ITGELRADIO

PODCAST · religion

ITGELRADIO

Библийн боловсрол олгох радио үйлчлэл

  1. 500

    БУРХАНААР ХУГАЛАГДАХ НЬ: ЕРӨӨЛИЙН ЗАМ - Хэсэг 1

    Бурхан Өөрийн хэрэглэх хүмүүсээ хэрхэн сонгодог вэ? 1 Корин 1:27-28 -г уншвэл “Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ. Байгсдыг хүчингүй болгохын тулд энэ ертөнцийн дордсыг мөн гологдогсдыг буюу юу ч бишийг Бурхан сонгосон ажээ” гэсэн байдаг. Бурхан алдаа мадаггүй, төгс хүмүүсийг эрж хайдаггүй болохыг бид эндээс харж байна. Харин ч Бурхан бидний гадаад байдлыг бус харин зүрх сэтгэлийг, Бурханы өмнө даруу, зөөлөн зүрх сэтгэлтэй байгаа эсэхийг хардаг. Тэгвэл биднийг Бурханаар хэрэглэгдэхүйц даруу нэгэн болгохын тулд заримдаа Бурхан бидний амьдралд “хугарлыг” зөвшөөрдөг.

  2. 499

    HSR 2026/05/14

    Надтай хамт байдаггүй нь Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй нь тараагч нэгэн мөн. Лук 11:23 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  3. 498

    HSR 2026/05/13

    Харин Есүс—Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ гэж айлджээ. Лук 9:62#ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  4. 497

    HSR 2026/05/12

    Есүс тэр эмэгтэйд хандаж —Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа гэж айлдав. Лук 7:50 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  5. 496

    HSR 2026/05/11

    Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй гэв. Лук 7:23 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  6. 495

    УУР ХИЛЭНГЭЭ ХЭРХЭН ДАРАХ ВЭ? – Хэсэг 2

    “Уур хилэн бол дээр нь асгасан зүйлээсээ илүү, хадгалж буй саваа илүү ихээр гэмтээдэг аймшигт хүчил юм” гэж нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг. Энэ бол уур хилэнгийн хор хөнөөлийг маш үнэн зөвөөр илэрхийлсэн тодорхойлолт гэж би боддог. Бид уур хилэнгээ дотроо хуримтлуулахыг зөвшөөрөх үед тэр нь бидний амар амгалан, баяр баясгалан, аз жаргалыг аажмаар идэж, улмаар бусдаас илүүтэйгээр биднийг өөрсдийг гэмтээж байдаг. Бид огт уурлахгүй болно гэж байхгүй. Гэхдээ уурласан үедээ хэрхэн зөв хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг нь хамгийн чухал юм.

  7. 494

    HSR 2026/05/08

    Харин шинэ дарсыг шинэ туламд л хийх ёстой. Лук 5:38 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  8. 493

    HSR 2026/05/07

    Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Лук 5:31 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  9. 492

    HSR 2026/05/06

    Есүс —“Бурхан Эзэнээ бүү сорь”* гэж бас айлдсан байдаг гэлээ. Лук 4:12 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  10. 491

    HSR 2026/05/05

    Тэрээр —Хүнээс гарах зүйлс л хүнийг бузарладаг. Марк 7:20 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  11. 490

    HSR 2026/05/04

    Тэр мөн тэдэнд —Та нар ёс заншилаа сахихын тулд Бурханы тушаалыг орхигдуулахдаа гарамгай юм. Марк 7:9 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  12. 489

    УУР ХИЛЭНГЭЭ ХЭРХЭН ДАРАХ ВЭ –Хэсэг 1

    Танаас хэн нэгэн дотнын найз чинь урваж байсан тохиолдол бий юу? Ийм үед бидний дотор үгээр илэрхийлэхийн аргагүй уух бухимдал, гомдол төрдөг. Эхэндээ уучлал гуйхыг нь хүлээж, тайлбар хүсдэг ч нөгөө хүн ямар нэгэн үйлдэл хийхгүй байх үед энэ уур бухимдал гүнзгийрч өш хонзон болон хувирах нь ч энүүхэнд юм. Хэрвээ бид энэ уур хилэнгээ зөвөөр шийдэхгүй бол “хариугаа авах” хүсэл маань биднийг дотроос маань идэж бидний амьдралыг сүйрүүлэх ч аюултай юм. Шийдэгдээгүй уур хилэн бидний сэтгэл санаа, эрүүл мэнд тэр дундаа Бурхантай харилцах харилцаанд асар хортой нөлөө үзүүлдэг гэдгийг бид ойлгох хэрэгтэй.

  13. 488

    HSR 2026/05/01

    Херод хаан үүнийг дуулсан байв. Учир нь Есүсийн нэр дуурсаж байлаа. Марк 6:14 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #итгэлрадиоүйлчлэл

  14. 487

    HSR 2026/04/30

    тэд ихэд зовнин дор бүрдээ л Түүнээс —Би биш биз дээ, Эзэн! гэцгээв. Матай 26:22 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  15. 486

    HSR 2026/04/29

    Залуу эр Түүнд —Энэ бүхнийг би сахисан. Надад өөр юу дутагдаж байна вэ? гэхэд Матай 19:20 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  16. 485

    HSR 2026/04/28

    Би чамайг өршөөсний адил чи бас анд чинь болох тэр зарцыг өршөөх ёстой байсан бус уу?” гээд ?” Матай 18: 33 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  17. 484

    УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Аалзны торонд найдах нь

    Аалзны тор бат бөх хэдий ч хүний жинг даахгүй. Бурханд найдахыг эс тооцвол ямар ч зүйлд бүрэн найдах боломжгүй.

  18. 483

    АМЖИЛТТАЙ ЭЦЭГ ЭХ БАЙХЫН НУУЦ

    Эцэг эхчүүд бид бол энэ дэлхий дээрх хамгийн чухал атлаа хамгийн хэцүү ажил үүргийг хүлээж авсан хүмүүс юм. Бурхан бидэнд үр хүүхдүүддээ Бурханы тухай зааж, Бурханыг таньж мэдэхэд нь туслах чухал үүрэг хариуцлагыг өгсөн. Тэр утгаараа бид хүүхдүүдээ хэрхэн өсгөж байгаагаараа Бурханы өмнө тайлагнана гэсэн үг. Хэдийгээр өнөөгийн нийгэмд бурханлаг үр хүүхдүүдийг өсгөх нь ямар ч боломжгүй мэт санагдаж байж болох ч Библид үр хүүхдүүдээ амжилттай өсгөхөд маань туслах маш тодорхой, үнэ цэнтэй заавруудыг өгсөн байна. Тиймээс өнөөдөр хамтдаа “АМЖИЛТТАЙ ЭЦЭГ ЭХ БАЙХЫН НУУЦ” гэсэн сэдвээр суралцацгаая. Др.Стэнли бидэнд Библийн энэ л чухал зарчмуудыг тайлбарлаж өгөх болно. Хамтдаа Др.Стэнлийг угтаан авцгаая.

  19. 482

    Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2025/01/13

    Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ. —ЭЗЭНдээ дуулнам би. Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаяж Үлэмж өргөмжлөлийг Өөртөө Тэр авчээ. Гэтлэл 15:1 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Type above to search every episode's transcript for a word or phrase. Matches are scoped to this podcast.

Searching…

No matches for "" in this podcast's transcripts.

Showing of matches

No topics indexed yet for this podcast.

Loading reviews...

ABOUT THIS SHOW

Библийн боловсрол олгох радио үйлчлэл

HOSTED BY

Itgelradio

Produced by ИТГЭЛ РАДИО

CATEGORIES

URL copied to clipboard!