээр Бурханы хүү мөн гэдгээ өөр олон арга замаар нотолсныг тэр бас харсаар иржээ. Есүсийн дуудсан 12 дагалдагч нараас нэг нь урвагч байсан нь тодорхой болжээ. Есүсийг баривчлагдсан шөнө үлдсэн 10 дагалдагч нар нь бүгдээрээ зугтаасан байна. Зөвхөн Иохан л Есүсийг шүүхэд нь, цовдуулан үхэх мөчид Түүнтэй орй байж үнэнч хэвээрээ үлдсэн юм. Есүс үхэхийнхээ өмнөхөн Иоханд өөрийн эх Марийг халамжлан хариуцахыг даалгаж өгчээ. Есүс яг Иоханы нүдэн дээр цовдлуулсан юм. Одоо Иохан нас ахисан байна. Есүсийн үхлийн өмнөх ганцаардлаар дүүрэн цаг мөчид өөрт нь ямар сорилтууд тулгарч байсныг Иохан одоо өгүүлэх гэж байна. Мөн хоёрхон өдрийн дараа ямар агуу ялалтыг үзэж туулсаныг бас өгүүлнэ.
Embed this episode
NOW PLAYING
#25 ХРИСТИЙН АМЬДРАЛ| Найдвар сэргэсэн нь
No transcript for this episode yet
Similar Episodes
No similar episodes found.