EPISODE · Jun 15, 2022 · 1H 7M
25.Тусгай ур чадварын визээр Японд ажиллах тухай /Асаргаа/
from Future Japan-Япон хөтөч · host Future Japan
Япон хөтөч подкастынхоо анхны зочноор JP Career Consulting Co.,Ltd. компанийн консалтинг ажилтан Г.Дөлгөөнмөрөнг урьж оролцууллаа. JP Career Consulting Co.,Ltd. нь Япон улсын Токио хотод байрладаг Тусгай ур чадварын визээр асаргааны чиглэлээр Японд ажиллахад дэмжлэг, зуучлалын үйл ажиллагаа явуулдаг компани юм. Япон улс хүний нөөцийн хомсдолтой байгаа 14 салбартаа тодорхой заасан 9 орноос ажиллах хүч хүлээж авахаар 2019 оноос эхлэн дээрх визний төрлийг шинээр эхлүүлсэн. Тэр 9 орны тоонд Монгол улс багтсан ба 14 салбарын ажлаас Монголоос шууд ирэх боломжтой нөхцөл нь бүрдээд байгаа нь асаргааны салбар юм. Энэ визний талаар ойлголт мэдээлэл бага байгаа учир бид зочноороо яг хариуцсан мэргэжилтнийг нь урьж оролцууллаа. Энэ виз нь хэрэгжиж эхлээд удаагүй байтал ковид гарч саяханаас л визээ авсан байсан хүмүүс ирж эхэлж байна. Бидний мэдэх гэрээний ажилтан буюу дадлагажигчаас нөхцөл сайтай Монголоос ирэхэд шаардлага шалгуур нь харьцангуй бага маш боломжийн гарц гэж яригдаж байгаа. Асаргаагаар Японд ирэхээр судалж байгаа хүмүүст маш хэрэгтэй дугаар болсон гэж бодож байна. Дөлгөөнтэй доорх хаягуудаар шууд холбогдох боломжтой: JP Career Consulting Co.,Ltd. https://jp-cc.co.jp/ Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/JPCCMNG Инстаграм: https://www.instagram.com/jpcc_mongolia/ Бусад хэрэг болох линк: Асаргааны ажлын талаар мэдээлэл: https://japancwg.com/mn/home-mn/ Япон улсын Цагаачлалын албанаас гаргасан гарын авлага /Монгол хэл/: https://www.ssw.go.jp/mn/files/pdf/guidebook.pdf Япон улсын гадаад хэргийн яамны сайт дээрх мэдээлэл /Монгол хэл/:https://www.mn.emb-japan.go.jp/itpr_mn/ssw/overview/ Үнэт цагаа зориулан сонсдог та бүхэндээ үргэлж баярладаг шүү. 🤍 Future Japan Япон хэлний сургалт, оюутан зуучлалын төв YouTube-ээр сонсох: https://www.youtube.com/watch?v=WwVcCR7UCss Facebook: https://www.facebook.com/futurejapanNGO Instagram: https://www.instagram.com/yaponhutuch/
Embed this episode
NOW PLAYING
25.Тусгай ур чадварын визээр Японд ажиллах тухай /Асаргаа/
No transcript for this episode yet
Similar Episodes
No similar episodes found.
Similar Podcasts
No similar podcasts found.