ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ

PODCAST · religion

ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХ

Есүс Христийн тухай Библи дээр өгүүлэгдэх түүхүүдийг цуврал хэлбэрээр драмчилан танд өгүүлэх болно. Итгэл найдвар өгөх түүхүүдээр аялаарай.

  1. 165

    ДИВААЖИНГИЙН НАЙДВАР #15 Гетсемен цэцэрлэгт ганцаараа

    Библийн түүхээр сэдэвлэсэн өнөөдрийн радио жүжиг эхэлж байна. ХАРАНХУЙ ШӨНӨ Ч ИТГЭЛ НАЙДВАРААР ДҮҮРЭН хэмээх радио жүжгийн хэсгийн библийн Лук 22:39-46 эшлэлээс сэдэвлэсэн “Гетсемен цэцэрлэгт ганцаараа” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоорой.

  2. 164

    ДИВААЖИНГИЙН НАЙДВАР #14 Гуйлтынхаа хариултыг авсан гуйлгачин

    Библийн түүхээс сэдэвлэн бүтээсэн “ХАРАНХУЙ ШӨНӨ Ч ИТГЭЛ НАЙДВАРААР ДҮҮРЭН” радио жүжгийн “Гуйлтынхаа хариултыг авсан гуйлгачин” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоорой.

  3. 163

    ДИВААЖИНГИЙН НАЙДВАР #13 Есүсийн өмнө өвдөг сөгдсөн уяман өвчтэй эр

    Библийн түүхээр сэдэвлэсэн өнөөдрийн радио жүжиг эхэлж байна. ХАРАНХУЙ ШӨНӨ Ч ИТГЭЛ НАЙДВАРААР ДҮҮРЭН хэмээх радио жүжгийн хэсгийн библийн Лук 5:12-16 эшлэлээс сэдэвлэсэн “Есүсийн өмнө өвдөг сөгдсөн уяман өвчтэй эр” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоно уу.

  4. 162

    ДИВААЖИНГИЙН НАЙДВАР #12 Бурханы эш үзүүлэгчийг цаазалсан нь

    Библийн түүхээр сэдэвлэсэн өнөөдрийн радио жүжиг эхэлж байна. ХАРАНХУЙ ШӨНӨ Ч ИТГЭЛ НАЙДВАРААР ДҮҮРЭН хэмээх радио жүжгийн хэсгийн библийн Марк 6 бүлгээс сэдэвлэсэн “Бурханы эш үзүүлэгчийг цаазалсан нь” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоно уу.

  5. 161

    ДИВААЖИНГИЙН НАЙДВАР #11 Өлсгөлөн арслангуудын дунд шөнийг өнгөрөөсөн нь

    Библийн түүхээр сэдэвлэсэн өнөөдрийн радио жүжиг эхэлж байна. ХАРАНХУЙ ШӨНӨ Ч ИТГЭЛ НАЙДВАРААР ДҮҮРЭН хэмээх радио жүжгийн хэсгийн библийн Даниел 6 бүлгээс сэдэвлэсэн “Өлсгөлөн арслангуудын дунд шөнийг өнгөрөөсөн нь” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоно уу.

  6. 160

    ДИВААЖИНГИЙН НАЙДВАР #10 Хорон мууг хөндөлсөн зогссон хатан

    Библийн түүхээр сэдэвлэсэн өнөөдрийн радио жүжиг эхэлж байна. ХАРАНХУЙ ШӨНӨ Ч ИТГЭЛ НАЙДВАРААР ДҮҮРЭН хэмээх радио жүжгийн хэсгийн библийн Естер 4 бүлгээс сэдэвлэсэн “Хорон мууг хөндөлсөн зогссон хатан”хэмээх дугаарыг хүлээж авч сонсоно уу.

  7. 159

    ДИВААЖИНГИЙН НАЙДВАР #9 Атгахан гурил ба жаахан тос

    Библийн түүхээр сэдэвлэсэн өнөөдрийн радио жүжиг эхэлж байна. ХАРАНХУЙ ШӨНӨ Ч ИТГЭЛ НАЙДВАРААР ДҮҮРЭН хэмээх радио жүжгийн хэсгийн библийн 1 Хаад  17 бүлгээс сэдэвлэсэн “Атгахан гурил ба жаахан тос” хэмээх дугаарыг хүргэж байна.

  8. 158

    ДИВААЖИНГИЙН НАЙДВАР #8 Фараоны аймшигт тушаал ба сагсанд дахь хүү

    Библийн түүхээр сэдэвлэсэн өнөөдрийн радио жүжиг эхэлж байна. ХАРАНХУЙ ШӨНӨ Ч ИТГЭЛ НАЙДВАРААР ДҮҮРЭН хэмээх радио жүжгийн хэсгийн библийн Гэтлэл 2 бүлгээс сэдэвлэсэн “Фараоны аймшигт тушаал ба сагсанд дахь хүү” хэмээх дугаарыг хүргэж байна.

  9. 157

    ДИВААЖИНГИЙН НАЙДВАР #7 Есүс Христийн уучлал

    Эрүүл саруул, баян чинээлэг амжилт бүтээлээр дүүрэн яваа хүмүүсийг бахдан биширдэг энэ дэлхий дээр бид энэ шалгуурт тэнцэж нийцэхгүй хүмүүсийг тэр бүр анзаараад байдаггүй шүү дээ. Бүх л түүхийн туршид нийгмээсээ гадуурхагдсан эрэгтэй эмэгтэй хүмүүс байсаар ирсэн. Гэр бүлийнхээ гарал угсаа, өвчин зовлон, амьдралдаа гаргасан буруу шийдвэрүүд зэрэг олон шалтгааны улмаас тэд нийгэмдээ гадуурхагдаж, бусдад шоовдорлогдсон байдаг. Ийм байдалд орсон хүмүүсийн хувьд “Бурхан намайг мартчихсан юм биш үү” гэх бодол өөрийн эрхгүй төрөх нь лавтай. Тэгвэл өнөөдөр та бидний үзэх “Хулгайч Араадын түүх” хэмээх энэхүү радио жүжиг асуултын хариултыг өгөх болно. Библийн Лук 23 бүлгээс сэдэвлэсэн “Есүс Христийн уучлал” хэмээх ангийг сонсъё.

  10. 156

    ДИВААЖИНГИЙН НАЙДВАР #6 Алдагдсан боломж

    Эрүүл саруул, баян чинээлэг амжилт бүтээлээр дүүрэн яваа хүмүүсийг бахдан биширдэг энэ дэлхий дээр бид энэ шалгуурт тэнцэж нийцэхгүй хүмүүсийг тэр бүр анзаараад байдаггүй шүү дээ. Бүх л түүхийн туршид нийгмээсээ гадуурхагдсан эрэгтэй эмэгтэй хүмүүс байсаар ирсэн. Гэр бүлийнхээ гарал угсаа, өвчин зовлон, амьдралдаа гаргасан буруу шийдвэрүүд зэрэг олон шалтгааны улмаас тэд нийгэмдээ гадуурхагдаж, бусдад шоовдорлогдсон байдаг. Ийм байдалд орсон хүмүүсийн хувьд “Бурхан намайг мартчихсан юм биш үү” гэх бодол өөрийн эрхгүй төрөх нь лавтай. Тэгвэл өнөөдөр та бидний үзэх “Хулгайч Араадын түүх” хэмээх энэхүү радио жүжиг асуултын хариултыг өгөх болно. Библийн Лук 23 бүлгээс сэдэвлэсэн “Алдагдсан боломж” хэмээх ангийг сонсъё.

  11. 155

    ДИВААЖИНГИЙН НАЙДВАР #5 Буруу замаар будаа тээсэн нь

    Эрүүл саруул, баян чинээлэг амжилт бүтээлээр дүүрэн яваа хүмүүсийг бахдан биширдэг энэ дэлхий дээр бид энэ шалгуурт тэнцэж нийцэхгүй хүмүүсийг тэр бүр анзаараад байдаггүй шүү дээ. Бүх л түүхийн туршид нийгмээсээ гадуурхагдсан эрэгтэй эмэгтэй хүмүүс байсаар ирсэн. Гэр бүлийнхээ гарал угсаа, өвчин зовлон, амьдралдаа гаргасан буруу шийдвэрүүд зэрэг олон шалтгааны улмаас тэд нийгэмдээ гадуурхагдаж, бусдад шоовдорлогдсон байдаг. Ийм байдалд орсон хүмүүсийн хувьд “Бурхан намайг мартчихсан юм биш үү” гэх бодол өөрийн эрхгүй төрөх нь лавтай. Тэгвэл өнөөдөр та бидний үзэх “Хулгайч Араадын түүх” хэмээх энэхүү радио жүжиг асуултын хариултыг өгөх болно. Библийн Лук 23 бүлгээс сэдэвлэсэн “Буруу замаар будаа тээсэн нь” хэмээх ангийг сонсъё.

  12. 154

    ДИВААЖИНГИЙН НАЙДВАР #4 Муутай нөхөрлөвөл могойн хор

    Эрүүл саруул, баян чинээлэг амжилт бүтээлээр дүүрэн яваа хүмүүсийг бахдан биширдэг энэ дэлхий дээр бид энэ шалгуурт тэнцэж нийцэхгүй хүмүүсийг тэр бүр анзаараад байдаггүй шүү дээ. Бүх л түүхийн туршид нийгмээсээ гадуурхагдсан эрэгтэй эмэгтэй хүмүүс байсаар ирсэн. Гэр бүлийнхээ гарал угсаа, өвчин зовлон, амьдралдаа гаргасан буруу шийдвэрүүд зэрэг олон шалтгааны улмаас тэд нийгэмдээ гадуурхагдаж, бусдад шоовдорлогдсон байдаг. Ийм байдалд орсон хүмүүсийн хувьд “Бурхан намайг мартчихсан юм биш үү” гэх бодол өөрийн эрхгүй төрөх нь лавтай. Тэгвэл өнөөдөр та бидний үзэх “Хулгайч Араадын түүх” хэмээх энэхүү радио жүжиг асуултын хариултыг өгөх болно. Библийн Лук 23 бүлгээс сэдэвлэсэн “Муутай нөхөрлөвөл могойн хор” хэмээх ангийг сонсъё.

  13. 153

    ДИВААЖИНГИЙН НАЙДВАР #3 Диваажинд хүрэх зам

    Библийн Ром болон Илчлэл 22 бүлгээс сэдэвлэсэн “Диваажинд хүрэх зам” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоно уу.

  14. 152

    ДИВААЖИНГИЙН НАЙДВАР #2 Диваажингийн илчлэл

    Өнөөдөр библийн 1 Тесалоник 4 болон Илчлэл 21-22 бүлгээс сэдэвлэсэн “Диваажингийн илчлэл” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоно уу.

  15. 151

    ДИВААЖИНГИЙН НАЙДВАР #1 Диваажингийн амлалт

    Ариун библийн Иохан 13,14 бүлгээс сэдэвлэсэн “Диваажингийн амлалт” дугаарыг хүлээн авч сонсоно уу.

  16. 150

    АМЬДРАЛЫН ТУХАЙ АСУУЛТУУД #10 Нүгэл ба түүнээс ангижрах ерөндөг

    Манай хөтөлбөрийн өнөөдрийн сэдэв “Нүгэл ба түүнээс ангижрах ерөндөг” гэсэн сэдэв байна. Эдгээр асуултууд нь танд гэм нүглийн тухай болон түүний аймшигт үр дагаврын талаар тодорхой ойлголттой болоход чинь туслах болно. Мөн бид гэм нүглийн асуудлыг шийдэх төгс ерөндгийн талаар ярилцах болно.

  17. 149

    АМЬДРАЛЫН ТУХАЙ АСУУЛТУУД #9 Мөнхийн улсад хүрэх зам

    Манай хөтөлбөрийн өнөөдрийн сэдэв маань “Мөнхийн улсад хүрэх зам” гэсэн сэдэв байна. Энэ бол таны амьдралтай холбоотой хамгийн чухал сэдэв гэдэгт би итгэлтэй байна. Өнөөдрийн дугаараараа бид мөнхийн улсын талаар ярилцах болно. Ингэхдээ бид Есүсийг дагах нь яагаад чухал болох талаар болон Есүсийг хэрхэн дагаж амьдрах талаар ярилцах болно. Мөн бид Есүсийг дагахаас татгалзах нь ямар сөрөг үр дагавартай болох талаар ярилцах болно.

  18. 148

    АМЬДРАЛЫН ТУХАЙ АСУУЛТУУД #8 Залбирал таны амьдралыг өөрчилж чадна

    Манай хөтөлбөрийн өнөөдрийн сэдэв “Залбирал таны амьдралыг өөрчилж чадна” гэсэн сэдэв байна. Эдгээр асуултууд нь танд Бурханы тухай болон Түүний агуу чанаруудын талаар илүү ихийг ойлгож мэдэхэд чинь туслах болно.

  19. 147

    АМЬДРАЛЫН ТУХАЙ АСУУЛТУУД #7 Хэрхэн залбирах вэ?

    Манай хөтөлбөрийн өнөөдрийн сэдэв “Хэрхэн залбирах вэ?” гэсэн сэдэв байна. Эдгээр асуултууд нь танд залбирлын тухай болон залбирлын ач холбогдлын талаар илүү ихийг ойлгож мэдэхэд чинь туслах болно.

  20. 146

    АМЬДРАЛЫН ТУХАЙ АСУУЛТУУД #6 Бурхантай ярилцах нь

    Сайн байцгаана уу? “Амьдралын тухай асуултууд” хөтөлбөрт тавтай морилно уу. Манай хөтөлбөрийн өнөөдрийн сэдэв бол “Бурхантай ярилцах нь” гэсэн сэдэв байна. Өнөөдрийн асуултуудаар дамжуулан бид залбирал гэж юу болох, залбирал яагаад чухал болох талаар танд тодорхой ойлголтуудыг өгөх болно. Үнэхээр бидний итгэдэг Бурхан бол бидний залбирлыг сонсдог Бурхан. Тэр бидний залбирлыг үргэлж сонсох болно хэмээн амласан учраас бид Түүнд хандан залбирдаг юм шүү.

  21. 145

    АМЬДРАЛЫН ТУХАЙ АСУУЛТУУД #5 Залбирлын тухай асуултууд

    Сайн байцгаана уу? “Амьдралын тухай асуултууд” хөтөлбөрт тавтай морилно уу. Манай хөтөлбөрийн өнөөдрийн сэдэв “Залбирлын тухай асуултууд” гэсэн сэдэв байна. Эдгээр асуултуудад бид Библийн дагуух хариултуудыг өгч, залбирал гэж юу болох, залбирал яагаад чухал болох талаар танд тодорхой ойлголтуудыг өгөх болно. Үнэхээр бидний итгэдэг Бурхан бол бидний залбирлыг сонсдог Бурхан. Тэр бидний залбирлыг үргэлж сонсох болно хэмээн амласан учраас бид Түүнд хандан залбирдаг юм шүү.

  22. 144

    АМЬДРАЛЫН ТУХАЙ АСУУЛТУУД #4 Есүсийн тухай асуултууд - 2

    Сайн байцгаана уу? “Амьдралын тухай асуултууд” хөтөлбөрт тавтай морилно уу. Манай хөтөлбөрийн өнөөдрийн сэдэв бол өмнөх дугаараар биний ярилцсан “Есүсийн тухай асуултууд” гэсэн сэдвийн үргэлжлэл юм. Өнөөдрийн дугаараар бид Есүсийн тухай болон Түүнтэй хэрхэн харилцах тухай ярилцах болно. Нэвтрүүлэг маань асуулт хариулт хэлбэрээр явагдах болно. Ингэхдээ бид сонсогчдоос маань ирсэн асуултуудад хариулт өгөх болно.

  23. 143

    АМЬДРАЛЫН ТУХАЙ АСУУЛТУУД #3 Есүсийн тухай асуултууд

    Сайн байцгаана уу? “Амьдралын тухай асуултууд” хөтөлбөрт тавтай морилно уу. Манай хөтөлбөрийн өнөөдрийн сэдэв “Есүсийн тухай асуултууд” гэсэн сэдэв байна. Өнөөдрийн дугаараар бид Есүсийн тухай болон Түүнтэй хэрхэн харилцах тухай ярилцах болно. Нэвтрүүлэг маань асуулт хариулт хэлбэрээр явагдах болно. Ингэхдээ бид сонсогчдоос маань ирсэн асуултуудад хариулт өгөх болно.

  24. 142

    АМЬДРАЛЫН ТУХАЙ АСУУЛТУУД #2 Бурханы тухай асуултууд - 2

    Сайн байцгаана уу? “Амьдралын тухай асуултууд” хөтөлбөрт тавтай морилно уу. Өнөөдрийн хөтөлбөрөөрөө бид өмнөх дугаараар ярилцсан “Бурханы тухай асуултууд” гэсэн сэдвээ үргэлжлүүлэх болно. Эдгээр асуултууд нь танд Бурханы тухай болон Түүний агуу чанаруудын талаар илүү ихийг ойлгож мэдэхэд чинь туслах болно.

  25. 141

    АМЬДРАЛЫН ТУХАЙ АСУУЛТУУД #1 Бурханы тухай асуултууд - 1

    Сайн байцгаана уу? “Амьдралын тухай асуултууд” хөтөлбөрт тавтай морилно уу. Манай хөтөлбөрийн өнөөдрийн сэдэв бол “Бурханы тухай асуултууд” гэсэн сэдэв байна. Эдгээр асуултууд нь танд Бурханы тухай болон Түүний агуу чанаруудын талаар илүү ихийг ойлгож мэдэхэд чинь туслах болно.

  26. 140

    #4 АФФАБЕЛ|Өнө мөнх рүү өнгийнх цонх - 4 хэсэг

    Жон Бивэр "Өнө мөнх рүү өнгийнх цонх" номынхоо дагуу АФФАБЕЛ нэртэй СОНСДОГ ЖҮЖГЭЭ Монгол сонсогч та бүхнээ толилуулж байна. Мараната үйлчлэлтэй хамтран бүтээв

  27. 139

    #3 АФФАБЕЛ|Өнө мөнх рүү өнгийнх цонх - 3 хэсэг

    Жон Бивэр "Өнө мөнх рүү өнгийнх цонх" номынхоо дагуу АФФАБЕЛ нэртэй СОНСДОГ ЖҮЖГЭЭ Монгол сонсогч та бүхнээ толилуулж байна. Мараната үйлчлэлтэй хамтран бүтээв

  28. 138

    #2 АФФАБЕЛ|Өнө мөнх рүү өнгийнх цонх - 2 хэсэг

    Жон Бивэр "Өнө мөнх рүү өнгийнх цонх" номынхоо дагуу АФФАБЕЛ нэртэй СОНСДОГ ЖҮЖГЭЭ Монгол сонсогч та бүхнээ толилуулж байна. Мараната үйлчлэлтэй хамтран бүтээв

  29. 137

    #1 АФФАБЕЛ|Өнө мөнх рүү өнгийнх цонх - 1 хэсэг

    Жон Бивэр "Өнө мөнх рүү өнгийнх цонх" номынхоо дагуу АФФАБЕЛ нэртэй СОНСДОГ ЖҮЖГЭЭ Монгол сонсогч та бүхнээ толилуулж байна. Мараната үйлчлэлтэй хамтран бүтээв

  30. 136

    #12 НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД|Найдвар сэргэсэн нь

    Өнөөдөр таны амьдралд хүсээгүй томоохон өөрчлөлтүүд нүүрлэсэн байгаа бол та бидний танд сонсгох гэж буй энэхүү зургаан бүлэгт цуврал драмыг анхааран сонсоорой. Энэхүү цуврал драм маань танд энэ хүнд хэцүү цаг үед хэрэгтэй тэрхүү итгэл найдварыг өгөх болно гэдэгт бид итгэж байна. Ингээд хамтдаа цуврал драмынхаа төгсгөлийн бүлгийг буюу “Найдвар сэргэсэн нь” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоцгооё. Нөхцөл байдал хүнд хэцүү байсан ч, бүх зүйл буруугаар эргэж, бүх найдвар алдарсан мэт санагдах тэр үед ч чи Есүст итгэж болно. Учир нь тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Бурхан Түүнд өгсөн юм. Харин Есүс Өөрөө бидэнтэй үргэлж хамт байх болно хэмээн амласан юм шүү.

  31. 135

    #11 НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД|Бүх найдвар тасрах үед

    Хэрвээ өнөөдөр таны амьдралд хүсээгүй томоохон өөрчлөлтүүд нүүрлэсэн байгаа бол та бидний танд сонсгох гэж буй энэхүү зургаан бүлэгт цуврал драмыг анхааран сонсоорой. Энэхүү цуврал драм маань танд энэ хүнд хэцүү цаг үед хэрэгтэй тэрхүү итгэл найдварыг өгөх болно гэдэгт бид итгэж байна. Ингээд хамтдаа цуврал драмынхаа тавдугаар бүлгийг буюу “Бүх найдвар тасрах үед” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоцгооё. Үнэндээ Бурхан та биднийг үүрдийн хайраараа хайрладаг. Харамсалтай нь бидний гэм нүгэл биднийг Бурханаас тусгаарласан юм. Харин зөвт ариун бидний Бурхан бидний гэм нүглийг уучлахын тулд Өөрийн цорын ганц Хүү Есүс Христийг дэлхий рүү илгээсэн. Есүс Христ загалмай дээр бидний төлөө амиа өгч бид бүгдэд гэм нүглээ уучлуулах үүдийг нээж өгсөн билээ. Үнэхээр Есүс бидний гэм нүглийн төлөө амиа өгсөн юм. Бас Тэр үхлээс амилсан. Тэр одоо ч амьд. Түүнд бидний амьдралд орж ирэн бидний гэм нүглийг уучилж, бидэнд мөнхийн амийг өгөх хүч бий

  32. 134

    #10 НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД|Хоёр гэмт хэрэгтний дунд

    Өнөөдөр бид “Айдас түгшүүр болон тодорхойгүй нөхцөл байдалтай Бурханы үгийн дагуу нүүр тулах нь” хэмээх цуврал драмыг үргэлжлүүлэн хүлээн авч сонсох болно. Үнэнийг хэлэхэд өнөөдөр бид дэлхий даяараа тодорхойгүй ирээдүйтэй нүүр тулаад байна. Хэдхэн сарын дотор бидний мэдэх дэлхий ертөнц бүхлээрээ өөрчлөгдөж, энэхүү аюултай шинэ өвчнөөс болоод бүх зүйлс айдас түгшүүр, сандрал, үймээн самуунд автаад байна. Өмнө нь бид дор бүрнээ өөрсдийнхөө хувийн асуудалд санаа тавьж, хүсэл тэмүүллийнхээ төлөө хичээн зүтгэж байсан бол өнөөдөр маш олон хүмүүсийн хувьд ердөө л амьд үлдэхийн төлөө бүхнээ зориулан тэмцэх ёстой болоод байна. Тэгвэл өнөөдөр биний эргэн тойронд нүүрлээд байгаа энэ аймшигтай хямрал сүйрлийн өмнө бид ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ? Бүх зүйл гэнэт ийнхүү орвонгоороо өөрчлөгдөж байгаа энэ нөхцөл байдал дунд бид хаашаа харж, хэндээ хандах ёстой вэ? Хэрвээ өнөөдөр таны амьдралд энэ мэтчилэн хүсээгүй томоохон өөрчлөлтүүд нүүрлэсэн байгаа бол та бидний танд сонсгох гэж буй энэхүү зургаан бүлэгт цуврал драмыг анхааран сонсоорой. Энэхүү цуврал драм маань танд энэ хүнд хэцүү цаг үед хэрэгтэй тэрхүү итгэл найдварыг өгөх болно гэдэгт бид итгэж байна. Ингээд хамтдаа цуврал драмынхаа дөрөвдүгээр бүлгийг буюу “Хоёр гэмт хэрэгтний дунд” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоцгооё.

  33. 133

    #9 НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД|Хонин сүрэг тарж бутарсан нь

    Өнөөдөр бид “Айдас түгшүүр болон тодорхойгүй нөхцөл байдалтай Бурханы үгийн дагуу нүүр тулах нь” хэмээх цуврал драмыг үргэлжлүүлэн хүлээн авч сонсох болно. Үнэнийг хэлэхэд өнөөдөр бид дэлхий даяараа тодорхойгүй ирээдүйтэй нүүр тулаад байна. Хэдхэн сарын дотор бидний мэдэх дэлхий ертөнц бүхлээрээ өөрчлөгдөж, энэхүү аюултай шинэ өвчнөөс болоод бүх зүйлс айдас түгшүүр, сандрал, үймээн самуунд автаад байна. Өмнө нь бид дор бүрнээ өөрсдийнхөө хувийн асуудалд санаа тавьж, хүсэл тэмүүллийнхээ төлөө хичээн зүтгэж байсан бол өнөөдөр маш олон хүмүүсийн хувьд ердөө л амьд үлдэхийн төлөө бүхнээ зориулан тэмцэх ёстой болоод байна. Тэгвэл өнөөдөр биний эргэн тойронд нүүрлээд байгаа энэ аймшигтай хямрал сүйрлийн өмнө бид ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ? Бүх зүйл гэнэт ийнхүү орвонгоороо өөрчлөгдөж байгаа энэ нөхцөл байдал дунд бид хаашаа харж, хэндээ хандах ёстой вэ? Хэрвээ өнөөдөр таны амьдралд энэ мэтчилэн хүсээгүй томоохон өөрчлөлтүүд нүүрлэсэн байгаа бол та бидний танд сонсгох гэж буй энэхүү зургаан бүлэгт цуврал драмыг анхааран сонсоорой. Энэхүү цуврал драм маань танд энэ хүнд хэцүү цаг үед хэрэгтэй тэрхүү итгэл найдварыг өгөх болно гэдэгт бид итгэж байна. Ингээд хамтдаа цуврал драмынхаа гуравдугаар бүлгийг буюу “Хонин сүрэг тарж бутарсан нь” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоцгооё.

  34. 132

    #8 НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД|Алгасалын баяр

    Өнөөдөр бид “Айдас түгшүүр болон тодорхойгүй нөхцөл байдалтай Бурханы үгийн дагуу нүүр тулах нь” хэмээх цуврал драмыг үргэлжлүүлэн хүлээн авч сонсох болно. Энэхүү драмаар дамжуулаад бид бидний амьдралд тулгардаг томоохон өөрчлөлтүүд болон бидний нүүр тулах ёстой болдог тэр бүх тодорхойгүй нөхцөл байдлуудыг Бурханы үгийн дагуу олж харах болно. Тэгвэл өнөөдөр биний эргэн тойронд нүүрлээд байгаа энэ аймшигтай хямрал сүйрлийн өмнө бид ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ? Бүх зүйл гэнэт ийнхүү орвонгоороо өөрчлөгдөж байгаа энэ нөхцөл байдал дунд бид хаашаа харж, хэндээ хандах ёстой вэ? Хэрвээ өнөөдөр таны амьдралд энэ мэтчилэн хүсээгүй томоохон өөрчлөлтүүд нүүрлэсэн байгаа бол та бидний танд сонсгох гэж буй энэхүү зургаан бүлэгт цуврал драмыг анхааран сонсоорой. Энэхүү цуврал драм маань танд энэ хүнд хэцүү цаг үед хэрэгтэй тэрхүү итгэл найдварыг өгөх болно гэдэгт бид итгэж байна. Ингээд хамтдаа цуврал драмынхаа хоёрдугаар бүлгийг буюу “Алгасалын баяр” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоцгооё.

  35. 131

    #7 НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД|Аюулын дохио

    Өнөөдрөөс эхлэн бид “Айдас түгшүүр болон тодорхойгүй нөхцөл байдалтай Бурханы үгийн дагуу нүүр тулах нь” гэсэн сэдэвтэй цуврал драмыг хүлээн авч сонсох болно. Энэхүү драмаар дамжуулаад бид бидний амьдралд тулгардаг томоохон өөрчлөлтүүд болон бидний нүүр тулах ёстой болдог тэр бүх тодорхойгүй нөхцөл байдлуудыг Бурханы үгийн дагуу олж харах болно. Тэгвэл өнөөдөр биний эргэн тойронд нүүрлээд байгаа энэ аймшигтай хямрал сүйрлийн өмнө бид ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ? Бүх зүйл гэнэт ийнхүү орвонгоороо өөрчлөгдөж байгаа энэ нөхцөл байдал дунд бид хаашаа харж, хэндээ хандах ёстой вэ? Хэрвээ өнөөдөр таны амьдралд энэ мэтчилэн хүсээгүй томоохон өөрчлөлтүүд нүүрлэсэн байгаа бол та бидний танд сонсгох гэж буй энэхүү зургаан бүлэгт цуврал драмыг анхааран сонсоорой. Энэхүү цуврал драм маань танд энэ хүнд хэцүү цаг үед хэрэгтэй тэрхүү итгэл найдварыг өгөх болно гэдэгт бид итгэж байна. Ингээд хамтдаа цуврал драмынхаа эхний бүлгийг буюу “Аюулын дохио” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоцгооё.

  36. 130

    #6 НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД|Мөнхийн улсын найдвар

    Өнөөдрийн бидний хүлээн авч сонсох “Иохан Патм арал дээр” хэмээх драмыг Библийн Илчлэл номоос сэдэвлэсэн юм. Есүсийг тэнгэр өөд одсоны дараа Түүний дагалдагч нар Есүсийг Аврагч Эзэнээ болгон хүлээн авч, Түүнд итгэсэн хүн бүр авралыг авах болно гэсэн сайнмэдээг газар бүрт тунхаглаж эхэлсэн байдаг. Гэвч Есүст итгэгчдийн эсрэг Ромын засаг захиргаа маш хүчтэй хавчлагыг өрнүүлсэн юм. Тухайн үед Ромчууд эзэн хаанаа бурханчлан шүтдэг байсан учир эзэн хаанаас өөр нэгнийг бурхан хэмээн тунхаглахыг хориглож, үүнээс нь зөрсөн бүхнийг хайр найргүйгээр нугачин дарж байсан юм. Тиймээс ч тэр үеийн Есүс Христэд итгэгчдэд гарцаагүй тулгарсан хавчлага зовлон, үхлийн өмнө итгэл найдвар юу юунаас илүү хэрэгтэй байлаа. Тэр үед Есүсийн дотны дагалдагч нар бараг бүгд итгэлийнхээ улмаас амиа алдсан байв. Харин элч Иохан итгэлийнхээ улмаас Патм арал руу цөлөгдсөн байлаа. Харин Патм арал дээр байхдаа Иохан тэрхүү хүнд хэцүү цаг үед итгэгчдэд дамжуулах итгэл найдварын үзэгдлийг үзсэн юм. Түүний бичсэн үгс өнөөдөр ч хавчлага дарамтан дор амьдарч буй итгэгчдэд итгэл найдварыг өгсөөр байна.  Ингээд “Мөнхийн улсын найдварын” талаар Иохан Патм арлаас юу бичсэнийг хамтдаа хүлээн авч сонсоцгооё.

  37. 129

    #5 НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД|Амьдралын шуурган дундах найдвар

    Өнөөдрийн бидний хүлээн авч сонсох дармыг Библийн Марк номоос сэдэвлэсэн юм. Энэ бол Есүсийн дагалдагчид тэнгисээр аялан явахдаа аймшигт шуургатай нүүр тулсан тухай түүх юм. Бидний амьдралд бие махбодын, оюун санааны, сэтгэл хөдлөлийн болон сүнслэг гээд маш олон хямрал нүүрлэдэг. Гэвч амьдралын тэр бүх салхи шуурган дунд Есүс Христ бидэнд итгэл найдварыг өгдөг гэдгийг энэ түүх бидэнд дахин сануулах болно.  Бүтэн өдрийн туршид хүмүүст үйлчилсэн учир Есүс маш их ядарч, усан онгоцны хитэг дээр унтаж байлаа. Гэтэл яг тэр үед шуурга дэгдсэн байна. Давалгаа завийг ийш тийш нь шидэлж, дагалдагчид нь амь насаа алдах нь хэмээн айж эхэлсэн байна. Эцэст нь тэд Есүсээс тусламж хүсэн дуудсанд Есүс үгээрээ зандран салхи шуургыг намжаасан байна. Ингээд “амьдралын шуурган дунд” Есүс бидэнд хэрхэн итгэл найдварыг өгдөг талаар өгүүлэх Петрийн ярианд өөрсдийн анхаарлыг хандуулцгаая.

  38. 128

    #4 НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД|Даниел арслангийн үүрэнд

    Өнөөдөр бид Библийн Даниел номон дахь түүхээс сэдэвлэсэн “Даниел: Арлсангийн үүрэнд” хэмээх драмыг хүлээн  авч сонсох болно. Даниелын энэ түүх бидэнд хавчлага дунд ч итгэл найдвараа тээсээр байх нь чухал гэдгийг дахин сануулах болно.  Вавилоны хаан Небухаднезар Иерусалим хотыг эзлэх үедээ өөрийн ордонд үйлчлүүлэхээр хамгийн чадварлаг, эрүүл саруул, царай зүс сайтай залуусыг шилэн авч явсан байдаг. Харин тэдгээр сонгогдогсдын дунд Даниел болон түүний найзууд, Шадрах, Мешах, Абеднего нар хамт явсан юм. Тэр дөрвөн залуу дөрвүүлээ цорын ганц үнэн Бурханыг итгэмжтэйгээр дагадаг байжээ.  Тэр дөрөв дөрвүүлээ шаардлагатай бол итгэлийнхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн байсан. Ингээд хамтдаа “Өлсгөлөн арслангуудтай шөнийг өнгөрүүлэхэд” хүргэсэн тэр ноцтой үйл явдлынхаа талаар Даниел хэрхэн өгүүлэхийг хүлээн авч сонсоцгооё.

  39. 127

    #3 НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД|Бурханд итгэсэн янхан эмэгтэй

    Бидний нэвтрүүлгийг хүлээн авч сонсож буй эрхэм сонсогч танд баярлалаа. Өнөөдөр бид “Рахаб: Бурханд итгэсэн янхан эмэгтэй” хэмээх драмыг хүлээн авч сонсох болно.  Уг драма нь Библийн Иошуа номонд гардаг нэгэн үйл явдаас сэдэвлэсэн юм. Ингээд Бурханд итгэх итгэлийнхээ улмаас хэрхэн аюулаас аврагдаж, Бурханы ард түмний нэг хэсэг болон хүлээн зөвшөөрөгдсөн тухай түүхээ Рахаб бидэнд өгүүлэх болно. Хамтдаа Рахабын ярианд анхаарлаа хандуулцгаая.

  40. 126

    #2 НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД|Үзэн ядалт дундах найдвар

    Өнөөдрийн бидний сонсох драм “Иосеф ба түүний ах нарын” тухай өгүүлэх болно. Ингээд урьдаас хэлсэн ёсоор ган гачиг, өлсгөлөн нүүрлэж Иосефийн ах нар хоол хүнс худалдаж авахаар Египет рүү явцгаасан байна. Тэнд тэд Иосефтой уулзсан ч эхэндээ таниагүй юм. Харин түүнийг танисныхаа дараа тэд айдаст автан хөшиж орхижээ. Гэвч Иосеф тэднээс хариугаа авахыг хүсээгүй юм. Харин ч тэдний үйлдсэн муу бүхнийг Бурхан сайнаар эргүүлэн ашигласан болохыг тэдэнд тайлбарлан хэлж өгсөн байдаг. Ингээд хамтдаа Иосефийн ах Иудагийн өгүүлэхийг сонсоцгооё. Иосефийг “үзэн ядалт дунд” хэрхэн найдвараа алдалгүй тээн амьдарсан тухай Иуда бидэнд ярьж өгөх болно.

  41. 125

    #1 НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД| Ноа ба хөвөгч бүхээг

    Өнөөдөр бид “Ноа ба хөвөгч бүхээг” хэмээх драмыг хүлээн авч сонсох болно. Уг драмыг Библийн Эхлэл номын 6-9-р бүлгээс сэдэвлэсэн юм. Зөвт хүн болох Ноа бүх талаараа гэм зэмгүй нэгэн байжээ. Тиймдээ ч тэрээр хөршүүдийнхээ дооглон тохуурхах, гэр бүлийнхнийхээ эргэлзэн тээнэгэлзэхийг үл тоон Бурханы тушаал заавруудыг дуулгавартай дагах шийдвэрийг гаргасан юм. Бурхан Өөрийн бүтээлүүдийг харж, тэдний үйлдэж буй ёрын мууг үзэхдээ ихэд гашуудсан байдаг. Тиймээс Тэр Өөрийн хайртай бүтээлүүдийг устгахаар шийдсэн байна. Гэвч Ноагийн итгэмжит байдлын улмаас Бурхан түүний гэр бүлийг буюу эхнэр, гурван хүү, гурван бэрийг нь зайлшгүй ирэх сүйрлээс авран хамгаалахаар шийдсэн юм. Гэвч тэднийг аврах Бурханы төлөвлөгөө маш хачирхалтай байсан учир ихэнх хүмүүс үүнийг доог тохуу болгон хүлээж авч байлаа. Гэсэн хэдий ч Ноа Бурханд итгэж, Бурханаас өөрт нь даалгасан ажлыг итгэмжтэйгээр хийж эхэлсэн юм. Ноа өөрийнх нь гэр бүл болон бүх төрөл зүйлийн амьтдаас хос хосыг багтаахуйц аварга том хөвөгч авдрыг барих ёстой байсан байлаа. Гэвч энэ нүсэр ажлыг хийхийн тулд Ноа олон жил тууштайгаар ажиллах ёстой болсон билээ.  Ингээд Ноа болон түүний гэр бүлийнхэн гэм нүглээр дүүрэн дэлхий дээр Эзэн Бурхандаа итгэмжтэй хэвээр үлдэх итгэл найдварыг хэрхэн олсон тухай Ноагийн эхнэр Зиллагийн өгүүлэхийг хамтдаа сонсоцгооё.

  42. 124

    #19 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Хорон муу нь яагаад дандаа ялдаг юм бэ?

    Бурхан үнэхээр бүх зүйлсийг хяналтандаа байлгадаг. Бидний нүдэнд хорон муу нь ялж байгаа юм шиг харагдаж болох ч үнэндээ хорон муу нь дандаа ялан дийлж байдаг юм бишээ. Гэхдээ нөгөөтэйгүүр Бурхан биш харин хүмүүс бид хорон мууг бий болгосон гэдгийг бид нэг зүйлийг ойлгох ёстой. Бурхан биш хүмүүс бид өөрсдөө л бие биенээ дарлан мөлжиж, захиран дарангуйлдаг. Тиймээс хэрвээ бид хорон мууг хэрхэн ялан дийлэх вэ гэдгийг олж мэдэхийн тулд эхлээд бид хорон муугийн жинхэнэ мөн чанарыг ойлгож мэдэх нь чухал юм. Асуудал Бурханд байдаг юм биш. Харин бид өөрсдөө асуудал юм. Тодруулбал бидний өөрсдийн гэмт мөн чанар бүх асуудлын үндэс юм. Ингээд хамтдаа “Бурхантай холбоотой хэцүү асуултууд” хэмээн цуврал жүжгийн хамгийн сүүлчийн буюу хамгийн хэцүү асуулт болох “Хорон муу нь яагаад дандаа ялдаг юм бэ?” гэсэн асуултыг өнөөдрийнхөө дугаараар авч үзэцгээе.

  43. 123

    #18 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Зөвт сайн хүмүүс яагаад залуугаараа нас барна вэ?

    Шударга бус байдал, зөрчил тэмцлээр дүүрэн энэ дэлхий дээр бүх хүнийг тойрохгүй дайрдаг цөөн хэдэн зүйл бас бий. Хэдийгээр зарим хүмүүс нь баян чинээлэг, аз жаргалтай хангалуун сайхан амьдарч байхад зарим нь зовлон шаналал, саад бэрхшээл, цөхрөл гутралаар дүүрэн амьдарч байдаг. Гэхдээ эцсийн эцэст бид бүгдийг нэг л тавилан хүлээж байгаа. Бид бүгд нэг л өдөр нас барж энэ дэлхийг орхих болно. Гэтэл үхэл хагацал дээр ч шударга бус байдал ажиглагдах ажээ. Хувиа хичээсэн хорон муу хүмүүс нь өндөр насалж, эд хөрөнгө, найз нөхдөөрөө хүрээлүүлэн амар тайван нүд аньж байхад бусдын төлөө гэсэн сэтгэлтэй сайхан хүмүүс нь ид залуу насандаа зуурдаар нас барж байх юм. Найз минь, хэрвээ хэзээ нэгэн цагт чиний дотор “Яагаад сайн хүмүүс нь түрүүлээд явчихдаг байнаа?” гэсэн асуулт төрж байсан бол чамд дуулгах сайн мэдээ надад байна. Бурхан тэрхүү өөд бологсдыг бүгдийг нь харж мэдэж байдгаас гадна тэдний ард үлдэж буй ар гэрийнхнийг нь ч харж хамгаалж байдаг юм. Ингээд сонсогч таныг Библи дээрх хүмүүс болон тэдэнд тохиолдсон үйл явдлуудаас сэдэвлэн бүтээсэн “Бурхантай холбоотой хэцүү асуултууд” хэмээн цуврал жүжгийн зургаа дэх бүлгийг хүлээн авч сонсохыг урьж байна. Энэхүү бүлгээрээ бид “Зөвт сайн хүмүүс яагаад залуугаараа нас барна вэ?” гэсэн асуултыг авч үзэх болно.

  44. 122

    #17 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурхан яагаад зовлон шаналалыг зөвшөөрдөг юм бэ? - 2хэсэг

    Бид сүүлийн дөрвөн дугаараараа бидний амьдралд тохиолддог хэрнээ хариулахад хэцүү дөрвөн асуултыг авч үзсэн шүү дээ. Өнгөрсөн хичээлээр бид зовлон шаналалын тухай авч үзсэн. Зарим хүмүүс нь амар тайван жаргалтай амьдарч байхад яагаад заримынх нь амьдралд дааж давшгүй мэт зовлон бэрхшээл тулгардаг юм бэ? Нар бүх хүнийг адилхан ээж, бороо бүх хүний дээр ялгалгүй асгадаг байтал бидний амьдрал яагаад ийм эрс тэс ялгаатай байдаг юм бэ? Хэрвээ Бурхан байдаг бол, хэрвээ Тэр бидний амьдралын нөхцөл байдлыг сайн мэддэг юм бол Бурхан яагаад энэ шударга бус, тэгш бус байдлыг зөвшөөрдөг юм бэ? Найз минь, хэрвээ чи ийм асуултыг хэзээ нэгэн цагт тавьж байсан бол чамд дуулгах сайн мэдээ надад байна. Бурхан байдаг. Бурхан байгаад зогсохгүй таны амьдралд юу тохиолдож байгааг ч маш сайн мэдэж байдаг. Тэр ч бүү хэл таныг анхааран харж, таныг хайрлаж байдаг юм шүү.

  45. 121

    #16 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурхан яагаад зовлон шаналалыг зөвшөөрдөг юм бэ?

    Таны эргэн тойронд аймшигтай их зовлон шаналал, саад бэрхшээлийн дунд амьдардаг хэн нэгэн хүн бий юу? Тэр их зовлон бэрхшээлийг яаж давж амьдардаг юм болоо? гэж бодмоор тийм хүмүүстэй та таарч байсан уу? Шударга бусаар гүтгүүлэн доромжлуулсан ч юмуу, бүх эд хөрөнгөө алдаж булаалгасан ч юмуу, эдгэрэшгүй аймшигтай өвчин зовлонд нэрвэгдсэн хэн нэгнийг та мэдэх үү? Магадгүй та өөрөө ийм хүнд хүчир зовлон дунд амьдарч байгаа юм биш биз? Ийм их зовлон шаналалын дунд амьдарч байгаа хүмүүст Бурханы тухай, тэдний амьдралд хандсан Бурханы гайхамшигтай төлөвлөгөөний тухай яриад ямар ч нэмэргүй байдаг. Тэдний дотор Бурхан байхгүй, Бурхан байдаг юм аа гэхэд тэднийг огт харж анхаардаггүй гэсэн бодол нэвт суусан байдаг. “Хэрвээ Бурхан байдаг юм бол яагаад надад ийм их зовлонг тэр Бурхан чинь зөвшөөрсөн юм бэ?” хэмээн тэд асуудаг. Найз минь, хэрвээ чи ийм асуултыг хэзээ нэгэн цагт тавьж байсан бол чамд дуулгах сайн мэдээ надад байна. Бурхан байдаг. Бурхан байгаад зогсохгүй таны амьдралд юу тохиолдож байгааг ч маш сайн мэдэж байдаг. Тэр ч бүү хэл таныг анхааран харж, таныг хайрлаж байдаг юм шүү.

  46. 120

    #15 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурхан намайг хэн гэдгийг мэднэ гэж үү?

    Хэрвээ та над шиг эгэл жирийн хүн бол энэ дэлхий хүнд хэцүү амьдралд нухлагдан амьдарч байгаа хүмүүсээр дүүрэн гэдгийг анзаарсан байх. Өнөөдөр олон олон хүмүүс бор хоногийг арай хийн өнгөрөөж, амьдралын наад захын шаардлагатай хоол хүнс, орон байраар дутагдаж гачигдаэ амьдарч байна. Тэдний дотор “Би өнөө орой ямар хоол идэх вэ?” гэсэн бодол биш харин “Би өнөөдөр ямар нэгэн хоол идэж чадах болов уу?” гэсэн бодол төрдөг. Амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа ийм хүмүүст Бурханы тухай, тэдний амьдралд хандсан Бурханы гайхамшигтай төлөвлөгөөний тухай яриад ямар ч нэмэргүй юм. Тэдний дотор Бурхан байхгүй, Бурхан байдаг юм аа гэхэд тэднийг огт харж анхаардаггүй гэсэн бодол нэвт суусан байдаг. “Бурхан намайг хэн гэдгийг мэднэ гэж үү?” хэмээн тэд асуудаг. Найз минь, хэрвээ чи ийм асуултыг хэзээ нэгэн цагт тавьж байсан бол чамд дуулгах сайн мэдээ надад байна. Бурхан таныг хэн гэдгийг мэдээд зогсохгүй таныг энэ дэлхийд мэндлэхээс чинь ч өмнө таныг сайн мэддэг байсан. Бурханы үгэн дээр “Та гэдэс дотрыг минь хэлбэржүүлж, эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ... Надад тотоогдсон өдрүүд болоогүй байхад бүгд номд тань бичигдсэн байжээ” (Дуу. 139:13,16) хэмээн хэлсэн байдаг.

  47. 119

    #14 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурхан намайг анхаардаг гэж үү?

    Бурханы үг болох Библи дээрх хүмүүст тохиолдсон үйл явдлаар дамжуулаад бид “Бурхан намайг анхаардаг гэж үү?” гэсэн асуултад хариулт өгөхийг хичээх болно.

  48. 118

    #12 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурхан авралыг өгдөг

    Өнгөрсөн долоо хоногт Жастин Бурхан бол хайр гэдгийг ойлгож авсан шүү дээ. Зак түүнд төөрсөн хүүгийн сургаалт үлгэрээр дамжуулаад мөн элч Иоханы захидлаар дамжуулаад Бурханы хайрыг тайлбарлаж өгснийг та санаж байгаа байх.Харин энэ долоо хоногт Есүс Христ Өөрийн гэм зэмгүй төгс амьдрал болон загалмай дээр үхлээрээ дамжуулаад хүн төрөлхтөнийг Бурхантай хэрхэн эвлэрүүлсэн талаар Зак Жастин ярьж өгөх болно. Ингээд хамтдаа “Бурхан авралыг өгдөг” хэмээх өнөөдрийн дугаарыг хүлээн авч сонсоцгооё.

  49. 117

    #11 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурхан бол хайр

    Тав дахь долоо хоногт тэд хамтдаа “Бурхан бол хаа сайгүйгээр нэгэн зэрэг оршигч Бурхан” гэсэн сэдвээр ярилцсан. Ингэхдээ Зак Афинчуудад хандан ярьсан Паулын үгсээс эш татсан. Харин өнгөрсөн долоо хоногт Зак Жастинд Бурхан бол ариун гэдгийг тайлбарлаж өгснийг та санаж байгаа байх. Ингэхдээ Зак Бурхан Мосед 10 хуулийг өгсөн тэр түүхийг ярьж өгсөн. Тэгвэл энэ долоо хоногт Жастин Бурхан бол хайр гэдгийг ойлгож авах болно. Зак түүнд төөрсөн хүүгийн сургаалт үлгэрээр дамжуулаад мөн элч Иоханы захидлаар дамжуулаад Бурханы хайрыг тайлбарлаж өгөх болно. Ингээд хамтдаа “Бурхан бол хайр” хэмээх өнөөдрийн дугаарыг хүлээн авч сонсоцгооё.

  50. 116

    #10 ӨНДӨР ХУВЬ ТАВИЛАН|Бурхан бол ариун

    Өнгөрсөн долоо хоногт тэд хамтдаа “Бурхан бол хаа сайгүйгээр нэгэн зэрэг оршигч Бурхан” гэсэн сэдвээр ярилцсан. Ингэхдээ Зак Афинчуудад хандан ярьсан Паулын үгсээс эш татасаныг та санаж байгаа байх. Харин өнөөдөр Зак Жастинд Бурхан бол ариун гэдгийг тайлбарлаж өгөх болно. Ингэхдээ Зак Бурхан Мосед 10 хуулийг өгсөн тэр түүхийг ярих болно. Ингээд хамтдаа “Бурхан бол ариун” хэмээх өнөөдрийн дугаарыг хүлээн авч сонсоцгооё.

Type above to search every episode's transcript for a word or phrase. Matches are scoped to this podcast.

Searching…

We're indexing this podcast's transcripts for the first time — this can take a minute or two. We'll show results as soon as they're ready.

No matches for "" in this podcast's transcripts.

Showing of matches

No topics indexed yet for this podcast.

Loading reviews...

ABOUT THIS SHOW

Есүс Христийн тухай Библи дээр өгүүлэгдэх түүхүүдийг цуврал хэлбэрээр драмчилан танд өгүүлэх болно. Итгэл найдвар өгөх түүхүүдээр аялаарай.

HOSTED BY

CTTW

URL copied to clipboard!