Skip to content
Тархины халаас podcast artwork

PODCAST · science

Тархины халаас

by Brainpocket

Та сэтгэл зүйнхээ хувьд тайван тогтвортой байж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, дархлаатай байхыг хүсч байна уу? "Тархины халаас" подкаст нь мэргэжлийн практик сэтгэл зүйчдийн зөвлөгөөг таньд хүргэж байна.

Publisher-supplied feed metadata · PodParley refreshed Nov 13, 2022 · Source feed

Episodes

  1. #70. Сэтгэл гутрал нэг төрлийн ханиад шиг

    Сэтгэлийн толь сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч, CBCT сургагч багш, сэтгэл зүйч Х.Хандсүрэнтэй эцэг эхийн хортой харилцаа хүүхдийн ирээдүйд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа. Brain pockets podcast (Тархины халаас подкаст) нь шинжлэх ухааны үндэслэлтэй сэтгэл зүйн боловсрол олгох контентийг...

  2. #69. Хүүхдийн нойрны талаарх буруу ойлголтууд

    Тархины халаас подкастын энэ удаагийн дугаартаа хүүхдийн нойрны талаар онцолж Sleepcorner-г үүсгэн байгуулагч, Хүүхдийн нойрны арга зүйч Э.Номинзулыг урьж оролцууллаа. Хүүхдээ хэрхэн нойрны зөв дадал хэвшилтэй байлгах вэ? гэдэг асуулт эцэг эх бүрийн толгойд байдаг. Хүүхдийн нойрны талаарх бидний...

  3. #68. Ганцаардлыг түлхэх үү? эсвэл найзлах уу?

    Тархины халаас нь энэ удаад ганцаардлыг онцоллоо. Энэ мэдрэмжийг хүн бүр мэдэрдэг ба шалтгаан, нөхцөл нь ялгаатай байхын сацуу үргэлжлэх хугацаа ч өөр байдаг. Хамгийн чухал нь хэрэв та энэ мэдрэмжид удаан байгаад, бие нь сэтгэл нь өвдөөд байвал эмчлэх, давах арга үргэлж байдаг гэдгийг санаарай.

  4. #67. Өөрийгөө уучлах тухай

    Өөрийгөө уучлах амархан уу? Бусдыг уучлах амархан уу? Намайг уучлаарай. Энэ үг бол эдгэрлийг эхлүүлдэг чухал алхам. Харин энэ алхмыг хийхэд юу саад болдог, тэдгээртэй нүүрэлдэх талаар, хэрхэн уучлалт гуйх тухай, өөрийгөө яагаад уучлах хэрэгтэй талаар энэ удаагийн дугаараас хүлээн авч сонсоорой.

  5. #66. Хэцүү мэдрэмжээ хэрхэн хуваалцах вэ?

    Та мэдрэмж, сэтгэлээ өөртөө болон бусдад ямар байдлаар илэрхийлдэг вэ? Энэ удаагийн дугаараас та бүхэн дараах агуулгыг хүлээн авч сонсоорой. - Сэтгэл санаагаа илэрхийлэх хүртэл ямар процесс болдог вэ? - Дотоод мэдрэмжээ ажиглах, илэрхийлэх аргууд - Хэцүү үедээ өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй юу?

  6. #65. Танин мэдэхүйн гайхамшиг

    Энэ удаагийн дугаарт анхаарал, ой тогтоолт, хүртэхүй, сэрэл гэх мэт танин мэдэхүйн чадваруудын талаарх сонирхолтой яриаг Ариус сэтгэл заслын төвийн сэтгэл судлаач Т.Мөнгөнбаяртай өрнүүллээ. Та бүхэн танин мэдэхүйн чадварууд гэж юу болох, ямар үед энэ чадварууд буурдаг, бие хүний онцлогтой…

    more
  7. #64. Хосын харилцаа эрүүл, аз жаргалтай байхад юу туслах вэ?

    Та хамгийн дотно, чухал хүнтэйгээ харилцааны асуудал тулгарахад хэрхэн шийдвэрлэдэг вэ? Харилцаа эрүүл, аз жаргалтай эсвэл хортой, сэтгэл ханамжгүй байх нь зөвхөн аль нэг хүнээс л хамаардаггүй. Подкастын энэ удаагийн дугаарт nomincounselling.com-г үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч А.Номинг урьж...

  8. #63. Хүүхдээ хэрхэн зөв хайрлах вэ?

    Хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөх, загнахгүй байх, айх, уурлах, гуниглах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүдийг мэдрүүлэхгүй байхыг хичээх нь хэр тохиромжтой хайрлаж байгаа хэлбэр бол? Энэ удаагийн подкастын зочноор хүүхдийн сэтгэл зүй, тэр дундаа эрсдэлтэй нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд сэтгэл зүйн…

    more
  9. #62. Өөрийгөө хайрлаж хүндлэх тухай

    Та өөрийгөө хайрлаж, хүндэлдэг байдлаа 1-10 хүртэлх оноогоор үнэлээрэй гэвэл хэдэн оноо өгөх вэ? Хэн нэгэнд өөрийгөө хайрлах нь дуртай зүйлээ хийх, өөр нэгэнд сайн унтаж амрах, харин нөгөөд нь эрүүл сайхан харагдах байж болох юм. Харин та өөрийгөө яаж хайрладаг вэ? Энэ удаагийн дугаараас та...

  10. #61. Эгог дарах хэрэгтэй юу?

    Та хэр их "Эго"-той вэ?, Эго танд ер нь тус болж байсан удаа байгаа болов уу? "Эго" гэх ойлголтыг сөрөг утгаар бид сонсож, өөр өөрсөддөө ойлгодог. Тэгвэл энэ удаагийн дугаартаа эго гэж үнэн хэрэгтээ юу болох, хэрхэн хөгждөг, бидэнд тус болдог уу, эсвэл хэрэггүй зүйл үү гэдэг тухай ярилцлаа.

  11. #60. Хүүхдэдээ хэлж болохгүй 10 үгс

    Та хүүхдэдээ хамгийн сүүлд ямар үг хэлсэн бэ? Бидний санаатай болон санаандгүй хэлдэг үгс бүхэн хүүхдүүдэд маань эерэг, сөрөг аль аль нөлөөллийг авчирч байдаг. Тэгвэл та энэ удаагийн дугаараас хүүхдэдээ хэлж болохгүй 10 үгс, түүний оронд хэлж болох ямар үгс байдаг талаар сонсоорой.

  12. #59. Шалгалтын айдас, стрессийн талаар ярилцацгаая

    Тэхраны Их Сургуулийн судлаачид шалгалтын стресс, түгшүүр нь шалгалтын үр дүнд нөлөөлдөг эсэх талаар нэгэн судалгааг хийжээ. Судалгааны үр дүнд шалгалтын үеийн түгшүүр нь ШАЛГАЛТЫН ҮР ДҮНД НӨЛӨӨЛДӨГ буюу шалгалтын стресс, түгшүүрийн түвшин нь бага байсан оюутнууд ихэвчлэн шалгалтандаа өндөр оноо...

  13. #57. Яагаад хүмүүс гэмт хэрэг хийдэг вэ?

    Сонирхолтой хэрнээ нууцлаг сэдвүүдийн нэг бол "гэмт хэрэг" юм. Хүн гэмт хэрэг үйлдэхэд нийгэм, сэтгэл зүйн ямар хүчин зүйлс нөлөөлдөг талаар энэ удаагийн подкастаар ярилцлаа. "Тархины халаас" контентийн бусад сошиал хаягууд: Facebook:...

  14. #56. Телевиз хүүхдэд сөргөөр нөлөөлдөг үү?

    Техник технологийн хөгжлийг цаг үеэ мэдэрч хүн бүр дагадаг. Үүнд ач холбогдолтой болон сөрөг аль аль тал нь бий. Олон нийтийн дунд хүүхдэд телевиз огт үзүүлээд хэрэггүй эсвэл үзүүлэх хэрэгтэй гэсэн зөрчилдөөнтэй бодлууд ч ажиглагддаг. Энэхүү дугаараас телевизийн хүүхдэд үзүүлдэг нөлөөллийн талаар...

  15. #55. Та өөртэйгөө сөргөөр ярилцдаг уу?

    Би угаасаа ийм, би үүнийг чаддаггүй, би муу, би арчаагүй зэргээр бусдад хэлдэггүй зүйлсээ бид өөртөө хэлж, өөртэйгөө сөргөөр ярилцсаар байдаг. Магадгүй эдгээр сөрөг тодорхойлолт нь өөрийн тань нэг хэсэг мэт санагдах үе ч олон тохиолдсон байх. Подкастын энэ удаагийн дугаартаа өөртэйгөө сөргөөр...

  16. #54. Хортой харилцаа гэж юу вэ?

    Бид өдөр бүр бусадтай харилцаж байдаг ч заримдаа энэ харилцаа нь таагүй, тухгүй мэдрэмж өгч байгааг ч анзааралгүй урт хугацааг өнгөрүүлэх тохиолдол байдаг. Та өмнө нь хосын токсик харилцааны тухай сонсож байсан бол энэ удаагийн подкастаас гэр бүл, хос, найз нөхөд, ажлын хортой харилцааны тухай,...

  17. #53. Бид яагаад подкаст хийж эхэлсэн бэ?

    Тархины халаас подкаст маань хийгдэж эхлээд 3 жил болжээ. Энэ цаг үе хүртэл та бүхэндээ нийт 52 дугаарыг хүргэсэн байна. Харин 2022 оны сүүлийн дугаараар яагаад подкаст хийж эхэлсэн, үүний зорилго, үнэ цэнэ нь юунд оршдог талаараа хуваалцлаа.

  18. #52. Сэтгэл зүйн хувьд насанд хүрсэн хүн гэж хэн бэ?

    Биологийн нас, бие махбодын хөгжлөөр нь хүнийг насанд хүрсэн эсэхийг бид хараад л мэддэг. Тэгвэл сэтгэл зүйн хувьд ямар хүнийг насанд хүрсэн гэж тодорхойлж болох бол?

  19. #51. Цахим тоглоомын донтолт хамаарал

    Цахим тоглоом, хэрэглээний талаар та ямар бодолтой байдаг вэ? СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгорын оролцсон дугаараас та бүхэн цахим тоглоомын хамаарлын талаар сонсоорой.

  20. #50. Хөл хорионы дараах сурах үйл ажиллагааны сэтгэл зүйн дэмжлэг

    Хүүхдүүд багагүй хугацаанд цахимаар хичээлдээ хамрагдаж, хол хорионд байлаа. Энэ үе нь хүүхдийн сэтгэл зүй, өдөр тутмын дэглэм, оюун санаа зэрэгт олон талаар нөлөөлсөнг цөөнгүй судалгааны үр дүн харуулж байна. Бид энэ удаагийн дугаараар шилжилтийн энэ нөхцөлд хүүхдийн сурах үйл ажиллагааг хэрхэн...

  21. #49. Донтолт гэж юу вэ?

    МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш, сэтгэл зүйч Х.Сайнсанаатай хийсэн ярилцлагаас та бүхэн донтолтын талаар хүлээн авч сонсоорой.

  22. #48. Хүүхэд хичээлдээ дургүй болох сэтгэл зүйн шалтгаан

    Подкастны маань 58 дахь дугаараас та хүүхэд хичээлдээ дургүй болох сэтгэлзүйн ямар шалтгаанууд байдаг талаар хүлээн авч сонсоорой. Энэ удаагийн дугаарт Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн сэтгэл судлаач, доктор Б.Номин оролцлоо.

  23. #47. Сэтгэл судлаач мэргэжлийн тухай

    Энэ удаагийн дугаараа бид хоёр нь сэтгэл судлаач мэргэжлийг сонирхдог, энэ чиглэлээр сурахыг хүссэн хүн бүхэнд зориулан бэлтгэлээ. Сэтгэл судлалын чиглэлүүд Сэтгэл судлаач хүн юу хийдэг вэ? Их сургуульд ямар хичээл үздэг вэ? Сэтгэл судлаач хүнд хэрэгтэй чухал чадвар гэх мэт олон сонирхолтой...

  24. #46. Хүүхэд хүмүүжүүлэхдээ юуг анхаарах вэ?

    Хүүхэд хүмүүжлийн талаар ярилцсан энэ удаагийн дугаарт маань Жэт олон улсын сургуулийн ахлах сэтгэл зүйч Ж.Амар оролцлоо. Хэрвээ та энэ сэдвийн хүрээнд ✨Хүүхдийн сэтгэл зүйн ямар, ямар хэрэгцээ байдаг вэ? ✨ Сэтгэл зүйн хэрэгцээ ямар үед хангагдаж, ямар үед хангагддаггүй вэ? ✨Эцэг эх өөрийн сэтгэл...

  25. #45. Хүүхэд яагаад ааштай болдог вэ?

    Заримдаа хүүхэд нь яагаад байгаа юм болоо? гэмээр ойлгомжгүй зан гаргаад байна уу? Энэ асуултад нь жаахан ч гэсэн хариулт өгөх дугаарыг та сонсоод үзээрэй. Энэ удаагийн дугаарт Tomujin alternative school, Хүмүүн дунд сургууль, Эко гэр цэцэрлэгийн сэтгэл зүйч Г.Нандин-Эрдэнэ оролцлоо. Та…

    more
  26. #44. Аз жаргалын сэтгэл зүй

    Хүний хамгийн ихээр аз жаргалыг мэдэрдэг нас хэзээ вэ? Аз жаргалтай байх нь юунаас хамаардаг юм бол? Юу хийвэл бид аз жаргалтай байж чадах вэ? эдгээр асуултын хариултыг та энэ удаагийн подкастаас сонсоорой.

  27. #43. Сэтгэл гутрал

    СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч Т.Мандхай-ийн оролцсон дугаараас та - Сэтгэл гутралаас хэрхэн урьдчилан сэргийлэх - Мэргэжлийн хүнээс мэдээлэл, тусламж авах - Сэтгэл гутралын шинж тэмдгийн талаар хүлээн авч сонсоорой.

  28. #42. Хосын харилцаагаа чанартай байлгах нь

    Хосын харилцаанд олон саад бэрхшээл тулгардаг ч хэрхэн шийдэж, ойлголцох арга барилаа олохгүй үе бидэнд тулгардаг. Хосууд нэгнээсээ юу мэдрэхийг хүсдэг, юунаас болж зөрчил үүсдэг, чанартай харилцааг бий болгоход хэрэгтэй зүйлсийн талаар сэтгэл судлаач Н.Рэнжмаатай ярилцлаа.

  29. #41. Стрессийг ашигтайгаар ашиглаж болох уу?

    Стресс, стресс бас дахин стресс. Яавал стрессгүй амьдрах вэ? гэдэг аргыг хайсаар л явна уу. Стресс байхгүй бол амьдрал ямар байх бол? Тэгвэл энэ СТРЕСС гэх айдас хүргэм зүйлийг өөртөө АШИГтайгаар ашиглах боломж байгаа тухай Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн "Стресс менежмент" сургалтын…

    more
  30. #40. Санхүүгээ удирдах нь сэтгэл зүйтэй холбоотой юу?

    Манай подкастны 50 дахь дугаарт Г.Мандухай / Оптимал Эн Макс ХХК-ний судалгаа хөгжүүлэлтийн албаны дарга, сэтгэл зүйч / оролцлоо. Та энэ дугаараас - Хүний сэтгэл зүй, онцлог нь санхүүгээ удирдахтай яаж холбогддог; - Сэтгэл хөдлөлд тулгуурлан худалдан авалт хийх - Мөнгөнд хандах хандлагын талаар...

  31. #39. Хүүхэд насны сэтгэл зүйн гэмтэл амьдралд нөлөөлдөг үү?

    Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач, доктор Б.Номингийн оролцсон дугаараас та дараах агуулгыг сонирхон сонсоорой. Сэтгэл зүйн гэмтэл гэж юу вэ? Яаж бий болдог вэ? Хүний сэтгэл зүй, хандлагад хэрхэн нөлөөлдөг вэ? Эмчлэх боломжтой юу?

  32. #38. Mindfulness бясалгал гэж юу вэ?

    Gegee сэтгэл зүйн аппликейшн үндэслэгч, сэтгэл зүйч Т.Уянга-ын оролцсон дугаараас та бүхэн - Mindfulness бясалгал гэж юу болох - Ямар сэтгэл зүйн асуудалд үр дүнтэй байдаг - Энэхүү бясалгал нь бидний тархи болон сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар хүлээн авч сонсоорой.

  33. #37. Сэтгэл зүйн хамгаалах механизм

    Хүн бүрт өөрийн сэтгэл зүйгээ асуудал, нөхцөл байдлаас хамгаалах ХАМГААЛАЛТЫН МЕХАНИЗМ бий. Таны хамгаалалтын механизмын хэлбэр ямар бол? Үр дүн нь эерэг үү?, сөрөг үү? талаар энэ удаагийн дугаараас сонсоорой. Дугаарын зочноор Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн сэтгэл судлаач Б.Дөлгөөн...

  34. #36 Стресс үүсгэгч дотоод хүчин зүйл

    Таны бодлоор стресс юунаас бий болдог вэ? Ихэнхдээ замын түгжрэл, гэр бүлийн асуудал, ажлын ачаалал гэх мэт гадаад хүчин зүйл байна уу? Стресст хэр өртөх нь надаас хамаарах болов уу? гэдэг талаар бодож байсан уу? Энэ удаагийн дугаарт Бразил улсын сэтгэл зүйч Naináua Sousa оролцож миний амьдралын...

  35. #35. Ууртай хүүхэд гэж байдаг уу?

    Уур бол хэвийн бас эрүүл сэтгэл хөдлөл. Харин хүүхэд хэт их уурлаж, тухгүй байгаа нь анзаарагдвал ямар шалтгаан байгааг нь хайгаарай. Хүүхэд яагаад уурладаг талаар Сэтгэл зүйч О.Гэрлээ-ийн ярилцлагаас сонсох боломжтой шүү.

  36. #34. Амиа хорлолт ба сэтгэл зүйн асуудлууд

    Сүүлийн үед нийгэмд чухлаар яригдаж буй, анхаарал татсан сэдвүүдийн нэг нь амиа хорлолт юм. Үүнтэй холбоотойгоор эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн статистик хоорондоо яагаад ялгаатай байдаг. Таны эргэн тойронд магадгүй ийм асуудалтай хүн байгаа бол хэрхэн анзаарч мэдэж болох талаар зочин оролцогч Чай...

  37. #33. Өөртөө эерэг дадлыг хэрхэн бий болгох вэ?

    Сэтгэл судлаач Ц.Олз-Омог маань энэ удаагийн зочноор оролцон дадал зуршлын талаар сонирхолтой яриа өрнүүлж, дадал хэвшүүлэх аргуудыг хуваалцлаа.

  38. #32. Хүүхдээ хэрхэн зөв загнах вэ?

    Эцэг эх бүр л хүүхдээ хүмүүжил, төлөвшил, боловсролтой сайн хүн болгохыг хүсдэг. Тийм ч учраас хүүхэддээ шаардлага тавих, сануулах, зөвлөх зүйлс цөөнгүй. Харин заримдаа энэ нь загнах, уур бухимдал болох нь бий. Энэ удаагийн дугаарт сэтгэл судлаач, доктор Б.Номинтой эцэг эхчүүдэд тулгамддаг олон...

  39. #31. Стрессээ удирдах аргууд

    Стрессээ удирдах уу? Стресстээ удирдуулах уу? Нас, хүйс, мэргэжил, боловсрол үл харгалзан бидэнд их, бага хэмжээгээр стресс байдаг. Та өөрөөсөө асуугаарай: Би стресстэй үедээ юу хийдэг вэ? Энэ удаагийн дугаартаа стресс гэж юу болох, мөн үүнийг өөртөө ашигтайгаар хэрхэн өөрчилж болох тухай ярилцлаа.

  40. #30. Урлаг хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

    Энэ удаагийн дугаарт Арт Терапист , сэтгэл судлаач Б.Нарантулга оролцож урлаг хэрхэн бидний сэтгэл зүйд нөлөөлдөг, энгийнээр урлагийг ашиглан өөртөө хэрхэн тусалж болох талаар сонирхолтой яриаг өрнүүллээ.

  41. #29. Төрөх болон төрсний дараах үеийн айдас

    Төрөлттэй холбоотой айдас, түгшүүр эмэгтэй хүн бүрт их, бага хэмжээгээр байдаг. Ялангуяа анхлан төрөгчдийн хувьд сэтгэл зүйн бэлтгэл маш чухал юм. Өөрийн бие эрүүл мэнд, хүүхдийн өсөлт бойжилт, гэр бүлийн харилцаа, орчин гэх мэт олон хүчин зүйл энэхүү айдаст нөлөөлж байдаг учраас ээж та хэрхэн...

  42. #28. Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

    Энэ удаагийн дугаарт Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Г.Отгонцэцэг оролцож өсвөр насны хүүхдээ хэрхэн дэмжих, хүүхэд эцэг эхээс юу хүлээж байдаг, энэ насны онцлогийн талаар ярилцлаа.

  43. #27. Илэрхийлээгдээгүй сэтгэл хөдлөл хаачдаг вэ?

    Уур, гуниг, ганцаардал гээд бүгдийг тэвчээд л гарчихвал асуудал шийдэгдэх болов уу? Өдөр тутамд бий болж буй харилцаа бүрээс сэтгэл хөдлөл, мэдрэмж бий болж байдаг. Заримыг нь бид илэрхийлдэг, харин заримыг нь чимээгүй өнгөрөөдөг. Тэгвэл чимээгүй өнгөрөөсөн, илэрхийлэгдээгүй сэтгэл хөдлөлүүд...

  44. #26. Ойрхон төрсөн ээжүүд болон хүүхдийн сэтгэл зүй

    Ойрхон төрсөн ээжүүд болон ойрхон дүүтэй болж буй хүүхдүүдийн сэтгэл зүй ямар байдаг бол? Бидний анхааралгүй хэлсэн үг, үйлдэл тэдэнд хэрхэн нөлөөлж байдаг, мөн юуг хүсч байдаг тухай энэ удаагийн дугаартаа ярилцлаа.

  45. #25. Хүүхдийн насны онцлог ба харилцаа

    Заримдаа хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаа мэдэхгүй үе эцэг эх таньд тулгардаг уу? Хүүхдийн насны үе шат бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг учраас эцэг эх та ч мөн хүүхдийнхээ хамт хөгжиж, өөрчлөгдөх хэрэгцээ шаардлага гардаг. Энэ удаагийн дугаартаа нас насны онцлог болон харилцааны онцлогын…

    more
  46. #24. Хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

    Бид энэ удаагийн дугаартаа сэтгэл судлаач М.Солонго-г урьж оролцуулсан ба "Хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?" сэдвийн хүрээнд ярилцлаа. Хүн бүр хүүхдээ өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх, биеэ даах чадвартай байгаасай гэж хүсдэг. Гэтэл бидний ямар үйлдэл үүнийг эсрэгээр…

    more
  47. #23. Хүүхдийнхээ сэтгэл зүйг сургуульд хэрхэн бэлтгэх вэ?

    Хүүхдийн нас сургуульд суралцахад бэлэн болсон ч бие бялдар, танин мэдэхүй, сэтгэл зүйн хувьд хэр бэлтгэгдсэн гэдэг нь чухал зүйл юм. Хэрэв таны хүүхэд сургуульд орох гэж байгаа бол юуг сургуульд бэлэн байдал гэж тодорхойлох, хүүхдээ хэрхэн бэлдэх талаар энэ удаагийн дугаараас хүлээн авч сонсоорой.

  48. #22. Сэтгэлийн тэнхээ гэж юу вэ?

    Маш сайн тэсдэг, сэтгэл хөдлөлөө барьж чаддаг хүнийг сэтгэлийн тэнхээтэй гэж хэлдэг үү? Мэдээж тийм биш. Харин ямар хүнийг сэтгэлийн тэнхээтэй гэж хэлэх вэ? Энэхүү сэдвээр Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Г.Отгонцэцэг уригдан ярилцлаа.

  49. #21. Аз жаргалтай байхад харилцаа яагаад чухал вэ?

    Бидний өдөр тутамд хийж буй бүхий л үйлдлүүд АЗ ЖАРГАЛ-тай амьдралын төлөө байдаг. Хүнийг аз жаргалтай байхад нөлөөлөх маш олон зүйлс байх ч эдгээрийн нэг нь харилцаа юм. ❓Бид хамгийн хайртай гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ харилцахдаа ямар алдааг гаргадаг бол? 🤔 Үүнийг өөрчлөх...

  50. #20. Ээнэгшилт гэж юу вэ?

    ❓ Таныг ажилдаа явахад хүүхэд тань дагаж уйлж, танихгүй хүмүүсийг харахаараа бишүүрхэж, яаж үүнийг нь болиулах вэ гэж та өмнө нь бодож байсан уу? Энэ удаагийн дугаартаа хүүхдийн хөгжилд ээнэгшилт яагаад чухал болох, хүүхэдтэй харилцах харилцаандаа бид юуг анхаарах хэрэгтэй байдаг талаар ярилцлаа.

Type above to search every episode's transcript for a word or phrase. Matches are scoped to this podcast.

Searching…

We're indexing this podcast's transcripts for the first time — this can take a minute or two. We'll show results as soon as they're ready.

No matches for "" in this podcast's transcripts.

Showing of matches

No topics indexed yet for this podcast.

Loading reviews...

ABOUT THIS SHOW

Та сэтгэл зүйнхээ хувьд тайван тогтвортой байж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, дархлаатай байхыг хүсч байна уу? "Тархины халаас" подкаст нь мэргэжлийн практик сэтгэл зүйчдийн зөвлөгөөг таньд хүргэж байна.

HOSTED BY

Brainpocket

CATEGORIES

Frequently Asked Questions

How many episodes does Тархины халаас have?

Тархины халаас currently has 63 episodes available on PodParley. New episodes are automatically indexed when they're published to the podcast feed.

What is Тархины халаас about?

Та сэтгэл зүйнхээ хувьд тайван тогтвортой байж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, дархлаатай байхыг хүсч байна уу? "Тархины халаас" подкаст нь мэргэжлийн практик сэтгэл зүйчдийн зөвлөгөөг таньд хүргэж байна.

How often does Тархины халаас release new episodes?

Тархины халаас has 63 episodes. Check the episode list to see recent publication dates and frequency.

Where can I listen to Тархины халаас?

You can listen to Тархины халаас on PodParley by clicking any episode. We provide an embedded audio player for direct listening, and you can also subscribe via your preferred podcast app using the RSS feed.

Who hosts Тархины халаас?

Тархины халаас is created and hosted by Brainpocket.
URL copied to clipboard!