Skip to content
#92 Бид чадна  episode artwork

Apr 25, 2021 26 min

#92 Бид чадна

from Миний өглөө

Миний өглөө подкастын 92 дах дугаарт Зохиолч, Мэргэжлийн болон Хувь Хүний Хөгжлийн Хөтөч Пүрэвдоржийн Ууганбаяр (Uuganaa Ramsay /Ууганаа Рамзий) оролцлоо. Түүний хувьд Шотланд Улсын Шилдэг Амжилтанд хүрсэн Ази Эмэгтэй Шагналт, Шотландын Зохиолчдын Хорооны Жанетта Бавий Цомын эзэн төдийгүй, Европ дах Шилдэг Уран Бүтээлч Монгол Эмэгтэй 2014 шагналтыг Монгол хэмээх намтар зохиолоор хүртжээ. 'Монгол' ном нь 2014 оны 1 сарын 16нд худалдаанд гарч Англи хэл дээр эхний ээлжинд уншигчдын гар дээр очжээ. Уг номны нээлтүүд нь Гласгов, Эдинбүрг, Айр болон Лондон хотноо тус тус болсон юм байна. Уг ном нь 1980аад оны социалист үеийн хүүхэд нас, 1990ээд оны ардчиллын үеийн шилжилтийн нас, оюутан насны хөгжилтэй үе, мөн Их Британи улсад анх ирж байсан тухай болон талийгаач хүүгийнх нь талаар өгүүлдэг юм. Монгол хүн гэж хэн бэ гэдгийг жирийн хүний аж амьдралаар харуулахыг хичээсэн байна. Ууганаа энэ талаар Их Британий болон Монголын сонин сэтгүүлүүдэд бичиж, мөн радио телевизэд ярилцлага өгч байсан бөгөөд түүний талаар англи хэл дээр BBC News, BBC World Service, BBC Radio 4, BBC Radio Scotland, Talk Europe Radio, Scottish Sunday Express, Daily Record, Ayrshire Post, The Full Potential, SEN Magazine зэрэг сонин, сэтгүүлүүдэд гарч, BBC Mundo дээр испани хэлээр нийтлэгджээ.

Episode details come from the podcast's RSS feed.

Embed this episode

Ready to play

#92 Бид чадна

0:00 26:54

No transcript yet.

Requests help us decide what to transcribe next.

МИНИЙ ӨГЛӨӨ Ganaa Цаг хугацаа бидэнд тэгш боломжийг олгодог. Харин тэр цаг хугацааг хэрхэн ашиглаж чадсан нь аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн амьдардаг. Хүн бүхний өглөө өөр өөрөөр эхэлдэг. Минийх, таных, бид бүгдийнх...Яг үүний адил бидний хүсэл тэмүүлэл ч өөр өөр. Тэр хүсэл тэмүүлэлд хүрэх арга зам нь бас л өөр.Үе тэнгийн залуус нь юуг хийж бүтээж, бидэнд тэгш заяагдсан тэр л цаг хугацаанд юуг бодож, юунд тэмүүлж явдгийг “Миний өглөө” цуврал подкастаар дамжуулан бусад залууст хүргэж, урам зориг, хүсэл тэмүүлэл бэлэглэх зорилготой билээ. Explicit О.Батбилэг Найруулагч , Уран уншигч Batbileg_O Сайн байцгаана уу? Та бүхэн миний хуудсанд нэгдэж байгаад баярлалаа. Хэрвээ та бүхэнд таалагдсан бол Like, Share хийгээрэй. Мөн та бүхэн доорх линк ээр зочлоорой таалагдсан бол subscribe,Like, Share хийгээрэй https://www.youtube.com/c…/UCNFq-8UnhBbhvVxf579U8Eg/featuredМөн миний facebook page:https://www.facebook.com/O_Batbileg-462573317831886/… Explicit МИНИЙ ӨГЛӨӨ Миний өглөө Цаг хугацаа бидэнд тэгш боломжийг олгодог. Харин тэр цаг хугацааг хэрхэн ашиглаж чадсан нь аз жаргал, баяр хөөрөөр дүүрэнамьдардаг. Хүн бүхний өглөө өөр өөрөөр эхэлдэг. Минийх, таных, бид бүгдийнх... Яг үүний адил бидний хүсэл тэмүүлэл ч өөр өөр. Тэрхүсэл тэмүүлэлд хүрэх арга зам нь бас л өөр. Үе тэнгийн залуус нь юуг хийж бүтээж, бидэнд тэгш заяагдсан тэр л цаг хугацаанд юугбодож, юунд тэмүүлж явдгийг “Миний өглөө” цуврал подкастаар дамжуулан бусад залууст хүргэж, урам зориг, хүсэл тэмүүлэл бэлэглэхзорилготой билээ. Explicit

Frequently asked questions

How long is this episode of Миний өглөө?

This episode is 26 minutes long.

When was this Миний өглөө episode published?

This episode was published on April 25, 2021.

Can I download this Миний өглөө episode?

Yes. Use the download control on the episode player to save the publisher-provided media file.