Skip to content
FOLLOWERS podcast artwork

PODCAST · religion

FOLLOWERS

by Khongorzul Narangerel

Орчин үеийн Христэд итгэгч залуус амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзлийнхээ талаар чөлөөтэй ярилцана.Мөн итгэгчдээс түгээмэл асуудаг асуултуудад хариулна. Дарамт шахалтгүй, хөгжилтэй, чөлөөт яриа

Publisher-supplied feed metadata · PodParley refreshed Apr 16, 2026 · Source feed

Episodes

  1. Хараал

    Хараал гэж юу вэ? Христитгэгч хүн хараалд өртөх үү? Хараалын талаар Библид юу гэж бичсэн байдаг вэ? Пастор, сэтгүүлч хоёрын чөлөөт яриаг таалан болгооно уу... Санал бодлоо хуваалцах бол: [email protected] хаягаар бичээрэй

  2. Үйлийн үр & Карма

    Карма байгаа юу? Үйлийн үрийн тухай итгэгчид ямар байр суурьтай байдаг вэ? Энэ талаар асуулттай та тулгардаг л байх. Олон талаас нь ярилцахыг хичээсэн дугаарыг хүлээн авна уу :)

  3. Цуглаанд заавал биеэр очих ёстой юу?

    Бүх зүйл онлайн болчихоод байхад заавал биеэр цуглаанд очих хэрэг байгаа юу? Ковидын дараах "шинэ хэвийн байдал" чуулганыг ч өөрчилсөн. Христэд итгэгчид сүм цуглаан дээрээ заавал яагаад биетээр очихыг эрхэмлэдэг тухай энэ дугаарт ярилцлаа. Мөн цуглаанаас явах шалтгаануудын талаар цухас дурдсан....

  4. Там ба диваажин

    Үхлийн дараа юу болох бол? Таныг там эсвэл диваажин хүлээж байгаа юу? Хаашаа явахаа сонгож болох уу? Христитгэгчид энэ талаар ямар итгэл үнэмшилтэй байдаг вэ? [email protected] хаягаар санал, асуулт, шүүмжлэлээ явуулаарай. Enjoy!

  5. Сүнс - сүнслэг зүйлсийн тайлбар

    Христэд итгэгчид сүнсний тухай ямар ойлголттой байдаг вэ? Сүнс байдаг уу? Библийн дагуу сүнслэг зүйлсийг хэрхэн тайлбарладаг вэ? Гүйдэлтэй газар, сүнстэй байшин? Ариун сүнс, муу ёрын сүнсийг юу гэж ойлгодог вэ? зэрэг нэлээд өргөн хүрээг хамран ярилцлаа. Асуулт, шүүмж, санал хүсэлтээ...

  6. Эмэгтэйчүүдийн эрх

    Эмэгтэйчүүдийн эрх сүм чуулганд зөрчигддөг үү? Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яг ижил эрхтэй юу? Библид эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс доогуур байр сууринд тавьсан уу? Гэр бүлд эхнэр нөхрийн эрх үүрэг ямар хэмжээнд байх ёстой гэж заасан байдаг вэ? гэсэн асуудлуудын хүрээнд ярилцлаа. Enjoy!...

  7. Шударга амьдрах, үнэн байх

    Итгэгчид ямар ч үед худлаа хэлэхгүй гэж хичээдэг, өөрт нь хохиролтой байсан ч шударга байх гэж зүтгэдэгийн учир вэ? Бидний амьдарч буй энэ нийгэмд "үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх" боломж байгаа юу? Үнэн байх ямар хэрэгтэй юм бэ? Энэ удаагийн дугаартаа ажил амьдралдаа шударга зөв байх...

  8. Дэлхийн төгсгөл ирж байна уу?

    Энэ асуултыг сүүлийн үед олон хүн асууж, төрөл бүрийн таамаг дэвшүүлж байна. Итгэгчид арай мэдэж байгаа юм биш биз? Дэлхийн төгсгөл хэрхэн ирэх тухай Библид юу гэж бичсэн байдаг вэ? Ямар шинж тэмдгүүд илрэх юм бол? Хэзээ гэдгийг нь тодорхой мэдэх боломжтой юу? Эдгээр асуултад Христитгэгчдийн байр...

  9. Ариун байдал

    Христэд итгэгчдийн амьдралын хэв маягт цэвэр ариун байдал чухал байр суурь эзэлдэг. Бие махбод, оюун бодол, зүрх сэтгэлээ ариун байлгах тухай итгэгчид ямар үзэл бодолтой байдаг вэ? Яагаад заавал ингэж ноцтой авч үзээд байна? Өнөө цагт ариун амьдрах боломжтой юу? Нэгэнт сонголтоо хийсэн хүмүүс яах...

  10. Үхэл

    Христэд итгэгчид үхлийг юу гэж үздэг вэ? Үхлийн дараа? Итгэгчдийн оршуулгын зан үйл ямар байдаг вэ? Амиа хорлолтыг юу гэж үздэг бол? Үхлийг тойрсон асуудлуудыг өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу дэлгэрэнгүй ярилцлаа. Асуулт, санал хүсэлтээ бидэнтэй доорх имэйлээр хуваалцаарай :...

  11. Гэр бүлийн хүчирхийлэл

    Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ? Юу юуг хүчирхийлэл гэж тооцдог вэ? Гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн сэргийлэх болон хүчирхийлэлд байгаа хүмүүст яаж туслах талаар энэ дугаартаа хөндлөө. Зочноор жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүл судлаач Чанцалсүрэн оролцож Монгол орон даяар хийсэн судалгааны…

    more
  12. Сэтгэлийн шарх

    Нийгэмд буй асуудлууд бидний сэтгэлийн шархтай холбоотой байж болох уу? Хүчирхийлэл, уй гашуу, урвалт, гомдол, өшөө хорсол, гологдол зэрэг биднийг шархлуулсан зүйлсийн үр дагаврыг нь л хараад байгаа юм биш биз? Сэтгэлийн шархнаас эдгэрэх боломж бий юу? Сэтгүүлч, сэтгэл зүйч мэргэжилтэй 2 host нь...

  13. Донтолт

    Донтолт гэж юу вэ? Хамаарал, донтолт хоёр ялгаатай юу? Ямар хүмүүс донтох хандлагатай байдаг вэ? Христэд итгээд донтолтоосоо салж чадах уу? яг энэ сэдвээр судалгаа хийсэн сэтгэлзүйч мэргэжилтэй host маань маш ойлгомжтой тайлбарласан байгаа.

  14. Итгэгчдийн ажлын ёс зүй

    Ажлын байрандаа итгэгчид ямар өнцгөөс ханддаг вэ? Ёс зүйтэй ажилтан байх гэдэг нь биднийхээр юу болох, шударга бус зүйлсийг ямар өнцгөөс хардаг вэ. Мөн уул уурхайн салбарын хар бараан талыг илэн далангуй ярьсан зочиндоо баярлалаа.

  15. Үр хөндөлтийн талаар...

    Христэд итгэгчид энэ тал дээр ямар байр суурьтай байдаг бол? Библи дээр юу гэж бичигдсэн байдаг вэ? Практик дээр нөхцөл байдал ямар байна? Үр хөндүүлсөн бол яах вэ? тэр бүр ил яриад байдаггүй "хөндүүр" сэдвийн талаар өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу илэн далангүй ярилцлаа.

  16. ЛГБТ-ийн талаар Христитгэгчид ямар үзэл бодолтой вэ?

    Бэлгийн цөөнхийн талаар Библи дээр юу гэж бичсэн байдаг вэ? Христэд итгэгчид ЛГБТ-т эсэргүүцдэг үү? Ер нь энэ асуудлын талаар ямар байр суурьтай байдаг юм бол? Подкастын хөтлөгч нар үзэл бодлоо хуваалцлаа.

  17. Хоёрдугаар улирлын танилцуулга

    Дагалдагчид подкастын хоёрдугаар улирал эхэлж байна. #excited Энэ удаагийн цувралаар юу ярих талаар маш товч тайлбарласан байгаа. Stay tuned!

  18. Итгэгчид уйтгартай юу?

    Христэд итгэгчид архи, тамхи хэрэглэдэггүй, наргидаггүй юм чинь уйтгартай биш үү? Залуу насны цог золбоогүй, гунигтай уйтгартай юм биш үү гэж их хэлдэг. Тэгвэл Христэд итгэгч бид юу хийдэг вэ?

  19. Итгэгчдийн залбирал юугаараа өөр вэ?

    Христэд итгэгчдийн залбирал ямар учиртай вэ? Тодорхой зан үйл үү? Ойлгогдохгүй хэлээр яриад байдаг нь юу вэ? Тогтсон хэв маяг байдаг уу? Итгэдэггүй хүн залбирвал яах вэ? "Ааваа, намайг ашиглаач" гэнэ үү? Дээрхи бүх асуултад хариулт өгөхөөр зорилоо.

  20. Итгэгчдийн дуулдаг дуунууд ямар учиртай вэ?

    Цуглаанд дуулдаг дуунууд ямар учиртай вэ? Олуулаа хамт дуулдаг тэр дуунууд юуны тухай вэ? Дуулахгүй байж болох эсэх, ямар ялгаатай зэрэг олон сэдвээр ярилцлаа.

  21. Христэд итгэгчид яах гэж өргөл өргөдөг вэ?

    Итгэгчдийн өргөл ямар учиртэй вэ? Яах гэж өргөл өгдөг? Тэр мөнгөөр юу хийдэг юм бол? Заавал өгөх ёстой юу? Эдгээр анхаарал татсан, нэлээн чухал асуултад хариуллаа. Мөнгөтэй холбоотой дугаар маань нэлээн урт болжээ кккк.

  22. Гаж урсгалыг яаж ялгах вэ?

    Христийн цуглаан гэсэн болгонд итгэж болохгүй! Яг тийм. Христийн гэх нэрийн дор хонины арьс нөмөрсөн чононууд олон. Итгэгчид ч гэсэн гаж буруу сургаал, гаж урсгалууд ямар аюултай болохыг мэддэг байх ёстой. Энэ бодлын үүднээс бид энэ дугаартаа Библийн сургалтын төвийн багш Г.Түмэнбаярыг урьж илэн...

  23. Яагаад хүмүүсийг цуглаандаа урьдаг вэ?

    "Ирээч, итгээч" гээд ятгаад байдаг нь ямар учиртай юм бэ? Өөрсдөө л цуглаандаа явна биз, заавал яагаад уриад байдаг юм бол гэж та бодож үзсэн үү? Биднээс энэ асуултыг нэлээн олон удаа асуудаг. Шалтгааныг нь энэ дугаараар тайлбарлахыг хичээлээ.

  24. Бусад шашныг яагаад хүлээн зөвшөөрдөггүй вэ?

    Христэд итгэгчид өөрсдийнхөө итгэдэг Бурханаас бусдыг яагаад хүлээн зөвшөөрдөггүй вэ? Огт хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгээд байдгийн шалтгаан юу вэ? Зан үйл, харш жил, хараал гэх мэт өргөн сэдвийг хөндөн ярилцлаа.

  25. Яагаад Христэд итгэхээ болихгүй байгаа вэ?

    Сүмдээ явсаар л байгаа юу? гэж олон удаа асууж байсан. Хийх юмгүйдээ л цуглаан цуглаан гээд яваад байна уу? Тэнэг болохоороо тархиа угаалгачихаад салж чадахгүй байна уу? Эсвэл мөнгө санхүү ч юм уу, бусад зүйлээр татаад байдаг юм уу? гэж олон талаас бодож, бас асуудаг. Нээрээ яагаад огт болихгүй...

  26. Христэд итгээд ямар ашигтай юм бэ?

    Олон ч удаа энэ асуултад хариулах хэрэгтэй болж байлаа. Энэ дугаарт бидний хувьд өдөр тутмын амьдралдаа мэдэрдэг тэрхүү давуу тал болох хувь хүний ӨӨРЧЛӨЛТ-ийн талаар ярилцлаа. Гурван гол зуршил, тэдгээрийг төлөвшүүлэх нь хэрхэн амьдралыг маань бүхэлд нь илүү үнэ цэнэтэй болгодог тухай санал…

    more
  27. Танилцуулга

    FOLLOWERS подкастыг яагаад хийх болсон тухай товчхон. Мөн host-ууд хэн бэ? гэдгээ бүр товчхон танилцуулсан байгаа.

Type above to search every episode's transcript for a word or phrase. Matches are scoped to this podcast.

Searching…

We're indexing this podcast's transcripts for the first time — this can take a minute or two. We'll show results as soon as they're ready.

No matches for "" in this podcast's transcripts.

Showing of matches

No topics indexed yet for this podcast.

Loading reviews...

ABOUT THIS SHOW

Орчин үеийн Христэд итгэгч залуус амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзлийнхээ талаар чөлөөтэй ярилцана.Мөн итгэгчдээс түгээмэл асуудаг асуултуудад хариулна. Дарамт шахалтгүй, хөгжилтэй, чөлөөт яриа

HOSTED BY

Khongorzul Narangerel

Frequently Asked Questions

How many episodes does FOLLOWERS have?

FOLLOWERS currently has 27 episodes available on PodParley. New episodes are automatically indexed when they're published to the podcast feed.

What is FOLLOWERS about?

Орчин үеийн Христэд итгэгч залуус амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзлийнхээ талаар чөлөөтэй ярилцана.Мөн итгэгчдээс түгээмэл асуудаг асуултуудад хариулна. Дарамт шахалтгүй, хөгжилтэй, чөлөөт яриа

How often does FOLLOWERS release new episodes?

FOLLOWERS has 27 episodes. Check the episode list to see recent publication dates and frequency.

Where can I listen to FOLLOWERS?

You can listen to FOLLOWERS on PodParley by clicking any episode. We provide an embedded audio player for direct listening, and you can also subscribe via your preferred podcast app using the RSS feed.

Who hosts FOLLOWERS?

FOLLOWERS is created and hosted by Khongorzul Narangerel.
URL copied to clipboard!