#7 ЯЛГУУСАН АМЬДРАЛ| Муу сүнсэнд эзэмдүүлсэн хүү episode artwork

EPISODE · Dec 10, 2021 · 22 MIN

#7 ЯЛГУУСАН АМЬДРАЛ| Муу сүнсэнд эзэмдүүлсэн хүү

from ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ · host CTTW

Өнөөдрийн драма маань чөтгөрт эзэмдүүлсэн хүү болон түүний эцэг Есүстэй хэрхэн уулзсан тухай өгүүлэх болно. Энэ түүхийг бид Библийн Марк, Матай, Лук номуудаас олж унших боломжтой юм. Есүс Өөрийн 3 шавиа дагуулаад хурсан олноос түр ч болов холджээ. Гэвч тэднийг эргэн ирэх үед ард үлдсэн шавь нар нь хуулийн багш нартай ширүүн маргаан өрнүүлж байжээ. Тэднийг тойрон үй олон хүн бүчсэн байлаа. Есүс тэднээс юуны учир маргалдаж байгааг нь асуухад олны дундаас нэгэн хүн гарч ирээд хүү нь муу сүнсэнд эзэмдүүлснээс болоод хэлгүй дүлий болж бас унаж татдаг болсон тухай хэлсэн байна. Хамгийн гол нь ард үлдсэн байсан шавь нар нь түүнийг эдгээж огт чадаагүй байлаа. Ингээд Есүс хүүг Өөр дээр нь авчрахыг хүссэн байна.  Хүүгийн дотор шүгэлсэн муу сүнс Есүсийг харсан даруйдаа хүүг улам хүчтэй татвалзуулж эхэлжээ. Хүүг хэр удаан ийм байдалтай байгааг эцгээс нь асуухад эцэг нь бага байхаасаа л ийм байсан гэж хариулжээ. Тэгээд тэр эцэг Есүсээс, “хэрвээ чаддаг бол” хүүд нь тусалж өгөхийг гуйсан байна. Харин Есүс хариуд нь итгэлтэй хүнд бүх зүйл боломжтой хэмээн хариулсан байдаг. Энэ хариултыг сонссон хүүгийн эцэг Есүст итгэж байгаагаа илэрхийлж, итгэлгүй байдалд нь тусалж өгөхийг гуйжээ. Ингээд Есүсийг тушаахад мөнөөх сүнс хүүгээс гарч эргэж ирэхгүйгээр оджээ. Муу ёрын сүнс хүүгээс гарахдаа сүүлчийн удаа татвалзуулан гарах үед хүү яг л үхсэн мэт хэвтэж байлаа. Гэвч Есүс түүний гараас хөтлөн өндийлгөх үед хүү цоо эрүүл болон босч иржээ.   Тэд хүүг яагаад эрүүл болгож чадаагүй болохоо Есүсээс асуух үед Есүс тэдэнд Бурханы ажлыг хийхэд итгэл болон залбирал ямар чухал болохыг тайлбарлаж өгсөн байдаг.  Ингээд муу сүнсэнд эзэмдүүлсэн хүү Силас болон түүний эцэг Реубен нарт тохиолдсон энэхүү үйл явдал хэрхэн өрнөснийг Есүсийн шавь Петр хэрхэн өгүүлэхийг хамтдаа сонсоцгооё.

Episode metadata supplied by the publisher feed · Published Dec 10, 2021

Embed this episode

NOW PLAYING

#7 ЯЛГУУСАН АМЬДРАЛ| Муу сүнсэнд эзэмдүүлсэн хүү

0:00 22:47

No transcript for this episode yet

We transcribe on demand. Request one and we'll notify you when it's ready — usually under 10 minutes.

No similar episodes found.

Frequently Asked Questions

How long is this episode of ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ?

This episode is 22 minutes long.

When was this ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ episode published?

This episode was published on December 10, 2021.

Can I download this ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ episode?

Yes. Use the download control on the episode player to save the publisher-provided media file.
URL copied to clipboard!