PODCAST · education
UNLOCK Podcast
by UNLOCK Podcast
UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!
Episodes
-
#189 Preview: Interview with Indra
Дараа 7 хоногийн дугаараараа бид олон улсын бэстсэллер ном болох "Өндөр үр бүтээмжтэй өсвөр насны хүүхдийн 7 дадал" номыг танилцуулах болно. Харин энэ удаад бид уг номыг амжилттай хэрэгжүүлж ирсэн өсвөр насны охин болох Индраг зочноор урьж уг номноос юу суралцсан, түүнд хэрхэн нөлөөлсөн талаар нь...
-
#188 Talking to Strangers
Энэ удаагийн дугаараар хөтлөгч Дээгий, Наги нар 2019 онд хэвлэгдсэн олон улсын бэстсэллэр бүтээлийг танилцуулж байна. Бидний өмнө нь танилцуулж байсан Blink, Outliers номнуудын зохиогч Malcolm Gladwell нь сонирхолтой түүхүүдээр дамжуулан бусад хүнийг танихдаа бидний гаргадаг нийтлэг алдаануудыг...
-
#187 Read people like a book by King Patrick
Энэ удаагийн дугаараараа хөтлөгч Наги, Дээгий хоёр хүн таних ухааны талаар анхан шатны мэдлэг олгох сонирхолтой номыг танилцуулж байна. 2020 онд хэвлэгдсэн уг номноос та хүний дотоод мотиваци, биеийн хэлэмж, зан чанарын төрөл, гадаад байдал зэрэг олон талаас хүнийг хэрхэн таних талаар мэдлэг...
-
#186 Start With Yourself
Энэ удаагийн дугаараар Тэгшээ, Хонгороо 2 маань "Start With Yourself" буюу "Ѳѳрѳѳсѳѳ эхэл" номыг танилцуулж байна. АНУ-н Шарк Танкын Шарк, ѳѳрийн бүтээсэн хѳрѳнгѳѳрѳѳ "America's Richest Self-Made Women"-д ордог Emma Grede-н бичсэн энэхүү номноос ажил, амьдралдаа хэрхэн алсын хараатай байх тухай,...
-
#185 Into the magic shop
Энэ удаагийн дугаараараа Дээгий зочин хөтлөгч Ариунтунгалагийн хамт 2016 онд гарсан цагаасаа олон сая хүний зүрх сэтгэлд хүрч, бясалгалын ид шидийг мэдрүүлж чадсан гайхалтай бүтээлийг хүргэж байна. Монгол хэл дээр орчуулагдсан уг номын дагуу зочин хөтлөгч маань дугаарын төгсгөлд зааварт…
more -
#184 Ikigai
Хаврын шинэхэн дугаараараа Наги, Дээгий 2 "Икигай" буюу аз жаргалтай урт удаан амьдрах Япончуудын нууцын талаар өгүүлсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Гадаад зохиогчид Япон хүмүүсийн эрүүл, урт наслалтыг судалж бичсэн уг зохиол л урин дулаан цаг ойртож буй хаврын улиралд уншигчдад маань…
more -
#182 Hidden Potential
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Хонгороо 2 маань "Hidden Potential" номыг танилцуулж байна. Тѳрѳлхѳѳс заяасан авъяас биш, харин нууцлагдмал байсан олж авсан чадамж, потенциалын тухай энэ номноос олж мэдэх болно.
-
#181 Careless people
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 энэ онд бэстсэллэр болоод байгаа шинэхэн бүтээлийг хүргэж байна. Энэхүү номыг Файсбүүкийн олон улсын бодлогын албаны даргаар ажилладаг байсан хүн бичсэн бөгөөд тухайн компаний соёл, удирдлагууд нь хөшигний цаана гадаад улсуудад хэрхэн ханддаг байсан…
more -
#180 Good inside: Part 2
Энэ удаагийн дугаараараа Дээгий, Хонгороо хоёр өмнөх дугаараар танилцуулсан "Good inside" номын сүүлийн хэсгийг тоймлон хүргэж байна. Номын энэ хэсэгт хүүхдийн төрөл бүрийн ааш авир, зохисгүй зан үйлийн учир шалтгааныг нэг бүрчлэн тайлбарлаж, ямар арга хэмжээ авч болохыг амьдралд ойр жишээнүүдээр...
-
#179 Good inside: Part 1
Шинэ хичээлийн жилийн эхний дугаараараа Дээгий, Хонгороо хоёр хүүхэд хүмүүжлийн сүүлийн үеийн бэстсэллэр ном болох "Good inside" номын эхний хэсгийг тоймлон хүргэж байна. Хүүхдийн зохисгүй зан үйлийн цаана эцэг эх, томчуудад ойлгогдох хүсэл хэрэгцээтэй сайн зүрх сэтгэлтэй хүүхэд байдаг. Эцэг…
more -
#178 Four thousand weeks
Энэ удаагийн дугаараараа Дээгий зочин хөтлөгч Хонгорзулын хамт, 2021 онд хэвлэгдсэн цагаасаа сая сая хүмүүсийн амьдралд нөлөөлсөн гайхалтай номыг хүргэж байна. Хүн 80 хүртэл наслахдаа туулж өнгөрүүлэх 4000 долоо хоногийн амьдралаа хэрхэн утга учиртай, аз жаргалтай өнгөрүүлэх талаар үнэтэй…
more -
#177 The Let them theory
Энэ удаагийн дугаараараа New York Times шилдэг зохиогчдын нэг, илтгэгч, подкаст хөтлөгч Mel Robbins-ны 2024 онд бичсэн шинэхэн бэстсэллэр номыг танилцуулж байна. Энэхүү номноос та бусад хүнээс болж стрэссддэг олон асуудлынхаа уг шалтгааныг ойлгож, шийдлийг олж авах болно.
-
#176 The Optimization Edge - "Оновчлолын эрин"
Энэ удаагийн дугаартаа Тэгшээ маань зочин хѳтлѳгч, Data Deus компанийн үүсгэн байгуулагч Болортой хамтдаа "The Optimization Edge" буюу "Оновчлолын эрин" номыг хүргэж байна. Оновчлол гэхээр сүрдмээр сонсогдож байгаа боловч, бидний амьдралд тун ойрхон зүйл юм. Бид асар их хэмжээний дата буюу…
more -
#175 Source Code: My Beginnings
#175 Source Code: My Beginnings by Bill Gates Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 Microsoft-н үүсгэн байгуулагч Bill Gates-н бичсэн, дѳнгѳж энэ оны 2 сард гарсан цоо шинэхэн ном "Source Code: My Beginnings"-г хүргэж байна. Bill Gates ѳѳрийнхѳѳ хүүхэд ахуй наснаас эхлээд Microsoft-г үүсгэн...
-
#174 Anxious generation
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 өсвөр насныхан тэр дундаа одоогийн Z үеийнхэнд утас, сошиал хэрэглээ хэрхэн нөлөөлсөн талаар сэтгэл судлаач хүний судалгаан дээр суурилан бичсэн 2024 оны шилдэг бүтээлийг танилцуулж байна. Цаашид утас, дэлгэцийн хэт хэрэглээнээс хүүхдүүдээ болон…
more -
#173 The Culture Code
Шинэ оны эхний дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр 2018 оны шилдэг бүтээлүүдийн нэг "The Culture Code" номыг танилцуулж байна. Энэхүү бүтээл нь багийн ажиллагааг чухалчилж, байгууллагын уур амьсгал, соёлд ач холбогдол өгдөг хэн бүхэнд туслах бодит жишээгээр баялаг ном юм.
-
#172 Feel the Fear...and Do It Anyway
2024 оны сүүлийн дугаартаа Тэгшээ, Дээгий 2 маань "Feel the Fear ... and Do It Anyway" буюу "Айдасаа мэдэр... тэгсэн ч хий" номыг хүргэж байна. Та одоо юунаас айж байна вэ, тэр айдас тань танийг шийдвэр гаргаж, дараагийн алхамаа хийхэд тань саад болоод байгаа юм биш биз? Бараг 40-ѳѳд жилийн ѳмнѳ...
-
#171 The Element
#171 The Element by Ken Robinson Энэ удаагийн дугаартаа Тэгшээ, Дээгий 2 маань Кэн Робинсоны бичсэн "Элемент" номыг хүргэж байна. Элемент гэдэг нь байгалиас заяасан авьяас нь хувь хүний ѳѳрийн хүсэл сонирхолтой нийлэх тэр цэг юм. Олон хүмүүс ѳѳрийнхѳѳ элементийг олоогүй, эсвэл яаж олохоо мэдэхгүй...
-
#170 Ultra-Processed People
#170 Ultra-Processed People by Chris Van Tulleken Энэ удаагийн дугаартаа олон улсын шилдэг номын жагсаалтанд орж байсан "Ultra-Processed People" номыг хүргэж байна. Технологи хѳгжихийн хэрээр бидний идэж буй хоол хүнсэнд ч мѳн маш том ѳѳрчлѳлт орж, бид хоол хүнсний шинэ эрин үед амьдарч байна.…
more -
#169 Creative Schools
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан ТомЁ сургууль цэцэрлэгийн захирал Дээгий маань боловсролын салбарын шилдэг бүтээлүүдийн нэг Кэн Робинсоны бичсэн "Бүтээлч сургуулиуд" номыг онцгой зочинтой хамт хүргэж байна. Зочин хөтлөгч Э.Сүндарь нь Стэнфордын Их Сургуульд "Суралцахуйн дизайн…
more -
#168 Outlive, Part 2
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр маань өмнөх дугаараараа танилцуулсан "Outlive" номын сүүлийн хагасыг хүргэж байна. Энэ хэсэгт эрүүл урт удаан наслахын тулд та дасгал хөдөлгөөн, хоол хүнс, нойр, сэтгэлзүйдээ хэрхэн анхаарах талаар мэдэх болно.
-
#167 Outlive, Part 1
#167 Outlive by Peter Attia, MD, Part 1 Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр маань 2023 онд хэвлэгдэн гарсан даруйдаа шилдэг номуудын нэг болсон "Outlive" номыг таньд хүргэж байна. Эрүүл, урт амьдрахыг судалдаг доктор Peter Attia-н бичсэн энэхүү ном нь зѳвхѳн урт амьдрах биш, эрүүл...
-
#166 We were dreamers
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр 2022 оны шилдэг намтар номнуудын нэг, Хойд Америк дахь Ази цагаачдын амьдрал болон хүүхдээ өсгөхдөө хийсэн алдааг дүрслэн харуулсан сонирхолтой номыг танилцуулж байна. Уг номны зохиогч Симү Лиү нь 2021 онд Shang-Chi кинонд тоглож анхны Marvel Studio-н...
-
#165 Decisive
#165 Decisive by Chip Heath and Dan Heath Энэ удаагийн дугаартаа "Decisive" буюу "Шийдэмгий байх нь" номыг хүргэж байна. Бидний ѳмнѳх дугаарт орж байсан "Made to stick" номын зохиолч Chip Heath, Dan Heath-н бичсэн энэхүү номноос ѳдѳр тутмын амьдрал, ажилдаа хэрхэн шийдвэр гаргах чадвар, арга...
-
#164 Supercommunicators
Ээлжит дугаараараа бид "Дадал зуршлын хүч" номоороо сонсогчдын маань танил болсон Charles Duhigg зохиогчийн 2024 оны шинэхэн бүтээлийг танилцуулж байна. Өдөр тутам бидний амьдралд чухал нөлөө үзүүлдэг бусад хүмүүстэйх харилцан яриа, харилцаа холбоог хэрхэн үр дүнтэй болгох вэ, хэрхэн сүпер...
-
#163 How to raise an adult
#163 How to raise an adult by Julie Lythcott-Haims Энэ удаагийн дугаараа бид хүүхдээ утга учиртай амьдралд хэрхэн бэлдэж, тэднийг бие даасан, аз жаргалтай том хүн болгож төлөвшүүлэх талаар сонирхолтой номыг танилцуулж байна. Багаас нь хүүхдийнхээ урдуур хэт орж бүх зүйлийг нь бэлдэх нь эцэг...
-
#162 Clearing the air
Шинэ оны эхний дугаараараа бид утааны талаарх бэстсэллэр номнуудын нэгийг танилцуулж байна. Энэ бүтээл нь олон улсын томоохон хотуудын түүхэн хорт утаануудын жишээ, түүнийг хэрхэн шийдвэрлэж ирсэн талаар цогц судалгаатай бичигдсэнээрээ онцлог юм.
-
#161 The Woman in Me
#161 The Woman in Me Энэ удаагийн дугаартаа Britney Spears-н ѳѳрийнх нь бичсэн "The Woman in Me" номыг хүргэж байна. Олон алдартай дуу, уран бүтээлээ гаргаж Попын Гүнж хэмээн дэлхийд нэрлэглэж байсан алдарт дуучин Britney Spears нь 2008-2021 онд 13 жилийн турш conservatorship (асран хамаалагчын...
-
#160 What Happened to You?
#160 What Happened to You? by Oprah Winfrey and Bruce D. Perry Энэ удаагийн дугаартаа "What Happened to You?" буюу "Чамд юу тохиолдсон бэ?" номыг хүргэж байна. Таны амьдралд тохиолдсон үйл явдалууд, тэр тундаа бага насанд тохиолдсон хүнд, хэцүү мѳчүүд нь траума болон үлдэж, хэрхэн энгийн ѳдѳр...
-
#159 The 7 Habits of Highly Effective Families
11 сарын эхний дугаараараа бид "Өндөр үр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал" номоороо алдартай Стефен Кови зохиогчийн бичсэн "Өндөр бүр бүтээмжтэй гэр бүлүүдийн 7 дадал" номыг хүргэж байна. Гэр бүл, хосын харилцаа, хүүхдийн хүмүүжил гээд гэр бүлтэйгээ хэрхэн аз жаргалтай амьдрахад хэрэгтэй үнэ цэнтэй...
-
#158 Atomic Habits
#158 Atomic Habits by James Clear Энэ удаагийн дугаартаа дадал зуршилын тухай номнуудын классикуудын нэг болох "Atomic Habits" номыг хүргэж байна. Жижиг дадал зуршилыг ѳдѳр болгон хэрэгжүүлсэнээр амьдралд том ѳѳрчлѳлт гардаг. Тэгвэл хэрхэн сайн дадал зуршилыг сурч, муу дадал зуршилаас холдож…
more -
#157 Surrounded by Idiots
Хүн хоорондын харилцаа бол бүх зовлонгийн үндэс гэдэг. Тэгвэл бид энэ удаагийн дугаараараа өөрийгөө болон бусдыг ойлгоход ихээхэн үр дүнтэй гайхамшигтай номыг танилцуулж байна.
-
#156 Stop overthinking
#156 Stop Overthinking by Nick Trenton Энэ удаагийн дугаартаа "Stop Overthinking" буюу "Хэт их ургуулан бодохоо зогсоо" номыг хүргэж байна. Хэт их ургуулан бодох нь зѳвхѳн толгой дотор байгаа бодол юм шиг боловч бидний бодит амьдралд ихээр нѳлѳѳлдѳг. Үүний шалтгаан болох сэтгэлийн тавгүй байдал,...
-
#155 That will never work
Өдгөө Дэлхийн 190 гаруй оронд 200 гаруй сая тогтмол хэрэглэгчтэй Netflix 1997 онд онлайнаар DVD түрээсэлдэг жижигхэн стартап байсныг та мэдэх үү? Энэ удаагийн дугаараа бид Netflix компаний үүсгэн байгуулагч, анхны Гүйцэтгэх захирал нь уг брэндийг хэрхэн бүтээсэн талаарх өөрийн түүхээ хуваалцсан...
-
#154 Women and Leadership
Австралийн ерөнхий сайд асан Julia Gillard болон Нигер улсын сангийн сайд асан, Дэлхийн Худалдаан Байгууллагын тэргүүн Ngozi Okonjo-Iweala нарын хамтран бичсэн сонирхолтой номын хүргэж байна. Эмэгтэйчүүд улс төр, нийгмийн амьдралд манлайлахад тулгардаг нийтлэг бэрхшээлүүд болон түүнийг хэрхэн…
more -
#153 He's not lazy
Энэхүү дугаараа бид өсвөр насны хөвгүүдтэй эцэг эхчүүдэд зориулан мэргэжлийн сэтгэлзүйчийн бичсэн гайхалтай бүтээлийг уг номын орчуулагч Дэмбэрэлмаагийн хамт танилцуулах болно. Таны хүү залхуу биш, харин түүнд юу тохиолдоод байгааг та энэ номноос сонсоорой.
-
#152 The Art of Loving
Энэ удаагийн дугаараараа бид 1956 онд бичигдсэн цагаасаа эхлэн хайрын онолын сонгодог ном хэмээн ам дамжин яригдсан сонгодог бүтээлийг хүргэж байна. Хайрлах нь урлаг мөн үү, хэрэв мөн бол бид хайрын талаар юуг ойлгож мэдэх хэрэгтэй вэ, тэр ойлголт чинь магадгүй таны амьдралыг харах өнцгийг…
more -
#151 The Comfort Book
Удаан хүлээлгэсэн дугаараараа бид 2021 оны шилдэг номуудын нэг, бэстсэллэр зохиогч Matt Haig-н бүтээлийг танилцуулж байна. Сэтгэлээр унасан, жаахан эморсон үедээ уншиж өөрийгөө тайтгаруулж, итгэл найдвар олох ном шүү :)
-
#150 Happiest Man on Earth
#150 The Happiest Man on Earth by Eddie Jaku 2023 оны эхний дугаараараа "The Happiest Мan on Earth" буюу "Дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн" номыг та бүхэндээ хүргэж байна. Дэлхийн хоёр дугаар дайны үеээр еврей гаралтай Германы иргэн Eddie Jaku нь Аушвицийн бөөнөөр хорих лагераас амьд гарсан...
-
#149 How I Built This
Энэ удаагийн дугаараараа бид алдарт "How I built this" подкастыг бүтээгч, хөтлөгч Гай Разын 200 гаруй амжилттай бизнес эрхлэгчтэй ярилцсан дугаарууд дээрээ үндэслэн бичсэн гайхалтай номыг хүргэж байна. Өөрийн бизнесийг эхлүүлэхээр мөрөөдөлж байгаа эсвэл эрхэлж байгаа хэн бүхэн тэрхүү аялалдаа…
more -
#148 The Richest Man in Babylon
Энэ удаагийн дугаараараа бид тэртээ 5000 жилийн өмнө эртний Грекийн Вавилон хотод болсон үйл явдал дээр үндэслэн бичигдсэн хувийн санхүүгийн талаарх сонгодог номыг хүргэж байна. Хэрхэн санхүүгийн сахилга баттай болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ гэсэн хэзээ ч хуучрахгүй асуултанд эртний…
more -
#147 An Invisible Thread
#147 An Invisible Thread by Laura Schroff Энэ удаагийн дугаартаа "An Invisible Thread" буюу "Үл үзэгдэгч утас" номыг хүргэж байна. Хэвлэгдэн гарсанаасаа хойш олон сая уншигчидын сэтгэлийг хѳдѳлгѳж, нэгийг бодогдуулсан энэхүү номонд 1986 онд Нью-Йорк хотод нэгэн эмэгтэй гудамжинд гуйлга гуйж…
more -
#146 Can't hurt me
#146 Can't Hurt Me by David Goggins Энэ удаагийн дугаартаа дэлхийн хамгийн тэсвэр хатуужилтай эр гэдэгээрээ алдартай АНУ-н далай, газар, агаарын тусгай зэвсэгт хүчиний цэрэг (SEAL) байсан David Goggings-н бичсэн "Can't hurt me" номыг хүргэж байна. Энэхүү номноос сэтгэл, оюун санааны хатуужлыг...
-
#145 Dip by Seth Godin
Маркетингийн гүрү, олон улсын бэстсэллэр номнуудын зохиогч Сет Годингийн бичсэн энэхүү ном нь аливаа нөхцөлд хэзээ бууж өгөх вэ, хэзээ тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй вэ гэдгийг стратегийн талаас энгийн ойлгомжтой хариулт өгснөөрөө онцлог ном юм.
-
#144 We should all be feminists
#144 We should all be feminists by Chimamanda Ngozi Adichie Энэ удаагийн дугаартаа Нигер улсын зохиолч, сэтгүүлч Chimamanda Ngozi Adichie-н бичсэн "We should all be feminists" буюу "Бид бүгдээрээ феминист байх хэрэгтэй" номыг хүргэж байна. Анх 2012 онд TedTalk дээр хийсэн илтгэл нь ном болон...
-
#143 Simpler
#143 Simpler by Cass Sunstein Энэ удаагийн дугаартаа бидний #21 дэх дугаарт орж байсан "Nudge" номын зохиолч Cass Sunstein-ны бичсэн "Simpler" номыг хүргэж байна. Обамагын засгийн газарт ажиллаж байхдаа засгийн газарыг хэрхэн илүү энгийн болгох, хууль дүрэмийг хэрэглэгчид болох иргэддээ хэрхэн...
-
#142 It didn't start with you
Та бидний өдөр тутмын зовнил, сэтгэлийн дарамт зэрэг нь магадгүй бидний ээж аав, өвөө эмээ, өмнөх үеэс удамшин ирж бидний далд ухамсарт нуугдсан байдаг. Үүнийгээ анзаарахгүй бол бид өөрсдийн айдас, сэтгэлийн шархандаа захирагдан амьдрах болдог. Өөрийгөө ойлгохын тулд аав ээж, өвөг дээдсийнхээ...
-
#141 Where good ideas come from
Бэст селлер зохиогч Стивин Жонсоны бичсэн уг ном нь шинэ иновацлаг санаа хэрхэн төрдөг, түүнд ямар хүчин зүйлс хамгийн чухал байдаг талаар сонирхолтой түүхэн жишээнүүдээр тайлбарласнаараа онцлог бүтээл ажээ. Шинийг санаачлах чадвараа сайжруулахын тулд бид өдөр тутамдаа ямар зүйлсийг хэрэгжүүлж...
-
#140 The World for Sale
#140 The World for Sale Энэ удаагийн дугаартаа "The World for Sale" хэмээх дэлхийн commodity traders буюу түүхий эдийн худалдаачидын тухай тун сонирхолтой номыг хүргэж байна. Энэхүү номноос Монгол улсад ихээхэн хамааралтай Commodity traders гэж хэн болох, одоог хүртэл тэр болгон нийтэд мэдэгдээд...
We're indexing this podcast's transcripts for the first time — this can take a minute or two. We'll show results as soon as they're ready.
No matches for "" in this podcast's transcripts.
No topics indexed yet for this podcast.
Loading reviews...
ABOUT THIS SHOW
UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!
HOSTED BY
UNLOCK Podcast
CATEGORIES
Loading similar podcasts...