Skip to content
Эго (Ego) Гэж Юу Вэ? episode artwork

Dec 22, 2025 8 min

Эго (Ego) Гэж Юу Вэ?

from ХҮС. ХИЙ. ХҮР. - Ука Төмөрийн Хамт Hosted by Uka Tumur

Надруу Мэссэж Бичээрэй! Эго (Ego) гэж юу вэ? Эго гэхээр хамгийн түрүүнд танд юу орж ирдэг вэ? Эго -г хүмүүс янз янзаар тайлбарладаг. Ихэвчлэн бардам, их зантай хүнийг төсөөлдөг. Би өнөөдөр энэ бичвэр дээр 6 янзын тайлбар оруулж байна. Эдгээр нь бие биенээсээ жижигхэн ялгаатай. Та уншаад өөрийнхөөрөө тунгаан бодож алинтай нь илүү санал нэгдэж байна вэ эсвэл та Эго -г юу гэж боддог талаар доор сэтгэгдлээ үлдээгээрэй. Эго -гүй хүн гэж огт байхгүй. Эго нь хүн бүрийн дотор оршдог. Эго-г устгах боломжгүй. биднийг үхэн үхтэл Эго хамт байх болно. Тайлбар 1. Эго гэдэг нь хүн бүрийн дотор байдаг “би” гэх дотоод мэдрэмж,өөрийгөө тодорхойлдог ухамсар гэж тайлбарладаг. Эго нь бидний хийдэг сонголт, гаргадаг шийдвэр, үйлдэл бүрт оролцдог. Эго нь биднийг бусдаас ялгаруулж, өөрийн үзэл бодол, хүсэл зорилго, өөрийн үнэлэмжтэй болгож өгдөг. Тэгэхээр эго бол зүгээр нэг хийсвэр ойлголт биш, харин бидний өдөр тутмын шийдвэр гаргалт, бусадтай харилцах харилцаа, амьдралд баримталдаг зарчимд нөлөөлөхөөс гадна өөрийгөө хэрхэн хүлээн зөвшөөрөхөд ч нөлөөтэй хүчин зүйл гэж үздэг. Тиймээс эго бол хүн бүрийн дотор байдаг “би” өөрөөр хэлбэл хүний доторх “би”-гийн дуу хоолой гэж тайлбарладаг. Энэ дуу хоолойг бид хэрхэн сонсож, яаж удирдаж чадахаас шалтгаалаад амьдралын маань чанар тодорхойлогддог гэдэг. Тайлбар 2. Хүмүүс Эго -г ихэвчлэн сөргөөр авч хэлэлцдэг. Үнэндээ бол эго өөрөө дангаараа муу зүйл биш, харин төвлөрүүлэх, тодруулах хэрэгсэл гэж тайлбарладаг. Эго гэдэг нь таны мэдэрч, туулж байгаа зүйлийг тодруулах үүрэгтэй. Та юу мэдэрч, туулж байна түүнийг чинь тодруулах хэрэгсэл гэж ойлгож болно. Жишээлбэл таны хараа муу байлаа гэж бодьё. Хараа муудах үед бид харааны шил зүүдэг. Харааны шил зүүсэн үед бид улам сайн хардаг. Жмшээлбэл харааны шилээ зүүгээд ном уншвал номны бичиг улам сайн тодорч харагдана. Харааныхаа шилийг зүүгээд зураг харвал тухайн зургийг улам тод харагдуулна. Харааны шилний үүрэг тухайн харж байгаа зүлийг тодруулах үүрэгтэй өөр ямар ч үүрэг байхгүй. Харааны шил биднийг удирдахгүй, харааны шил бидэнд юу хийхийг зааж өгөхгүйтэй яг ижилхэн Эгоны үүрэг юу вэ гэвэл: хэрэв та сөрөг байгаа бол Эго түүнийг чинь тодруулна. Эерэг бол улам эерэг болгож тодруулна. Өөр ямар ч үүрэг байхгүй. Эго таныг удирдахгүй, эго танд юу хийхийг заахгүй, таны өмнөөс шийдвэр гаргахгүй, яах ч үгүй. Зөвхөн та өөрөө өөрийгөө удирдана, юу хийж, хаашаа явахаа та өөрөө шийднэ. Харин эго түүнийг чинь тодруулна.... Website: UkaTumur.com Instagram: @ukatumur Instagram: @x3fit Threads: @ukatumur Facebook: @ukatumur2 YouTube: @ukatumur

Episode details come from the podcast's RSS feed.

Embed this episode

Надруу Мэссэж Бичээрэй! Эго (Ego) гэж юу вэ? Эго гэхээр хамгийн түрүүнд танд юу орж ирдэг вэ? Эго -г хүмүүс янз янзаар тайлбарладаг. Ихэвчлэн бардам, их зантай хүнийг төсөөлдөг. Би өнөөдөр энэ бичвэр дээр 6 янзын тайлбар оруулж байна. Эдгээр нь бие биенээсээ жижигхэн ялгаатай. Та уншаад өөрийнхөөрөө тунгаан бодож алинтай нь илүү санал нэгдэж байна вэ эсвэл та Эго -г юу гэж боддог талаар доор сэтгэгдлээ үлдээгээрэй. Эго -гүй хүн гэж огт байхгүй. Эго нь хүн бүрийн дотор оршдог. Эго-г устгах ...

Ready to play

Эго (Ego) Гэж Юу Вэ?

0:00 8:04

No transcript yet.

Requests help us decide what to transcribe next.

Podlogy Podcast Podlogy Podcast Сэтгэл судлаач Зүчи (MSc), Чиро (BA) нартай хамт энэхүү подкастаар дамжуулан та уур бухимдал, аз жаргал, стресс, түгшүүр, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, бүтээлч сэтгэлгээ, ажлаас халшралт, хосын харилцаа, уй гашуу, хоол хүнс ба сэтгэл зүй гээд олон судлагдахууны тухай мэдлэгээ тэлээрэй. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support. Ideree's Podcast Podcast Solutions LLC Ideree's podcast та бүхэнд 7 хоног бүр сонирхолтой содон зочдын ярилцлагыг хөтлөгч Идэрээгийн хамт хүргэх болно! Таалагдсан бол найзуудтайгаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Subscribe! DreaMongolia Arin Мөрөөдлийн Монгол Подкастаараа бид хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, ухамсартай, чадварлаг Монгол иргэн байхад хэрэгцээтэй мэдээлэл, мэдлэгийг нийт сонсогчдодоо түгээн дэлгэрүүлэхэд оршино.Our website: https://dreamongolia.com/Монгол хүн бүрийн чин хүсэл болсон тэр л Мөрөөдлийн Монгол орныг хамтдаа бүтээн бий болгохын тулд бид оюун тархиа үргэлж тэтгэж, хэрэгтэй мэдээллээ хуваалцаж, шинэ санааг бодит ажил болгох явдал юм. Бидэнтэй үргэлж хамт байгаарай.

Frequently asked questions

How long is this episode of ХҮС. ХИЙ. ХҮР. - Ука Төмөрийн Хамт?

This episode is 8 minutes long.

When was this ХҮС. ХИЙ. ХҮР. - Ука Төмөрийн Хамт episode published?

This episode was published on December 22, 2025.

Can I download this ХҮС. ХИЙ. ХҮР. - Ука Төмөрийн Хамт episode?

Yes. Use the download control on the episode player to save the publisher-provided media file.