#3 ЯЛГУУСАН АМЬДРАЛ| Санаанд багтамгүй амилал episode artwork

EPISODE · Dec 8, 2021 · 42 MIN

#3 ЯЛГУУСАН АМЬДРАЛ| Санаанд багтамгүй амилал

from ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ · host CTTW

Есүсийг мэндлэхээс хэдэн зуун жилийн өмнө эш үзүүлэгч Исаиа Аврагч Мессиаг мэндлэх болно хэмээн урьдаас эш үзүүлсэн байдаг. Гэвч Давид хааны удмаас мэндлэх тэр Аврагч нь дайчин хааны ёсоор ирэх бус харин эгэл жирийн хүүхэд болон мэндэлнэ гэж хэн ч таагаагүй юм. Есүс үйлчлэлээ эхлүүлэн хүмүүст сургаалаа зааж байхдаа ямар нэгэн шашны уламжлалыг дагахаас илүүгээр Бурхантай харилцаха хувьчилсан харилцаандаа анхаарахыг чухалчлан сургаж байсан юм. Үүгээрээ Есүс хүмүүсийн хүлээлтнээс тэс өөр байсан юм. Тиймээс ч олон хүмүүс Есүсийг Аврагч Мессиа хэмээн итгэж хүлээн авахаас татгалзаж байсан юм. Ингээд Есүсийг 3 жил үйлчилсний эцэст Түүнийг үгүй хийхийг хүссэн шашны удирдагчид хилс хэрэгт гүтгэж баривчилсан юм. Улмаар Алгасал баярын үеэр болсон хууль бус шүүх ажиллагааны дараа тэд Есүсийг цовдолж, хадан булшинд оршуулсан юм. Гэсэн ч Есүс 3 хоногийн дараа үхлээс амилж, үхэл болон нүглийг бүрмөсөн ялан дийлсэн юм. Тэрээр тэнгэр өөд одохоосоо өмнө 40 хоногийн туршид олон зуун хүмүүст үзэгдсэн байдаг. Ингэхдээ Өөрийг нь дахин ирэх хүртэл Ариун Сүнс итгэгчидтэй үргэлж хамт байх болно гэдгийг амласан юм. Учир нь итгэгчид Есүсийн нэрийн улмаас хавчигдан гадуурхагдаж байхдаа тэр л Ариун Сүнсний хүчээр бүхнийг даван туулах ёстой байсан юм. Хэдийгээр хүмүүс итгэгчдийг үзэн ядаж, Есүсийн нэрийн улмаас хавчин гадуурхаж, алж устгаж байсан ч тэд Ариун Сүнсний хүчээр улам бүр хүчирхэгжин өнөөдрийг хүртэл Бурханы хайрын түүхийг тунхагласаар, Есүс Христийн сайнмэдээг түгээсээр байна. Есүст итгэгч Ахмад энэ л сайнмэдээг өөрийн дотны найз Омартаа ярьж өгсөн нь энэ байлаа. Ингээд хамтдаа Ахмад Есүс Христийн “Санаанд багтамгүй амилал"-ын талаар Омарт хэрхэн гэрчлэхийг хүлээн авч сонсоцгооё.

Episode metadata supplied by the publisher feed · Published Dec 8, 2021

Embed this episode

NOW PLAYING

#3 ЯЛГУУСАН АМЬДРАЛ| Санаанд багтамгүй амилал

0:00 42:06

No transcript for this episode yet

We transcribe on demand. Request one and we'll notify you when it's ready — usually under 10 minutes.

No similar episodes found.

Frequently Asked Questions

How long is this episode of ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ?

This episode is 42 minutes long.

When was this ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ episode published?

This episode was published on December 8, 2021.

Can I download this ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ episode?

Yes. Use the download control on the episode player to save the publisher-provided media file.
URL copied to clipboard!