Skip to content
Есүс амьд  episode artwork

Nov 26, 2021 5 min

Есүс амьд

from Yanjmaa’s podcast Hosted by Yanjmaa Jutmaan

“Түүнээс хойш Есүс Тибер тэнгисийн хавиар Өөрийгөө шавь нартаа дахин харуулжээ. Тэр Өөрийгөө ингэж харуулав. Симон Петр, ихэр гэгддэг Томас, Галилын Канагийн Натанаел, Зебедеен хөвгүүд бас Түүний шавь нараас хоёр өөр хүн цугтаа байв. Симон Петр тэдэнд —Би загас барихаар явлаа гэхэд тэд —Бид ч бас чамтай хамт явъя гээд завиндаа суув. Тэр шөнө тэд юу ч барьсангүй. Үүр цайх үед Есүс эрэг дээр зогсож байлаа. Гэвч шавь нар нь Түүнийг таньсангүй. Есүс тэдэнд —Хүүхдүүд ээ, та нарт ямар ч загас алга уу? гэхэд тэд —Алга гэлээ. Есүс тэдэнд —Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олз олно гэв. Тэд тороо тийш нь хаясанд, маш их загас торонд нь орсон тул тэд тороо ч татаж чадахааргүй болжээ. Тэгтэл Есүсийн хайртай байсан шавь Петрт —Энэ чинь Эзэн мөн байна гэлээ. Симон Петр “Энэ чинь Эзэн мөн байна” гэхийг сонсмогц загасчлахын тулд тайлсан байсан гадуур хувцсаа өмсөж, тэнгис уруу үсрэн оров. Харин бусад шавь нар нь жижиг завиндаа дүүрэн загастай тороо чирсээр ирлээ. Учир нь тэд эргээс холгүй боловч хоёр зуу орчим тохой зайтай байжээ. Тэд эрэг дээр гараад, модны нүүрсний гал дээр нь байх загас болон талхыг харав. Есүс тэдэнд —Саяын барьсан загаснаасаа хэдийг аваад ир гэлээ. Симон Петр очиж, зуун тавин гурван том загасаар дүүрэн тороо эрэг дээр татаж гаргав. Тийм их загас байсан боловч тор нь урагдаагүй байлаа. Есүс тэдэнд —Нааш ир. Өглөөний хоолоо идэцгээ гэхэд түүнийг Эзэн мөн гэдгийг мэдэж байсан шавь нараас нь хэн нь ч —Та хэн бэ? гэж асууж зүрхэлсэнгүй. Есүс ирж, талх авч тэдэнд өгөв. Бас загас өгөв. Энэ бол Есүс үхэгсдээс амилуулагдсаныхаа дараа шавь нартаа Өөрийгөө харуулсны гурав дахь нь байсан юм. Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт —Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есүс түүнд —Миний хургануудыг тэжээ гэлээ. Есүс дахин хоёр дахь удаагаа түүнд —Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд —Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. Есүс түүнд —Миний хоньдыг хариул гэлээ. Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Есүс гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Миний хоньдыг тэжээ. https://bible.com/bible/369/jhn.21.1-17.АБ2004” ‭‭ИОХАН‬ ‭21:1-17‬ ‭АБ2004‬‬

Episode details come from the podcast's RSS feed.

Embed this episode

Ready to play

Есүс амьд

0:00 5:31

No transcript yet.

Requests help us decide what to transcribe next.

Frequently asked questions

How long is this episode of Yanjmaa’s podcast?

This episode is 5 minutes long.

When was this Yanjmaa’s podcast episode published?

This episode was published on November 26, 2021.

Can I download this Yanjmaa’s podcast episode?

Yes. Use the download control on the episode player to save the publisher-provided media file.