EPISODE · Aug 13, 2022 · 30 MIN
#4 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурханы дүр зураг
from ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ · host CTTW
Хүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч өөрчлөгдөшгүй хөдлөшгүй үнэн зүйлс гэж байсаар ирсэн. Жишээ нь нар үргэлж зүүнээс мандаж баруунд жаргадаг. Бас хүмүүс бид эхээс мэндлээд энэ дэлхий дээр хэсэгхэн хугацаанд амьдраад энэ дэлхийг орхидог. Бид хэн ч байсан, хаана ч байсан энэ үнэнээс зөрөх аргагүй юм. Нөгөөтэйгүүр бид өөр нэгэн үнэн дээр бид санал нийлдэг. Ямар ч улс гүрэн, ямар ч хэл соёл, ямар ч үндэстэн ястанд Бурхан гэсэн ойлголт заавал байдаг. Энэ дэлхийн хамгийн анхны соёл ёс заншилуудын өлгий болсон Ази тив, Индонезийн ширэнгэн ойгоос эхлээд Америк тив, Африк тив дэх орчин үеийн соёлт ертөнцөд хүртэл Бурханыг хүндлэн дээдлэх хандлага маш түгээмэл ажиглагддаг. Тэдний заримынх нь хувьд Бурхан ууртай, өш санагч, алдаж эндсэн нэгнийг хайр найргүйгээр шийтгэгч мэтээр төсөөлөгддөг байх. Харин өөр заримынх нь хувьд Бурхан алс холын нууцлаг Нэгэн мэтээр төсөөлөгддөг. Гэтэл хэрвээ Бурхан биднийг Өөрийг нь таньж мэдээсэй гэж хүсдэг бол яах вэ? Магадгүй хэзээ нэгэн цагт таны дотор ийм асуултууд төрж байсан бол танд дуулгах нэгэн сайн мэдээ надад байна. Бурхан үнэхээр та бидэнд Өөрийгөө илчилж таниулахыг хүсдэг юм шүү. Ингээд таныг энэ цагт манай “Бурханы дүр зураг” хэмээх нэг бүлэгт радио жүжигт анхаарлаа хандуулахыг урьж байна.
Embed this episode
NOW PLAYING
#4 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурханы дүр зураг
No transcript for this episode yet
Similar Episodes
No similar episodes found.