PODCAST · education
DEEP TALK with SANAA
by Ariunsanaa Tsogbadrakh
Гүн гүнзгий, утга учиртай зүйлс сонирхдог хүмүүст зориулсан яриануудыг Санаатай хамт сонсоё :)
Episodes
-
#57: USEGTOO уран бүтээлчийн нэгдэлтэй танилцацгаая: "Echoes of the City"
Энэ удаагийн дугаараар ҮсэгТоо залуу уран бүтээлчдийн нэгдлийн "Echoes of the City" буюу “Хотын чимээ” хамтарсан үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын өдрийн ярилцлагыг хүргэж байна. Хот маш олон дуу чимээ, асуудал, утга, дурсамж, цаг хугацааг агуулна. Өөр өөрсдийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг залуу...
-
#56: Уран бүтээлч Очир: "Teresa in the Moon" хамтлагийн дуунуудыг амьдаар нь сонсоход бэлэн үү?
Энэ удаагийн дугаарт маань "Teresa in the Moon" хамтлагын үүсгэн байгуулагч, гоцлох дуучин, уран бүтээлч, сэтгэл судлаач Очир оролцлоо. (Видео подкаст төдийлөн оруулдаггүй надад их догдлом байлаа.) Бидний яриа хамтлагийн нэрээс эхлээд уран бүтээл бүтэх үйл явц, шинэ тоглолт, "Apollo's Love Never...
-
#55: Харүки Мүриками "ӨДӨР БҮР НҮҮДЭГ БӨӨРӨН ЧУЛУУ" өгүүллэгийн хэсгээс
Нил паблишингаас эрхлэн гаргасан "Гоо үзэсгэлэн бол шарх" нэртэй дэлхийн хайрын өгүүллэгүүдийн түүвэрт багтсан зохиолч Харүки Мүрикамигийн "Өдөр бүр нүүдэг бөөрөн чулуу" өгүүллэгийн хэсгээс уншлаа. Уг өгүүллэгийг орчуулагч Тэгшзаяа орчуулсан билээ. Өгүүллэгийн тухай товчхон: Амьдрал турш…
more -
#54: Ганц соролтоос цааш: 2-р хэсэг. Амьдрах ухааны боловсрол чухал
"Хар тамхи" хэмээн бид бүгдийн хэлж дассан боловч цаадах шалтгаан, нөлөөллүүдийг далд байлгадаг табүү сэдвийг онцлон хүргэж буй билээ. Энэ удаагийн дугаараар "ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээ", "Өсвөр Үеийнхний Хөгжлийн төв ТББ"-ийн хөтөлбөрийн зохицуулагч Ихтамиртай ярилцлаа. Мансууруулах бодисын...
-
#52: Дуртай шүлгүүд: Яруу найрагч Б.Батрэгзэдмаа "Зөвхөн хайр" шүлгийн түүврийн хэсгээс
Дуртай шүлгүүд цувралаа бичээгүй уджээ. Энэ удаа хайртай яруу найрагч Б.Батрэгзэдмаа гуайн хайрын тухай шүлгүүдээс уншлаа. Хэзээ нэгэн цагт хайранд итгэж, хэзээ нэгэн цагт хайраа алдан харамсаж, хэзээ нэгэн цагаас хайранд итгэх итгэлээ ахин эрж буй бол энэ шүлгүүд зүрхэнд тань эм байх болтугай....
-
#51: Яруу найргийн тухай. Зочин яруу найрагч Санчир
Тойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүст зориулсан хурган эвентээр live podcast бичсэн билээ. Энэ дугаарын зочин бол яруу найрагч Санчир. Бид зуны нэгэн нарлаг өдөр хүүхдийн 100н гадаа диваан дээр суугаад яруу найраг, дурлал, хайр, бүтэлгүйтэл, сэтгэлийн тухай…
more -
#50: Цаашдаа хэрхэх вэ? Нийгэм судлаачийн нүдээр. Зочин Доржтүвдэн
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүст зориулсан хурган эвентээр live podcast бичиж үзлээ. Энэ дугаарын зочин бол "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн судлаач Г.Доржтүвдэн. Бид дэлгүүр дотор тойрч суугаад амьдарч буй нийгмийнхээ тухай, юу…
more -
#49: Номын тухай буу халъя: #3 Хүлээсээ тасалсан эмэгтэйн тухай “Цагаан хоолтон” (спойлер агуулав) [K4cDocEhdQ8]
Оны эхний дугаараар бид Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан 2024 оны Нобелийн шагналт зохиолч Хан Ганы “Цагаан хоолтон” хэмээх тун зэвүүн зохиолын талаар ярьлаа. Зарим хэсгүүдэд уншаагүй хүмүүст *спойлер агуулагдаж байгаа ч оюуны эрхийг хүндэтгэн номын зарим хэсгүүдээс сонгон ярилцсан…
more -
#48: Бидний нийгмийн тухай бодит үнэн: “Социологчийн нүдээр” социологич А.Хишигтөгс
Энэ удаагийн дугаартаа бид бүхний амьдарч буй нийгмийн үнэн учир, зангилаа, тогтолцооны тухай социологич А.Хишигтөгстэй ярилцлаа. Зочин, социологич А.Хишигтөгс маань МУИС-ийг социологи мэргэжлээр төгссөн ба оюутан байхдаа “Социо-аналитик” болон “Хүнийсэл” гэсэн хоёр ном бичсэн. Одоо социологийн...
-
#47: Номын тухай буу халъя: Агота кристоф “Өчигдөр”
Подкаст маань “Номын тухай буу халъя” цуврал дугаар сонсгож эхэллээ. Уншсан номуудынхаа талаар хамтдаа ярихаар орчуулагч Bolortuya Dorj эгч маань нэгдлээ. Шведийн Женев хотноо амьдран суугаа Болортуяа эгч бид хоёр zoom-ээр холбогдож Унгарын зохиолч Агота Кристофын “Өчигдөр” зохиолын талаар задлан...
-
#46: Хүний эрхийн төлөө тэмцэгч "Jack"
Сайн уу, сонсогчид оо~! Энэ удаагийн дугаартаа ЛГБТ хөдөлгөөний тэмцэгч Доржжанцан буюу Жактайгаа ярилцлаа. Бид хүний эрхийн талаар, тэр дундаа ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч байх, өөрийгөө хайрлах тухай, түүний хайрын түүх гэх мэт дотно яриаг өрнүүллээ. 03:00 Анх яагаад ЛГБТ төвд ажиллах...
-
#45: Ерөнхий редактор, зочин: М.Тэнгис "Цаг үеийн тухай бидний яриа""
Энэ удаагийн маань зочин бол https://eguur.mn/-ий ерөнхий редактор М.Тэнгис. Яриагаа түүний дуртай Prince "Purple Rain" дуугаар эхлүүллээ. Түүний уншиж, бичиж сурахаас эхлээд сэтгүүлзүйтэй холбогдсон түүх, үйл явдлын мэдээтэй ойртсон таван жил, өнгөрсөн ба ирээдүйгээ хэрхэн хардаг, уншиж, судлаж...
-
#44 Бороотой шүлгүүд
Бороотой эдгээр өдрүүдэд өөрийн дуртай яруу найрагчдын шүлгийг уншлаа. Яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн "Зүрхэн агч намур", Д.Нямдоржын "Хараацай", Э.Бүжинлхамын "Сүнс урлал", Ч.Бат-Уянгын "Анидча" шүлгийн түүврүүдээс шүлэг уншсан болно. Ц.Дэлгэрмаа "Зүрхэн агч намур" шүлгийн түүвэр 00:12 "Шаналал...
-
#43 SHORT EPISODE: "Магма", "Бүтээлч үйл: Оршихуйн ухаан", "Хүй", "Уд мод, нойрсож буй эмэгтэй""
Сайн байцгаана уу? Сонсогчидоо. Зуны дэлгэр сайхан өдрийн мэнд. Би уншиж буй ном, үзсэн киноныхоо сэтгэгдлийг та нартайгаа хуваалцахаар бэлдлээ. Санал болгож буй ном: "Магма" Тора Хьерлейвсдоттир "Бүтээлч үйл: Оршихуйн ухаан" Рик Рубин Үзсэн кино: "The Cord of life" "The Blind willow, Sleeping...
-
#42 SHORT EPISODE: "Women Talking", "Girl Picture", "Good luck to you Leo Grande" + феминизм болон патриархын тухай товчхон
"Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-г тохиолдуулан эмэгтэй найруулагчдын гурван кино үзсэн тухайгаа товчхон ярьлаа. Мөн өөрийнхөө хувьд феминизм, патриархын тухай хэрхэн ойлголттой болсон тухай, эдгээр кинонуудын онцлог, төрүүлсэн сэтгэгдэл юу байсан талаар хуваалцлаа. Бүхий л эмэгтэйчүүддээ олон...
-
#41 Миний дуртай шүлгүүд: Ц.Дэлгэрмаа, Б.Эрдэнэсолонго
00:00 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Туслаач" 01:10 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Төгсгөлөөс нь бичсэн шүлэг" 02:55 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Амьдрана гэдэг" 03:30 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Санаж байна гэж хэлэхгүй" 04:40 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Чи яг зун шиг"
-
#40: Иогийн багш: Б. Тэлмүүн "Дотогш өнгийх нь"
Энэ удаагийн зочин бол иогийн маань багш "Tetula Art Flow" иога студиогийн үүсгэн байгуулагч Б.Тэлмүүн. Бидэн хоёр иогагаа тараад сайхан цай уунгаа иога хийх мөн чанар, утга учир, нүдэн үл харагдах энерги, мэдрэмж, хүмүүсийн шүтэн барилдлага, чакра, харилцаа, сэтгэл гутрал, дотоод мэдрэмжүүдий...
-
#39: Чөлөөт уран бүтээлч: Хонгорцог "Хайрцаггүй"
Энэ удаагийн зочин маань зураач, модел, жүжигчин~ товчхондоо чөлөөт уран бүтээлч Хонгорцог маань амттай яриа өрнүүлсэн байгаа. Багаасаа зурдаг байсан тухай, Анима сургууль, моделиор ажиллах санал, "Ганцхан шалтгаан" киноны зураг авалт, ертөнцийг харах өнцөг гэх мэтт олон зүйлсийг ярилцаа. Ингээд...
-
#38: Гэрэл зурагчин: Tulgaa Skizz "Тайван"
Зээ, энэ удаагийн дугаарын маань зочин бол Улаанбаатар хотын эгэл гудамж, үзэсгэлэнтэй мөчүүдийг буулгадаг гэрэл зурагчин Tulgaa Skizz. Бид барилгачдын талбайн дэргэдэх нэгэн нууц цэцэрлэгт суунгаа Тулгаагийн гэрэл зурагт дурласан цагаас эхлээд оршихуйн хямрал, хайр дурлал, найз нөхөрлөл, ном,...
-
#37: "Жагсаал дээр" -2022.04.08-09
Сайн уу сонсогчидоо~! Энэ удаагийнхаа дугаараар микрофоноо аваад 4 сарын 8-ны иргэдийн засаг төрдөө хандсан Чингисийн талбайн жагсаалд очсоноо хуваалцаж байна. Танил найз нөхдөөс эхлэн, танихгүй залуучуудын төлөөллөөс яриа авлаа. Тэд энэхүү жагсаалыг юу гэж харж, ойлгож, юу хүлээж байгааг...
-
#36: Гэвч тэр шархалсан зүрхтэй II
"Өөрийгөө л мэдээд авчих, Тэгж гэмээнэ, Өөрийгөө мэддэггүй хүмүүсээр Өвтгүүлдэггүй болно" -Ц.Дэлгэрмаа Ийм л мөртүүд шиг өдрүүдийнхээ тухай, өнгөрсөн жилийн тэр нэг орой тагтан дээрээ хэн нэгэнд зориулж ярьж байсан "Шархалсан сэтгэл"-ийнхээ тухай үргэлжлүүлэн энэ дугаарыг бэлдлээ. Өрөөлтэй хамт...
-
#35 Сэтгэл хэмээх эрхтэн - "Би транс эрэгтэй, би гей" - I хэсэг
Бидний эргэн тойронд маш олон хүмүүс бий. Гаднах төрхөөрөө онцгой содон, эгэл жирийн, янз бүр. Тэдний дотоод оршихуйг илүү сайн чагнаад үзвэл яг л ижилхэн "сэтгэл" хэмээх эрхтэн цохилж буй. "Сэтгэл хэмээх эрхтэн" цуврал дугаар маань энэ удаа ЛГБТИК+ олон нийтийн төлөөлөл болох зочин Г.Энхжин,...
-
#34 СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН (III хэсэг)
Ингээд "СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН" цуврал дугаарын маань сүүлийн хэсэг бэлэн боллоо~! Яг одоо олон асуудлуудын дунд өөрийгөө сул дорой нэгэн мэт өөрийгөө мэдэрч буй бол WE FEEL YOU! Cэтгэл гутрал хэмээх нөхцөл байдлын тухай илүү том зургаар харах гэж хичээсэн бидний ээлжит яриаг хүлээн аван сонсоно уу....
-
#33 СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН (II хэсэг)
1:40 Хүмүүс "сэтгэл гутралтай" гэж шошго зүүж магадгүй талаар юу бодоцгоож байна? 5:55 Ижил "сэтгэл гутралтай" найзуудтай байх талаар? 10:18 Дотны хүн тань "хортой дэмжлэг" үзүүлээд байвал? 11:21 Сэтгэлээр өөдрөг болсон ч буцаад "унаж" болдог 14:50 Ирээдүйн төлөвлөгөө юу байна? 18:15 Шарх минь...
-
#32 СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН (I хэсэг)
Сайн уу? Сонсогчид минь. Өнгөрсөн долоо хоногийн нэгэн цастай өдөр “Тагтаа паблишинг”-ийн хамтран үүсгэн байгуулагч, орчуулагч Ж.Тэгшзаяа, "Ulbar Publishing"-г хамтран үүсгэн байгуулагч Ч.Бат-Уянга бидэн гурав өөрсдийн "Сэтгэл гутралын түүх"-ээ хуваалцсан юм. Сэтгэлзүйн подкастууд шинжлэх ухаан,...
-
#31 SELF CARE: СЭТГЭЛЭЭ ОЙЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ
Энэ удаагийн дугаарт өөрийнхөө сэтгэлзүйн байдалд анхаарч эхэлсэн шалтгаан болон хүүхэд насны трамуа, өөртөө үл итгэх байдал, айдас эргэлзээ, бэлгийн дарамтаас болж ажлаасаа гарч байснаа, хүчирхийлэл яагаад бий болдог, яаж үүний эсрэг байр суурьтай байж, өөрийгөө ч хүчирхийлэгч болгочихолгүй…
more -
#30 Book Scene: "Монтений намтар" номын хэсгээс
Сайн уу? манайхаан. Подкастынхаа нэрийг сольсоон. Та нар минь сайн уу? Карантинд байгаа хугацаандаа Сара Бэйквэлл гэдэг хүний бичсэн "Хэрхэн амьдрах вэ? Нэг асуулт хорин хариулт" буюу "Монтений намтар"-тай ноцолдож байнаа~! Ингээд номын нэг хэсэг болох: "Хайр хагацлыг даван туулах" буюу алдарт...
-
#29 Зочин СЭТГЭЦИЙН ЭМЧ Т.Мандхай "Өөрийгөө ойлгоё"
Энэ удаагийн дугаарт сэтгэцийн эмч Т.Мандхай эгч бидэн хоёр амьдрал дээр ойр, тэр тусмаа тулгамдсаар байдаг олон сонин мэдрэмжүүдийн талаар ярилцлаа. Сэтгэлзүйч, сэтгэцийн эмч хоёрын ялгаа, мэргэжлийн тусламж яагаад хэрэгтэй, ямар үед хандах вэ? Хүний мэдрэмж, сэтгэл, сэтгэлзүйн гэмтэл, эмгэг,...
-
#28 Зочин ЗОХИОЛЧ А.Маралтай хамт "Дурсамжийн кафе"-д
Энэ удаагийн дугаарт утга зохиолын ертөнцөд туршлага хуримтлуулж буй "Зүүдний даяанч" номын зохиолч А.Маралтай ярилцлаа. 03:47 Маралын тухай товчхон 04:24 Түүний зохиолуудын мэдрэмж 06:27 Жүжгийн зохиолоо тайзан дээр амьлууллаа 09:30 Зохиолоо богино хэмжээний кино болгосон нь 11:50 "Дурсамж...
-
#27 SELF CARE: "Гэвч тэр шархалсан зүрхтэй"
Энэ бол шинэ улирлын шинэ дугаар. Гэхдээ илүү илэн далангүй байхыг хичээлээ. Эхний дугаартаа би өөрөө ганцаараа шөнийн 12 цагт гэрийнхээ болкон дээр тайван амгалан байдалтай "шархалсан" мэдрэмжийнхээ талаар ухаж бодсоноо та нартайгаа хуваалцаж байна. Магадгүй одоо хаа нэгтээ энэ мэдрэмжээ яахаа...
-
#26 SELF CARE: "Хүн бүхэнд таалагдах албагүй" with NQ podcast
Зуны сүүлийн сарын сүүлийн энэ өдөр "Love with NQ" подкастын хөтлөгч, старт апын салбарт эчнээ хүмүүсийн таних Энкүтэй ярилцсан дугаарыг хүргэж байна~! Хонг Конг~Улаанбаатар хотоос холбогдон өөрсдөд маань тохиолдсон, тохиолдож буй зүйлс, хүмүүс хоорондын харилцааны талаар ярилцсан яриа маань…
more -
#25 Зочин МОНГОЛ ЗУРГИЙН ЗУРААЧ Д.Эрдэнэчулуу
*Манай энэ удаагийн зочин: Бага наснаасаа Гэсэр, Жангарын тууль уншиж өссөн уншигч, Монгол зурагтай амьдралаа холбосон зураач, уран бүтээлч Erdenechuluu Darinchuluu юм. Монгол зураг, өв соёл, туулийн агуу баялаг агуулга, түүний зүрхний бүтээл болох Гэсэр туулийг монгол зургийн аргаар хэрхэн…
more -
#24 Зочин СОЁЛЫН ДАРХЛАА СУДЛААЧ Б.Мөнхбадрал
Сайн уу? манайхаан. Дугаар хийлгүй их удлаа. Энэ удаагийн дугаарт хамтран хэрэгжүүлж буй "Монгол Тууль" төслийн хүрээнд хийгдэж байгаа подкастаа та бүхэндээ хүргэж байна. Ковид халдварын хамгийн эхний тээгч Улаанбаатарт амьдардаг нэгэн"Франц" байсан. Тухайн хүний мэдээлэл ердөө л Франц хүн. Бид ч...
-
#23 Дуртай шүлгүүд №02 (Б.Баясгалан, Л.Өлзийтөгс)
Б.Баясгалан "Эдгэрэл" шүлгийн түүвэр (2018): /1/ Жаргаж явахдаа ... /2/ Одоо бодохоор ... Л.Өлзийтөгс "Тэнгэрт ургадаг модод" шүлгийн түүвэр (2015): /3/ Хайрласан минь худал санагдавч ... /4/ Урьдын дотно дүр хүйтэн санагдах болж ... /5/ Өдрийн турш өөрийгөө түгжин ... /6/ "Зарлал" /7/ Би бороонд...
-
#22 Хэрхэн ПОДКАСТ хийх вэ?
Энэ удаагийн дугаараар өөрийн подкаст хийж байсан туршлагаасаа хуваалцахаар бэлдлээ. Санаа, онцлог, хугацаа, ямар технологи ашиглаж хийдэг болон юун дээр алдаж, онов гэдгээ товч бөгөөд дэлгэрэнгүй хуваалцаж байна. Таны бүтээлч сэтгэлгээнд тус дэм болно гэж найдаж байна :)
-
#21 "ГАЙХАМШИГТ 50: УРАМ ЗОРИГИЙН ТҮҮХ" зочин Ч.Бат-Уянга
Шинэ оны хамгийн эхний дугаарт маань "Улбар" паблишинг үүсгэн байгуулагч, "Гайхамшигт 50: Урам зоригийн түүх" номын зохиолч Ч. Бат-Уянга оролцоо. Энэхүү номонд тэртээ 13-р зуунаас эхлэн өнөө бидэнтэй нэгэн цаг үед хөл нийлүүлэн алхаж буй, өөр өөрийн түүх, өөр өөрийн хүсэл зоригоор бэрхшээл бүрээ...
-
#20 Миний зохиосон шүлгүүд
Өөрийн зохиосон 4 шүлэгээ сонсохоор уншлаа. 1. Тэр 2. Хэрвээ би чамайг, чи намайг олбол 3. Зовлон 4. Эргэж битгий хараарай
-
#19 "СОЁН ГЭГЭЭРЭЛ"-н тухайд зочин улс төр судлаач Б. ДӨЛГӨӨН
Энэ удаагийн дугаарын зочин маань Францын "Sciences Po" буюу "The Institute of Political Studies"-н улс төрийн философийн магистр, улс төр судлаач Болдбаатарын Дөлгөөн юм. Монголын томоохон нийгэм, философийн сэтгүүлд ерөнхий эрхлэгчээр ажиллаж, Сэргэн мандалтын болон Соён гэгээрлийн үеийн...
-
#18 "Хөг эгшгийн Доминикус" хөрөг дугаар - 01"
Төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн 100н жилийн ойд зориулан "Мөрдорж сан"-тай хамтран, утга зохиол судлаач, сэтгүүлч У. Бямбанямтай бэлтгэсэн дугаар маань Санаагийн подкастын хувьд анхны "хөрөг" дугаар болж байгааг дуулгахад таатай байна. Түүний 100н жилийн ойд...
-
#17 Зочин ОРЧУУЛАГЧ: Д. БОЛОРТУЯА
Энэ удаагийн дугаарт Швейцарь улсад амьдран суугаа, орчуулагч Доржийн Болортуяа эгчтэй ярилцлаа. Цагаач зохиолчдын дунд нэр хүндтэй Унгар, Швейцарь зохиолч "АГОТА КРИСТОФ"-ийн "ТОМ ДЭВТЭР", "НОТОЛГОО", "ГУРАВ ДАХЬ ХУДАЛ" зохиолуудыг Монгол хэлнээ орчуулснаар нь Д.Болортуяа эгчийг ихэнхи уншигчид...
-
#16 Өгүүллэг: Херманн Хессе "ЯРУУ НАЙРАГЧ"
Яруу найрагч болох халуун хүсэлтэй залуу хархүү Хань-фу дэнлүүгийн баярын үеэр Утга төгс үгийн уран дархан хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн өвгөнтэй учирсан нь түүний амьдралыг өөрчилжээ. Энэ өгүүллэг "Шавь бэлэн болмогц багш гарч ирдэг" гэх үгийг санагдуулна. Зэн маягийн энэхүү өгүүллэг яруу...
-
#15 Зочин зохиолч: Б. ШҮҮДЭРЦЭЦЭГ "ХАГАЦАШГҮЙ" романы тухай
"Домогт Ану хатан", "Үүлэн хээтэй орчлон", "Хүйлэн огторгуйн заадас" гэх бүтээлүүдийн зохиолч Б. Шүүдэрцэцэг эгч маань өөрийн бичсэн роман болох "Хагацашгүй" бүтээлийнхээ талаар болон Улс төрийн Их Хэлмэгдүүлэлт, эмэгтэй хүний сонголт хийх эрх чөлөө, үзэл бодол, Монголын түүхийн талаар мөн...
-
#14 Виктор Франкл "ХҮМҮҮНИЙ УТГА УЧРЫН ЭРЭЛД" + зочин, сэтгэл судлаач Д.Лхамсүрэн
Венийн сэтгэл судлаач Виктор Франкл (1905-1977) нь Логотерапист, орчин цагийн сэтгэл засалд Экзистенциализмыг нэвтрүүлсэн суут сэтгэгч юм. Түүний "Man's search for meaning" буюу "ХҮМҮҮНИЙ УТГА УЧРЫН ЭРЭЛД" хэмээн орчуулагдсан хураангуй номын талаар, сэтгэл судлаач Д.Лхамсүрэнтэй хамтдаа ярилцлаа....
-
#13 Нитобэ Иназо- "БУШИДО Япон үндэстэний ёс зүйн цогц" номын хэсгээс
Японы эрдэмтэн Нитобэ Иназо нь өөрийн орны самурайн ёс зүй өдгөө хүртэл тусгалаа олон явсаар буйг Европын орноо онол маягаар таниулсан хүн. Уг ном Япон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар гуайн орчуулгаар 2007 онд Улаанбаатарт хэвлэгдэж байжээ. Энэхүү номын 11р бүлэг "ӨӨРИЙГӨӨ ЭЗЭМДЭХ УРЛАГ"-н…
more -
#12 Миний дуртай шүлгүүд №1
Яруу найрагч Г.Лхагвадулам, Л.Өлзийтөгс, Б.Одгэрэл, Д.Нямдорж-ийн шүлгүүд.
-
#11 Эрих Фромм "Даган зохицох үзэгдэл"-ийн тухайд
Хүнлэг энэрэнгүй /humanistic/ Философич, Сэтгэл судлаач Эрих Фромм /1900–1980/-н "Fear of Freedom" буюу "Эрх чөлөөнөөс дайжихуй" номын хэсэг болох ДАГАН ЗОХИЦОХ ҮЗЭГДЭЛ-ийн хэсгийг уншлаа. Фроммын өөрийн ажигласан хэд хэдэн кэйсийг дурдсан нь түүний судалгааг илүү ойлгоход туслана гэж найдаж…
more -
#10 Өгүүллэг: Кэтрин Мэнсфилд "КАНАР БЯЛЗУУХАЙ"
Өгүүллэгийн товч: Ганцаар амьдрах бүсгүйн нас барсан Канар бялзуухайнхаа тухай хүүрнэх хүүрнэл төдий мэт боловч цаагуураа хүний харийсал, ганцаардал хийгээд байгал, амьтан гэдэг хүнээс илүү хань нөхөр болж болох тухай өгүүлдэг. Орчуулсан: Г.Сугиррагчаа Уншсан: Ц.Ариунсанаа
-
#9 Алфред Адлер "ДОТНО ХАРИЛЦАА"-ны тухайд.
Венийн сэтгэл судлаач Алфред Адлер нь бид бүхний сайн мэдэх Зигмунд Фройд, Карл Юнг нартай нэгэн үед мөр зэрэгцэн бүтээлээ туурьвиж байсан бөгөөд өдгөө БОДГАЛЬ СЭТГЭЛ СУДЛАЛ-ын эцэг гэдгээрээ сэтгэл судлалын түүхэнд тэмдэглэгдсэн хүн юм. Түүний "Амьдралын тухай шинжлэх ухаан" номын 11р бүлэг…
more -
#8 Эрих Фроммын "ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС ДАЙЖИХУЙ" номын хэсгээс.
Хүнлэг энэрэнгүй /humanistic/ Философич, Сэтгэл судлаач Эрих Фромм /1900–1980/н тухай, түүний "FEAR OF FREEDOM" буюу "ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС ДАЙЖИХУЙ" хэмээн орчуулагдсан номын тухай, мөн 4р бүлэг болох ОРЧИН ҮЕИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛД ХОЛБОГДОХ ХОЁР ХҮЧИН ЗҮЙЛ бүлэгийн хэсгээс уншлаа. Энэ дугаараас та...
-
#7 ХҮН САНДАЛ өгүүллэгийн хамт ЭДОГАВА РАМПОГИЙН тухай
Магадгүй та триллер, детектив төрлийн уран зохиолд дуртай бол Японы зохиолч Эдогава Рампог андахгүй мэдэх буй заа. 1. Цаг хугацаа хэлнэ -номонд Эдогава Рампогийн талаархи утга зохиол судлаач Бямбанямын тэмдэглэлийн хэсгээс, мөн 2. ХҮН САНДАЛ өгүүллэгийг сонсохоор та бүхэндээ хүргэлээ. Түүний...
We're indexing this podcast's transcripts for the first time — this can take a minute or two. We'll show results as soon as they're ready.
No matches for "" in this podcast's transcripts.
TOPICS IN THIS SHOW
Loading reviews...
Loading similar podcasts...