PODCAST · news
54 АЯГА КОФЕ
by 54 Cups of Coffee
Үзэл суртал, тархи угаалт, суртал ухуулгаас ангид сэтгэхийг хүссэн иргэнд зориулсан эдийн засаг, улстөр, нийгмийн чөлөөт подкаст. #54АягаКофе.
Episodes
-
#023. Жендер, улстөр, эмэгтэйчүүдийн оролцоо | Тусгай дугаар
54 аяга кофе чөлөөт подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. 23 дахь дугаар Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны өдөр сонсогчдодоо хүрч байна. Хостуудаар судлаач С.Болдсайхан, Д.Мягмарсүрэн, эдийн засагч Э.Долгион нар ажилласан бол зочноор “Ногоон нүдэн лам”...
-
#022. Нэг жилийн ойн тусгай дугаар
“54 аяга кофе” подкастын 1 жилийн ойд зориулсан тусгай дугаар та бүхэнд хүрч байна. Хөгжиж буй орнуудын хөгждөггүй гол шалтгаан – “brain drain” буюу мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнээ гадагш алдах үзэгдлийн талаар, мөн Чилийн тэгш бус байдал, залуучуудын улс төрийн оролцооны талаар бид тусгай...
-
#021. Уханийн тахал, Сонгуулийн тухай хууль & Тэтгэврийн зээл
“54 аяга кофе” подкаст 2020 оны эхний подкастаа та бүхэндээ хүргэж байна. Энэ дугаарт олон улсад тархаад байгаа Уханийн тахлаас гадна Сонгуулийн тухай хууль, мандат, мөн тэтгэврийн зээл тэглэсэн үйл явдлын эргэн тойрон дахь асуудлыг ярилцлаа. Мөн Хятадад мөрдөгддөг Social Credit System буюу...
-
#020. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд ба #54АягаКофе-гийн шилдгүүд
“54 аяга кофе” подкаст 20 дахь дугаараараа 2020 онтой золгож байна. Өнгөрсөн намрын улс төрийн гол сэдэв – Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар энэ дугаарт хөндлөө. Мөн ирэх жилийн улс төрийн календарьт улаанаар тэмдэглэгдэж буй #Сонгууль2020 болон Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн...
-
#019. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын онгоцонд "тарьсан" асуудал, түүний нөлөөний тухай
“54 аяга кофе” подкастын хостууд өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Монголын нийгэм, улс төрд өрнөсөн үйл явдлуудыг тоймлож байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын онгоцонд “тарьсан” асуудлын нийгэмд үзүүлж байгаа нөлөөний талаар энэ дугаарт ярилцлаа. Түүнчлэн сонгууль угтуулан идэвхжиж...
-
#018. Засаглалын хэлбэрүүд, FATF-ийн саарал жагсаалт, Шахмал түлшний тухай
“54 аяга кофе” подкастын энэ оны 18 дахь удаагийн дугаарт судлаач С.Болдсайхан Токиогоос, харин эдийн засагч Э.Долгион, судлаач Д.Мягмарсүрэн нар Улаанбаатар дахь студиэс оролцов. Засаглалын хэлбэрүүд, FATF-ийн саарал жагсаалт, мөн шахмал түлш зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. Монгол Улсад...
-
#017. Нийгмийн давхарга хооронд шилжих, хөрвөх чадвар буюу social mobility-ийн тухай
Нийгмийн давхарга хооронд дээш, доош шилжих, хөрвөх чадвар буюу "social mobility" сэдвийг “54 аяга кофе” подкастын шинэ дугаарт судлаачид сонгон ярилцлаа. Гарал үүслээс үл хамааран нийгмийн доод давхаргаас дээш шилжих хөдөлгөөн идэвхтэй өрнөдөг, өөрөөр хэлбэл иргэд, нийгмийн бүлгүүд нь хөрвөх...
-
#016. Baby Boomers vs. GenX vs. GenY vs. GenZ: Үеүдийн гол онцлогууд болон тэдгээрийн хоорондох ялгаа юу вэ?
Байнгын хостуудын нэг судлаач С.Болдсайхан Япон руу буцахаас урьтаж “54 аяга кофе” шинэ дугаараа та бүхэндээ хүргэж байна. Төрж өссөн он цагаас нь хамааран хүн төрөлхтнийг Baby Boomers, X, Y, Z гэхчлэн үеүдэд ангилдаг. Тэгвэл Generational Difference буюу эдгээр үеүдийн гол онцлогууд, тэдгээрийн...
-
#015. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үр дүн юу байв?
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлаад буцлаа. Түүний айлчлалын үр дүн, тэдгээрийн эргэн тойрон дахь сэдвээр “54 аяга кофе” подкастын хостууд – эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр, Д.Мягмарсүрэн нар шинэ дугаартаа ярилцаж байна. Дараагийн хэсэгт хостууд Монгол...
-
#014. Цөөхүүлээ атлаа намчирхдаг шалтгаан юу вэ?
“54 аяга кофе” – Улс төр, нийгэм, эдийн засгийн чөлөөт подкастын хостууд бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглалаа. Эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Энхтөр, С.Болдсайхан, Д.Мягмарсүрэн нар студид энэ оны 14 дэх аяга кофегоо уух зуураа улс төрийн намуудын тухай сэдвийг хөндөж байна. Хүн ам...
-
#013. Тост болон Тосон Бумбын шуугиан, Хонконгод үргэлжилж буй иргэний хөдөлгөөн
“54 аяга кофе” подкастын 13 дахь дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Хостууд энэ долоо хоногт дотоодод өрнөсөн хамгийн онцлох үйл явдлаар Тост, Тосон Бумбын шуугианыг нэрлэсэн бол олон улсын дуулиануудаас Хонконгод үргэлжилж буй иргэний хөдөлгөөнийг тодотгон ярилцаж байна. Эдгээрээс...
-
#012. Монголчууд эх орондоо амьдарч буй атлаа яагаад авлига өгөх ёстой гэж?
“54 аяга кофе” подкастын 12 дахь дугаар авлигын тухай сэдвээр сонсогч та бүхэнд хүрч байна. Өнгөрсөн хугацаанд зайнаас подкастаа хийж байсан эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Энхтөр, С.Болдсайхан нар энэ удаа усан Улаанбаатарт нэг студид хамт суугаад энэ тухай ярилцлаа. Авлига яагаад…
more -
#011. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн бүрэлдэхүүнээрээ ...
Амласнаараа “54 аяга кофе” подкаст маань үндсэн бүрэлдэхүүнээрээ шинэ дугаараа хүргэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой сэдвийг энэ удаа бид дахин хөндөж, эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр нар нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдсан саналууд,...
-
#010. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тойрсон асуудлаар “54 аяга кофе” подкастын шинэ дугаар үргэлжилж байна. Уламжлал ёсоор эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач Д.Мягмарсүрэн хостоор ажиллаж, хуульч Б.Ган-Очир зочноор оролцлоо. Үндсэн хуулийн сэдвээс гадна хуульч Б.Ган-Очир Хятадын зүүн эргээс…
more -
#009. Нийтлэлч Б.Цэнддоо: Өнөөгийн нийгмийн муу муухайг ч өнгөрсөн нийгмийн сайн сайхнаар солихгүй
“54 аяга кофе” чөлөөт подкаст шинэ дугаараа та бүхэнд хүргэж байна. Фельетон буюу нийгмийг “чимхсэн” шог найрууллаараа танигдсан нийтлэлч Б.Цэнддоо гуай шинэ дугаарт урилгаар оролцлоо. Эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач Д.Мягмарсүрэн нар түүнтэй улс төр, Монголын нийгэм, Монгол сэтгэхүй…
more -
#008. Монголын улс төрийн систем, намуудын рейтинг, улс төрийн нам болоод эдийн засагт итгэх итгэлийн тухай
Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаарх олон нийтийн санаа бодлыг танддаг “Сант Марал” сангийн судалгааны талаар “ 54 АЯГА КОФЕ ” подкастын энэ удаагийн дугаараар голчлон ярилцлаа. Монголын улс төрийн систем, намуудын рейтинг, улс төрийн нам болоод эдийн засагт итгэх иргэдийн…
more -
#007. Ардчилал болон Хуурамч мэдээ, түүнийг хэрхэн таних тухай
"54 аяга кофе” подкастын тусгай дугаар урьдынхаас илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр та бүхэнд хүрч байна. Подкастын байнгын хост эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр, Д.Мягмарсүрэн нараас гадна тусгай дугаарын зочдоор “Comedy Lab”-ийн залуус Д.Амартүвшин, Д.Ганга энэ дугаарт...
-
#006. Дубайн гэрээний тухай
УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн Монголд хаврын улс төр хүчээ авч байна. Зөвхөн улс төр төдийгүй нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц олон шийдвэр, үйл явдал эдгээр өдрүүдэд өрнөснөөс “54 аяга кофе” подкаст энэ удаа УИХ-аас томилсон Ажлын хэсэг Оюутолгойн ордын “Дубайн гэрээ”-г цуцлах...
-
#005. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон "Электорат" хөдөлгөөний талаар...
Энэ долоо хоногт Монголын улс төрд өрнөсөн онцлох үйл явдлууд болох Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, бие даагчдыг дэмжих “Электорат” хөдөлгөөний талаар “54 аяга кофе” подкастын шинэ дугаараар хөндлөө. Эдгээр үйл явдлыг шуугианаас нь салгаж, Монголд нөлөөлөх…
more -
#004. Популизмын тухайд...
Эртний Ромд сууриа тавьж, өдгөө Монголын улс төрд үүрлээд удсан популизмын талаар “54 аяга кофе” подкастын шинэ дугаараар ярилцлаа. Ард түмний нэрийг барих атлаа өөрийн ашиг сонирхлыг хөөцөлддөг, нийгмийг талцуулагч хэмээн олон улсад томьёологддог тэдгээр тархины террорист - популистуудыг хэрхэн...
-
#003. ЖДҮ-ийн тухайд...
Эдийн засаг, улс төр, нийгмийн чөлөөт подкаст “54 аяга кофе” нэвтрүүлгийн шинэ дугаараар Монголын нийгмийн анхаарлыг татаж буй #ЖДҮ болон бусад асуудлыг хөндлөө. Үзэл суртал, тархи угаалт, суртал ухуулга шингээгүй яриаг улс төр судлаач С.Энхтөр, Д.Мягмарсүрэн, С.Болдсайхан танд хүргэж байна.
-
#002. ШХАБ-д элсэх тухай...
"54 аяга кофе" подкастыг нийгмийн сүлжээгээр дагаарай: - http://Twitter.com/54CupsOfCoffee - http://Facebook.com/54CupsOfCoffee
-
#001. "54 аяга кофе" подкастыг танилцуулж байна
Үзэл суртал, тархи угаалт, суртал ухуулгаас ангид сэтгэхийг хүссэн иргэнд зориулсан эдийн засаг, улстөр, нийгмийн чөлөөт подкаст. "54 аяга кофе" нэвтрүүлгийн анхны дугаарыг "Bradford"-ийн их сургуулийг Аюулгүй байдлын бакалавр, Бээжингийн их сургуулийг Эдийн засгийн магистр, СЭЗИС-ийн докторант...
We're indexing this podcast's transcripts for the first time — this can take a minute or two. We'll show results as soon as they're ready.
No matches for "" in this podcast's transcripts.
No topics indexed yet for this podcast.
Loading reviews...
ABOUT THIS SHOW
Үзэл суртал, тархи угаалт, суртал ухуулгаас ангид сэтгэхийг хүссэн иргэнд зориулсан эдийн засаг, улстөр, нийгмийн чөлөөт подкаст. #54АягаКофе.
HOSTED BY
54 Cups of Coffee
CATEGORIES
Loading similar podcasts...