EPISODE · May 4, 2021 · 27 MIN
#9 ХРИСТИЙН АМЬДРАЛ| Есүс Матайг дуудсан нь
from ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ · host CTTW
Есүсийн амьдрал, намтар ба түүхийг түүний хамгийн сайн мэддэг хүн өгүүлсний дагуу бид энэхүү түүхийг өгүүлж байгаа билээ. Библи Хуучин ба Шинэ гэрээ гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Хуучин гэрээнд Бурханаас хүний амьдралд өгсөн хэм хэмжээс заавар дүрмүүдийн дор амьдарч байсан ард түмнүүдийн түүх хүүрнэлүүд байдаг бол харин шинэ гэрээ номд Бурханы Есүсээр дамжуулан гүйцэлдүүлсэн авралын үйл хэргийн тухай бичигдсэн байдаг юм. Өнөөдрийн түүхийг Шинэ гэрээ номын хамгийн эхэнд байдаг номыг бичсэн Матай гэгч хүн өгүүлэх гэж байна. Есүс Христтэй учрахаасаа өмнө Матай татварын байцаагч байлаа. Тухайн үед Израил улс Ромын дарлалд байсан тул Ромчууд эзлэн авсан улс орныхоо ард түмнээр алба гувчуур төлүүлж байлаа. Матай хэдийгээр Еврей үндэстэн ч гэсэн Ромын энэхүү татварын албыг залгуулж байсан учраас нутаг нэгтнүүд нь түүнийг жигшин зэвүүцэж үзэн ядаж байсан юм. Ийнхүү хүн бүрээр чижлүүлж нүд үзүүрлэгддэг байсан энэ хүн хэрхэн тоогдож, хайрлагдан хүндлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөж, улмаар дэлхийг өөрчилсөн гэх 12 хүнээр сонгогдсон тухай сонсоорой.
Embed this episode
NOW PLAYING
#9 ХРИСТИЙН АМЬДРАЛ| Есүс Матайг дуудсан нь
No transcript for this episode yet
Similar Episodes
No similar episodes found.