Сорилт 2-31
from Yanjmaa’s podcast Hosted by Yanjmaa Jutmaan
“Тэгээд Тэр шавь нар уруугаа ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт —Та нар чинь Надтай хамт ганцхан цаг ч сэргэг байж чадахгүй улс уу? Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм гэв. https://bible.com/bible/369/mat.26.41.АБ2004” МАТАЙ 26:40-41 АБ2004 “Учир нь ертөнцөд байгаа бүхэн тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцэгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм. Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог. Нялхас аа, энэ бол эцсийн цаг. Христийг эсэргүүцэгч нь ирж байна гэж та нар сонссончлон, одоо ч гэсэн Христийг эсэргүүцэгчид олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ. https://bible.com/bible/369/1jn.2.16-18.АБ2004” 1 ИОХАН 2:16-18 АБ2004 “Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна. Хэн нь ч соригдохдоо “Бурхан намайг сорьж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан бузар муугаар соригддоггүй бөгөөд Өөрөө хэнийг ч сорьдоггүй. Харин өөрийн хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог. Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохоороо үхлийг авчирдаг аж. Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн. Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй. https://bible.com/bible/369/jas.1.12-17.АБ2004” ИАКОВ 1:12-17 АБ2004 “Өөрийнхөө сүнсийг захирдаггүй хүн бол Эргэн тойрондоо хэрэм босгоогүй, нурсан хот мэт буюу. https://bible.com/bible/369/pro.25.28.АБ2004” СУРГААЛТ ҮГС 25:28 АБ2004 “Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм. https://bible.com/bible/369/1co.10.13.АБ2004” 1 КОРИНТ 10:13 АБ2004
Embed this episode
No transcript yet.