Skip to content
Sexy Science Project podcast artwork

PODCAST · health

Sexy Science Project

by Amaraa

Энэ подкаст маань анагаах ухааны салбарт гарч буй ололт амжилтаас олон улсын нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүдээс сонгож Монгол хэлээр хүргэдэг.

Publisher-supplied feed metadata · PodParley refreshed Mar 29, 2026 · Source feed

Episodes

  1. Sexy science project- Recap

    Medical Research Mongol Podcast маань зөвхөн анагаах ухаан биш шинжлэх ухааны бүхий л салбарыг хамран тэлж байгаа бөгөөд баталгаа нотолгоотой мэдээллийг дур булаам, хөнгөн, зугаатай байдлаар хүргэсээр байх болно. Яагаад энэ контентийг хийх болсон талаараа энэ дугаарт ярьлаа. #sexyscienceproject

  2. Sexy Science project- Is it possible to make science sexier?

    International scientists gathered together for our next episode of "Sexy Science Project." In addition to the esteemed presence of three scientists in different disciplines and a stand-up comedian from the US, we were able to represent five other countries, making the episode genuinely diverse.…

    more
  3. Sexy Science Project- Billion trees and green development

    Nature, Science гээд дэлхийн оройд байдаг шинжлэх ухааны сэтгүүлүүдэд оролцсон өгүүлэл нь хэвлэгдэн гардаг Н.Баатарбилэг доктор манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж "Тэрбум мод ба ногоон хөгжил" сэдвээр ярилцлаа. Энэ дугаарт улс төр судлаач Д.Бадамдаш, @ganga_comedian, талент @_marxphileos нар оролцож…

    more
  4. Sexy science project- Air pollution and technology

    "Агаарын бохирдол ба технологи" сэдвээр техникийн ухааны доктор А.Амарбаяр, хонины ноосон агаар цэвэршүүлэгч хийдэг @airee.mn хамтран үүсгэн байгуулагч М.Оюунгэрэл @uranbuteel, опинион лидер комедиан @amaraaliberty, талент @_marxphileos нар оролцож, өөрсөддөө үнэнч байж, үнэгүй хямд, чанаргүйг…

    more
  5. Sexy science project-Digital transformation

    "Digital transformation in our lives" features co-founder and COO of erxes Mongolia Naran Batjargal Nayantai, co-founder, social entrepreneur Mend-Orshikh /MJ/, Ganga comedian, and young artist @_marxphileos. We shed some light on how e-transformation would take Mongolia to the next level, its...

  6. Nudge 48. Dreams start with small steps

    Б. Батцэцэг Канадын МкМастерийн их сургуульд докторын дараах судлаачаар ажиллахаас гадна тус сургуульд хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй өвчний талаар лекц уншин, багшилж байна.

  7. 65. Attractive therapeutic strategies for lipogenesis

    Өөхний нийлэгжилт ихэссэний улмаас таргалалт, хавдар, элэгний хатуурал, сахарын өвчин идэвхижих зэрэг олон өвчний суурь болдог. Түүнээс гадна вирус хүний биед олширч хөгжихөд өөхний эсийн нийлэгжилт чухал нөлөөтэй. Дэлгэрэнгүйг: Batchuluun, B., Pinkosky, S. L., & Steinberg, G. R. (2022)....

  8. Nudge 47. Christmas special: Fun facts about becoming a doctor

    Мэргэжлээ ахиулан сурахын тулд гэрлэлтээ батлуулж, 500 мянгыг аваад, сургалтын төлбөртөө өгч байсан түүх хөгтэй ч сурах хүсэл эрмэлзэл тийм л бадрангуй. Он солигдох мөчид яаралтай хагалгаанд дуудагдаж дандаа ажилдаа явдаг ээжийгээ “Манай ээжийг эмч биш зүгээр л ээж болгож өгөөч” гэж өвлийн өвөөд...

  9. Nudge 46. The benefits of playing basketball

    Б. Товуусүрэн Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Бодлого төлөвлөлтийн албаны статистикчаар ажиллахын зэрэгцээ сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэргийн тамирчин.

  10. 64. Diagnosing neonatal diabetes mellitus

    Нярайн чихрийн шижин нь амьдралын эхний 6 сард тохиолддог чихрийн шижингийн ховор хэлбэр бөгөөд ойролцоогоор 90-160 мянган амьд төрөлт тутамд нэг тохиолддог. Энэ төрлийн чихрийн шижинг нэг ба хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижингээс ялган оношлохгүй бол тавилан муутай гэж үздэг. Дэлгэрэнгүйг: Fu,...

  11. Nudge 45. Ethical collapse

    Ёс зүйн уналт хэмээх нэвтрүүлэгт мэргэжлийн ёс зүйн талаар ярилцлаа. Gooodfoundation-ий үүсгэн байгуулагч Энхмөрөн, гэр бүл судлаач Амаржил, зохиолч Даваацэнд нартай цуг тус тусын мэргэжлийн ёс зүйн талаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Баярлалаа.

  12. 62. Can vaccines suppress COVID multivariants?

    Дельта вирусийн давалгааны цаана өөр ямар ямар хувилбарууд нуугдаж байгаа бол? ДЭМБ аль хэдийнээ хэд хэдэн өөр хувилбаруудыг ажиглалтандаа аваад байна. Эх сурвалж: Lopez Bernal, J., Andrews, N., Gower, C., Gallagher, E., Simmons, R., Thelwall, S., ... & Ramsay, M. (2021). Effectiveness of…

    more
  13. Nudge 44. Being approachable is the key to build an effective research team

    Доктор Марк Валкэр Канадын Оттавагийн Их Сургуулийн хүндэт профессор, эмэгтэйчүүдийн эмч, клиникийн эпидемиологич. Тэрбээр жирэмслэлт ба төрөлтийн үеийн хяналтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, уг салбар дахь эрүүл мэндийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сайжруулах арга замыг судалдаг…

    more
  14. Nudge 43. Realizing the neglected potential of a child

    Хүүхдийн эрүүл мэнд ба хөгжлийн талаар өнөөг хүртэл танилцуулж ирсэн өгүүллүүдийг нэгтгэж, Монгол хүүхдэд анхаарах чухал зүйлсийн талаар уншсан лекцээ толилуулж байна.

  15. 61. Re-opening of schools after lockdown has no immediate impact on the respiratory infections

    Коронавирусийн халдварын тархалтын улмаас сургууль хаасны дараа дахин нээхэд халдвар хэр зэрэг ихсэх вэ? Дэлгэрэнгүйг: Haapanen, M., Renko, M., Artama, M., & Kuitunen, I. (2021). The impact of the lockdown and the re-opening of schools and day cares on the epidemiology of SARS-CoV-2 and other...

  16. 60. A mechanism of air pollution and COVID-19 aggravated transmission

    Агаарын бохирдол коронавирусын халдварын тархалтыг хэрхэн нэмэгдүүлдэг вэ? Дэлгэрэнгүйг: Tung, N. T., Cheng, P. C., Chi, K. H., Hsiao, T. C., Jones, T., BéruBé, K., ... & Chuang, H. C. (2021). Particulate matter and SARS-CoV-2: a possible model of COVID-19 transmission. Science of The Total...

  17. Nudge 42. Part time jobs sharpen your transferable skills

    Г. Солонго Японы Токио хотноо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сошиал бизнес эрхэлдэг Litalico компанид ажилладаг. Токио хотын Азийн Их Сургуулийг олон улсын хууль эрх зүйчээр төгссөн. Түүний оюутан насны цагийн ажлууд, одоогийн ажлын онцлогийн талаар ярилцна.

  18. 59. Risks of poor oral hygiene among Mongolian teenagers

    Хөдөө хотын 59 сургуулийн 5000 гаруй хүүхдийн дунд хийсэн шүдний ариун цэврийн эрсдэлт хүчин зүйлсийн тухай судалгааг ярилцна. Дэлгэрэнгүй: Badarch, J., Batbaatar, S., & Paulik, E. (2021). Prevalence and Correlates of Poor Oral Hygiene among School-Going Students in Mongolia. Dentistry Journal,...

  19. Nudge 41. Leveraging networking to get shit done

    Ц. Азжаргал Нью Иорк хотноо олон улсын IBM компанийн шинжээчээр ажилладаг. Breathe Mongolia ТББ-н үүсгэн байгуулагч, Лантуун Дохио-ны АНУ дахь салбарын гишүүн.

  20. 58. COVID-19 related essential regulatory changes in healthcare system

    АНУ-н Нью Иорк хотын захиргаа цар тахалтай тэмцэх арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн тогтолцооны үндсэн 3 зохицуулалтын өөрчлөлтийг хийсэн байна. Үүнийг Монгол дахь зохицуулалттай харьцуулж үзлээ. Дэлгэрэнгүй: BaidalJennifer, W. (2020). Covid-19 and Health Care Systems’ Need to Anticipate and...

  21. 57. The asthma in Mongolian children is attributable to parent's smoking and air pollution

    Агаарын бохирдол ба тамхинд агуулагдаж буй хорт бодисууд хүүхдийн багтраа өвчнийг ихэсгэж байна. Дэлгэрэнгүй: Yoshihara, S., Munkhbayarlakh, S., Makino, S., Ito, C., Logii, N., Dashdemberel, S., ... & Arisaka, O. (2016). Prevalence of childhood asthma in Ulaanbaatar, Mongolia in 2009. Allergology...

  22. Nudge 38. Language is important but not everything, get hold of the concept

    Доктор Нобүаки Иноүэ Япон улсын ЖАЙКА-ийн “Анхан болон хоёрдугаар шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн удирдагч ба Монголд 2017 оноос хойш ажиллаж байна. Япондоо Хүүхдийн яаралтай тусламжийн салбарыг анх хөгжүүлсэн ба энэ салбартаа алдартай нэгэн.

  23. Nudge 37. Cambridge dissertation: Air pollution leads to lower school performance

    Д. Эрдэм Английн Кэмбрижийн Их Сургуулийг энэ жил амжилттай төгсч, цааш АНУ-н Иелийн Их Сургуульд олон улсын хөгжлийн эдийн засгаар мастерийн зэргээ хамгаалахаар болсон байна. Түүний хийсэн агаарын бохирдол сурагчдын шалгалтын дүнд хэрхэн нөлөөлдөг судалгаа нь онцлох диссертацийн ажлаар шалгарсан...

  24. 56. Effective early policies on corona pandemic in Mongolia

    Уг цар тахлаар өвчлөх эрсдэлтэй бүлэгт өндөр настан, зүрх судасны өвчтэй хүмүүс, тарган хүмүүс орж байгаа ба Монголд зүрх судасны өвчтэй хүмүүс нийт нас баралтын 30%-г эзэлдэг, 2 хүн тутмын нэг нь таргалалт ба илүүдэл жинтэй байгаа нь аюул ойр байгааг сануулсаар байна. Дэлгэрэнгүй: Erkhembayar…

    more
  25. Nudge 36. Why you should see yourself as a leader

    О. Энхмөрөн Тайваний Чангоны Их Сургуульд карисматик манлайллын сэдвээр магистрын зэргээ авсан бөгөөд Чангоны мемориал эмнэлэгт эрүүл мэндийн боловсролын чиглэлээр чанарын судалгаа хийж байгаад одоо Хонг Конгд докторын зэргээ хамгаалахаар зорьж байна.

  26. 55. Myth behind the COVID-19 superspreading events

    Монголын анхны тохиолдол Франц иргэний ойрын хавьталд орсон нэг ч хүнээс корона вирус илрээгүй нь ийм учиртай. Дэлгэрэнгүй: Endo, A., Abbott, S., Kucharski, A. J., & Funk, S. (2020). Estimating the overdispersion in COVID-19 transmission using outbreak sizes outside China. Wellcome Open Research,...

  27. Nudge 35. Communication is the power of everything

    Ider Batbayar has worked as a Research Analyst for UNDP headquarter in NY. He obtained his master degree of sustainable international development focusing on environmental studies at the Heller school for social policy and management of Brandeis University.

  28. 54. microRNA therapy for endometriosis

    Микро РНХ-г ашиглан эндометриозийн үед хэрэглэдэг гаж нөлөө ихтэй даавар эмчилгээг хэрхэн өөрчилж болох вэ гэдгийг тайлбарлана. Дэлгэрэнгүй: Sahin, C., Mamillapalli, R., Yi, K. W., & Taylor, H. S. (2018). micro RNA Let‐7b: A Novel treatment for endometriosis. Journal of cellular and molecular...

  29. Nudge34. Running for self-transcendence

    Б. Буджаргал Нью Иорк хотноо болон бусад хотуудад зохиогдсон 6 ба 10 өдрийн урт хугацааны гүйлтийн удаа дараагийн аварга. Түүний өөрийгөө хэрхэн ялж, хэрхэн аварга болсон, сонирхолтой хоолны дэглэм, гүйлтийн ач холбогдлын талаар тал бүрээс нь ярилцна.

  30. 53. How to exit corona lockdown

    COVID-19 халдварын хорио цээрийг яаж, хэзээ сулруулах ёстой вэ? Зөвхөн хүн амд суурилсан тест явуулж, бүгд сөрөг гарсан тохиолдолд сулруулах боломжтой. Дэлгэрэнгүй: The Lancet. Universal weekly testing as the UK COVID-19 lockdown exit strategy*Julian Peto, *Nisreen A Alwan, Keith M Godfrey,...

  31. 52. Busting some myths surrounding coronavirus

    Монгол хүйтэн болохоор корона вирус сайн тархаж чадахгүй гэх зэрэг явган яриа эрчээ авч байгаа энэ үед үнэн зөв хариултыг ДЭМБ-с гаргасан мэдээлэлд үндэслэн өгнө. Дэлгэрэнгүйг: https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/advice-for-public/myth-busters

  32. Nudge 33. Benefiting from the fame of Mongolia

    Г. Ариунгэрэл эх орондоо ерөнхий мэргэжлийн эмчээр төгсөж, өрхийн эмч хийж байгаад ЯПон явж Цүкүбагийн Их Сургуульд хавдрын үеийн туяа эмчилгээгээр нарийсч магистр докторын зэргээ хамгаалсан. Төгссөнийхөө дараа ч дэд профессороор тэнхимдээ үлдэн олон арван Япон эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлдсэн....

  33. 51. Care for children with autism spectrum disorder

    Хүүхдийн эмч ба өрхийн эмч нар аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийг хянах, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй ба үүнд нэгдсэн нэг стандарт шаардлагатай. Аутизмын хүрээний эмгэгийн менежметэд хувь хүний онцлогт тохирсон анагаахын болон сэтгэцийн хавсарсан өвчнүүдийг эмчлэх, зан төрхийн ба…

    more
  34. Nudge32. Reconnecting with cultural roots

    Д. Уянга Канадын Торонтогийн Их Сургуулийн оюутан. Ирээдүйд мэс заслын эмч болохоор зорьж, амин шинжлэх ухаанаар бакалавраа хамгаалахаар суралцаж байна. Түүний дараа анагаахын сургуульд орж, нарийн мэргэжил эзэмших бөгөөд нийт 12 жил сурахаар шийджээ. Тэр энэ бүгдийг нарийн төлөвлөж, сургуулиа...

  35. 50. Intraventricular hemorrhage and developing brain

    Хэт бага жинтэй дутуу төрсөн нярайн тархины эс бүрэн гүйцэд хөгжөөгүй, тархин доторхи судасжилт хэврэг, цусны урсгал тогтворжоогүй байдаг. Энэ нь тархины ховдлын цус харвалтанд хүргэж хүүхдийн тархины хөгжил саатах, унах татах эрсдэлүүдийг дагуулдаг. Хэт бага жинтэй дутуу төрсөн нярайг энэхүү...

  36. Nudge 31. Let's become wealthy as a Stay-at-Home Mom

    С. Болор Канад Монголын худалдааны танхимын үүсгэн байгуулагч. Канадын нийслэл хотноо өдгөө амьдардаг бөгөөд Польш, Америк, Канадыг дамжин их сургууль, магистрын зэрэг, ажлын туршлагаа хуримтлуулжээ. Түүний хэрхэн засгийн газрын шалгалт өгч Польш явсан түүхээс эхлээд Америкад сурч, ажиллаж…

    more
  37. Nudge 30. Don’t go back and second guess yourself

    Naila Ramji бол Канадын Оттавагийн Их Сургуулийн харъяа эмнэлэгт судлаач, эх барих эмэгтэйчүүдийн эмч. Тэрбээр Харвардын Их Сургуулиас бакалаврын зэргээ авч Канад эх орондоо эргэн ирж Mcgill-н Их Сургуульд эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн. Одоогоор судалгаа шинжилгээний ажил хийхийн хажуугаар...

  38. 49. Achievements of IVF

    Үр шилжүүлэн суулгах эмчилгээ үүсч хөгжсөн өнгөрсөн 40 жилийн ололт амжилт, маргаантай асуудал, шинжлэх ухааны ач холбогдлын талаар эх барих эмэгтэйчүүдийн эмч Нандин-Эрдэнэ товч танилцуулна. Дэлгэрэнгүйг: Niederberger, C., Pellicer, A., Cohen, J., Gardner, D. K., Palermo, G. D., O’Neill, C. L.,...

  39. Nudge 29. Practice more surgery when you're young

    Б. Оюунгэрэл Шанхай хотноо Ерөнхий мэс заслын чиглэлээр докторын зэргээ хамгаалахаар суралцаж байна. Долоо хоногт 50 хагалгаа хийдэг түүний Шанхай хот дахь амьдрал, энэ хотод хэрхэн анагаахын чиглэлээр суралцаж болох боломжууд, онцлогийн талаар ярилцлаа.

  40. 48. Antibiotic-resistant threats in Mongolia

    Антибиотикт тэсвэрт чанар Монголд аюулын харанга дэлдэж байна. Олон хүн үүний улмаас сепсис болж, ямар ч эмчилгээ нөлөөлөхгүй байсаар эмнэлгийн орон дээр нас барж байна. Метициллинд тэсвэртэй алтлаг стафилокок (MRSA) бактер өргөн хэрэглээний антибиотикт тэсвэртэй ба Улаанбаатар хотод хийсэн...

  41. Nudge28. Keep in touch!

    Ч. Гоомарал Канадад анх 16 насандаа ирээд өдгөө дэлхийн хамгийн том банкнуудын нэг RBC буюу Royal Bank of Canada-д хөрөнгө оруулалтын мэргэжилтэн хийдэг. Тэрбээр Канад орны эрүүл мэндийн системийг үйлчилгээ, эрүүл мэндийн даатгал ард иргэдэд нь хэрхэн хүрч үйлчилдэг тухай, Монгол хүүхдийн...

  42. 47.Preventive methods of breast cancer

    Хөхний хорт хавдраас хэрхэн сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийн талаарх тойм судалгааг танилцуулна. Дэлгэрэнгүйг: Sun, Y. S., Zhao, Z., Yang, Z. N., Xu, F., Lu, H. J., Zhu, Z. Y., ... & Zhu, H. P. (2017). Risk factors and preventions of breast cancer. International journal of biological sciences,...

  43. Nudge26. Slowly but surely

    Канадын Оттава эмнэлгийн судалгааны хүрээлэнд ажилладаг биостатистикч, эмч Маритай хийсэн ярилцлагыг сонордуулж байна. Зарчимч, зорилготой байж чадвал заавал яарах хэрэггүй, судалгаа гэдэг бол цаг их ордог ч өгөөж ихтэй ажил.

  44. 46. Indications for the thyroid surgery

    Бамбай булчирхайн томролын үеийн мэс заслын заалтын тухай ярилцна. Дэлгэрэнгүйг: Bartsch, D. K., Luster, M., Buhr, H. J., Lorenz, D., Germer, C. T., & Goretzki, P. E. (2018). Indications for the surgical management of benign goiter in adults. Deutsches Ärzteblatt International, 115(1-2), 1.

  45. 45. Probiotics as a safe and effective approach for recurrent vulvovaginal candidiasis

    Сүүний хүчлийн бактер, лактоферринийг үтрээний мөөгөнцрийн үед хавсарган хэрэглэснээр дахилтыг сэргийлэх магадлалтай. Дэлгэрэнгүйг: Russo, R., Superti, F., Karadja, E., & De Seta, F. (2019). Randomised clinical trial in women with Recurrent Vulvovaginal Candidiasis: Efficacy of probiotics and...

  46. Nudge 23. Fundamental elements of life

    Конго улсын уурхайчин гэр бүлээс гаралтай тэрбээр хүүхдийн эмч, лектор, тасгийн эрхлэгч, судлаач гээд эмч мэргэжилтэй хүний авирч болох бүх шатаар олон улс дамжин өгссөн түүний амьдрал эх орных нь түүхтэй нягт холбоотой.

  47. 44. Furuncle treatment and antimicrobial resistance

    Хатигны үүсгэгч, эмчилгээний талаар ярьна. Дэлгэрэнгүй: van Bijnen, E. M., Paget, W. J., den Heijer, C. D., Stobberingh, E. E., Bruggeman, C. A., & Schellevis, F. G. (2014). Primary care treatment guidelines for skin infections in Europe: congruence with antimicrobial resistance found in…

    more
  48. 43. What to do with herpes labialis?

    Өмнө нь вирусээр халдварлаж байсан ч жирэмслэлт, төрөлтийн үед ямар нэг шинж тэмдэг үгүй бол онцгой эмчилгээ шаардагдахгүй. Хомхойтсон бол ацикловиртой тос түрхэж, эрт үед нь эмчилгээ эхэлбэл, эдгэрэх явц хурдасдаг. Дэлгэрэнгүйг: Arduino, P. G., & Porter, S. R. (2008). Herpes Simplex Virus Type 1...

  49. Nudge22. Choose to see the good!

    Туркээс 10 гаруй жилийн өмнө Канадад ирж суурьшсан нийгмийн сэтгэл судлаач өөрийн эх орондоо докторын зэрэг хамгаалсаны дараа хэрхэн Канадад их сургуулийн багшийн ажилд тэнцэж орсон, хэрхэн Англи хэл сурсан болон амьдралынхаа талаар хуваалцна.

  50. 42. Pay attention to your source of food

    Хамгийн тохиромжтой нүүрс усны хэрэглээ нь өдөрт нийт илчлэгийн 50-55%-ийг эзэлж байвал нас барах эрсдэл хамгийн бага байсан байна. Дэлгэрэнгүйг: Seidelmann, S. B., Claggett, B., Cheng, S., Henglin, M., Shah, A., Steffen, L. M., ... & Solomon, S. D. (2018). Dietary carbohydrate intake and...

Type above to search every episode's transcript for a word or phrase. Matches are scoped to this podcast.

Searching…

We're indexing this podcast's transcripts for the first time — this can take a minute or two. We'll show results as soon as they're ready.

No matches for "" in this podcast's transcripts.

Showing of matches

No topics indexed yet for this podcast.

Loading reviews...

ABOUT THIS SHOW

Энэ подкаст маань анагаах ухааны салбарт гарч буй ололт амжилтаас олон улсын нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүдээс сонгож Монгол хэлээр хүргэдэг.

HOSTED BY

Amaraa

CATEGORIES

Frequently Asked Questions

How many episodes does Sexy Science Project have?

Sexy Science Project currently has 96 episodes available on PodParley. New episodes are automatically indexed when they're published to the podcast feed.

What is Sexy Science Project about?

Энэ подкаст маань анагаах ухааны салбарт гарч буй ололт амжилтаас олон улсын нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүдээс сонгож Монгол хэлээр хүргэдэг.

How often does Sexy Science Project release new episodes?

Sexy Science Project has 96 episodes. Check the episode list to see recent publication dates and frequency.

Where can I listen to Sexy Science Project?

You can listen to Sexy Science Project on PodParley by clicking any episode. We provide an embedded audio player for direct listening, and you can also subscribe via your preferred podcast app using the RSS feed.

Who hosts Sexy Science Project?

Sexy Science Project is created and hosted by Amaraa.
URL copied to clipboard!