ITGELRADIO podcast artwork

PODCAST · religion

ITGELRADIO

Библийн боловсрол олгох радио үйлчлэл

Publisher-supplied feed metadata · PodParley refreshed Jun 13, 2026 · Source feed

  1. 500

    АЙДАСТ АВТСАН ҮЕДЭЭ

    Эхлэл 3-р бүлэгт Бурхан Адамыг “Чи хаана байна?” хэмээн дуудсан тухай өгүүлсэн байдаг. Хариуд нь Адам Бурханд “Би Таны чимээг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн учир айж нуугдсан юм” гэж хэлсэн байдаг. Тэр цагаас хойш хүн төрөлхтний амьдралд айдас түгшүүр орж ирсэн. Тэгвэл Др.Стэнли өнөөдөр бидэнд Христэд итгэгчид бид айдас түгшүүрт хүлэгдэн амьдрах шаардлагагүй гэдгийг чухалчлан сануулж байна. Учир нь биднийг айдаст автсан үед Бурхан Өөрөө бидний хүч чадал болох болно гэж амласан юм. Ингээд хамтдаа Исаиа 41-р бүлгийг гаргаж биднийг айдас түгшүүрээ ялан дийлэхэд туслах гайхамшигтай үгсийг хүлээн авцгаая. Хамтдаа Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.

  2. 499

    УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Би санаа зовнилоо Бурханд өгч чадаж байна уу?

    “Хая” гэсэн энэ үг нь загасны дэгээгээ усанд шидээд удалгүй буцааж татдагтай адил зүйл биш. Харин бүх зовнил, асуудлаа Бурханд бүр мөсөн өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, залбирлаараа асуудлаа Бурханд өгчхөөд, залбирч дуусаад эргээд өөрөө дахин үүрч эхлэх биш, харин Түүнд бүрэн даатгаад орхихыг хэлдэг.

  3. 498

    ГАНЦААРДСАН ҮЕДЭЭ – Хэсэг 2

    Хэрвээ та Христэд итгэгч хүн бол, тэгээд та ганцаардалтайгаа тэмцэж байгаа бол би танд нэг зүйлийг чухалчлан хэлмээр байна. Та яг одоо юу байхгүй байна вэ гэдэгт биш харин танд юу байна вэ гэдэгт анхаарлаа хандуулаарай. Учир нь Христэд итгэгч хүн бүрийн хувьд Бурхан Өөрөө хамгийн ойр дотнын найз нь болдог. Тэр бидэнтэй хэн хүнээс илүү ойр дотно байж чаддаг. Хамгийн гол нь Бурхан Эцэгтэйгээ хэр ойр дотно байх вэ гэдэг нь биднээс өөрсдөө шалтгаалдаг юм.

  4. 497

    УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Хэцүү цаг үед

    Элч Паул бэрхшээл, зовлонг өөрийн биеэр туулсан хүний хувьд бидэнд: Найдвар дор баярла, зовлон дор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул гэж зөвлөсөн.

  5. 496

    ГАНЦААРДСАН ҮЕДЭЭ – Хэсэг 1

    Библийн Эхлэл номын 1-р бүлэгт бүтээлийн талаар өгүүлсэн байдаг. Бурхан нар, сар, дэлхий, хуурай газар, ус, ургамал амьтныг бүгдийг нь оргүй хоосноос бүтээсэн. Тэгээд тэр бүтээлүүдээ харахдаа Бурхан “сайн болжээ” гэж магтсан байдаг. Харин ганцхан удаа Бурхан “сайн биш” гэж хэлсэн нь Адамтай холбоотой юм. Эхлэл 2:18-г үзвэл “Хүн ганцаараа байх нь сайн биш” гэж Бурхан айлдсан. Харамсалтай нь өнөөдөр ганцаардалд автсан хүмүүс маш олон байна. Хэрвээ та тэдгээр ганцаардсан хүмүүсийн нэг бол өнөөдрийн нэвтрүүлгийг анхааралтай сонсоорой. Др.Стэнли өнөөдөр бидэнтэй “ГАНЦААРДСАН ҮЕДЭЭ” хаанаас хүч чадал, урам зоригийг авах вэ гэдгийг хэлж өгөх болно. Ингээд Др.Стэнлийг угтан авцгаая.

  6. 495

    УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Залбирлын хүч

    Та хэн нэгний төлөө залбирч байна уу? Бүү шантраарай. Матай 7:7 дээр “Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө” гэсэн байдаг. Залбирлын хүчээр дамжуулан Жонийн зүрх сэтгэл нээгдсэн шиг таны чин сэтгэлийн залбирлаар дамжуулан танаар залбируулж буй хүний зүрх сэтгэл ч бас нээгдэх болно.

  7. 494

    УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Бурхан асуудлыг шийдэж чадна.

    Амьдралд асуудал, хүнд хэцүү зүйлс тулгарах үед бид ихэвчлэн “Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд” гэсэн Дуулал 46:10 эшлэлийг эш татдаг. Гэхдээ энэ эшлэлийн жинхэнэ утга юу вэ? Амьдралын хүнд хэцүү цаг үедээ энэ эшлэлийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

  8. 493

    БИДНИЙ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ХҮЧ ЧАДАЛ – Хэсэг 2

    Бид бүгд амьдралдаа эрт орой хэзээ нэгэн цагт хүнд хэцүү асуудалтай нүүр тулдаг. Гэвч хүнд хэцүү асуудлын өмнө гаргах бидний хариу үйлдэл харилцан адилгүй байдаг. Бидний зарим нь зовлон бэрхшээлээсээ болоод Бурханд итгэх итгэлээ орхидог бол харин заримынх нь итгэл улам батжиж, Бурханд улам илүү хайртай болдог. Өөрөөр хэлбэл нэг адилхан зовлон бэрхшээл бидний итгэлийн амьдралд харилцан адилгүй үр дагаврыг авчрах боломжтой байх нь.

  9. 492

    УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Гүйцэлдлээ

    Есүс загалмай дээр цовдлогдон нас барахынхаа өмнө тэргүүнээ гудайлган сүүлчийн үгээ хэлсэн нь “тетелестай”/ “tetelestai,” буюу “ Гүйцэлдлээ гэсэн Грек үг байсан юм.

  10. 491

    БИДНИЙ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ХҮЧ ЧАДАЛ – Хэсэг 1

    Хэрэв та сансрын пуужин хөөрөхийг харж байсан бол дэлхийн татах хүчийг даван гарч, сансарт хүрэхийн тулд ямар их хүч шаарддагийг харсан байх. Одоо энэ зүйрлэлийг өөрийнхөө амьдралтай холбоод бодоод үзээрэй. Бидний хувьд нөхцөл байдлынхаа хүлээсээс салж чадалгүй, Христийн итгэгч бидэнд амласан эрх чөлөө, баяр баясгалантай тэр л амьдрал руу нэвтрэн орж чадахгүй байгаа мэт санагдах үе олонтаа тохиолддог. Гэвч энд бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй юм. Бидэнд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад хэрэгцээтэй бүх хүч чадал Есүс Христийн дотор бидэнд аль хэдийн өгөгдсөн байдаг. Үнэхээр Есүс Христ бол бидний хүч чадлын эх булаг юм.

  11. 490

    HSR 2026/07/09

    Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгаа нь хүртэл авагдана. Матай 25:29 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  12. 489

    HSR 2026/07/08

    “Би гэмгүй. Уур хилэн нь надаас үнэхээр зайлжээ” гэж чи хэлсэн. Үзэгтүн, “Би нүгэл үйлдээгүй” гэсний чинь төлөө Би чамайг шүүх болно. Иеремиа 2:35 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  13. 488

    УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Бурхан хүслийг мэдэх нь

    20-р зууны эхэн үед амьдарч байсан Их Британийн зохиолч, Библийн багш Ф.Б Майер “Хоньчины дуулал” хэмээх жижигхэн номоо Дуулал 23 бүлэг дээр тулгуурлан бичжээ. Эзэн бол миний хоньчин... гэж эхлэх жижигхэн ном олон мянган хүнд итгэл найдвар, урам зоригийг өгсөн юм.

  14. 487

    HSR 2026/07/07

    Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Израилийн гэрийн сэнтий дээр суух хүнээр Давид хэзээ ч дутагдахгүй. Иеремиа 33:17 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  15. 486

    HSR 2026/07/06

    Намайг засаач ЭЗЭН, гэвч уур хилэнгээрээ бус, Шударга ёсоор засаач. Эс тэгвэл Та намайг хоосон болгоно. Иеремиа 10:24 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  16. 485

    ЭР ЗОРИГТОЙ БАЙХ ЦАГ Хэсэг - 2

    Таны бодол санааг ямар бодол ихэвчлэн эзэлдэг вэ? Та ихэвчлэн юуны талаар боддог вэ? Таны гэр бүл үү? Таны хобби юу? Бидний бодол санааг ихэвчлэн ямар нэг зүйл эсвэл хэн нэгэн хүн, эсвэл ямар нэгэн үйл явдлын тухай бодол эзэмдэж байдаг. Гэхдээ бидний тэр бүр анзаардаггүй нэг зүйл бий. Тэр нь юу вэ гэвэл, бид оюун санаагаа юунд төвлөрүүлж, юун дээр анхаарлаа урт хугацаанд төвлөрүүлж байна, тэр зүйл нь эцэстээ бидний үг яриа, үйл хөдлөл, амьдралын чиглэлийг тодорхойлж эхэлдэг.

  17. 484

    HSR 2026/07/03

    Тэр чамайг замаар удирдан явж байхад нь Чи ЭЗЭН Бурханаа орхисноороо Өөр дээрээ үүнийг авчирсан бус уу? Иеремиа 2:17 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  18. 483

    HSR 2026/07/02

    Би та нарыг арвин жимстэй газарт авчирсан нь Үр жимснээс нь бас сайн зүйлсээс нь хооллоосой гэснийх билээ. Гэвч та нар ирж, газар нутгийг минь бузарлав. Өвийг минь та нар жигшүүрт зүйл болгов. Иеремиа 2:7 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  19. 482

    Мирагийн номын тавиур S1 E7: "Библийн уялдаа холбоо ба гол утга санаа" Хо Ге Ён

    Христ итгэлийн номын ертөнцөөр хамт аялцгаая. МИРАГИЙН НОМЫН ТАВИУР подкастын эхний улирлын сүүлийн дугаар буюу 7 дахь дугаар бэлэн боллоо. Season 1 Episode 7: "Библийн уялдаа холбоо ба гол утга санаа" Хо Ге Ён Номыг орчуулсан МСАК-ийн удирдах зөвлөлийн гишүүн А.Дэлгэрэх-тэй ярилцлаа. Бурханы зүрх сэтгэлийг Библиэс олж харах! Бичвэр бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заах, зэмлэх, залруулах, зөвд чиглүүлэхэд тустай. ‒ 2 Тимот 3:16 Бидний үйлчлэлийг дэмжин бусдадаа хуваалцаарай.

  20. 481

    HSR 2026/07/01

    Харин ЭЗЭН, надад —«Би бага залуу» гэж бүү хэл. Учир нь чамайг илгээх газар бүрд минь чи явах болно. Чамд тушаах бүхнийг минь чи ярих болно. Иеремиа 1:7 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  21. 480

    УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Та өнөөдөр хэн нэгнийг урамшуулсан уу?

    Библийн судлаачдын тоолсноор нэрс нь давтагдаагүй нийт 3237 хүн Библи дээр дурдагдсан байдаг гэжээ. Тэдгээр хүмүүсийн талаар бид бүгд сайн мэдэхгүй ч, хүн бүр ямар нэг байдлаар сайн эсвэл муугаар бичигдсэн. Тэдний нэг жишээ бол элч Паулын найз Онесифор хэмээх хүн юм.

  22. 479

    HSR 2026/06/29

    Паул өөрийн гараар энэ мэндчилгээг бичлээ. Миний хүлээсийг санаарай. Нигүүлсэл нартай хамт байх болтугай. Колоссай 4:18 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  23. 478

    ЭР ЗОРИГТОЙ БАЙХ ЦАГ Хэсэг - 1

    Танд хэзээ нэгэн цагт урам зориг өгч, эрч хүч нэмж, “чи чадна” гэж хэлэх хүн хэрэгтэй юм шиг санагдаж байсан удаа бий юу? Магадгүй танд амьдралынхаа тулаанд ганцаардаж, ялагдаж байгаа юм шиг санагдаж байж болох юм. Эсвэл таныг мөрөн дээрээ ямар их хариуцлага үүрч байгааг хэн ч мэдэхгүй, таныг ямар их дарамтан дунд байгааг хэн ч ойлгохгүй байгаа мэт санагдаж байж болох юм. Үнэхээр бидний нөхцөл байдал ямар байхаас үл шалтгаалаад бидэнд урам зориг өгч, бидний ялалт өөд хөтлөн дагуулах хэн нэгэн дэргэд байна гэдэг үнэхээр ивээлтэй хэрэг юм.

  24. 477

    HSR 2026/06/26

    Архийпт “Эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд анхаарал тавь” гэж хэлээрэй. Колоссай 4:17 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #итгэлрадиоүйлчлэл

  25. 476

    HSR 2026/06/25

    Та нарын нэг, итгэмжит хайрт дүү Онесимийг түүний хамт явууллаа. эндхийн байдлыг та нарт бүгдийг мэдэгдэх болно. Колоссай 4:9 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #итгэлрадиоүйлчлэл

  26. 475

    Мирагийн номын тавиур S1 E6- "Хуучин гэрээг он цагийн дарааллаар судлахуй" ЮҮ БЁН-ХЁНЬ

    Христ итгэлийн номын ертөнцөөр хамт аялцгаая. МИРАГИЙН НОМЫН ТАВИУР подкастын 6 дахь дугаар бэлэн боллоо. Season 1 Episode 6: "Хуучин гэрээг он цагийн дарааллаар судлахуй" ЮҮ БЁН-ХЁНЬ Номыг орчуулсан YWAM Ulaanbaatar leadership Н.Наранзул-тай ярилцлаа. Олон хүмүүс Хуучин гэрээг уншиж, сайтар ойлгоод зогсохгүй түүний дагуу амьдрах хүсэлтэй байдаг. Гэвч бодит байдал дээр Библийг тууштай унших нь ч, сайтар ойлгох нь ч санасны зоргоор амархан байдаггүй гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Харин энэхүү ном нь Хуучин гэрээг тууштай уншиж, үгийн утгыг олж илрүүлэн, амьдралдаа хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүмүүст туслах хөтчийн үүрэгтэй ном. Библи уншихдаа дэргэдээ тавиад тус нэмрыг нь авах юм бол Хуучин гэрээний аялал тань илүү хөнгөн байх болно. Бидний үйлчлэлийг дэмжин бусдадаа хуваалцаарай.

  27. 474

    HSR 2026/06/24

    Гаднынхантай мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц. Колоссай 4:5 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  28. 473

    HSR 2026/06/23

    Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдагсдын хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Колоссай 3: 12 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  29. 472

    УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Бурхан таны өнгөрснийг эдгээж чадна

    Ричал аймшигтай хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн юм. Зодуулах, цогоор түрүүлэх, байнгын айдас, боолын хөдөлмөр, мөн гэр бүлийнхэн гишүүн нь мөрийтэй тоглоомд хожигдсон өрөндөө түүний биеийг үнэлүүлдэг байсан. Ричал үүнээс ч илүү аймшигтай бүхний тэвчсэн.

  30. 471

    HSR 2026/06/22

    Бие биендээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ үйлтэй нь тайлж. Колоссай 3:9 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  31. 470

    ЯЛАН ДИЙЛЭГЧ ХАНДЛАГА

    Өмнөө томоохон зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд өөрийгөө бүрэн зориулж, зорилгодоо хүрч чадсан хүмүүсийн түүх Библид олон бий. Тэгвэл Др.Стэнли өнөөдөр бидэнд ийм нэгэн хүний тухай өгүүлэх болно. Тэр хүн бол элч Паул юм. Паулын зорилго бол Есүс Христийн сайнмэдээг тухайн үеийн үл итгэгчдэд түгээн дэлгэрүүлэх явдал байсан. Үүний тулд Паул олон хүмүүсийн дунд сайнмэдээг тунхаглаж, сүм чуулгануудыг байгуулж, итгэгчдийг урамшуулан зоригжуулж байсан. Тэр энэ зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө бүрэн зориулсан байсан учраас ямар ч саад бэрхшээл түүнийг зогсоож чадаагүй билээ. Тэгвэл бид элч Паултай адил ийм “ЯЛАН ДИЙЛЭГЧ ХАНДЛАГА”-ЫГ хэрхэн бий болгох вэ гэдгийг Др.Стэнли өнөөдөр бидэнд тайлбарлаж өгөх болно.

  32. 469

    HSR 2026/06/18

    Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг. Колоссай 2:3 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  33. 468

    Мирагийн номын тавиур S1 E5- Эдмунд Чан “Халамжлан зөвлөхүйн ухагдахуун”

    Христ итгэлийн номын ертөнцөөр хамт аялцгаая. МИРАГИЙН НОМЫН ТАВИУР подкастын 5 дахь дугаар бэлэн боллоо. Season 1 Episode 5: "Mentoring paradigms" Edmund Chan Бид энэ дугаараар Чуулгануудыг дагалдууллын дуудлага уруу эргүүлэн авчрах ажилд амьдрал ба үйлчлэлээ бүрэн зориулсан Эдмунд Чан пасторын “ХАЛАМЖЛАН ЗӨВЛӨХҮЙН УХАГДАХУУН” номыг та бүхэнд хүргэхээр бэлдээ. Номыг орчуулсан Библи судлалын мастер, Христэч үйлчлэлийн докторант Ж.Бадамзул-тай ярилцлаа. Энэ ном хэнд хэрэгтэй вэ гэвэл: - Өөрийн итгэлийн амьдралын цогц байдалд нухацтай хандмаар байгаа бүх хүнд - Сайн ментор хайж байгаа хүн бүхэнд - Амьдралынхаа хэсгүүдэд анхаарлаа сайтар хандуулмаар байгаа хүмүүст - Бусдыг дагалдуулдаг хүмүүст - Удирдлага, манлайллын талбарт зогсож буй хүмүүст - Залгамж, халаагаа бэлдэхдээ зориудаар хандмаар байгаа хүмүүст - Өөрийн мэдлэг, туршлага, сүнслэг хараагаа бусдад дамжуулмаар байгаа хүмүүст Энэхүү ном нь нэг удаа гүйлгээд уншдаг ном огт биш. Харин ахин дахин хэвж унших зориулалттай. Энгийн бөгөөд товч хэр нь голыг нь оноод хэлчихсэн 30 чухал ухагдахуун энэ номд байгаа. Бидний үйлчлэлийг дэмжин бусдадаа хуваалцаарай.

  34. 467

    HSR 2026/06/17

    Та өөртөө байгаа итгэлээ Бурханы өмнө өөрийнхөө хувьд л байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялладаггүй хүн нь ерөөлтэй еэ! Ром 14:22 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  35. 466

    HSR 2026/06/16

    Тийнхүү бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно. Ром 14:12 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  36. 465

    УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Бурхан намайг үнэхээр хайрладаг уу?

    Бурхан танд үнэхээр хайртай гэдэгт итгэхэд хэцүү үед танд тохиолдож байсан уу? Учир нь бид өөрсдийнхөө дутуу дулимаг байдлыг харахдаа “Бурхан яагаад намайг хайрлах ёстой гэж? Би хайрлагдах зохистой нэгэн биш үү дээ” гэж боддог.

  37. 464

    HSR 2026/06/15

    Бидний хэн нь ч өөрийнхөө нь төлөө амьдардаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй. Ром 14:7 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  38. 463

    БУРХАНААР ХУГАЛАГДСАНЫ ДАРАА Хэсэг 5

    Фрэнк Синатра-гийн “Би өөрийнхөөрөө хийсэн” гэдэг нэртэй алдартай дуу бий. Өнөөдөр маш олон хүн ийм сэтгэлгээгээр амьдардаг учраас магадгүй энэ дуу тийм алдартай байдаг байх гэж би заримдаа боддог. Тэр бүү хэл Бурханд итгэж Бурханы гэр бүл болсон итгэгчдийн дунд ч ийм хандлага байх нь түгээмэл. Гэвч Христэд итгэгч биднийг Бурхан хугалахдаа чухамдаа энэ л өөрийнхөөрөө хандлагыг маань онилж байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тиймээс өнөөдөр Др.Стэнли бидэнтэй Бурхан биднийг хугалах үед юу болдог талаар ярилцахдаа энэ талаар онцгойлон өгүүлэх болно.

  39. 462

    HSR 2026/06/12

    Нэг нэгэндээ хайртай байхаас өөрөөр хэнд ч, ямар ч өргүй бай. Бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг. Ром 13: 8 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  40. 461

    HSR 2026/06/11

    Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа, гаалийн татвар авах ёстой хүнд гаалийн татвараа төл, айж эмээвэл зохих хүнээс айж эмээ, хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндэл. Ром 13:7 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  41. 460

    Мирагийн номын тавиур S1 E4- Р. Ч. Спроул “Ариунаас Ариун Бурхан”

    Христ итгэлийн номын ертөнцөөр хамт аялцгаая. МИРАГИЙН НОМЫН ТАВИУР подкастын 4 дахь дугаар бэлэн боллоо. Season 1 Episode 4: "The Holiness of God" R.C. Sproul Бид энэ дугаараар Ligonier Ministries байгууллагын үүсгэн байгуулагч Р. Ч. Спроулын “АРИУНААС АРИУН БУРХАН” номыг та бүхэнд хүргэхээр бэлдээ. "Ариунаас ариун Бурхан" - Бурхан гэж хэн бэ? - Бурханы ариун чанар гэж юу вэ? - Бурхан яагаад тийм нигүүлсэнгүй атлаа хорон мууг жигшдэг юм бол оо? - Хүмүүс бидний хувьд ариун байдал гэж юу вэ? - Бурхан биднийг аврахын тулд Хүүгийнхээ амийг золиослох нь ямар учиртай юм бэ? гэх мэт... Христитгэл болон Бурханы талаарх ойлголт мэдлэгийн хамгийн гол үндсэн зүйлсийг үйл явдал, түүх, зүйрлэлээр дүүрэн энэ баялаг номоос олж мэдэх болно! Бидний үйлчлэлийг дэмжин бусдадаа хуваалцаарай.

  42. 459

    HSR 2026/06/10

    Иймд ах дүү нар соёрхогдсон нигүүлслээр би та нарын хүн нэгбүрд чинь хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүүгээр бүү бод. Ром 12:3 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  43. 458

    HSR 2026/06/09

    Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ. Ром 11:29 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  44. 457

    УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Есүсээс юу таныг холдуулдаг вэ?

    Есүс дагалдагч нартайгаа Иерусалим руу явах замдаа Марта гэгддэг нэгэн эмэгтэйн гэрээр зочилдог.

  45. 456

    HSR 2026/06/08

    өнөөх мөчрүүдийн эсрэг бүү сайрх. Хэрэв сайрхмаар бол та үндсийг биш, харин үндэс таныг тэтгэж байгааг санагтун. Ром 11:18 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  46. 455

    БУРХАНААР ХУГАЛАГДСАНЫ ДАРАА - Хэсэг 4

    Өнөөдөр Др.Стэнли бидэнтэй “БУРХАНААР ХУГАЛАГДАХ НЬ: ЕРӨӨЛИЙН ЗАМ” цуврал хичээлийн хүрээнд Бурханаар хугалагдсаны дараа бидэнд юу тохиолддог талаар бидэнтэй ярилцах болно. Бурхан биднийг хугалах үед энэ нь хэрхэн бидний амьдралыг Бурханы ивээл ерөөл рүү хөтөлдөг юм бол? гэж бид заримдаа гайхдаг. Учир нь бид олон тохиолдолд зовлон бэрхшээлдээ хэт их анхаараад амлалтыг нь мартчихдаг. Тэгвэл өнөөдрийн дугаараар Др.Стэнли бидэнд нэгэн чухал зүйлийг ойлгуулах болно. Ингэхдээ Бурханаар хугалагдсаны дараа биднийг юу хүлээж байдаг вэ гэдэг талаар бидэнтэй ярилцах болно.

  47. 454

    HSR 2026/06/05

    Хэрэв энэ нь нигүүлслээр юм бол цаашид үйлсээр биш ажээ. Эс тэгвэл нигүүлсэл нь нигүүлсэл биш болно. Ром 11: 6 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  48. 453

    HSR 2026/06/04

    Исаиа зоригтойгоор «Хайгаагүйд нь Би олдов. Сураглаагүйд нь Би үзэгдэв» Ром 10:20 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

  49. 452

    Мирагийн номын тавиур S1 E3- Жон Пайпер "Христийг таньж, баяр хөөрийг олохуй"

    Христ итгэлийн номын ертөнцөөр хамт аялцгаая. МИРАГИЙН НОМЫН ТАВИУР подкастын 3 дахь дугаар бэлэн боллоо. Христ итгэлд суурилсан номын товчлолыг тухайн номын зохиолч эсвэл орчуулагчтай хамт ярилцан хүргэх болно. Season 1 Episode 3: "Seeing and Savoring Jesus Christ" John Piper Бид энэ дугаараар Пастор Жон Пайперын “ХРИСТИЙГ ТАНЬЖ, БАЯР ХӨӨРИЙГ ОЛОХУЙ” номыг та бүхэнд хүргэхээр бэлдээ. "Христийг таньж, баяр хөөрийг олохуй" номоос та Христэд итгэх итгэл болон баяр хөөртэй амьдрал салшгүй холбоотойг ойлгох болно! Энэ ном танд Христийн алдар суу, гоо үзэсгэлэн болон нигүүлслийг бүрэн дүүрнээр, бүхий л талаас нь таньж, мэдрэхэд туслах болно. Есүст итгэдэг, итгэдэггүй ч бай хамаагүй та Түүний тухай илүү ихийг мэдэж, мэдэрч, жинхэнэ баяр хөөрийг мэдрээрэй! Бидний үйлчлэлийг дэмжин бусдадаа хуваалцаарай.

  50. 451

    HSR 2026/06/03

    Иудей ба грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана. Ром 10:12 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Type above to search every episode's transcript for a word or phrase. Matches are scoped to this podcast.

Searching…

We're indexing this podcast's transcripts for the first time — this can take a minute or two. We'll show results as soon as they're ready.

No matches for "" in this podcast's transcripts.

Showing of matches

No topics indexed yet for this podcast.

Loading reviews...

ABOUT THIS SHOW

Библийн боловсрол олгох радио үйлчлэл

HOSTED BY

Itgelradio

Produced by ИТГЭЛ РАДИО

CATEGORIES

Frequently Asked Questions

How many episodes does ITGELRADIO have?

ITGELRADIO currently has 50 episodes available on PodParley. New episodes are automatically indexed when they're published to the podcast feed.

What is ITGELRADIO about?

Библийн боловсрол олгох радио үйлчлэл

How often does ITGELRADIO release new episodes?

ITGELRADIO has 50 episodes. Check the episode list to see recent publication dates and frequency.

Where can I listen to ITGELRADIO?

You can listen to ITGELRADIO on PodParley by clicking any episode. We provide an embedded audio player for direct listening, and you can also subscribe via your preferred podcast app using the RSS feed.

Who hosts ITGELRADIO?

ITGELRADIO is created and hosted by Itgelradio.
URL copied to clipboard!