PODCAST · religion
Библийн хуудсаар
by Библийн хуудсаар
Dr. J.Vernon McGee нь хүндэт багш, лектор төдийгүй олны танил зохиолч юм. Түүнийг хамгийн ихээр таниулсан бүтээл бол “Thru The Bible” буюу “Библийн хуудсаар” радио хичээл юм. “Библийн хуудсаар” радио хичээл нийт 1299 дугаартай ба таван жилийн турш тантай хамт Библийн хуудас бүрээр аялах болно. Сонирхуулахад, манай улс төрөлх хэл дээрээ энэ хичээлийг нэвтрүүлж буй 107 дахь улс юм. Энэхүү радио хичээлийг та бүхэнд хүргэх болсондоо үндэстнүүдийг хайрладаг Бурхандаа талархаж байна.#БиблийнХуудсаар #ИтгэлньСонсохоос
-
50
#923 Израиль одоо шүүгдэж, ирээдүйд аврагдана|Хосеа 11-14
Бурханы энэрэл ба Израилийн зөрүүдлэл. Эсэргүүцлийн түүхэн улбаа. Израильд буух хатуу шүүлт. Гэмшлийн гуйлт. Өршөөл ирэх нь лавтай.
-
49
#922 Израилийн нүгэл ба олзлогдол|Хосеа 10
Израилийн нүгэл ба олзлогдол. Израилийн дээрх Бурханы шүүлт. Хуваагдмал амьдрал шүүлтийг авчирдаг. Зөвт байдлыг тариалж, хайр энэрлийг хурааж авах.
-
48
#921 Израилийн нүглийн шийтгэл|Хосеа 9
Өнөөдөр бид Хосеа номны 9-р бүлгийг үзэх болно. Израильчууд өөрсдийн хөгжил цэцэглэлтийг хараад бүх зүйл хэвийн байна гэж бодож байсан. Бурхан тэднийг хөгжил цэцэглэлтээр ерөөсөн ч, энэ нь тэдний нүдийг сохолж, тэд Эзэн Бурханаасаа эргэсэн юм. Үүнээс болж тэд Бурханы шүүлтэд орсон.
-
47
#920 Израиль алтан тугал руу, гэм нүглийн тахилын ширээ рүү эргэсэн нь|Хосеа 8
Израилийн урвалт, Израильчууд Бурханы гэрээг зөрчиж хуулиас нь тэрсэлсэн учраас шийтгэл хүлээж байна. Бурханы мэлмийд зөвт бус хаад хаан ширээнд сууж байсан.
-
46
#919 Израиль Египет болон Ассири луу эргэсэн нь|Хосеа 7
Харийнхныг түших нь хоосон. Далд хийдэг байсан гэм нүглээ илээр хийх болсон. Тэр үед тэдний дээр Бурханы шүүлт ирсэн. Тэдний дунд байсан өлсгөлөн нь тэдний дээр буусан Бурханы шүүлт байсан.
-
45
#918 Гэм нүглээсээ болж шүүгдэх нь|Хосеа 6
Гэм нүглээс болж шүүгдэхээс өөр аргагүй. Шашныг бус Есүс Христийг хүлээн авцгаая. Бурхан тахилыг бус энэрлийг хүсдэг. Бурханы Үгийг тунхаглахаар дуудагдсан хүн тунхаглахгүй байвал хүн алж байна гэсэн үг.
-
44
#917 Израиль Бурханаас эргэж, Бурхан Израилиас эргэсэн нь|Хосеа 5
Өнөөдрийн хичээлээр бид Хосеа номын 5-р бүлгийг үзэх болно. Энэ бүлэгт умардын хаанчлалын гэм нүглийг үргэлжлүүлэн шийдвэрлэж, тэдний дээр шүүлт авчирч байгаа талаар гарна.
-
43
#916 Израилийн гэм нүгэл|Хосеа 4:7-19
Израилийн гэм нүгэл. Биеийн завхайрал, сүнслэг завхайрал, шунал, архидал. Бид зөрүүдэлсээр байвал Израиль боолчлолд орсон шиг асуудалд орох үе ирэх болно. Тэр үед Бурхан биднийг зөнгөөр нь орхих болно.
-
42
#915 Бурханы өмнө буруутай Израиль|Хосеа 4:1-6
Хосеа номны 4-р бүлгээс эхлэн бид Хосеа эш үзүүлэгчийн хувийн амьдралын талаар үзэхгүй. Өмнөх бүлгийн сүүлийн хоёр ишлэлээс эхлээд Хосеагийн хувийн амьдрал гарахаа больж Бурхан завхарсан Израиль үндэстэнд хандсан үгс рүү шилждэг. Тиймээс энэ номын 4-14-р бүлэг бол эш үзүүллэгийн талаар өгүүлсэн хэсэг юм.
-
41
#914 ЭЗЭНий авралын хайр|Хосеа 3
Өнөөдрийн хичээлээр бид Хосеа номны 3-р бүлгийн үүх түүхээр аялж суралцах болно. Өмнөх хичээлээр Бурхан Израилийг Өөр лүү нь эргэн ирэх болно гэдгийг хэлсэн. Харин өнөөдрийн хичээлээр итгэмжгүй байсан ч эргүүлэн Өөртөө авчрах болно гэсэн Бурханы үг гардаг. Бид ийм зүйлийг хүртэх зохистой хүмүүс биш ч, Бурхан биднийг ийм агуу хайраар хайрлажээ.
-
40
#913 Израиль Бурхан руу эргэнэ гэсэн эш үзүүллэг|Хосеа 2:16-23
Өнөөдрийн хичээлээр Бурхан Израилийг Өөр лүү нь эргэн ирэх болно гэдгийг хэлсэн байдаг. Бурханы хайр байхад бүх зүйл боломжтой гэдгийг та энэ хичээлээс ойлгож авах болно. Бурхан өөрийн авран зольж авах тэр л хайраараа Израйлийн ард түмэнтэй байгуулсан гэрээний харилцаагаа дахин сэргээх болно гэдгээ амлахыг та сонсох болно. Үүн шиг Бурхан бидэнтэй ч бас харилцаагаа дахин сэргээхийг хүсэж байгаа.
-
39
#912 Израиль Бурханыг орхисон нь|Хосеа 2:1-15
Хамгийн том гэм нүгэл бол таныг хайрласан нэгэнд итгэмжгүй хандах. Израиль үндэстэн бүхэлдээ хиймэл шүтээн рүү эргэсэн байсан. Бурхан Израилийг өршөөхгүй, хүүхдүүдийг нь ч өршөөхгүй гэдгээ хэлж байна. Тансаглахын тулд биеэ үнэлдэг. Гомдоллохгүй байх. Байгаа зүйлдээ сэтгэл ханалгүй, илүү ихээр тансалахын тулд биеэ үнэлдэг. Бурханыг таньж мэдээгүйгээс бидэнд зовлон ирдэг.
-
38
#911 ХХосеа болон янхан эмэгтэй Гомерийн гэрлэлт|Хосеа 1:1-11
Бид Библийн агуу номнуудын нэг болох Хосеа номыг үзэх гэж байна. Эхний гурван бүлэгт Хосеагийн хувийн амьдрал болон түүний итгэмжгүй эхнэр Гомер, гэр бүлийнх нь завхайрал болон хотынхоны хов живийн талаар гардаг.
-
37
#910 Хамгийн том гэм нүгэл|Хосеа удиртгал
Өнөөдрийн хичээлээр бид Өөрийн ард түмнийг хайрласан хайраа Бурхан хэрхэн илэрхийлж байгаа талаар өгүүлдэг Хосеа номын тухай үүх түүхээр аялах болно. Биднийг хайрласан Бурханы хайрын талаар Хосеагийн амьдралын түүхээс үргэлжлүүлэн хамтдаа судлая.
-
36
#909 Гэрлэлт, гэр бүл|Хосеа удиртгал
Өнөөдрийн хичээлээр бид Хосеа номыг эхлүүлэн судлах болно. Өөрийн ард түмнийг хайрласан хайраа Бурхан хэрхэн илэрхийлж байгаа талаар энэ номон дээр гардаг. Биднийг хайрласан Бурханы хайрын талаар улам илүү ихээр судлахад энэ ном та бидэнд туслах болно. Бурхан Хосеагаар дамжуулан Өөрийн ард түмнээ харь шүтээн шүтэж, Өөрт нь итгэлгүй амьдарч байгааг буруу болохыг харуулахыг зорьсон.
-
35
#908 Агуу Зовлон|Даниел 12
Өнөөдөр бид Даниел номны хамгийн сүүлийн 12-р бүлгийг уншиж судалхад бэлэн болчихоод байна. Үүгээр Даниел номыг бид бүрэн судлаад дуусах болно. 12-р бүлгийг ерөнхийд нь харвал тэртээ 10-р бүлэгт бичиж эхэлсэн үзэгдэл энэ бүлэгт дуусах гэж байна.
-
34
#907 Нүглийн хүн буюу Антихрист|Даниел 11:37-45
Өнгөрсөн хичээлийн хамгийн сүүлчийн эшлэлд бид Нүглийн хүн буюу Антихристийн тухай сураад хичээлээ өндөрлөж байсныг санаж байгаа байх. Тэр хүн бол Даниел номны эхэнд гарч буй Ромын эзэнт гүрнийг эргүүлэн нэгтгэх нэгэн. Тэр бол Бурхан ба Христийг эсэргүүцэгч. Тэр дур зоргоороо авирлагч, бардам дээрэнгүй нэгэн. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ тэр Нүглийн хүний тухай үргэлжлүүлэн сурцгаая.
-
33
#906 Даниел үргэлжлүүлэн үзэгдэл үзсэн нь|Даниел 11:15-36
Энэ удаад 11-р бүлгийг үргэлжлүүлэн судална. Дэлхийн түүх хэрхэн өрнөх тухай өнөөдрийн хичээлээс үргэлжлүүлэн унших билээ. Бурхан бүгдийг урьдаас мэддэг тул бидэнд бас сануулга өгөх зорилготойгоор үүнийг тэмдэглүүлж үлдээснийг бүгдээрээ одоо судлах гэж байна.
-
32
#905 Дэлхийн түүхийг урьдаас тэмдэглэсэн нь|Даниел 11:1-14
10-12-р бүлгүүд бүгд нэг л үзэгдлийг авч үзэж байгаа учраас одоо бидний үзэх 11-р бүлэг бол өмнөх 10-р бүлгийн үргэлжлэл болно. Энэ бүлэг үнэхээр чухал. Яагаад гэвэл 9-р бүлэгт гарсан Далан долоо хоногийн зарим нэг нарийвчилсан тайлбарыг энд өгсөн билээ. Далан долоо хоног бол Даниелийн ард түмэн болох Израильтай онцгой хамааралтай үзэгдэл юм.
-
31
#904 Даниел aлдаршуулагдсан Христийн үзэгдлийн тайлбарыг авсан нь|Даниел 10:10-21
Даниел 10 бүлгээс номны төгсгөл хүртэл ерөнхийдөө нэг үзэгдэл үргэлжилж байгааг дурдмаар байна. Энэ үзэгдлийн эхний хэсгийг бид түрүүчийн хичээлээрээ сурсан. Даниел амьдралынхаа төгсгөлд, нас өндөр болчихсон байхдаа Алдаршуулагдсан Христийг үзэгдлээр харжээ.
-
30
#903 Алдаршуулагдсан Христийн үзэгдэл|Даниел 10:1-10
Өмнөх хичээлээр Даниел номны есдүгээр бүлгийг бид судалж дуусгасан билээ. Энэ бүлэг бол залбирал болон эш үзүүллэг гэсэн хос сэдэвтэй бүлэг гэдгийг бид сурсан. Харин өнөөдөр бид Даниел номны шинэ нэгэн бүлгийг уншиж сурч эхлэх гэж байна. Энэ бол Даниел 10-р бүлэг. Даниел номны төгсгөл маш их ойртсон байна. Тиймээс энэ 10-р бүлэг ямар учиртай, юуны тухай өгүүлэхийг миний хувьд сонсох гэж ихэд тэсэн ядан хүлээж байна. Энэ нь бас л Даниелд өгөгдөх нэгэн үзэгдэл эш үзүүлэгтэй лавтай холбоотой гэж таамаглаж байна. Учир нь Даниел номны агуулга өөрөө Даниелийн амьдралд тохиолдсон түүхэн үйл явдал болон түүнд өгөгдсөн үзэгдэл эш үзүүллэгүүдийг багтаасан байна. За хамтдаа энэ 10-р бүлгийг судлах аяндаа гарцгаая.
-
29
#902 Даниелийн залбиралын хариу|Даниел 9:20-27
Даниелийн чин сэтгэлийн, ний нуугүй залбиралын тухай бид сурсан. Даниел Бурхан Эзэнтэйгээ хэрхэн харилцаж, ард түмнийхээ өмнөөс юу гэж хичээнгүйлэн залбирсныг бид мэдэж авсан билээ. Харин энэхүү хичээлээрээ уг бүлгийн дараагийн сэдэв буюу Даниел залбирлын хариуд ирсэн эш үзүүллэгийн талаар хамтдаа судалцгаая. Өнөөдөр бид есдүгээр бүлгийн 20–27-р эшлэлийг уншиж ярилцах болно.
-
28
#901 Даниелийн залбирал| Даниел 9:1-19
Өнөөдөр бид Даниелийн залбирлыг уншиж судална. Даниелийн энэхүү залбирал бол үнэндээ залбирлаар дүүрэн түүний амьдралын оргил нь билээ.
-
27
#900 Даниелд өгөгдсөн хуц ба ухны тухай үзэгдлийн тайлал| Даниел 8:13-27
Өмнөх дугаараар бид Даниел номны 8-р бүлгийг судалж эхэлсэн билээ. Энэ бүлэгт Белшазар хааны гуравдугаар онд Вавилонд байхад нь Бурхан Даниелд хуц болон ухны тухай нэгэн үзэгдлийг үзүүлснийг бид ярилцсаныг та санаж байгаа байх. Бид энэ удаад тус бүлгийн үлдсэн 13-27-р эшлэлийг судална. Хуц ба ухны үзэгдэл чухам ямар утга учиртай болохыг бүгдээрээ өнөөдрийн хичээлээр уншиж судлах гэж байна.
-
26
#899 Даниелд өгөгдсөн хуц ба ухны тухай үзэгдэл| Даниел 8:1-13
Өнөөдөр бүгдээрээ Даниел номны 8-р бүлэгт гарч буй хуц ба ухны тухай үзэгдлийг судалж эхлэх гэж байна. Энэ ямар агуулга онцлоготой үзэгдэл болохыг хамтдаа ярилцацгаая.
-
25
#898 Үзэгдэл дэх дөрөв дэх араатны арван эвэр ба жижиг эврийн тухай| Даниел 7:24-28
Даниелийн үзэгдлийн дөрөв дэх араатан бол Небухаднезарын зүүдэн дэх барималын төмөр ташаа болон төмөр шавар холилдсон тавхай билээ. Энэ бол Ромын эзэнт гүрэн юм. Урьд цагт гарч ирж, мандан бадарч байсан Ром улсын анхны хэлбэр төдийгүй, бас эдүгээ салж бутарсан боловч хожимны нэгэн цагт эргэн нэгтгэгдэх Ромын шинэ маягийн засаглал юм. Тэр дөрөвдэх араатны толгой дээр арван эвэр байсан. Мөн хожим бас нэг “жижиг эвэр” гарч ирсэн билээ. Үүний утга учирыг өнөөдөр сурцгаая.
-
24
#897 Даниелд үзэгдлийн тайлалыг Бурхан Өөрийн ер бусын нэгнээр өгсөн нь| Даниел 7:13-23
Энэ удаад 7 бүлгийн дараагийн хэсгээс Даниелд өгсөн үзэгдлээ Бурхан түүнд Өөрийнхөө ер бусын үйлчлэгч нараар тайлбарлаж өгөх тухай уншина. Өнөөдрийн хичээлээс Бурханы дэлхийд зориулсан төлөвлөгөөний тухай, тэрний зарим хэсэг нь хэрхэн яаж биелэгдсэн талаар бүгдээрээ хамт сурцгаая.
-
23
#896 Даниелд өгөгдсөн үзэгдэл ба эш үзүүллэгүүд|Даниел 7:7-13
Өмнөх нэвтрүүлгээр Даниел номын 7-р бүлгийн эхний 6 эшлэлийг бид уншиж судалсан. 7-р бүлгээс эхлэн Бурханы Даниелд өгсөн үзэгдлүүдийг бид ярилцаж эхэлсэн билээ. Эхний үзэгдэл дэх гурван араатан чухам юу болох талаар бид өмнөх хичээлээр сургаасан. Тэгвэл өнөөдрийн нэвтрүүлэгт үргэлжлүүдээд Даниел ямар зүйлийг үзэж, түүний утга юу болохыг одоо унших болно.
-
22
#895 Бурхан Даниелтэй дөрвөн араатны үзэгдэл дотор ярьсан нь|Даниел 7:5-6
Бид өмнөх нэвтрүүлгээс эхлэн Даниел номны 7-р бүлгийг судлаад эхэлсэн билээ. Энэ 7-р бүлгээс эхлээд Даниел номны өгүүлэл арай өөр болж байгааг бид сурсныг та санаж байгаа байх. Үүнээс өмнөх бүлгүүдэд Даниел өөрийн амьдралын намтрыг түүх шастирын байдлаар тэмдэглэсэн бол энэ бүлгээс хойш Бурханы өөрт нь өгсөн үзэгдэл, эш үзүүллэгийг тэмдэглэсэн юм.
-
21
#894 Даниел дөрвөн араатны үзэгдлийг үзсэн нь|Даниел 7:1-4
Өнөөдрөөс бүгдээрээ 7 бүлгийг шинээр судалж эхлэх гэж байна. Өнөөдрийн хичээлээр Даниелд ямар үзэгдлийг Бурхан өгсөнийг харцгаая.
-
20
#893 Даниелийг арслантай нүхэнд хаяж, Бурхан түүнийг аварсан нь|Даниел 6:1-23
Даниел номны 6-р бүлэг бол Библи дотроос хүмүүсийн хамгийн танил хэсэг болоод зогсохгүй тус номны хамгийн алдартай бүлэг билээ. Энэ бол Даниелийг арслантай нүхэнд хаясан тухай түүх юм.
-
19
#892 Даниел ханан дээрх бичээсийн утгыг Белшазар хаанд тайлсан нь|Даниел 5:20-31
5-р бүлгийн эхэн хэсэгт Белшазарын найр эд болж, хаан зочидынхоо хамтаар Бурханы сүмээс олзлогдсон ариун савнуудад архи хундаглаж ууж байсныг бид уншсан. Яг тэр мөчид Бурханы мутар ханан дээр нэгэн бичээс бичсэн нь Белшазар хааныг цочоосон, айлгаж түгшээсэн юм. Бичээсийг тайлж чадах мэргэдийг хаан дуудуулсан боловч хэн ч мэдэхгүй байлаа. Эцэст нь Даниелийг авчруулсанд Бурхан Өөрийнхөө сануулгыг түүгээр дамжуулан өгөхөөр хэдийнээ бэлтгэсэн байжээ. Даниел хааны өмнө ирээд түүний өвөг эцэг Небухаднезар хаанд юу тохиолдсон тэр бүгдийг эргэн нэг сануулж ярьсан юм. Өнөөдөр бүгдээрээ Бурханы тэр сануулгыг, мөн Белшазар хааны сагсуурлын шанд Бурхан түүнд юу бэлтгэсэнийг үргэлжлүүлэн сурцгаая.
-
18
#891 Белшазар хааны найр ба ханан дээрх бичээс|Даниел 5:1-19
Даниел номны 5-р бүлэгт тэмдэглэсэн үйл явдлууд урьдын бүлгүүдийн үйл явдлаас хамаагүй хожим сүүлд тохиосон билээ. Дахин хэлэхэд энэ бол Вавилоны түүхэн шастираас авсан нэгэн хуудас төдий. Учир нь 4 бүлэгт гарсан үйл явдлаас хойш нэлээд олон өөр зүйлс бас тохиосон юм. Одоо ямар үйл явдал болсоныг Даниел номноос үргэлжлүүлэн сурцгаая.
-
17
#890 Үзэгдэл хэрхэн биелсэн тухай |Даниел 4:22-37
Бид Даниел номны 4-р бүлгээс суралцан явж байна. Энэ бүлэгт онцгойлон Небухаднезар хааны зүрх ба итгэлийн эргэлтийн явцыг харуулсан байна.
-
16
#889 Небухаднезар хааны үзсэн модны тухай үзэгдэл |Даниел 4:10-22
Энэ удаад Небухаднезар хаан бас нэг гайхамшигтай үзэгдлийг үзсэн. Тэр үзэгдэлдээ юу харсан тухайгаа хаан ярьж өгч байна. Энэ үзэгдэл өөртэй нь бас хаант улстай нь нягт холбоотой учраас хаан үүний тайлалыг мэдэхийг үнэхээр ихэд хүсч байгаа. Харин Бурхан үүгээр түүнд нэгэн том сургамжийг өгөхөөр зэхэж байгааг. Үзэгдлийн тайлал юу болох ба ямар сургамж өгөхөөр бэлдэж байгааг өнөөдрийн хичээлээс сурна.
-
15
#888 Небухаднезар хааны гэрчлэл |Даниел 4:1-10
Өнөөдрөөс бүгдээрээ Даниел номны 4-р бүлгийг шинээр сурах гэж байна. Энэ бүлэгт бид Небухаднезар гэдэг хүний тухай өмнөхөөс илүү мэдээллийг сурч авах юм. Үнэн хэрэгтээ түүний гэр бүлийхэнд нэгэн нууц байсан билээ. Тэр нууц бол тэр айлын хувьд бахархах зүйл биш байжээ.
-
14
#887 галтай зууханд хаясан боловч Бурхан тэднийг аварсан нь|Даниел 3:17-30
Өнгөрсөн хичээл дээр бид хамгийн сүүлд гурван Еврей залуугийн хаанд өгсөн хариултыг уншаад тэр тухай ярилцаад дууссан. Тэр гурав өөрсдөд нь юу ч тохиосон хамаагүй Бурхан Эзэндээ үнэнч хэвээр үлдэх шийдвэрээ гаргасан байв. Өнөөдөр тэд үргэлжлүүлэн юу гэж хариулсан ба тэдэнд юу тохиолдсоныг сурцгаая.
-
13
#886 Гурван Еврей залуу алтан хөрөгт мөргөхөөс татгалзсан нь|Даниел 3:3-16
Өмнөх хичээл дээр Небухаднезар хаан алтан хөрөг бүтээж, хаант улсынхаа бүх албатыг цуглуулж хөрөгийн нээх ёслол зохиож буй тухай бид сурсан. Ёслолд хүрэлцэн ирсэн хүн бүр алтан хөрөгт мөргөхийг хаан шаардсан. Үүнийг өнөөдрийн хичээлээр илүү дэлгэрэнгүй сурцгаая.
-
12
#885 Небухаднезар хаан тэнгэрийн Бурханыг хүлээн зөвшөөрсөн нь|Даниел 2:44-3:2
Бид Даниел номны 2-р бүлгийг буюу тэнд гарсан Небухаднезар хааны зөнтэй зүүдийн тухай өнгөрсөн хичээлүүд дээр судалсан. Дэлхий дээрх хамгийн хүчирхэг хаанчлалуудын тухай бид сурсан билээ. Бурхан хүн төрөлхтний түүхийг Өөрөө бичдэг болохыг бид ойлгож авсан. Өнөөдрийн хичээлээс Небухаднезар хаан зүүднийхээ тайлалыг сонсоод яаж хүлээн авсан тухай хамтдаа үзэцгээе.
-
11
#884 Небухаднезарын зүүдний тайлал |Даниел 2:40-44
Өнөөдөр бид Даниел номны 2-р бүлгийн 40-44-р эшлэлийг судална. Хэдийгээр цөөн хэдхэн эшлэлийг ярилцах боловч энд гарч байгаа эш үзүүллэг бол Библийн нийт эш үзүүллэгийн яс модыг зангидсан ач холбогдолтой хэсэг байна. Энэ нь бас дэлхийн улс гүрнүүдийн түүх ба бидний эдүгээ амьдарч байгаа өнөө цаг үетэй холбоотойгоор бидний хувьд чухал юм.
-
10
#883 Зүүдний тайлал Бурханаас ирснийг Даниел гэрчилсэн нь| Даниел 2:24-39
Өнгөрсөн хичээлээр Бурхан аливаа хүнтэй ярьж Өөрийн хүслээ мэдүүлдэг болохыг Небухаднезар хааны жишээгээр бүгдээрээ сурцгаасан. Хааны үзсэн зүүдийг тайлбарлуулахаар Бурхан, Даниелийг сургаж бэлтгэн, бас зүүд болон тайлалыг түүнд илчилсэн. Хичээлийн төгсгөлд Даниел зүүдийг тайлбарлахад бэлэн болчихоод хаанд дахин бараалхах хүсэлт гаргахаар очсон тухай дурьдаад өнгөрсөн. Тэгвэл цаашид юу болсон талаар өнөөдрийн хичээлээр сурцгаая.
-
9
#882 Небухаднезар хааны зүүд| Даниел 2:2-23
Өмнөх хичээлийг төгсгөхдөө бид Небухаднезар хааны зовнил ба зүүдийн тухай яриад дуусгасан. Харин өнөөдөр Даниел номны 2:2-23-р эшлэлээс хаан тэрхүү зүүдээ тайлуулах зарлиг буулгасан, мөн Бурхан Даниелд зүүд болон тайлалыг нь илчилсэн тухай хамтдаа сурах гэж байна.
-
8
#881 Небухаднезар хаан Даниел ба нөхдийг нь таалж өөрийн үйлчлэлд оруулсан нь| Даниел 1:14-2:1
Даниел ба түүний нөхөд хааны шилмэл залуусын тоонд орж, цаашид хааны албанд зүтгэхээр ордонд сургагдаж байсныг өмнөх хичээл дээр сурсаныг та санаж байгаа байх. Хааны тогтоож өгсөн идээ ундыг Даниел ба түүний нөхөд хүртэхгүй байхаар шийджээ. Тэгээд өөрсдийг нь хариуцагч түшмэлээс богино хугацааны туршилт явуулж, ямар хоол идэхийг өөрсдөөр нь сонгуулахыг гуйсан. Энэ бол тухайн цагт биелэх бараг боломжгүй гуйлт байжээ. Тэгвэл ямар шийд гарсныг бүгдээрээ харцгаая.
-
7
#880 Даниелд ба түүний нөхдөд тохиосон итгэлийн эхний сорилт| Даниел 1:2-13
Даниел ном бол Библийг, тэр дотор Ариун Бичээс дэх эш үзүүллэгийг бүхэлд нь ойлгоход чухал хэрэгсэл болдог. Бид Даниел номны 1-р бүлгийг 1-р эшлэлийг сурсан. Вавилоны хаан Небухаднезар Иерусалимыг бүслэн авсан тухай ярилцаад хичээлээ дуусгасан. Өнөөдрийн хичээлээр үргэлжлүүлэн энэ түүх хэрхэн өрнөхийг бид харах гэж байна.
-
6
#879 Даниел ямар хүн байсан бэ?| Даниел 1:1
Даниелийн амьдрал ба эш үзүүллэгүүд
-
5
#878 Сайныг үйлддэг чуулган| Тит 3
Чуулган сайныг үйлддэг байх ёстой. Сайн үйлс нь өөрөө бидний авралын нотолгоо болдог. Сайн үйлс нь бидний одоо болон ирээдүйд тустай.
-
4
#877 Христийн чуулган нь эрүүл зөв сургаалтай байх ёстой| Тит 2:1-15
Христийн чуулганд байх ёстой 3 гол шалгуурын нэг бол зөв эрүүл сургаал юм. Чуулган эрүүл сургаалыг заах үед итгэгчид нь зүй зохистойгоор биеэ авч явдаг. Итгэгчидийнх нь итгэлийн үйлс тэднийг итгэлийг гэрчлэн харуулдаг.
-
3
#876 Харгалзагч хүний чанарууд| Тит 1:8-16
Бид итгэлээр аврагдсан. Харин бидэнд авралыг авчирсан тэр итгэл бидэнд бурханлаг амьдралыг өгдөг. Бидний итгэл сайн үйлсээрээ гэрчлэгдэх ёстой.
-
2
#875 Чуулганы эмх цэгц| Тит 1:1-7
Чуулган эмх цэгцтэй байхын тулд тодорхой шаардлагуудыг хангасан ахлагч удирдагчидтай байх ёстой.
-
1
#874 Чуулганд байх ёстой чанарууд| Тит 1:1
Өнөөдрөөс эхлэн бид хамтдаа Паулын бичсэн Тит номыг сурч эхлэх болно. Тит номоор дамжуулан Бурхан та бидэнд Өөрийнхөө агуу гайхалтай нууцуудыг илчилж өгнө гэдэгт итгэж байна.
We're indexing this podcast's transcripts for the first time — this can take a minute or two. We'll show results as soon as they're ready.
No matches for "" in this podcast's transcripts.
No topics indexed yet for this podcast.
Loading reviews...
ABOUT THIS SHOW
Dr. J.Vernon McGee нь хүндэт багш, лектор төдийгүй олны танил зохиолч юм. Түүнийг хамгийн ихээр таниулсан бүтээл бол “Thru The Bible” буюу “Библийн хуудсаар” радио хичээл юм. “Библийн хуудсаар” радио хичээл нийт 1299 дугаартай ба таван жилийн турш тантай хамт Библийн хуудас бүрээр аялах болно. Сонирхуулахад, манай улс төрөлх хэл дээрээ энэ хичээлийг нэвтрүүлж буй 107 дахь улс юм. Энэхүү радио хичээлийг та бүхэнд хүргэх болсондоо үндэстнүүдийг хайрладаг Бурхандаа талархаж байна.#БиблийнХуудсаар #ИтгэлньСонсохоос
HOSTED BY
Библийн хуудсаар
CATEGORIES
Loading similar podcasts...