EPISODE · Aug 14, 2022 · 27 MIN
#5 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурхан бол Сүнс: Тэр бол бидний Амийн Ус
from ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ · host CTTW
Орчин цагийн итгэгч Зак өөрийнхөө үл итгэгч найз Жастинтай уулзжээ. Тэд уулзаагүй нилээд удсан байлаа. Энэ дэлхийн амжилт ялалт, аз жаргалын хойноос хөөцөлдөн олон жил зүтгэсний эцэст энэ бүхэн утга учиргүй болохыг Жастин ухаарчээ. Сэтгэлээр унасан Жастин Сүнсээр оршигч цорын ганц Бурханы тухай найз Закийнхаа яриаг сонсож үзэхээр шийдсэн байв.Бурхан бол Сүнсээр оршигч гэдгийг Жастинд ойлгуулж өгөхийн тулд Зак түүнд Библийн түүх ярьж өгсөн юм. Өөрийнхөө буруу сонголтуудаас болоод хортой үр дагаварыг амсан амьдарч байсан нэгэн Самари эмэгтэй байжээ. Нэгэн өдөр тэр эмэгтэй худгийн дэргэд Есүстэй уулзаж, Есүс бол амийн ус гэдгийг ойлгож ухаарсан юм. Тэр эмэгтэй худгаас хутган авах ус хүний биеийн цангааг түрхэн зуур тайлах боломжтой ч хэсэг хугацааны дараа хүн дахиад л цангадаг. Харин Бурханы Сүнснээс ирэх тэрхүү амийн ус хүний сүнслэг цангааг мөнхөд тайлдаг гэдгийг Есүс түүнд зааж сургасан юм. Тийнхүү Есүс тэр эмэгтэйн сүнслэг цангааг тайлж, түүний амьдралыг өөрчилж өгсөн байдаг. Бидний амьдралд буй аливаа саад тотгор Бурханы хувьд асуудал биш юм. Тэр бол бидний төгс, зөв шударга, хайр энэрлээр дүүрэн Бүтээгч юм. Бурхан хэдийгээр агуу Нэгэн боловч бидний хүн нэг бүртэй харилцаатай байхыг хүсдэг. Бурхан хүн биднийг Өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн учраас бид өөр ямар ч бүтээлээс илүүгээр Бурханы Сүнстэй харилцаатай байх боломжтой юм. Энэ дэлхий дээрх материаллаг зүйлс бол түр зуурынх гэдгийг бид мартаж болохгүй. Хэрвээ бид Бурханы Сүнсийг бэлэг болгон хүлээж авах юм бол бид Бурхантай мөнхөд харилцаатай байж, энэ амьдралдаа ч, хожим ирэх мөнхийн улсад ч үргэлж Бурхантай хамт байх боломжтой болно. Ингээд хамтдаа “Бурхан бол Сүнс: Тэр бол бидний Амийн Ус” хэмээж жүжгийг хүлээн авч сонсоцгооё.
Embed this episode
Ready to play
#5 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурхан бол Сүнс: Тэр бол бидний Амийн Ус
No transcript for this episode yet
Similar Episodes
No similar episodes found.