Туршлагатай нь ч ганхдаг - С.Болдсайхан | #114 episode artwork

EPISODE · Oct 10, 2020 · 1H 15M

Туршлагатай нь ч ганхдаг - С.Болдсайхан | #114

from seheeten · host seheeten.media

Бидний өнөөдрийн зочин Самбуугийн Болдсайхан нь Япон улсын Токио хотын “Васеда” их сургуульд Улс Төрийн Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалахаар Япон улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй эрдэмтэн юм. “Байгалийн баялгийн хараал” улс төрийн намуудад хэрхэн яаж нөлөөлдөг талаар, санал худалдан авалт болон бизнесийн хамтрагч хэлбэрээр улс төрийн эрх мэдэлд гарч дараа нь эрх мэдлээ ашиглаж клиант буюу үйлчлүүлэгчийнхээ эрх ашигт таарсан боломж бололцоогоор хангадаг клиантелизмын үзэгдлийг Монголд ямар хэлбэрээр оршин тогтнодог талаар зэрэг сэдвүүдэд Болдсайхан нь төвлөрч судалгаагаа өрнүүлдэг билээ. Мөн Болдсайхан нь Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азын сангийн дэмжлэгтэйгээр Зориг Сангийн хэрэгжүүлж байгаа залуусын улс төрийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Өглөө” төслийн багийн гишүүн юм. Энэ дугаарынхаа эхний хэсэгт бид хоёр Монгол Улсад ямар ямар төлөөллийн асуудлууд улс төр, нийгэмд маань буй талаар болон Өглөө төслийн талаар ярилцсан бол хоёр дугаар хэсэгтээ хэрхэн залуу мэргэжилтний хувьд бид бусадтай холбогдож, танилын хүрээгээ тэлж, боломжуудыг олж бүтээх талаар ярилцсан билээ. Яагаад би энэ сэдвийг сонирхон хөндсөн бэ гэхээр Болдсайхан нь Washington Post, Al Jazeera-аас эхлээд олон улсын олон мэдээллийн хэрэгсэл, платформуудаар өөрийн ажлаа нийтлэн хэвлүүлж байсан туурвигч эрдэмтэн билээ. Энэхүү подкастын дугаарыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бүтээв. Подкастанд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.

NOW PLAYING

Туршлагатай нь ч ганхдаг - С.Болдсайхан | #114

0:00 1:15:40

No transcript for this episode yet

We transcribe on demand. Request one and we'll notify you when it's ready — usually under 10 minutes.

Frequently Asked Questions

How long is this episode of seheeten?

This episode is 1 hour and 15 minutes long.

When was this seheeten episode published?

This episode was published on October 10, 2020.

What is this episode about?

Бидний өнөөдрийн зочин Самбуугийн Болдсайхан нь Япон улсын Токио хотын “Васеда” их сургуульд Улс Төрийн Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалахаар Япон улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй эрдэмтэн юм. “Байгалийн баялгийн хараал” улс төрийн...

Can I download this seheeten episode?

Yes, you can download this episode by clicking the download button on the episode player, or subscribe to the podcast in your preferred podcast app for automatic downloads.
URL copied to clipboard!