Хүлээлгийн өрөө Подкаст

PODCAST · health

Хүлээлгийн өрөө Подкаст

Бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай бүх насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой

  1. 102

    BDSM Mongolia | Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст

    Уламжлал ёсоор даваа гараг болж Хүлээлгийн Өрөөнд халуухан сэдэв ярих цаг ирлээ. BDSM Монголд ямар хэмжээнд хөгжиж байгаа тухай, заримынх нь хувьд зөвхөн Fifty Shades of Grey дээр гардаг шиг төсөөлөлтэй байдаг тухай, яг үнэндээ энэ яг ямар учиртай зүйл болохыг бид өнөөдөр ярилцах болно. Тухлан сууж сонсоорой! Enjoy!

  2. 101

    Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст | Эртний монголчуудын хуялын зан үйл ft. Хөх нуруут подкаст

    Уламжлал ёсоор даваа гараг болж Хүлээлгийн Өрөө подкаст маш сонин сэдвээр та нартайгаа учран золгож байна. XII зууны үед Монголчууд сексийн буюу хуялын зан үйл ихтэй, өндөр ач холбогдол өгдөг байсан тухай, мөн юуг цээрлэдэг байсан тухай, чухам ямар байрлалаар, яаж хийдэг байсан тухай ч ярьсан гайхалтай дугаарыг та нартаа өргөн барья. Зочноор Хөх нуруут подкастын админ Эрчит Ташуур Зайран орооцлоо. Тухлан сууж сонсоорой.

  3. 100

    Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст | Олдмол гэж үнэхээр байдаг уу?

    Хүмүүсийн дунд нэлээн талцаж, хэрүүл болдог сэдвийн тухай өнөөдөр Хүлээлгийн өрөөндөө ярилцлаа. Өөрийгөө өөрийнхөө төрсөн хүйсээс өөрөөр мэдрэх нь олдмол байдлаар бий болдог гэдэгтэй хэдэн хувь санал нийлэх вэ? Дугаарын зочны яриаг сонсоод, дараа нь өөрийнхөө дүгнэлтээ хийгээрэй. Enjoy!

  4. 99

    Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст | Секс блок ба секс мацаг

    Уламжлал ёсоор даваа гараг болжээ хайртууд минь. Хүлээлгийн Өрөөний шинэхэн дугаараараа та нартайгаа нэгэн чухал сэдвийн талаар ярилцахаар шийдээд, бид хоёр бүүр нэг сайхан тайвширсан мэдрэмж аваад сууцгааж байна. Секс блокт орчихсон гэдгээ яаж мэдэх вэ, бас секс мацаг гэж юугаа яриад байгаа юм бэ гэж бодож суугаа бол чихэвчээ зүүж байгаад нээг их тухлаж аваад сонсоорой. Enjoy!

  5. 98

    Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст | Хиймэл оюун ухаантай хийсэн секс

    Юм хөгжлөө хөгжлөө гэхэд хиймэл оюун ухаантай дотно харилцаанд орно гэж төсөөлж байсан уу? Бидний 10 гаруй жилийн өмнө гайхширч үзэж байсан Her кино өнөөдөр амьдрал дээр биеллээ олчихлоо. Мэдээж бид үүнийг туршиж үзээд та нартаа ярихсан гэж тэсч ядан байж энэхүү дугаараа бичлээ. Яг яагаад энэ тухай ярих болсныг тухлан сууж, дуустал нь сонсоод, сэтгэгдлээ үлдээгээрэй!

  6. 97

    Надаас үнэтэй хайр юм уу? Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст

    Гэр бүлээ бүтэн байлгах гэж нөхрөө олж авч ирэхээр торгоны замаар хөндлөн гулд явсан зочинтой энэ удаагийн Хүлээлгийн өрөөний дугаараар даваа гараг эхэлж байна. Хэт эмзэг, мэдрэмтгий хүмүүс энэ удагийн дугаарыг маань алгассан зөв болов уу гэж бодож байна. Тухлан сууж сонсоорой!

  7. 96

    Хөхөө авхуулсны дараах амьдрал | Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст

    Хүлээлгийн Өрөөтэй шинэ долоо хоногийн мэнд! Өнөөдөр бид хөхний хорт хавдартайгаа тэмцэж, ялан гарч чадсан Хулангаа урьж ярилцлаа. Хөхөө авхуулсны дараа түүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн тухай яриа зөвхөн бүсгүйчүүдэд гэлтгүй, таны эр нөхөрт ч сонин байж магадгүй юм. Мөн хөхний хавдар эр хүмүүст ч тохиолдож болдог өвчин гэдгийг сонсоод энэ өвчний тухай ямар ч мэдээлэлгүй явж байснаа ойлгож авлаа. Enjoy!

  8. 95

    Situationship | Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст

    Situationship гэх ойлголт сүүлийн үед эрчимтэй газар авч, энэ нь чухам явалдалт, классик үерхэл хоёроос юугаараа ялгаатай болоод ингэж тусдаа нэршил авах болсон тухай бас сонин. Орчин үеийн амьдралын хэв маягаас үүдэлтэй хүн хоорондын харилцааны цоо шинэ төрөл болон дэлгэрч байгаа Situationship-ийн тухай өнөөдрийн Хүлээлгийн Өрөөнд ярилцлаа. Enjoy!

  9. 94

    Гэр бүлийн гуравласан секс | Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст

    Гэр бүлийн хос хоёр гуравдагч этгээдийг урьж авчран хамтдаа бэлгийн харьцаанд ордог, бидний ихэнхийнх нь хуьвьд энгийн бус харилцааны тухай өнөөдөр Хүлээлгийн Өрөөнд ярилцах гэж байна. Оролцогч хосын маань яриаг дөнгөж эхлүүлээд өнгөц дүгнэлт хийлгүйгээр, сонсож дуусаад санал бодлоо илэрхийлээсэй гэж хүсэх байна. Enjoy!

  10. 93

    +30 Сексийн тухай ярилцахад бэлэн үү? | Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст

    Уламжлал ёсоор даваа гараг болж бид "Хүлээлгийн Өрөө +30°C" Подкастынхаа хамгийн анхны дугаараар сонсогч та нартайгаа уулзахад бэлэн боллоо! Таван жилийн өмнө бидний сексийг хардаг байсан өнцөг өнөөдөр 30 гарсан хүмүүсийн хувьд яаж өөрчлөгдсөн харьцуулалтыг хийхэд маш сонирхолтой, бас бодууштай байлаа. Дуртай өрөөндөө тавтай морилно уу! Enjoy!

  11. 92

    Toxic харилцаа | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Cocktail and Crime Подкаст

    Сайн сууцгааж байна уу, манайхаан? Хүлээлгийн Өрөөний хамгийн сүүлийн дугаартаа "хэрвээ бидэнд боломж олддог бол Cocktail and Crime Подкастын хоёртойгоо ахин нэгэн дугаар хийж өмнө гаргасан техникийн алдаагаа засна" гэж амласан амлалтандаа хүрэхээр энэ тусгай дугаараа бэлтгэлээ. Бид энэ удаад Toxic харилцааны тухай ярилцлаа. Зөндөө их санаж байгаа шүү та нарыгаа. Үнжий. Enjoy!

  12. 91

    Хайртай, баяртай! | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Хайртай сонсогч та нартаа Хүлээлгийн Өрөөний сүүлийн дугаар хүртэл хамтдаа байсанд гүнээ талархаж байна. Заяа, Ариунаа хоёрынхоо амьдралын нэгээхэн хэсэг байсанд ахин дахин баярлалаа. Энд хүрээд Хүлээлгийн Өрөө дуусч байгаа хэдий ч сүүлийн дугаартайгаа хамт байгаарай Enjoy!

  13. 90

    Хөгжлийн бэрхшээлтэй хосын тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст

    "Хөгжлийн бэрхшээл", "Тусгай хэрэгцээт" гэх зэрэг үгсийг сонсоод аль болох холуур тойрч явах хүсэлтэй хүмүүст энэхүү дугаар маань их өөр өнцгийг харуулах болов уу гэж найдаж байна. Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч хоёр хүүхдээ мөр бүтэн өсгөхийн тулд бүхнээ зориулж яваа хостой бид Хүлээлгийн Өрөөндөө ярилцлаа. Өмнө нь харааны бэрхшээлтэй залуутай ярилцаж байхдаа энэ сэдвээр заавал ахиж нэг дугаар хос хоёртой хамтарч бэлтгэнээ гэж та нартаа амлаж байснаа ёсоор болгож байна. Enjoy!

  14. 89

    Үргүйдэл | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Бидний бодлогогүй хэлсэн ганцхан үг хүний амьдралыг яаж орвонгоор нь эргүүлж болдог тухай яриа энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд өрнөлөө. Магадгүй хэн нэгнийг хүүхэдтэй болоочээ гэж ад үзэхээсээ өмнө сонсоод үзвэл таны бодлыг 180 градус эргүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Enjoy!

  15. 88

    Трансжендер залуугийн тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Сүүлийн үед Youtube дээрх монгол контентуудыг үздэг хүмүүсийн дунд бөмбөг тэслээд байгаа Eden энэ удаагийн дугаарт маань зочноор оролцлоо. Түүнийг хүмүүс трансжендер залуу гэдгээр нь хэдийнээ таньдаг болоод байгаа билээ. Бид түүний эр даавар тариулсны дараах амьдрал, цээжний мэс засал, цаашдын зорилгын тухай маш ихээр сонирхож асуусан нэгэн дугаарыг та нартаа хүргэж байна. Enjoy!

  16. 87

    Сексийн дараа эморвол сонсох дугаар | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Мюнхен хотод сэрүүн ороод ойрын хэдэн өдөр Заяа, Ариунаа хоёр эморч байгаагүйгээрээ эморсон өдрүүд өнгөрөв. Энэ магадгүй намар цагтай холбоотой байж болох ч бас сэтгэлд хөндүүр оргиулж буй асуудлууд илүүтэй нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй юм. Хэрвээ та нарт яг өдийд эморсон мэдрэмж төрж суугаа бол чихэвчээ зүүгээд наашаа суугаарай. Enjoy!

  17. 86

    Хүүхэдтэй хүү | Хүлээлгийн Өрөө Подкаст

    За ёстой өнөө юм юм үзсэн сэдэв гэдэг шиг, драма ихтэй сэдвээр нэгэн залуутай ярилцлаа. Тэрээр хүүхэд байхдаа өөрөө хүүхэдтэй болж, өдгөө 22 насандаа 2 сайхан хүүгийн аав болон ар гэрээ авч яваа өрхийн тэргүүн, нэгэн бүсгүйн хань ижил залуу байгаа юм. Бид энэ сэдвээр ярилцахаар өсвөр насандаа хүүхэдтэй болсон 10 гаруй хүнтэй урьдчилж ярилцлага хийж үзсэн бөгөөд энэ залуугийн үг та бүхэнд амьдралын нэгэн сонирхолтой өнгийг харуулах болно гэдгийг амлах байна. Enjoy!

  18. 85

    Эрт цэвэршилт | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Цэвэршилт гээч зүйлийг бид хаа байсан юм, надад ирэх болоогүй гэж хэтэрхий холын мэтээр төсөөлж, хайхрамжгүй хандсанаар нэг л мэдэхэд хажууд ирчихсэн зогсдог аж. Дөнгөж хорин хэдэн нас дуусав уу үгүй юу, гучин нас даваад анаад зогсож байх тохиолдол ч цөөнгүй. Энэ удаад бид Хүлээлгийн Өрөөнд энгийнээс хэтэрхий эрт цэвэршсэн эмэгтэйг зочноороо урьж ярилцсан байгаа. Түүний шалтгааныг сонсоод та нар лав үнэхээр гайхна. Enjoy!

  19. 84

    OCD сексийн харилцаанд нөлөөлөх нь | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Шинэ долоо хоногийн мэнд. Амралтаасаа ирээд цаад хоёр чинь шинэ дугаараа шижигнэтэл бичээд шууд та нартаа хүргэж байна. Энэ удаагийн дугаараар бүгдээрээ OCD буюу ялихгүй зовлонт үйлийн эмгэг бидний сексийн амьдралд, цаашлаад харилцаанд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа. Маш сонирхолтой өнцгийг манай зочин Зарчимаа Хүлээлгийн Өрөөнд гаргасан байгаа. Enjoy!

  20. 83

    Секс хийж өгөх өртэй юу? | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Хамт Тэрэлж явлаа гэдэг нь, эсвэл нэг орон дээр хамт унтлаа гэдэг нь автоматаар "унтах"-д бэлэн гэсэн үг гэж ойлгогддог юм биш биз? Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөний дугаарт хүмүүс ямар үйлдлийг секс хийхийг зөвшөөрч, өр мэт хүлээн авдаг тухай ярилцлаа. Ямар тохиолдолд чи түүнд секс хийж өгөх өртэй үлддэг вэ? гэсэн асуултад хамтдаа хариулт олцгооё. Enjoy!

  21. 82

    Нэг дор долоо | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Нэг дор нэг биш нэлээн хэдэн залуу эсвэл бүсгүйтэй уулзаж, танилцах ямар мэдрэмж төрүүлдэг бол? Speed date эсвэл сохор болзооны туршлагагүй хүмүүст энэ дугаар маш сонин байх болно. Бид хоёр өнгөрсөн долоо хоногт speed date-д очиж яаж хөглөсөн тухайгаа энэ удаагийн дугаарт ярилаа. Ямар хүнтэй болзох гэж байгаагаа мэдэхгүй тас харанхуй очоод ямар мэдрэмж авсан бол? Enjoy!

  22. 81

    Секс хийх нүгэл үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Секс хийх нь нүгэл юм, хүн өөрөө нүгэлээс төрсөн нүгэлт зүйл юм, олон удаа ороо гараатай эрхтэн ариун бус юм гэх мэтчилэн үнэн худал нь үл мэдэгдэх яриаг бид шашинтай холбон тайлбарладаг. Гэтэл яг шашны талаас нь бэлгийн амьдралыг юу гэж сургасан байдаг, ариун хайр, нандин гэр бүл гэсэн нэрт юуг багтаан ойлгодог тухай бид Пастор Заяатай энэ удаагийн дугаартаа ярилцлаа. Хоёр Заяатай, Ариунаатай, Ариун хайрын тухай яриаг Enjoy!SHOW LESS

  23. 80

    Эротик кино задлан | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Кино задлан сувгаараа та бидэнд хэдийнээ танил болсон Г.Эрдэнэбаатартай бид өнөөдөр Хүлээлгийн өрөөндөө ярилцлаа. +18 насны ангилалтай кинонуудын жанр, бүтдэг түүх, энэ төрлийн кино үйлвэрлэлийг дагасан мөнгөний асуудлууд, жүжигчдийн амьдрал болон нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийн тухай бид сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Enjoy!

  24. 79

    Түүний тухай аль хүртэл мэдээд зогсох ёстой вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Амьдралынхаа нэгээхэн хэсгийг хамтдаа өнгөрүүлэхээр сонгосон, эсвэл насан туршдаа хамтдаа байна гэж амласан хүндээ хүртэл хэлээгүй нууц байгаа юу? Эсрэгээрээ тэр хүн чинь чамаас тийм нуух зүйлтэй байдаг бол гэж бодож байсан уу? Бид энэ долоо хоногийн дугаараараа тэр хүний тухай аль хүртэл мэдээд зогсох ёстой байдаг тухай, бас чиний тухай тэр бусдад аль хүртэл ярьж болох тухай хөөрөлдлөө. Нэгэн сонин өнцгийг бидний ярианаас олж авч магадгүй шүү. Enjoy!

  25. 78

    Гэнэт шалтгаангүйгээр дууссан харилцааны цаад шалтгаан | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Хэзээ ч юм хэн нэгэнд хаягдаж үлдсэн, эсвэл хаяж орхисон дурсамжтай хэн бүхэнд зориулсан дугаар. Зарим нэгнийх нь хувьд бүх зүйл ямар ч асуудалгүй болоод байсан боловч гэнэт л нэг өдөр салъя, больё гэсэн үг сонсоод шалтгаанаа ч мэдэхгүйгээр тэр харилцаагаа дуусгасан тохиолдол байдаг байх. Яг энэ асуудлын тухай Хүлээлгийн Өрөөнд ярилцаж, гаргалгаа олохыг хичээлээ. Enjoy!

  26. 77

    Сексийн үеэр эрчүүдээс нууцаар хийдэг зүйлс | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Сексийн үеэр хүүхнүүд эрчүүдээс нууцаар юу хийдэг бол гэж бодож үзэж байсан уу? Нэг их зүйл байхгүй шдээ гэж та хариулж юуны магад. Гэхдээ бид хоёр энэ дугаартаа зориулж бүтэн лист дүүрэн нууц биччихсэн байсныгаа ний нуугүй ярилцлаа. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!

  27. 76

    Лесби гэр бүлийн тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Маш олон сонсогчийнхоо хүсэлтийг өнөөдөр биелүүлэх нь ээ бид хоёр. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн дугаарт та нарын сайн мэдэж байгаачлан лесби хос болох Kaitlin, Noah хоёрыгоо урьж, сайхан яриа өрнүүллээ. Өөрсдийнхөө YouTube суваг дээрээ тэр бүр яриад байдаггүй нандин харилцааныхаа тухай бидэнтэй нээлттэй ярилцсан байгаа. Enjoy!

  28. 75

    Сексгүй өнгөрүүлсэн 365 хоног | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Ээээээе хайртууд минь! За сайн сууцгааж байсан биз дээ? Хүлээлгийн Өрөөний хоёр нь та нарыгаа санан санан, бараг зүүдлэх нь холгүй л хэсэг хугацааг өнгөрөөлөө. Ийнхүү 5-р улирал буюу Хүлээлгийн Өрөө Подкастын хамгийн сүүлийн улирал эхэлж байна. Хамтдаа байсан, байгаа, байх бүх сонсогчдоо баярлалаа. Үнсье ENJOY!

  29. 74

    Хартай хүнийг хэрхэн таних вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Хартай хүнийг хэрхэн таних тухай теорем байдаг бол түүнийг нь ягштал сайхан дагаж мөрдөж байгаад харилцаагаа гүнзгийрэхээс өмнө больчих юмсан гэж хааяа бодогддог уу? Нөгөө талаасаа хүн өөрийнхөө сонголтыг өөрчлөх ёстой ч байж болох юм. Дөрөвдүгээр улирлын сүүлийн дугаартаа бид Хардалт гэсэн сэдвийг сонгон ярилцлаа. Хамтдаа нэгэн теором батлах гэж үзье. Enjoy!

  30. 73

    Үеэл минь миний хайрт | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Цусан төрлийн хайрилцаа гэдэг нь хайр, харилцаа хоёрын аль ч тодорхойлолтод бүрэн багтаах боломжгүй зүйлийг хэлж байгаа юм. Амьдралд маш олон төрлийн өнгө байдгийн нэгэн содон өнгийг өнөөдрийн яриагаараа та нартаа хуваалцахыг хүслээ. Үеэлүүд бие биедээ хайртай болж, бэлгийн харилцаанд орох тухай зүүдэлж ч байгаагүй хүмүүс маш олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Enjoy!

  31. 72

    Уурхайчид ба тэдний хоёр талын амьдрал | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Тэднийг хоёр нутагтан гэж нэрлэвэл бараг л буруудахгүй байх. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг нийтэд нь "Уурхайчид" гэсэн нэр дор багтаагаад, тэдний бэлгийн амьдралын тухай бид энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд ярилцлаа. 14 хоног гэрээсээ өөр газар ажиллаад, 7 хоног гэртээ ирдэг амьдралд юу тохиолддог вэ? Enjoy!

  32. 71

    Чамайг одсоноос хойш би | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Хайртай хүнтэйгээ салж, муудахыг алийг тэр гэх вэ. Эргэж очоод уурлах үедээ уурлаад, хүсвэл уучлал эрээд уулзаж болно. Харин хайртай хүн нь энэ ертөнц дээр байхгүй болсны дараа үлдэж байгаа нэгнийх нь амьдрал яаж өөрчлөгддөг вэ? Бусдыг шүүмжлэхээ түр азнаад нэг сонсоод үзээрэй

  33. 70

    Хэдэн хүнтэй унтсан бол хэвийн бэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Хэдийн тоог сонсох гэж хүмүүс энэ асуултыг асуудаг вэ? Эсвэл яг тэд байх ёстой гэсэн тогтсон хэмжээ байдаг болоод хүмүүс бусдын биеэрээ үйлдсэн үйлдэл, таашаалыг гэм мэтээр ойлгуулах, буруутгах гэж үздэг үү? Энэ сэдэв хамгийн эхний улиралд л багтсан байсан мөртлөө бид хоёрын зориг хүрэхгүй хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Та ч гэсэн өөрийнхөө бодлыг хуваалцаарай Enjoy!

  34. 69

    Биеэ үнэлэгч болох зам хэр хол вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Хүн биеэ үнэлэх шийдвэр гаргахдаа чухам юунаас болдог бол гэж бодож үзэж байсан уу? Бас тэр замаасаа гарах сонирхол байдаг болов уу? Өмнө нь бид энэ сэдвээр тогоон дээрээс харж байгаа өнцгөөс сонирхолтой яриа өрнүүлж байсан бол энэ удаад тогоон дотроос хамтдаа бас нэгэн сонин яриаг та нартаа сонсгоход бэлэн боллоо.

  35. 68

    Ааваа, битгий! | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Ааваа, битгий л дээ гэж гуйсан хүн бүрийн төлөө, цаашид бас хэн ч ингэж гуйхгүй байхын төлөө энэ дугаарыг бэлтгэлээ

  36. 67

    Хүчингийн хэргийг мэдсэн ч мэдээлээгүй бол гэмт хэрэгтэн мөн үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Хуульч С.Үлэмж

    Найзынхаа гэмт хэргийн сэдэлтэй болсон явдлыг онигоо мэтээр ярьж, олон нийтийн сүлжээнд тавьсан олны танил эрхмийн үйлдэл нийгмийг тэр аяар нь эгдүүцүүлж, нэг үеэ бодвол шинэ үеийн Монгол залуус хүний эрхийн мэдлэгтэй, мэдрэмжтэй болж байгааг харуулсан. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн дугаарт бид хүчингийн гэмт хэрэгтэй холбоотой асуултуудад хуульч, өмгөөлөгч С.Үлэмжээс зөвлөгөө авснаа та нартаа хүргэж байна. Мэдсэн ч мэдээлээгүй тохиолдолд яах вэ? Мэдлэгт дусал нэмэр

  37. 66

    Танилцах апп-аас эрчүүд юу хүсдэг вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Од, Ивээл

    Хүлээлгийн Өрөөний энэ долоо хоногийн дугаарыг бид АНУ-ын Los Angeles хотод ажиллаж амьдардаг Од болон Ивээл хоёр найзтайгаа бэлтгэлээ. Та бүхэнтэй өмнө нь тус тусын уран бүтээлээрээ уулзаж байсан эдгээр залуус бидэнтэй Танилцах апп-аас эрчүүд юу хүлээж нэгддэг тухай нээлттэй ярилцсан байгаа. Шинэ дугаараа таалан сонсоорой Enjoy! Шинэ контентын линк https://www.youtube.com/channel/UCEfJ...​

  38. 65

    Хүлээлгийн Өрөөнийхөнд тохиолдсон хөгтэй явдлууд | Инээдмийн баярт зориулсан тусгай дугаар

    За, ойрд хэдүүлээ бага зэрэг хүнд хэд хэдэн сэдвээр дагнаад ярьчихсан. Энэ долоо хоногт хөнгөн, бас хөгтэй, халуухан сэдвээр сэвнээ. Инээдмийн баярт зориулан бэлтгэсэн, та нартайгаа хамтран бэлтгэсэн тусгай дугаараа хүлээн авна уу, Enjoy!

  39. 64

    ХДХВ тээгч залуугийн бэлгийн амьдрал | Хүлээлгийн Өрөө Подкаст

    ДОХ, ХДХВ гэсэн үг харахаараа эсвэл сонсохоороо л шууд нүдээ аниад, чихээ дараад явдаг нь бидний үнэн төрх. Гэтэл орчин үед вирус гээч зүйлтэй дасан зохицож амьдрах шаардлагатай гэдгийг алхам тутамдаа шахуу мэдэрч эхэлж байна. ХДХВ тээгч залуутай бид түүний тухай болон бэлгийн амьдралынх нь тухай нээлттэй ярилцлаа. Энэ яриаг сонссоны дараа таны бодол багахан ч гэсэн өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна Enjoy!

  40. 63

    Дайны үеийн секс | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Хүлээлгийн Өрөөний энэ 7 хоногийн дугаарт өмнө нь олон нийтийн сувгаар тэр бүр хөндөгдөж байгаагүй сэдвийг хөндсөн байгаа. Цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид удаан хугацааны алба хаахад тэдний бэлгийн амьдралд тулгардаг асуудлыг хэрхэн шийддэг тухай бид ярилцлаа. Зарим яриа маань "нууц" учраас зочныхоо нэр болоод хоолойн өнгийг бид өөрчилсөн Enjoy!

  41. 62

    Эмэгтэй нь эгчмэд насны зөрүүтэй харилцаа | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. T.Цацралт

    Баярын мэнд бүсгүйчүүд ээ! Мөн эрчүүддээ шинэ долоо хоногийн мэнд. Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд Ариунаагийн ээж Т.Цацралт уригдан оролцож байна. Бид эмэгтэй нь 12 насаар эгч харилцаа ямар байдаг тухай нээлттэй ярилцсан байгаа. Зарим хүмүүсийн хувьд байж боломгүй энэ зүйлд та нар ямар хандлагатай байдаг вэ? Enjoy!

  42. 61

    Гэр бүл үү, эсвэл найз нөхөд үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Quiza

    Эрчүүдийн хувьд гэр бүл нь чухал юм уу, эсвэл найз нөхөд нь илүү чухал байдаг уу? "Виз авна, өгнө, дарна" гэсэн асуудал үүсэх бүрт иймэрхүү яриа хосуудын хооронд болж өрнөдөг байх. Тэдний хувьд яг аль нь илүү чухал байдаг тухай бид Quiza-тай ярилцлаа. Ойрд хэвлэл мэдээллийн хэрэгслээс, ярилцлагуудаас хол явсан түүнийг бид Хүлээлгийн Өрөөний сандал дээр суулгасан дээрээ ёстой баахан юм асуугаад амжсан ккк Enjoy!

  43. 60

    Ганц бие аавыг ямар амьдрал угтдаг вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Э.Баярцолмон

    Гэр бүл салахад хүүхдүүд ихэвчлэн ээж дээрээ үлддэг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Харин аав дээрээ үлдвэл ганц бие аавыг болон хүүхдүүдийг ямар амьдрал угтдаг вэ? Бид энэ дугаарыг хийж дуусаад өмнө нь хэн ч нээж байгаагүй тоос дарсан цонх нээсэн мэт уужим амьсгал авсан. Та ч бас тэгнэ гэдэгт итгэлтэй байна. Enjoy!

  44. 59

    Гей гэр бүлийн тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Валентин, хайрын баяр, хосууд гэхээр хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд уламжлалт эр, эм хос л буудаг. Тэгвэл энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд гей гэр бүл хос саатсан байгаа. Тэд юугаа ч нуулгүй бидэнтэй илэн далангүй ярьсан. Та нарын бодож байгааг ч асуусан. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!

  45. 58

    Нүцгэн эмэгтэйгийн яг юуг нь эрчүүд хардаг вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Jakblgn

    Нүцгэн эмэгтэйг хараад эр хүнд хамгийн түрүүнд ямар бодол төрдөг, тэр нь эмэгтэйчүүдийн бодлоос хэр зөрүүтэй байдаг тухай энэ удаагийн дугаарт ярилцлаа. Nude Art чиглэлээр зураг авдаг, байнга нүцгэн бүсгүйчүүдтэй ажилладаг хүний нүдээр эмэгтэй хүний гоо сайхан яг хаанаа байдаг тухай та нар сонсоод гайхах байх. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!

  46. 57

    Арван бүсгүйгээс алийг нь сонгох вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Mr.D (Desant)

    Yeeeeeeey! Шинэ улиралдаа тавтай морил. Энэ улиралын гол концепц эрэгтэй хүмүүс харилцаа, сексийн тухай юу гэж боддог, яагаад тэгж боддог тухай нээлттэй ярилцах дээр төвлөрч байгаа. Тэдний нууцлаг ертөнцөөр хамтдаа аялцгаая. Түүнд элдэв чимэг хэрэггүй Тэр бол Mr.D Enjoy!

  47. 56

    Харилцаа заавал гэрлэлтээр төгсөх ёстой юу? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Дуучин Б.Сарантуяа

    Түүнгүйгээр, түүний дуулсан дуугүйгээр шинэ жилийн баярыг төсөөлшгүй. Яг үүн шиг түүний дуугаар сэтгэл нь тэтгэгдэж, түүний мэдрэмжтэй хамт ганцаардлаас гэтлэгдэж явсан мянга мянган сонсогчдод энэ удаагийн дугаараа өргөн барья. Дуучин Б.Сарантуяа өнөөдөр Хүлээлгийн Өрөөнд саатаж байна. Enjoy!

  48. 55

    Сээтгэнэл ба Сээгстин | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Хийлч Ч.Дэлгэрцэцэг (Deegii)

    Манай сонсогчдын зүгээс бид хоёроос хамгийн олон удаа нэхсэн зочныг бид өнөөдрийн дугаартаа урьж оролцууллаа. Ямар ч дугаар руу ороод сэтгэгдэл уншсан дотор нь "Хийлч Дээгийг оруулъя аа" гэж шаардах шахам нэхдэг, та нарынхаа хүсэмжит бүсгүйтэй Хүлээлгийн Өрөөнд бид Сээтгэнэл ба Сээгстин гэсэн сэдвээр ярилцсан байгаа. Хөгжмийн аялгуу гэж боддог байсан бүсгүйг яг үнэндээ өөрөө хөглөгч байж хэмээн дүгнээд дууссан дугаар болсон. Enjoy!

  49. 54

    Хосууд бие биедээ орон зайг нь олгох чухал уу? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Tugs&Tsenguun

    Хосууд нэг нэгнээ цагдах, хувийн орон зайд нь халдах нь хэр зөв бэ? Ер нь хайртай л бол тэр хүнтэй бүх зүйлээ хуваалцаж, өөрийнхөө сонирхлыг хүртэл хойш нь тавих ёстой юу? Бас өөрт таалагдахгүй байгаа зүйлээ шууд боль гээд болиулах нь хэр оновчтой вэ? Энэ тухай бид хүмүүсийн нүдэнд амьдрал нь илхэн байдаг хос болох Төгс, Цэнгүүн хоёртойгоо ярилцсан байгаа. Шинэ дугаараа амтлан сонсоорой. Enjoy!

  50. 53

    Хоёр дахь амьдрал бүр жаргалтай юу? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Positive Mongolians Дөлгөөн

    Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд та бид нарын сайн мэддэгчлэн Positive Mongolians төслөөр овоглогдсон нэгэн гэр бүлийн тухай нээлттэй яриа өрнөсөн байгаа. Тэднийг сонсдог, үздэг, дэмждэг хүн бүр хоёр дахь амьдрал зохиосныг нь мэддэг, камерын наана өрнөж байгаа дүрээр нь төсөөлдөг, бас өөр өөрсдийн өнцгөөс шүүмжлэх нь ч бий. Гэхдээ яг үнэндээ хоёр дахь амьдрал ямар байдаг тухай Дөлгөөн маань бидний асуултад чин сэтгэлээсээ хариулж, ярилцсан энэ дугаарыг сонсоод таныг ямар реакц гаргахыг хүлээж үнэндээ мэдрэх гэж даваа гарагийг хоног тоолон хүлээлээ. Enjoy!

Type above to search every episode's transcript for a word or phrase. Matches are scoped to this podcast.

Searching…

No matches for "" in this podcast's transcripts.

Showing of matches

No topics indexed yet for this podcast.

Loading reviews...

ABOUT THIS SHOW

Бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай бүх насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой

HOSTED BY

Huleelgiin Uruu

CATEGORIES

URL copied to clipboard!