#5 ЯЛГУУСАН АМЬДРАЛ| Нас барсан охин амилсан нь episode artwork

EPISODE · Dec 8, 2021 · 25 MIN

#5 ЯЛГУУСАН АМЬДРАЛ| Нас барсан охин амилсан нь

from ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ · host CTTW

Өнөөдрийн драма маань Иаир хэмээх эр болон түүний охины тухай өгүүлэх болно. Иаир бол “Эзэнтэй уулзсан” олон хүмүүсийн нэг юм. Түүний энэхүү түүхийг бид Библийн Марк, Матай, Лук номуудаас үзэж болно. Есүсийн аялан явсан газар бүрт үй олон хүмүүс Түүнийг бүчин дагадаг байлаа. Учир нь тэд Есүсийн сургаалыг сонсож, Түүний үйлдэх гайхамшгуудыг харахыг хүсдэг байсан юм. Нэгэн удаа синагогийн удирдагч Иаир гэгч нэгэн эр Есүсийн хөлийн өмнө сөгдөж, үхлүүт өвчтэй байгаа 12 настай охиноо эдгээж өгөхийг гуйсан юм. Ингээд тэднийг Иаирын гэр лүү явж байх зуур 12 жилийн туршид цус алддаг өвчнөөр шаналсан нэгэн эмэгтэй Есүсийн хувцсанд хүрсэн байдаг. Есүс өөрийг нь эдгээж чадна гэдэгт тэр эмэгтэй итгэсэн байсан учраас зөвхөн хувцсанд нь хүрэхэд л эдгэнэ гэж тэр боджээ. Есүс Өөрөөс нь эдгээх хүч гарахыг мэдэрч Өөрт нь хэн хүрснийг асуусан. Ингээд айж сандарсан мөнөөх эмэгтэй өөрийн хийсэн зүйлээ илчилсэн юм. Харин Есүс түүнийг тайвшруулж амар тайван явуулсан юм. Есүсийг тэр эмэгтэйтэй ярилцаж дуусаагүй байтал Иаирын гэрээс мэдээ ирж, охин нь нас барсныг тэдэнд дуулгасан байна. Гэсэн ч Өөрт нь итгэхийг Есүс Иаирт сануулсан. Тэгээд Есүс 3 шавиа дагуулаад Иаирын гэр лүү явсан байдаг. Түүнийг ирэх үед Иаирын гэрт олон хүн цугларчихсан, уйлан гашуудаж байлаа. Есүс тэдэнд “Иаирын охиныг нас бараагүй харин унтаж байна” гэж хэлэхэд тэд бүгдээрээ Есүсийг шоолон инээлджээ. Харин Есүс тэдний шоолон инээлдэхийг үл тоон охины эцэг эх болон шавь нарынхаа хамт гэрт оржээ. Тэгээд Есүс охины гараас барин босч ирэхийг тушаахад охин өндийн боссон юм. Энэ түүх хэрхэн өрнөсөн болохыг өгүүлэх Иаирын ярианд хамтдаа анхаарлаа хандуулцгаая.

Episode metadata supplied by the publisher feed · Published Dec 8, 2021

Embed this episode

NOW PLAYING

#5 ЯЛГУУСАН АМЬДРАЛ| Нас барсан охин амилсан нь

0:00 25:09

No transcript for this episode yet

We transcribe on demand. Request one and we'll notify you when it's ready — usually under 10 minutes.

No similar episodes found.

Frequently Asked Questions

How long is this episode of ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ?

This episode is 25 minutes long.

When was this ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ episode published?

This episode was published on December 8, 2021.

Can I download this ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ episode?

Yes. Use the download control on the episode player to save the publisher-provided media file.
URL copied to clipboard!